Уншиж байна...

Айл гэрийн сүлд тэнгэрүүдийн байр- Монгол харын бөө нар айл гэрийн эздийн амь насыг даасан сүлд тэнгэрүүдийн байр ерөнхийдөө голомтныхоо хар зүгт байдаг. Тэгэхдээ хаан төрийнхөө сүлдийг хулгана, гэрийн эзэн эр хүн хийгээд хөвгүүдийн сүлдийг хар, эзэгтэй хийгээд охидын сүлдийг харагчин зүгт тус тус байрладаг гэж үздэг.

 

Аймаг овгийн сүлд-Монголын нүүдэлчин овог аймгууд Хүннүгийн үеэс, бүр түүний өвөг дээдсээс эхтэй өөр өөрийн сүлд тэмдэгтэй байжээ. Тэр сүлд тэмдгийнхээ нэрээр аймаг улсаа нэрлэдэг ч байж. Буга шүтээнтэй аймаг гэхэд “Бугат” аймаг нэртэй байх жишээтэй. “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэснээр 1171 онд Хиад аймгийн сүлд цагаан шонхор шувуу Хонгирадын Дай цэцэнд зүүдээр дохиолон гар дээр нь нар сар хоёрыг атган нисэж ирээд буув /МНТ, 63/ гэж зүүдлэгдсэнээр улбаалан Тэмүүжин хөвгүүн Бөртэ хатантайгаа анх учирсан бол хожим Чингис хаан зургаан өрлөгтэйгээ мөр харж яваад тайчууд аймгийн сүлд халтар тэхийг атиртал харваж алсан /МНТ, 149/ байдаг. Өнөө хэр буриад арван хоёр омог өөрийн сүлд шүтээнээ түүний уриа дуудлагыг дуудан тахисаар иржээ.

Айлтгал айлдах-Онгод тэнгэрүүдээс бөөгөөр дамжуулан сүсэгтэнд хандаж гуйсан хүсэлтийн хариуг айлтгал айлдлаа гэдэг.

Айлтгал өргөх-Сүсэгтнээс онгод тэнгэрт хандаж сүү, идээ өргөхийн хамт хүсэлтээ илэрхийлэхийг айлтгал өргөв гэнэ.

Айлын онгон-Бөө шүтлэгтэн эцэг өвгөдөөс уламжилж ирснээс эсгий, бөс, торго булга, халиуны арьс, тэргүүтнээр үйлдэж өвөг дээдсийнхээ халуун амьсгалыг хурааж шингээсэн шүншигтэй хүний сүг дүрс.

- Хүрэл, зэс, гуулин цутгамал хийгээд хөөмөл эсвэл модоор сийлж хийсэн овог аймаг ястны шүтээн болсон тэнгэрийн хөвгүүн хэмээх домогтой хөрөг дүрс.

- Омог отгын үүслийн домог үлгэрээс угшилтай амьтны эвэр, толгой хийгээд маахай арьс.

- Эд агуурс, идээ будаа, тоног чимэг тэргүүтний эзэн сахиус хэмээх эсгий бөсийн зүйл, ялтас төмрөөр хайчилж онголсон хүн, амьтны дүрс.

- Үнээ маын буян хишиг, ангийн олзыг тэтгэгч сүг дүрс хийгээд үнээ, малын дэлэн. Айлын онгон нь “Онгод, Давай, Хэсэтэ, Эмгэлж, Заяач, Авгалдай, Хошоонжин, Галайхан... гэх мэт нэртэй дүрслэн байдаг юм.
Хүний үзэхэд хүрэл юм
Хүртсэн маньдаа шүтээн юм
гэж хайр энэрэл, сүсэг бширэлээ илэрхийлж, хүндэтгэл үзүүлж, хишиг буяныг нь хүртэх бөгөөд бөө удганаар тавиг тайлга үйлдүүлэн өглөө бүхэн тахиж, өдөр бүхэн мялааж байдаг удам судрын үрт хэц зэлийн хэлхээс ажгуу.

Айлын онгоны өчиг-Айлд онгод босгохын өмнө урин буулгах өчиг
Хийн өндөр орноос
Хийсгэлэн үүлний газраас
Бууж заларч, бутарч хөгж
Дээд тэнгэрийн язгуурт
Дэвжит тэнгэрийн чуулганд өргөлээв /би өргөлөө/
Дунд байхын оронд
Төрсөн бүрэлдсэн амьтанд өргөлээв
Үе бүтэн дээрээс
Үндэс бүтэн модны эзэнд өргөлээв
Унаж яваа гөрөөснийхөө ундааг өргөлээв
Бөөн язгуурт бүлээрээн
Бөөм байсан узуураараан
Бөлөг байсан сүлбээрээрээн
Хэдэн үеийн онгод, амьд цогцсонд буу
Асан түүхийг гүйцэлдүүл
Хэл зүрхийг хөдөлгө
Амь насыг бататга...
гэж дуудан урин бөөлдөг болжээ.

 

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/