Уншиж байна...

Цаатан, Дархад бөөгийн онгод нь байгалийн онгодууд байдаг. Цаатан, дархад бөө бусад монгол бөөгөөс ялгарах нэгэн онцлогийг урьдчилан хэлэхэд байгаль дэлхийн сүр хүчин эзэн онгодод мөргөдөг, уул ус, хад, модны эзнийг шүтдэг байна.
Чухам эл учраас баавгай, шар шувуу, бүргэд, хорхой, саялиг шувуу (хөх цэцгий) гэх мэт амьтан дүрт (зүст) онгод нэлээд элбэг байдаг байна. Онгодыг тэдний хэлээр “Ээрьеэн” (ēriyēn) гэдэг. Тухайлбал: бидний уулзаж сурвалжилсан Сувс гуайн аав Толь заарин гэхэд гурван зүйлийн онгодтой байсан нь нийт цаатан бөө нарт байдаг нэлээд хэв шинж төгөлдөр онгодууд юм. Үүнд:
1. Эмэгэлжи юума (эмэгтэй дүрт онгод)
2. Зүгээр юума (эрэгтэй дүрт онгод)


3. Хорхой толгой (хорхойн толгой шиг цоохор дүрст онгод) гурав болно.
Н.Суувъян удганд ч бас эдгээр онгод буй бөгөөд өөрийнх нь ясны онгод саялиг шувуу буюу хөх цэцгий болох нь 1992 оны долдугаар сарын 29- ний бөөллөг хийгээд хэллэг дуудлагаас тодорхой байв. Мөн Н.Суувъян гуайн онгодод баавгай онгод орж ирж урцны модыг (алаажийг) хүрхрэн самарч, сүр жавхлантай орж байлаа. Н.Суувъян гуай ч ер дөхсөн настан биш, хөвчийн хүчирхэг хүрэн мэт харагдаж байв.
Энэ мэтчилэн бүргэд, шар шувуун дүрт онгодууд ч байдаг байна. Дархад бөө нараас цаатан бөөгийн гол ялгагдах онцлог нь тэдний онгодын хэц-тэлүүрт арав хорь гэх мэт их олон онгод байдаггүй харин ч дөрвөөс тав, ихэвчлэн хоёр гурван л онгод байдаг байна. Уул усны эздийн хувьд цаатан ястны эртнээс идээшсэн нутаг Агыя, Үтэг Хаяа, Жангыс тайга, Тэнгис голын эздийг голчлон шүтдэг байна.

 

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/