Уншиж байна...

Авгалдайн онгон орж-Гүүр тавьсан гөлмийн эзэд хойт үеийн хонгор их сайдууд Мэнд амар! Гэсээр орж ирнэ. Хүмүүс Мэнд ээ! Өлгөндөө бид мэнд байна аа. Өндөртөө та бүхэнд мэнд үү? Гэж Авгалдайн онгодтой мэндэлдэг. Хэний хэрэг зориг, юуны тулд яах гэж намайг дуудав та нар гэж асуудаг. Тэгвэл онгоны хэлмэрч нар хэрэг зоригоо айлтган мэдүүлнэ. Тийм тийм хүн тэгээд өл хөх ухна үхлийн эзний үүдэнд тавьж байна. Амь насыг нь зольж, аварч хайрлагтун, аваачиж хүргэж өгөгтүн гэж таныг хэмээн залбирч мөргөж байна гэхэд Авгалдайн онгон зөвшөөрч Улаан тамхи унд минь, хавуучи тамхи хав минь гэж тамхи нэхмэгц гаансанд нэрж өгнө. Архи сархад аялгалж өгнө.


Онгон сэтгэл ханамжтайяа хүртэх бөгөөд харин хэцээрээ нүүрээ халхлан байж, ямар нэгэн юмнаас айж гэлмэсэн байдалтайгаар тамхи нэрж, ийш тийш хулмалзан балгаад тагштай архи гуд гуд залгилан хэтэрхээн харагдана уу? гэж асууна.
Хүмүүс үгүй ээ. Үгүй. Үзэгдэхгүй байна гэвэл дотор нь жаал уужирч байгаа бололтой тамхиа сайтар нэрж сууна. Тэгснээ дахин хэтэрхээн ирж байна уу? гэж асууваас ирж байна гэж хүмүүсийн хэлэхэд огло харайн босож: Архи ууж, тамхи татаагүй. Үхээрийн хааны үүдэнд өл хөх ухныг тань хүргэж, үхлийн эзний гараас мулталж өгье. Үхрийн чинээ чулууг үйртэл бутартал үхэл бүү үзэгтүн. Өвчин тань үгүйрэг, тахал тань тараг. Хадан гэртээ харилаа, огторгуйдаа дэгдлээ, орон нутагтаа буцлаа хэмээн хэлж Авгалдайн онгод дэгдэж гарна.
Авгалдайн дуудлага-нь хонины уураг сүүл үнхүүлж хэц зэлнээс татаж айлын хойморт байрлуулсан бөө удган нарын сахиус барьсан онгод шүтээн. Хорь Агын буриадын бөө удгад авгалдай байдаг. Бөөгийн хэрэг хийж гүйцэтгэхдээ адаг сүүлд нь Авгалдайн онгод оруулж төгсгөдөг байна. Авгалдайн онгодоо хэц зэлнээс ерийн цагт цахлаж, цайн дээж өргөж залбирч байдаг. Авгалдайн онгодыг дуудахдаа онгод хэмээх энэ багийг нүүрэндээ өмсөж, Авгалдайн онго дуудлага дуудан Авгалдайн онгодыг бөө биедээ оруулдаг юм. Аварга могой-Монгол бөөгийн шүтлэгтэнгүүдийн үздэгээр ертөнцийн зургаан их хаадын нэг газар уснаа явагч могойн хаан бөгөөд газар лусыг тэнгэртэй холбогч, ер бусын сонор сэрэхүйтэй амьтан тул түүнийг шүтэж бөөгийн хувцас хэрэглэлд эр, эм аварга могойн дүрсийг хадаж шүтдэг.
Авгалдай-Хорь буриадын онгон шүтээн Дорно дахины тэнгэрүүдийн нэр төрийг хүндэтгэсэн зэс баг. Бөөгийн онгон сахиусны хүүхэлдэй дүрст баг.
Авгалтай хэмээх бөөгийн нэр томъёо үндсэн 3 утгатай.
• Бөө удганы тийн мэдэлд нөлөөлж байдаг тодорхой хэлбэргүй ДОГШИН СҮНС
• Хоёр лусын гарвалтай бөгөөд бөө удганы сахиус барьдаг хорь буриад түмний дунд САХАЛТ БААВГАЙ хэмээн алдаршсан онгон сахиус
• Төө хар сахалтай, төгрөг гуулин хөрөгтэй зэс, гууль модоор хийсэн нүүрний баг
Дуудлага нь:
Хөө хар нүүртэй
Хүйсэндээ хүрэм сахалтай
Умдагтаа хүрэм сүүрэлтэй
Хар лүнтэн модыг хөрөглөсөн
Хар улсын хааны гарвал барьсан
Харинхууд тэнгэр шижимтэй
Хөх лүнтэн морин хөрөгтэй
Хөх лусан хан гарвалтай
Хүйсэрхэг тэнгэр шижимтэй
Хорь арван нэгэн эцгийн сахиу шүтээн болсон
Ел хар Ергилдэй, Еигүү хар авгалдай гэж дууддаг.

 

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/