Уншиж байна...

Танхай Банди

Долоодугаар сарын 25-нд 08:01 цагт ·
Чингис хааны тахилгын сангуудын дотроос хамгийн анхных болох 1204 онд Халх голын эрэг дээр цэргүүдээ мянга, түмтийн зохион байгуулалттай болгож засах цагт хийсэн Атаа тэнгэрийн тахилгын сан. Хожмоо жаахан засварлагдсан боловч, үндсэн Мөнх тэнгэрийг тахиж, шүтэж байсан шүтлэгийн тогтолцоо утга зохиол нь гайхамшигтай.


Одоо Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ -д хадгалагдаж байна. Гайхамшигтай гэж хэлэхээс ч өөр аргагүй.
1r Хан Атаа тэнгэрийн сан
1v Ум А Хум хэмээн гурвантаа өгүүл. Ум Базар Амрида Гүндали Хана Хана Хум Пад.
Ум Сува Сидда Сарва Дарма Сува Шодда. Хоосонхүү болов. Хоосны агаарт сайн үнэрт төгөлдөр амтат тангарагийн эдээр бүтсэн, элдэв тахил нугууд, сэтгэлийн чанарт огторгуйн хязгаар лугаа сацуу дорно их далай болтугай.
Ум А Хум
Ум ариулахуй өмнө үүдний
Эрхэт Мөнх Тэнгэр тэргүүтэн
Ерэн есөн тэнгэр нар нөхөр сэлтээр энэ тахилын ариун оронд ирэн соёрх.
Ерөнхи амьтныг заяагаар үүдсэн
Егүүтгэл үгүй их хүчит Атаа хан тэнгэр нар нөхөр сэлтээр ирэн соёрх.
Ээ гайхамшигт дээд Хан Атаа тэнгэр нар танд залбиран ариулан тахимуй.
Хамаг улс нүгүүдийн бүгдийн заяагаар бүтсэн
Эндүүрэл (2r) үгүй ивээгч эрхэт Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Үл мэдэхүйг мэдүүлэн бүтээсэн
Алгасалгүй аврагч Асралт мөнх Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Өмнийн дээд ачит мөнх Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Өсөхөд өөдлүүлсэн
Баяжихад бататгагч
Буурахад нэмүүлэгч
Баатар хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Хан хүнд сахиус болсон
Харьт дайсныг доройтуулсан
Хамаг хүслийг ханган заяагч
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй
Түм түмээр түмлэн явагч
Туг болдоон засан засан явагч
Мянган мянгаар мянгалан явагч
Махан болдоон засан засан явагч
Хан атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Хөх луугийн хөгжилт (хөлөгт)
Хөх бор морьт
Хүйтэн болд (2v) илдэт
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Гүн их ивээлт
Хөнөөгч хөлчнийг хөрвүүлэгч
Хүчин хан атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Цагаан луугийн хөгжилт (хөлөгт)
Чин болд илдэт
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Цаглаш үгүй их ивээлт
Залигч (залилагч) зэтгэрийг зайлуулагч
Зуурдын хорлолыг чадагч
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Цаг цагт эргэгч
Цагаан сэтгэлтийг нөхөр болгогч
Чухал буян хишгийг арвижуулагч
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Өмнийн дээд
Эрхэт их
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Насад асрагч
Эл Этүгэн эрхэт
Эх тэнгэр нарт ариулан тахимуй.
Хамгийн дээд
Хан мөнх (3r)
Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Хамаг улсын сүлд болсон
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Хар бор морьт
Ган болд илдэт
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Тусах сумыг дуулга болгогч
Тос болсон дээл хувцсыг минь хуяг болгогч
Туст Хан Атаа тэнгэр нараа ариулан тахимуй.
Ирэх сумыг иргүй болгогч
Энэ дээл хувцсыг минь хуяг болгогч
Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Халтирахад
Хайлаасан багана мэт
Хавирганаас минь тулагч
Шилжирэхэд
Сүвээнээс минь түвшитгэгч
Сүрт Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Шанаган чинээ чулуунд үл бүдрүүлэгч
Шанаган чинээ мөсөнд үл халтируулагч
Шалгадаг Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Хүр (3v) их дуут
Гүн их хүчит
Хүйтэн болд илдэт
Хөх мөнх Хан Атаа тэнгэр нарт ариулан тахимуй.
Цахилгааны их биет
Цовоо бор морьт
Цод илдэт
Цогтой их ивээлт Хан Атаа тэнгэрт ариулан тахимуй.
Хархирах мэт их дуут
Хас мэт их биет
Харил үгүй ивээлт
Хан мөнх Атаа тэнгэрт ариулан тахимуй.
Ай Гайхамшигт их баатар Хан Атаа тэнгэр нарт ариулан тахисны хүчнээр
Аливаа зориг үйлс минь санаачлан бүтэх болтугай.
Ай Хан Атаа тэнгэр минь
Асрахуйгаар ирээд
Амгалангаар насад сахиж
Аль хүсэл нугууд бүгдийг бүтээн соёрх.
Галуу шувуу мэт зарлигт
Хан Атаа тэнгэр минь
Хацар сайтыг бариулагч
Харгам сайтыг эдлүүлэгч
Хан (4r) баатар Атаа тэнгэр минь
Хамаг зүйлийн үйлсийн буян хишгийг бүтээн соёрх.
Ард тавигч дээлийг минь элбэг болгогч
Аманд идэх идээ хүнсийг их болгогч
Аливаа уналгыг минь олон болгогч
Хан мөнх Атаа тэнгэр нар минь
Ахуйд дуурсах сайн нэр алдарт болгогч
Бартыг минь хоточ болгогч
Хан мөнх Атаа тэнгэр нар минь
Баян их өлзий хишгийг хайрлан соёрх.
Баатар билиг омог хүчин
Бадрангуйн шидийг хайрлан соёрх.
Өлзий хутаг хур мэт оршоод дэлгэрэх болтугай.

 

133Avirmed Mendbayar, Sumiya Gantumur Tseveen болон өөр 131 хүн
15 сэтгэгдэл
104 удаа хуваалцсан
Таалагдлаа
Сэтгэгдэл
Хуваалцах

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/