№47 Халх, Зүүн гарын дайн, Халхын тусгаар тогтнол алдагдсан нь
 
Халхын тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө тэмцэж байсан Сэцэн хан Шолой /1577-1652/, Түшээт хан Гомбодорж /1594-1655/ нар нас барсан нь Халхын улс төрийн байдалд эргэлт гаргахад хүргэжээ.
Тийнхүү Халхын Засагт ханы ширээний тэмцэл хэргийн явцаар өргөжин, Халх, Ойрадын тэмцэл болон хувирсанд, Манжийн Энх-Амгалан хаан Далай лам руу яаран элч илгээж байдлыг намжаан, чуулган хуралдуулахыг зарлиг болжээ. Галданг Энх-Амгалан хаан Төв Азийн улс төрийн тавцанд хүчирхэг, гол өрсөлдөгчөө гэж үзэж байсан нь харагдаж байна.
 Хүрэн бэлчирийн чуулган нь Манжийн төрийн хяналт заавраар хийгдсэн, цаад зорилго нь 1640 оны Монгол-Ойрадын чуулганы шийдвэрийг хүчингүй болгох, ноёдын хямралыг Манжид ашигтайгаар намжаах алхам хийх, Халхын Зүүнгар хаант улсын эсрэг тавих зорилт бүхий байсан юм.
Гэвч уг чуулганаар бүх зүйлийг шийдэж чадсангүй. Харин улам ч ээдрээтэй  асуудал
гарч, Халх-Ойрадын болон Манж-Монголын зөрчил тэмцэл хурцдан, ширүүн тулалдаан гарахын үр хөрөнгийг бүрэлдүүлсэн юм.  
Галдангийн Манжийн хаанд илгээсэн элчийг нь Түшээт хан Чахундорж нар 300 цэрэг илгээн замаас нь довтлон цохисон болон дүү Доржжавыг нь алсан, мөн Чахундорж бас өөрөө цэрэглэн Зүүнгар улсын нутгийн хязгаарт орж ирсэн зэрэг ноцтой мэдээг аваад, Галдан хаан Равдан, Данзан Омбо нарын жанжин, түшмэдүүдээ дуудан ирүүлж уг асуудлыг хэлэлцээд, Түшээт хан Чахундоржийг дайлах шийдвэр гаргажээ1. Чингээд 1688 оны хоёр сард Галдан нутгаасаа цэрэг удирдан гарч, Элжигин хошуугаар дамжин, Чахундоржийн араар нь Халхын нутагт цөмрөн оржээ.
 Түшээт хан Чахундорж Манжийн хааны ятгалгаар Цогдос нуурт чуулган чуулахыг хүлээн суутал, Галдан нэгэнт Халхад цөмрөн орсныг сонсоод, Эрдэнэ-Зуугийн зүг тосон хөдөлсөн ба Түшээт хан Чахундоржийн хөвгүүн Галдандорж Эрдэнэ-Зуугийн орчим Галданы цэргийг угтан байлдаж, бут цохиулаад зугатан, Цахиртай гэдэг газар ирээд байсан эцэг Чахундоржтой нийлэн, Төмөрт гэдэг газар Галданы цэрэгтэй дахин байлджээ.
 Галданы цэрэг Эрдэнэ-Зуу хийдэд хүрч очиход Өндөр гэгээн Занабазар Эрдэнэ-Зуугаас нэлээн зайтай байсан ба Ойрадын цэрэг орж ирсэн мэдээг сонсоод, Түшээт ханы эхнэр, хүүхдийг авч, Орхон голыг өгсөн, Жанчидаар дайрч, зүүн тийш эргэн, Ерөөгийн рашаан, Шарлин гол, Сарьдагийн нуруу, Аяагийн гол, Хагийн хар нуур зэрэг газруудаар дамжин явсаар Сэцэн ханыг түшихээр очсон боловч тэр үед Сэцэн хан Норов өвчнөөр нас барсан учир Хэрлэнгийн Баян улаанд бүгж байгаад, цааш Сөнидийн нутгийг тэмцэн явсан бололтой.
 Галданы цэрэг Өндөр гэгээнийг тэр даруйд нь бус, хэсэг хугацааны дараа сургаар яаравчлан нэхсэн боловч өндөр гэгээн нар нэгэнт Манжийн харъяат нутагт нэвтрэн орсон байжээ.
 Галдан бошгот Занабазарыг мөрдөн хөөж гүйцэхгүйгээр мэдэн, хойш эргэн, Олгой нуурын хөвөөнд Түшээт ханы цэрэгтэй хэдэн хоногийн турш байлджээ.
Галдан бошигтын довтолгоонд шахагдсан Түшээт хан Чахундорж тэргүүтний энэ байдлыг нь далимдуулан бүрмөсөн оруулж авах гэсэн Манжийн хааны тулгалтанд өртсөн Халхын ноёд 1688 оны 9 сард Ар элстэй гэдэг газар чуулган чуулжээ.
 Уг чуулганаар, Галдантай хэрэхэн тэмцэх, Халх цаашид хэрхэн оршин тогтнох, Манж, Орос улсын алиныг нь дагах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэхэд, Халхын ноёдын нэг хэсэг нь Манжийг дагаж орьё, нөгөө хэсэг нь Оросыг түшье хэмээн санал хуваагдсан учир нэгдсэн шийдвэр гаргуулах зорилгоор Занабазарыг саналаа хэлэхийг хүсэхэд, тэр “Хойд зүгийн шар Хятад /Орос/ хэмээх улсын хааны төр амгалан, их улс боловч шажин эс дэлгэрсэн бөгөөд бас ч хувцадын зах буруу тул үл болмуй. Өмнө зүгийн хар Хятад /Манж-С.Ц/ хэмээх улсын хааны төр төвшин амгалан сайны дээр бас түүнд бурхны шашин дэлгэрсэн, ялангуяа Манжийн хааны эд агуурс нь тэнгэр лусын эд эрдэнэсийн хив хадаг, торго тэргүүтэн бүрдсэн их буянтай хаан мөний тул тэр зүг явбаас, төр тогтож, хамаг амьтан жаргамуй2” хэмээн өгүүлснээс үүдэн тэр чуулганаас Халх Манжид дагаар орох шийдвэр гаргажээ.
2 “Богд гэгээн бээр Халх монголын оронд анх хувилан шашныг дэлгэрүүлж, төр дагаж сайтар үзүүлэн амьтныг жаргуулан айлдсан цадиг оршвой”. УТНС. ГБС
 Тийнхүү 1688 оны 9-р сард Түшээт хан Чахундорж, Занабазар нар харъяат нарынхаа хамт захирагдахыг албан ёсоор зөвшөөрсөн бичиг үйлдэж, Манжийн хаанд өгчээ.
 1685 оны 6-р сарын 11-нд Халхчууд дахин Сэлэнгийн шивээг бүсэлсэн ба мөн л монгол нутгаас гарч явах шаардлагыг тавьжээ. Гэвч бүслэлт сар орчим үргэлжлээд амжилтгүй дуусчээ.
 1687 оны эцсээр Халхчууд дахин Сэлэнгэ, Үдийн шивээг довтлон бүсэлсэн ба Оросын элч Ф.А.Головиныг Үдэд ирэхэд нь Оросын хилд буй буриадуудыг буцааж өгөх, Оросын шивээг монгол нутгаас гаргах шаардлагыг дахин тавьжээ.
 Тийнхүү Түшээт хан Чахундорж Оросын эсрэг удаа дараа цэрэглэж байсан ба Оросын эсрэг тэмцэлдээ манж нараас дэмжлэг авч байсан, мөн эсэргүүцэл этгээд Галдан нь Оростой сайн харилцаатай, мөн тэрбээр Оросоос тусламж авсан хэмээн цуурхуулж байсан зэрэг нь Занабазар тэргүүтэй Халхын эрх баригчид Манжид дагаар орох шийдвэр гаргахад ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн байна.
 
 

Бусад мэдээ

Nov 26, 2019 37

Атилла хаан

Nov 08, 2019 69

Халх малгай

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/