Уншиж байна...
Сүхбаатарын талбайд Шри Шри Шанкарт мөргөн залбирч буй Монголчууд аа хараад бид өөрсдөөсөө асуухад хүрч байна. Монголчууд бид хаашаа зүглэнэ вэ. Манжийн бодлогоор монголд түгсэн шарын шашин хөгжлийнхөө, дэвшлийнхээ дээд шатыг давж, төр шашиныг хослон барьж байсан үеээ ардаа орхин өнөөдөр монголын зонхилох уламжлалт шашин нэртэй болсон. Өнөөдөр 600 гаруй хийдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ өнгөрсөн 20 гаруй жилд шүтэн бишрэгч нараа “гээгдүүлсээр” өнөөг хүрч ирэв. Сүүлийн 100 жилд Бэтүб хийдэд анх удаа Найчүн чойжин буулгав.
Христийн шашин монголд эрчимтэй хөгжиж, 650 гаруй сүмтэй болж, шинэ хуулиа батлуулан үйл ажиллагааг эрчимтэй эхлэхээр бэлэн байдалтай байна. Нийгмийн бүхий салбарыг хамарсан үйл ажиллагаа явуулах боломжийг аль хэдийнээ хангажээ. Ертөнцийн эзэн намайг эзэмдээч гэж гуйн залбирч орилох шүтэн бишрэгчдийн дүр олны танил болжээ. 
Сүхбаатарын талбайд Шри Шри Шанкарт мөргөн залбирч буй Монголчууд битүү дүүрчээ. Бид юу руу явж байна. Бид хэнийг бишрэн шүтэж байна. Арай бүх зүйлээ хөрөнгө, мөнгөөр сольж байгаа биш биз.
Эд эх орныхоо төлөө, тусгаар тогтнол, газар шороогоо хамгаалах тэмцэлд уриалсан тэмцэл болоход бид ингэж нэгдэж, цуглаж чаддаг билүү.
Шашин шүтлэг бол аугаа их эрх чөлөө. Шүтлэг бишрэлийг тань хүндэлж байна. Гэвч хараад байхад харамсах зүйл их байх юм. Хар тамхинд залуу үе нь сүйрч, шашны мухар сүсгийн мансууралд дунд үе, ахмад үетэйгээ нудруулж буйг харж байна. Хэзээ нэгэн цагт Хөх мөнх тэнгэр, эх дэлхийгээ шүтдэг монгол үндэстэн эргэн босох болно.
 

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/