Уншиж байна...

Бөө мөргөлтэй хүмүүс буюу бөөгийн онгодтой бөө хүн өөрийн гэр орон, удам угсаандаа онголон шүтсэн онгод тэнгэрийг тахих тахилгыг гэр онгод тахих ёс хэмээдэг. Гэр онгодыг дотор нь хоёр бүлэг хуваан ангилдаг.

 

Уламжлалт гэр онгод тахих :
Уламжлалт / харын / бөө мөргөлтөнгүүд ёс дэгийг хатуу баримтладаг байсан бөгөөд залгамжлагчгүйгээр үеэ өнгөрсөн бөө хүнийг өөд болсноос хойш гурван жилийн дараа, тухайн бөө хүний онгодыг онголон хөрөглөхийн зэрэгцээ түүний хань ижил, үр хүүхэд, ах дүүс нь уламжлалт бөө мөргөлийн ёс дэгийг мэддэг туршлагатай бөөгөөр амилуулан орон гэртээ залж байрлуулсан онгодын хөрөг дүрийг гэр онгод гэдэг. Ингэж амилуулсан онгодууд гэр онгод болохоос гадна ихэвчлэн уул усандаа "Асар "-лагдсан байх нь элбэг байдаг. Мөн эдгээр гэр онгодуудыг дотор нь " Гал голомтны эзэн онгод, эцэг эхийн талын мах цусны барилдлагат онгод, багш шавийн барилдлагат онгод, олон үеийн өмнөөс гал голомтонд эрээ хорлолоор ирж тахигдсан онгод "-ууд хэмээн хуваадаг болно. 17-20р зуунд бөөлж байсан ихэнх харын бөө нарын онгод гэр онгод болсон байдаг. Харин 13-р зуунаас эхлээд...... Начигай онгод, Буриадын Авгалдай онгод, Дархадын нисдэг долоон бөөгийн онгод гэх мэтчлэн 20-р зууныг хүртэлх ихээхэн домог түүхтэй маш цөөн тооны онгодоос бусад нь үндсэндээ мартагдсан аж. Уламжлагдан ирсэн ийм төрлийн гэр онгодыг тахиулдаг айл өрх нь өөрийн гэр онгодыг сайн танин мэддэгээс гадна тахиулж буй онгод тэнгэртэйгээ ямар нэг байдлаар харш биш онгодтой бөөг залж онгодоо тахиулдаг ажээ. Гэр онгод тахих тахилгыг тухайн айл өрх өөрийн ам бүл, үр хүүхдийнхээ хүрээнд, зөвхөн шүтлэгийнхээ хэмжээнд хийж ёсолдог заншилтай байдаг. Түүнчлэн тухайн өрх айлын гэр онгодыг тахиж байгаа бөө ихэвчлэн явган бөөлөхөөс гадна тахидаг онгод тэнгэр нь догширсон бол хуяглан бөөлж, сэтэр ариулах, хишиг буяны даллага авах, гал голомт тахих, үүдэн тэнгэр тахих, догширч хатуурсан онгодыг аргадах, хар хэл ам, хараал жатаг зэргийг хариулах, гэр оронд нь нүүрлэсэн гай зовлон арилгах, өвчин эмгэгийг засах арга засалтай хамтган хийж болдог. Эцэст нь энэ жилийн өдийгөөс, дараа жилийн төдий хүртэл " Хар толгойт хүн бүхэн хахирах төдий ханиад ч үгүй, хамаг хишиг буянд нь алдах төдий гарзгүй, халуун гал голомтонд нь бүрэн мэнд суулгаж хайрлах "-ыг даатган залбирч зан үйл хийдэг болно.
Бөө хүн гэр онгод тахих ёс:
Бөө мөргөлийн / харын / ёсонд " Харанхуй орноор аялах, замчлан заалгах, бөөгийн ёс дэгээс буцааж няцахааргүй шулуудсан "-аас хойш 3-н жилийн дараа, гал голомтондоо бие даан бөөлж, гэрийн онгод тахих анхны зан үйл хийж эхлэдэг. Түүнээс хойш жилд нэг удаа тогтмол өөрийн бүх онгодуудаа бүгдийг нь дуудаж, нэг бүрчлэн уулзахын зэрэгцээ онгодуудаа зориулж их цайллага үйлдэхийг тогтмол гэрийн онгод тахих ёс хэмээдэг. Гэрийн онгод тахих үедээ бөө хүн хэд хоног махан хоол идэхийг цээрлэн биеэ бэлтгэсэн байх ёс дэгтэй юм. Түүнчлэн яг гэр онгодоо тахих үедээ эхлэж хэл хуураар хэсэг хуурдаж, амьсгалын ба хэлний 7-н цохилтоос гадна онгодын аялгууг тоглон, гал голомтноосоо харанхуй оронд одож буйг дүрслэн аягладаг ажээ. Эцэст нь гал голомт, хуяг хэрэгслэлээ арцаар ариулан өвч хуягаа бүрэн өмсөн бөөлөхийн зэрэгцээ онгод тэнгэртээ их сөнгийн идээ, 21-н төрлийн цагаан идээ, бүтэн хонины бүхэл өтөг шүүс тавьж, өргөл чимэглэл өргөн, даатгал хийж бөөлдөг ёс учиртай юм. Энэхүү зан үйл нь бөө мөргөлтэй хүмүүсийн зүгээс болон тэр дундаа бөө хүн өөрийнхөө зан үйлд үнэнч шударга хандаж буйгаас гадна хичээл зүтгэл гарган тангарагтаа үнэнч байгаа тод илэрхийлэл билээ. Мөн тогтмол тахилгаас гадна тухай айл өрхөд гай нүүрлэж гарз гарах, / хүн нас барах / өвчин зовлон ороож аж амьдрал доройтох эсвэл онгод тэнгэр нь баарч, баалахад онгод тэнгэрээ аргадаж, саад бэрхшээлийг арилгахын тулд заслын тахилга хийж, айлтгал даатгал өргөхийг " Тогтмол бус " тахилга гэдэг. Онгод тэнгэрийн тусгайлсан засал тахилга гэдэг нь хүндэтгэлтэйгээр хийдэг томоохон хэмжээний дом заслын зан үйл юм. Ер нь бөө хүн өрөөл бусдын онгодод дийлдэхээсээ өмнө өөрийн онгодын баалалтанд орох элбэг байдаг. Гэрийн онгод тэнгэрийн тогтмол бус тахилга хийх, гол шалтгаан нь ихэвчлэн онгод тэнгэр нь " Баарах, баалах " дохиолдол юм. Бөөгийн онгод баарна гэдэг бөөлөх явцад онгод огт ирэхгүй болох дохиолдолыг онгод баарах гэнэ. Харин онгод баалах гэдэг онгод ямар нэг зүйлд маш ихээр эгдүүцэн уурлаж, тэрхүү уураа эзэгнэгч бөөдөө гаргаж залхаан шийтгэж байгаа хэрэг. Бөө хүн өөрийнхөө онгодын бааралтыг гаргаж чадахгүй удвал онгод нь улмаар баалж эхэлдэг. Иймхүү баалж буй онгодын баалалтыг гаргаж эс чадваас тухайн бөө хүнд муу зүйл болох буюу амь нас нь цөвтөхөөс гадна цаашид эрээ хорлол нь уг бөөгийн үр удамд үлдэх хор хөнөөлтэй байдаг. Бөө мөргөлтэй хүмүүс болон бөө хүн өөрийн онгодынхоо бааралт, баалалтыг өөрөө эс дийлэх бол туршлагатай сайн бөөгөөр яаралтай засуулдаг учир энэхүү заслыг зөвхөн онгод тэнгэрээ тахиж, аргадан засдаг тул гэрийн онгод тахих заслын тахилга хэмээдэг.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/