http://www.zoofirma.ru/

Ангир далай ноёнхой

Ам цагаан ноёнхой
Эрх хотин ноёнхой
Энхил донхил ноёнхой
Тайгин тарлан эрээн бухандай
Хухуни махыг
Хүүдий саваар тэгнээд
Хүрэн эрээн могойгоор
Хүзүү сээрээ дамнуулаад

Дан хүний махыг
Далан саваар тэгнээд
Давхар эрээн могойгоор
Давсгаараа дамнуулаад
Хөхөл чулуун хүйстэй
Хөх чулуун хоногтой
Ханхийн их ноёнхой
Хамаг олны ноёнхой
Жалгын чинээ амтай
Жаран хоёр соёотой
Гал дөлөн идэштэй
Галзуу хөх бухан хүлэгтэй
Арцахан сайхан туурайгаараа
Алтан дэлхийг туулаад
Ац сайхан эврээрээ
Алаг тэнгэрийг туулаад
Шивэр шивэр гишгэлж
Шивэр ширэнгийг шүргээд
Тайгын эрээн бухандай
Наа ха, хэ хэ ха ха хэ хэ

Эх сурвалж: Булган аймгийн Тэшиг сумын Рэгзэн удган эл дуудлагыг Б.Ринчин гуайд тэмдэглүүлсэн.