Алтан улсын цэргийн сүлд хийморийг унагасан үнэгэн давааны байлдаан
 
     Чингис хаан монгол түрэг тэргүүгэн төв азийн эсгийн туургатан  улсыг нэгтгэн, Тангудыг довтлон ихэд олз омог олж доройтуулаад ар талаа бэхэлж, бүх бэлтгэлээ базаасны эцэст хамгийн гол нүүддээ хийж, эртний өштөн зүрчидийн Алтан улсад дайн зарлан, гурван замаар их цэрэг захиран нүүрэлдэн байлдаж эхлэв. Энэ аян дайнд нэгдсэн Монгол улсын бүх нөөц хүч 130 мянга орчим цэрэг дайчдаас бүрдэж байжээ.
 
     Тэр жилийн долдугаар сард Зэвийн захирсан цэргээр Алтан улсын шинэхэн барьсан цайз Ушабааог довтлон эзлүүлж дагуул хотыг гартаа оруулахад, Алтан улсын жанжин Дүжя Сыжун, Вангин Хуша нар олиггой эсэргүүцэлгүйгээр ухарч, умард хилээ хамгаалалтгүй орхижээ. Чингис хаан энэ үед цэргээ хоёр хувааж хоёр чиглэлээр давшив. Иймд Алтан улс шахагдан нилээд хэдэн хотоо алдаад, гол хүчээ Үнэгэн даваа хавьд бөөгнүүлж, монгол цэрэгтэй тулалдах болов. Энэ газар нь одоогийн Хэбэй мужийн Чуулалт хаалганаас хойш байдаг газар бөгөөд Алтан улсын Вангин Жижун, Вангин Ваньну нарын жанжидад гучин түмэн цэрэг захируулан Үнэгэн даваанд амдан байлдахаар бэлтгэж байв. Мөн Хуша жанжинд арван түмэн цэрэг удирдуулан, буруулж дийлдэхээр бол залгаж байлдах нэмэгдэл хүч болгохоор бэлдэв.
 
     Жижуны тосон байлдах цэргийн дотор кидан үндэсний Багуши болон Санчэн гэдэг нэртэй хоёр цэргийн жанжин байжээ. Тэд Жижун жанжинд санал дэвшүүлж хэлэхдээ: "Монголчууд Фужоу руу шинэ довтолгоо хийхдээ, таллага дээрэмдлэг заавал явуулна. Тэр үедээ агт морьдоо хээр гадаа орхих нь тодорхой. Хэрэв бид тэднийг иймэрхүү бэлтгэлгүй байх үед нь тааруулан хөнгөн морин цэргээр гэнэдүүлж дайрвал ялалт олно" гэжээ. Жижун жанжин үүнийг эргэцүүлээд "Ингэж довтлох нь дэндүү осолтой, аз сорьсон хэрэг болно. Харин морин цэрэг нь явган цэргээ хүлээгээд хамтруулан довтолвол илүү ашигтай болно" гэжээ. Тэр үед Шимо Мянган гэгч кидан жанжин Жижуны цацарт байв. Тэр хүн умард этгээдийн муж буюу Хэнжоуд төрсөн бөгөөд газар орны байдлыг сайн мэдэхийн дээр, урьд нь элчээр Чингис хаантай уулзаж байсныг харгалзан, монгол цэрэг рүү илгээж: "Чингис хаан Алтан Улстай ийн дайтах гэсний шалтгаан юунд орших вэ" хэмээн асуулгахаар явуулжээ. Гэвч тэдний итгэж сонгон явуулсан Шимо Мянган нь кидан, монголчууд нэг гарвалтайн дээр Чингис хааны сүр жавхлантай байдлыг үзэн монголчуудад дагаар орж, монголын цэрэгтэй Алтан улсын их цэргийн тосон тулалдах хамаг нууцыг задалж өгчээ. Чингис түүнийг дэвшүүлэн урамшуулж монгол цэргийн ноён болгов. 1125 онд Зүрчидийн Алтан улс өмнөд хятадын Сүн улс хоёр нийлэн Кидан гүрнийг довтлон мөхөөсөн түүхтэй тул урьдын өсийг санасан киданчууд олноороо ийнхүү монголчуудын талд орж байлаа. Чингис хаан ч үүнийг бодлогоор дэвэргэж "Киданчууд, монголчууд нэг гарвалтай хүмүүс тиймээс ч монголчууд Алтан улсыг дайлж байгаа нь их Кидан гүрнийг мөхөөсөн өсийг давхар авч байгаа хэрэг" хэмээн ухуулдаг байв.
      Үнэгэн даваанд монголчууд Алтан улсын гол цэрэгтэй ийнхүү шийдвэрлэх тулаан хийхийн өмнө тагнуулын мэдээ олон сувгаар олох, тэдгээрийг харьцуулж баталж нотлохыг ихэд чармайсан байна. Иймээс ч Чингис хаан энэ тулалдааны өмнө "Дайсныг шинжил" хэмээн Цагаан ноёныг баг цэрэгтэй илгээсэн байна. Цагаан ноён явж ирээд "Дайсны хөл хөнгөн хөдөлмой. Амар бус" гэж нарийвчлан мэдээлжээ. Ингэж Шимо Мянганы мэдээг давхар шалгасан байна. Мухулай Цагааны мэдээг сонсоод Чингис хаанд: "Дайсны цэрэг олон, миний цэрэг цөөн буй за. Иймд бид амиа үрж эс байлдваас, хожим нөхөшгүй бэрх болно" гэж хэлжээ. Хоёр тал цэргийн хүрээгээ цэгцэлж, бие биенээ тандан ажигласаар хэд хонов. Авагдсан мэдээллээр Алтан улсын цэрэг монголчуудаас хэд дахин их хүчтэй нь мэдэгдсэн тул дайсны зүг яаран хөдлөхийг Чингис хаан бодсонгүй, эгзэгтэй мөчийг хүлээж байв.
 
     Гэтэл нэгэн өглөө Алтан улсын цэргийн морин төвөргөөн сонсогдож, монголчуудтай байлдахаар айсуйг толгойн сэргийлэх харуул мэдэгдэв. Энэ үед өглөөний хоол цайгаа зооглож байсан Чингис хаан ухасхийн мордож, их цэргээ журамлан удирдаж урагш давшив. Гэвч тооны хувьд монгол цэрэг хэтэрхий цөохон байв. Чингис хаан Мухулайгаар манлай цэрэг удирдуулан явуулахад, түүний үхлээс эмээдэггүй олон дайн тулааныг үзэж хатуужсан цэрэг эрс морио ташуурдан, зэвсгээ   далайн уулгалан Алтан улсын цэргийг сэт татан ороход Чингис хаан их цэргээ оройлон хойноос ньдайран орж алалдав. Хятад явган цэргийн шигүү эгнээнүүд энэ үед монголын харваачдад тун таатай бай болов. Бараг сум болгон байндаа тусаж байв. Суман мөндөр асар их хохирол учруулсны дараа залган бие биетэйгээ нягт хослон ажиллах морьт цэргийн довтолгоон явагдахад түүнийг тэсвэрлэж чадах явган цэрэг дэлхийд хараахан гараагүй байв. Длтан улсын цэрэг зууралдсан байлдаанд ийнхүү тэсэлгүй бутцохигдон, бөөн бөөнөөрөө амь зулбан зугтав. Монгол цэрэг тэднийг хөөн байлдсаар, Ваньчюань хошууны өмнө талын Куайхэ голын орчимд гүйцэн эсэргүүцэх тэнхэлгүй бутарч сарнисан Алтан улсын цэргийг дураар хядсан бөгөөд үхдэл хүүр хэдэн зуун бээр газрыг бүрхсэн ажээ.
 
     Байдал хүндэрсэн үед монголчууд руу нэмэгдэл хүчээр байлдах үүрэг хүлээсэн Вангин Хуша энэ үед үнхэлцгээ хагартал айсан тул тулааны эхний шугам дээр үхэх сэхэхээ үзэж байгаа Алтан улсын цэрэг дээр хүрч очиж зүрхзлсэнгүй. Харин түүнийг хар амиа бодон, ухарч явахад нь орон нутгийн эрхтэн: "Та цэргээ манлайд явуулна уу. Бид орон нутгийн цэргээр хамжилцаж, дайсантай үхэх сэхэхээ үзье" хэмээн гуйсанд, Хуша үг сүггүй тэвдэж, цаашлан ухран зугтах замыг хүнээс сураглаж байжээ. Нутгийн захирагч, хошин шогч тэр хүн дахин хэлэхдээ: "Гол ус, нутгийнхаа булан тохойг бид сайн мэднэ. Газар зүйн байршлаа ашиглан давуу тал олж байлдаж чадахгүй, зугтаахаас өөр бодолгүй чамд бид зам зааж өгөхгүй. Зориг байвал долоо үхэж, найм сэхдэг гэсэн хуучны үг байдаг. Цэрэг хүнд зүрх зориг гол нь юм шүү. Чам шиг ийм нулимсаа гоожуулж, чичирч айсан амьтан, урвайж зэвхийгээд байж байгаагаа хардаа. Их Алтан улс эрт орой та нар мэтийн хүмүүсийн гарт үрэгдэнэ дээ" гэж хулчийж ухарсан жанжинд хатуу үг хэлэхэд, Хуша ухаарч сэтгэх нь бүү хэл, хар амиа бодож, тэр шонөдөө цэргээ авч өмнө зүг хөдлөв. Гэвч түүнийг монголчууд гэзэг даран хөөсөөр голын хөндийд гүйцэн ирэхэд арга мухардсан жанжин эсрэгцэн тулалдсан боловч Алтан улсын 10 түм гаруй нэмэгдэл цэрэг толгой дараалан монгол цэрэгт устгагдаад, ганц биеэр үлдсэн Бангин Хуша Сюаньдэд зугтан очиж амь хорогдов. Алтан улсын шилдэг торгон цэргүүд ийн бүгд цохигдон устгагджээ.
 
     Үнэгэн давааны байлдаан бол Их Монгол улс болон Алтан улсын хооронд болсон дайны гол гогцоо байсан бөгөөд Алтан улстай хийсэн дайны дараа дараагййн тулалдаануудад томоохон эргэлт авчирсан юм.
 

Бусад мэдээ

Jun 03, 2019 93

Монгол гэр

May 27, 2019 69

№42 Цогт тайж

May 09, 2019 106

Уртын дуу-02

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/