Уншиж байна...
Тэр үед Амарсанаа Даваачийн дэргэд байсангүй, Даваач хаан болмогц Илид очиж суусан, Амарсанаа өөрийн нутаг Тарвагатайн зүг одож, Эрчис мөрний сав газар суусан ажээ. Даваачийн хуучин нутаг Амарсанаагийн нутагтай залгалдаа мөнхүү Тарвагатайд байсан бөгөөд Даваач Нэмэхжаргалд цохигдоод, тэнд зугтан очиж амжсанаар мэдээ хүргэж тусламж гуйлгажээ. Даваач 1753 оны эцсээр Амарсанаагийн тусламж дэмжлэгийг түшиглэн шинэ өрсөлдөгчийг гэнэдүүлэн барьж алаад, хаан ширээг дахин эзэлсэн байна. Гэвч удалгүй Даваач, Амарсанаа нарын хооронд ноцтой зөрчил гарч нэн ширүүн тэмцэл эхэлжээ. Тэгж муудсаны дараа Амарсанаа Хасагийн  зүг зугтаж, Эрчисийн сав газарт очиж, тусгаарлан суув гэсэн байдаг. Даваач Амарсанаагийн эсрэг гурван удаа цэрэг илгээвч дийлсэнгүй, эцэст нь өөргөө гурван түмэн цэрэгтэй очиж байлдсанд, Амарсанаа дарагдаад цэрэг, албатын хамт Манжийн хил рүү зугтан оджээ.
 1750 онд Ламдаржаа, Дөрвөдийн ноён Дашдавааг алсанд, түүний зайсан Саарал албатаа авч Манжид дагаар оржээ. 1753 оны үеэр мөнхүү Дөрвөдийн ноён Цэрэн, Цэрэн убаш, Цэрэнмөнх нар Даваачид дургүйцэн, албатын хамт манжид дагаар орсон байна.
1 И.Я.Златкин. “Русские архивные материалы об Амарсане”, “Филология и история монгольских народов” М, 1958, стр 292
2 “Тэнгэрийг тэтгэсэн хааны богд сургаал”, тал 186.
 Манжийн хаан тэдний дагаар орохыг зөвшөөрч Амарсанааг Жэхэ буюу Халуун гол дахь Сэрүүн ордондоо урьж бараалхуулан, хошой чин ван өргөмжлөөд, эхнэр хүүхэд, гэр бүлийг нь 1000 гаруй албатын хамт Завханд, бусад албатыг Орхон, Тамирт тус тус шилжүүлэн суулгасан билээ2.
 Ингэж XVIII зууны дундуур Зүүнгар хаант улсын дотор ноёдын самуун дэгдэж, арваад жилийн турш дотоодын дайн дажин үргэлжилсэн нь түүний нэгдмэл хүчирхэг байдлыг бүрмөсөн алдагдуулж, аажмаар задран мөхөх тийшээ хандуулсан байна.
 Гэвч Манжийн төрийн злүгээс Зүүнгарыг түрэмгийлэх бодлого ганц энэ удаа идэвхжсэн юм биш, аль Энх-Амгалан хааны үеэс тасралтгүй уламжлан үргэлжилсээр ирсэн билээ.
1712 онд Энх-Амгалан хаан /1662-1722/ Халимагийн Аюка ханд элч зарж хамтын хүчээр Зүүнгарыг байлдан эзлэхийг ятгажээ.  1721 оны үеэр нууц зарлиг буулгаж, Зүүнгарын дотор эвдрэл самуун гарах төлөв бүхий учир дайран ороход бэлэн байх хэрэгтэй5 гэж Солон, Дагуур, Халх, Хотгойд, Урианхай цэрэг татаж, Бархөлд суулган, Зүүнгарыг довтлон байлдахад бэлтгүүлж байжээ. Ялангуяа Найралт төв хаан /1723-1736/ Зүүнгарыг байлдан эзлэхээр сүрхий махран оролдсон юм. Тэр хаан зорилгоо биелүүлэхийн тулд Зүүнгарын дотоодын урван тэрслэгч нарыг дэмжин ашиглах бодлого явуулжээ. 1729 оны үеэр Сычуань, Шэньси хоёр мужийн бүгд захирагч сайд нарт нууцаар зарлиг буулган “Галданцэрэнг барьж алаад, дагаж ирэх нь буй аваас даруй түргэн айлтга” гэж тушаасан байна. 1731 оны эхээр Москвад тусгай элч зарж Оросын хаантай уулзуулан, Манж улс, Зүүнгарыг байлдан дагуулах гэж байгаа бөгөөд түүний газар нутгийн хагасыг орост найр тавин өгч болно, бас Оросын зүгээс Зүүнгарын оргодлыг шингээн авахыг зөвшөөрнө, гагцхүү зугтан очсон ноёдыг барьж өгч байхыг хүснэ гэж хэлүүлж байжээ. 5 “Зүүнгарын бодлогын бичиг”. Жинхэнэ злохиол. 9-р дэвтэр.
 Түүнчлэн Халимагийг Зүүнгарын эсрэг дайнд татан оролцуулахын тул хоёр ч удаа элч явуулсанд, Оросын засгийн газар бас зөвшөөрсөнгүй, тэр ч байтугай хоёрдахь удаагийн элчийг Халимаг руу нэвтрүүлэлгүй буцаажээ. Гэвч Найралт төв хаан бас Зүүнгарыг байлдан эзлэх зорилгоо биелүүлж чадаагүй юм.
Манжийн цэрэг Зүүнгарт цөмрөн орж байлдан эзэлсэн нь
Манжийн төр, Зүүнгартай албан ёсоор найрамдлын харилцаа тогтоохоор шийдэж, 1739 онд хэлэлцээн байгуулсан ажээ. Гэсэн ч манжийн төр Зүүнгарыг эзлэн бодлогоо бүрмөсөн орхисонгүй, гагцхүү түр хойшлуулж, зохистой цаг үеийг хүлээж байсан юм.
 1755 оны 3-р сарын эцэс, 4-р сарын эхэн үеэр Зүүнгарын дорно этгээдээс Манжийн хоёр замын их цэрэг нэгэн зэрэг бүчин дайрч орсон юм. Манжийн цэрэг Зүүнгарын хилд хялбархан цөмрөн орж, 5-р сарын үеэр эрээн хавирга, Бор талын зэрэг чухал газруудыг ямар ч эсэргүүцэлгүй эзлэн авчээ. 6-р сарын эхээр Зүүнгарын улсын төв нутаг Илид хүрч, Даваачтай шийдвэрлэх тулалдаан хийх болжээ. Даваач 7000 орчим цэрэг толгойлж, Хашин нуурын дэргэд хориглон байлдахаар шивээлэн хүлээж байжээ. 1755 оны 6-р сарын 23-нд Манжийн цэрэг хүрэлцэн очиж, чухал газруудыг эзлэн, улмаар Даваачийг өдөөн гаргаж, барьж авахыг оролджээ.
 Гэтэл Даваач гарч байлдсангүй өөрийн цэргийн хамт бэхлэн хамгаалж, шөнө болгожээ. Шөнө нь Манжийн цэрэг түүний бүгсэн газрыг дайран байлджээ. Даваачийн цэрэг тоо цөөн, зэвсэг муутайн дээр хамгийн гол нь зохион байгуулалтгүй байсан учир Манжийн цэргийн довтолгооныг няцаан байлдаж чадсангүй, зүг зүг сарнин зугтаажээ. Даваач эхнэр хүүхэд, гэр орноо орхиж, хоёр мянга гаруй цэрэг дагуулж зугтан оджэ. Манжийн цэрэг Даваачийн сууж байсан өргөө гэр, эхнэр хүүхдийг хэдэн мянган цэргийн хамт олзлон авчээ. Даваач зугтан явсаар Кашгарт хүрэлцэн   очсонд, 1755 оны 7-р сарын 16-нд Куча хотын дарга түүнийг барьж Бандид хүргүүлсэнд, Банди даруй Бээжин рүү илгээсэн байна. Даваачийг баригдсаны дараа Манжийн цэрэг Зүүнгар хаант улсын газар нутгийг асар их эсэргүүцэл үзэлгүй эзлэн авчээ. Ингэж Зүүнгар хаант улс 1755 оны 7-р сарын үеэр Манжийн түрэмгийлэгчдэд эзлэгдэн мөхөж, Монгол угсааны улс аймгуудын дундаас ганцаар XVIII зууны дундуур үе хүртэл тусгаар тогтнолоо хамгаалан чадсан Баруун монголчууд бас Манжийн төрийн эрхшээлд орсон юм.
 Манжийн төрийн тэр хорт бодлого Баруун монголыг ямар ч нэгтгэн захирсан эзэнгүй болгож, хуучин хан нарыг халж, шинэ томилсон дөрвөн ханд хуваан захируулах гэсэн явдалд хамгийн хурцаар илрэн гарчээ. Тэнгэрийг тэтгэсэн хаан Илийг түвшитгэн тогтоосон хойно “Дөрвөн Ойрад аймагт дөрвөн хан өргөмжилж чөдөрлөвөл барав”2 гэж байсан байна. Гэвч Манжийн хаан тэр бодлогоо ил тунхаглан зарласангүй, хэрэв Баруун монголын ард түмэн мэдвэл, дургүйцэн эсэргүүцэхээс болгоомжлон, аль болохоор нууц далдуур гүйцэтгэхийг оролдож, Дөрвөд Ойрадыг дөрвөн аймаг болгон зохож, тус бүрд нэжгээд хан өргөмжилж суулгасугай хэмээн хэлэлцсэнийг түр бүү тэдэнд хэлэгтүн3 гэж байжээ.
2 “Зүүнгарын бодлогын бичиг” Жинхэнэ зохиол. 44-р дэвтэр. 3 Мөн зохиол. 2-р дэвтэр.
 1755 оны 9-10 сарын үеэр Долоннуурын газарт Ар, Өвөр, Баруун монголын ноёдын чуулган нийлүүлж, Зүүнгарыг Манж гүрний бүрэлдэхүүнд оруулан авах их баяр ёслол хийхээр бэлтгүүлж байжээ. Гэвч Манжийн түрэмгийлэгчдийн цуст үйл тийм амархан бүтэх ёсгүй байлаа. Тэдний санаад ороогүй хэрэг гэнэт гарч, бэлтгэсэн баяр ёслолоо зогсоож, татаж тараасан цэргээ дахин дайчилж хөдөлгөхөд хүрсэн юм. Тэр нь Баруун монголын ард түмэн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө харь манжийн ноёрхолын эсрэг зэвсэг барин боссон явдал болно.
 

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/