http://www.zoofirma.ru/

Модод шар навчсаараа өнгөө гоёсон, нар ээсэн намрын налгар өдөр тохиолоо. Энэ өдөр Их бага баатруудын орчноос Улаанбаатар хот гайхам сайхан харагдана. Үүлгүй тэнгэрийн дор, утаа үгүй орчин өнөөгийн их нийслэлийг өнгө өнгөөр алаглах,

янз бүрийн хэв маягаар боссон өндөр барилга байшинг тодотгон чимнэ. Их үдэд эхэлсэн бөөлөлт, дараалан орж ирэх онгод хүмүүсийн ноён нуруу, чиг хандлагыг айлдана. Өнөө цагийн улс орны байдлын талаар Төрийн онгод айлдвар илгээж, тун удахгүй, хагас сарын дотор засаг барьж буй ихэс дээдэс өөрчлөгдөнө, төр цаашид нилээд хугацаанд эзэнгүйтэх тухай, дээдэс суудлаа олохгүй бужигнах тухай айлдав. Цаг хугацаа хурдан өнгөрчээ. Наран жаргах дөхөж, намрын хүйтэн салхи дотор жихүүцэх үед бөөлөлт өндөрлөв. Бүх зүйлийн эцсийн шалгуур цаг хугацаа бөлгөө. Д.Хүрэлбаатар