Хувилай хаан их далайн гүнд ажин түжин аж төрж суугч Япон орныг эзэлж боол зардасаа болгох, алт эрдэнэсийг нь хомхойрон хамах санаа өвөрлөж байгаагүй бололтой. Харин дэлхий дахиныг нэгэн эзний захиргаанд оруулж, нэг дээвэр дор хураах гэсэн үе үеийн монголый Их хаадын улс төр- цэргийн бодлогыг үргэлжлүүлэх, тэхдээ эцэг дээдсийн дипломатын уран арга, эв эеийг тууштай баримталж байсныг 1274 оны анхдугаар довтолгоо, 1281 оны хоёр дахь довтолгооны өмнө явуулж байсан үйл ажиллагаа, элч нарын хичээл зүтгэл гэрчилнэ.

1266-1281 оныг хүртэл хугацаанд үргэлжилсэн элчисээр дамжуулсан дипломат оролдлого нь эцсийн дүндээ түүнийг ялагдапд хүргээ юу даа гэх бодол бас төрүүлдэг. Энэ бүх хугацаанд Японы цэрэг шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хаалт далан, бэхлэлтээ зузаалан цэргийн хүчээ бэхжүүлж байжээ. Их хааны зарлигаар 1274 онд хийсэн тактикийн чанартай довтолгооны дараа Япончууд Хаката буланг тойруулан өндрөөрөө 2,5 м, уртаараа 20 км урт ханан хэрэм босгосон байна.
Хубилай хаан анх 1266 онд Коктеки, Инкоү нэрт хоёр элчид захидал (тулган шаардах бичиг) бариулан Япон улс руу илгээжээ. Захидал ерөнхийдөө “Та бүхэн Юан улсын захиргаан дор нэгдэгтүн’’ гэх утгатай, “хэрэв Япон улс бидний саналыг эс хүлээвээс цэрэг зэвсэгийн хүч хэрэглэнэ” гэх тулган шаардсан өнгө аяс нэвтэрхий асан тул Японы тал энэ захидлыг таагүй хүлээж авчээ. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл бол гадаадын түрэмгийлэл тэр бүр үзээгүй Япон үндэстний олон улсын хооронд баримталж заншсан харилцан хүндэтгэх, ойлголцох ёс заншилд харш зүйл байжээ. Тиймээс хариу өгөлгүй элч нарыг буцаажээ. 1267 оны сүүлээр Хамбү гэх солонгос элчийг Японд зарж, тэрбээр 1268 оны эхээр Хаката аралд хүрчээ.
Элч хоёр захидал авч очсон ба нэг нь Хувилай хааны, нөгөө нь өөрийнх нь сэрэмжлүүлэх захидал байв. Энэ үед Солонгос, Монголын их гүрний эрхшээлд бүрэн ороод байж. Тэд Монголын эзэнт гүрэн, Японы хооронд оршиж Япон улстай найрсаг харилцаатай байв. Тэр, өөрийн сэрэмжлүүлэх захидалд Юан улс хүчирхэг гүрэн учраас тэдний саналыг хүлээн авч сайн харилцаа тогтоох нь та нарт ээлтэй. Бид ч гэсэн Монголын Их хаанд Япон улсыг нэгтгэх гээд хэрэггүй гэж гуйн ятгасан ч тэр саналыг хүлээж авсангүй.
Монголчууд танай улстай сайн андын холбоо тогтоон, гэрээ байгуулахыг хүсч буй. Монголчууд дөрвөн далайд буй бүх улс орныг нэгэн жолоонд оруулж, их хаан Хубилай өөрийн нэр сүрийг мандуулжээ. Хэрэв танай Япон улс Монголын захиргаанд нэгдвэл тэд та нарыг дуртайяа хүлээн авч найрсаг сайнаар хандана. Тиймээс Монголчуудын саналыг хүлээн авах нь дээр... хэмээн зөвлөн ятгасан аж. Хубилай сэцэн хааны захидал ч дээрх захидлын агуулгатай төсөөтэй байв. Япон улсын Багкүхү (Засгийн газрын Цэргийн зөвлөл) түүний дээр Чүтейн (Эзэн хаан) засаглалтай байв. Эл захидлыг хүлээн авсны дараа Улс төрийн хэргийг эрхлэх Засгийн Газар буюу Цэргийн зөвлөл (Багкүхү) захидлын асуудлыг дангаар шийдэх эрх хэмжээ хүрэхгүй тул “Чутей” буюу Эзэн хаанд толилуулжээ. Гэвч Засгийн газар ч, эзэн хаан ч цөмөөр айн мэгдэж цэрэг зэвсгээ бэлтгэхээсээ илүү эхлээд Хаан сүмд залбиран мөргөж, улмаар Багкүхү буюу Цэргийн зөвлөлд очиж Монголчуудаас авран хамгаалаач гэж гуйцгаажээ. Цэргийн эрхтнүүд хариу захидалдаа “Монгол улсын хааны захидал ёс журамгүй, таатай бус” гээд “элчийн захидлыг хүлээж авахгүй" гэдгээ мэдэгдэхээр шийдсэн ч ямар нэг шалтгааны улмаас илгээсэнгүй. Энэ үед Эзэн хаан сүмд очин хамгаалалтын торгон цэргээр бэхлэн ажин түжин суужээ.
Энэ зуур элчин Хамбү бүтэн 5 сар хүлээж, эцэст нь хариу өгехгүй гэдэг үг сонсжээ. Ийн элч Хубилай сэцэн хаанд очиж ажил хэрэг бүтэмж муутайг мэдэгдэн их хаанаас өршөөл эржээ. Хубилай сэцэн хаан зорилгоосоо няцсангүй. 1268 оны 12 сард Коктеки, Инкоү хэмээх монгол хэлтэй анх илгээсэн хоёр солонгос элчийг дахин томилж, олон дагуулын хамтаар Японд илгээв. Энэ бүрэлдэхүүнд Шин ши Сэн, Чин ши Кү (солонгос), 8 монгол, 4 солонгос төлөөлөгч, 70 дагуултай очжээ. Тэд Японы Цушима аралд хүрээд ‘‘Юуны учир Их хааны илгээлтэд хариу эс өгсөн’’-ий учрыг асуухын зэрэгцээ Цушима арлын ард иргэдтэй тар тур хийж, 1269 он гартал тэнд байгаад хариу авч эс чадсан тул Цушимагийн 2 хүнийг барьцаалан буцжээ. Ингээд 7 сард 2 монгол элч мөнөөх Цушимагийн хоёр хүнийг дагуулан Солонгосоор дамжин Их хааны ордноо хүрчээ.
Гэтэл Хубилай хаан тэдгээр барьцааны хүмүүсийг* найрсагаар хүлээн авч зочлохын зэрэгцээ Япон орны тухай дэлгэрэнгүй асуун сонирхож, тэднийг буцааж өгөх далимаар дөрөв дэх элчийг томилжээ. Ингээд 1269 онд Урудай гэх монгол элч, Кин Юү Се, Ко жү нэрт хоёр солонгос элчийн хамт Цушимад очиж, Их хааны “миний захидлын хариуг яагаад эс өгөв” гэсэн утгатай захиаг Камакүрад байх Багкүхү (Цэргийн зөвлөл)-д хүргүүлсэн ба үүнд Багкүхү хариу бичсэн ч илгээх эсэхээ шийдэж чадахгүй байсаар багагүй цаг авчээ. 1270 оны эхээр бичсэн тэр захидлын утга нь: “Манай Япон улсын хувьд Монгол гэж дуулаагүй улс орон билээ. Манай улстай холбоо тогтоохыг хүчээр шахан шаардаад, үгэнд орохгүй бол цэрэг илгээнэ гэж айлгах нь бидэнд их таагүй сэтгэл төрүүлж байна. Манай улс дээр үеэс Ками бурхны хамгаалал дор оршсоор нэг ч удаа өөр улсын эрхшээл ноёрхолд ороогүй билээ.
“/Энэ нь үнэн бөгөөд Япон улс бүх түүхийнхээ туршид гадаадын .цэргийн түрэмгийлэлд хоёрхон удаа өртсөн орон юм. XIII зууны сүүлээр Монголын эзэнт гүрэн, XX зууны дундуур Америкийн цэргийн довтолгоонд өртсөн аж/ хэмээн бичсэн боловч ард иргэд нь харь холын хүчирхэг Хаанд таагүй сэтгэгдэл төрүүлэхүйц ихэмсэг, тоомжиргүй үгт эл захидлыг илгээхээс татгалзсан тул Цэргийн зөвлөл улс төрийн агуулгатай албан ёсны хариу өгөхөө больжээ. Хувилай хааны олон удаагийн дипломат оролдлого ийн удаа дараа талаар болсоор байсан ч элч илгээх явдлыг зогсоосонгүй. 1271 онд Их хааны элчээр Чо Лю хицү (хятад хүн) далай туулан Хаката хотын Изамү хэмээх Яамнаа хүрчээ. Тэр, 100 гаруй дагалт, бараа бологсдын хамт очжээ.
Гол зорилго нь Хубилай хааны захидлын хариуг шаардах явдал байв. Тэрээр хурилсан хоёр хувь эхийг Чүтэй (Эзэн хаан) ба Засгийн газарт дээш хүргүүлж үндсэн эхийг өөртөө авч, хэрэв 11 сар хүртэл хариу эс өгвөөс “довлоно” гэж хатуу анхааруулж элчин Хамбүгийн нэг адил хувийн сэрэмжлүүлэг захидал бичсэн ч Их хааны ч, Чо Лю хицүгийн ч захидалд ч хариу өгсөнгүй. Яг энэ үед буюу 1271 оны 11-р сарын 16-нд Монголын эзэнт улс Юан гүрэн болж байгуулагдав. Хятадын газар нутаг дахь олон улс (Нансо улсаас бусад), Солонгос бүхэлдээ, Бирма, Камбожи, Вьетнамын зарим нутаг Их Юань гүрний эрхшээлд ороод байв. Энэчлэн их цаг хожсон Японы Багкүхү буюу Цэргийн зөвлөл “монголын захиргаанд орохгүй” гэдэг шийдвэрт хүрсэн байв.
Ийн хариу авч эс чадсан Чо Лю хицv 1272 онд бараа бологсдын хамтаар эх газар руу буцжээ. Тэдэнтэй хамт Яширо тэргvvт 12 япон хvн явсан байна. Чо Лю хицv, тvvний нарийн бичгийн дарга Чотакv хоёрт нэгэн боломжийн боловч бvтэшгvй санаа байжээ. Тэр нь дээрх 12 япон хvнийг Япон улсын элч хэмээн Их хаан Хубилайтай уулзуулаад Япон руу хийх довтолгооныг зогсоох санаа байжээ. Харамсалтай нь Их хаан хэргийн нарийн учрыг гадарласан тул тэдгээр "элчийг" хvлээж аваагvйгээр барахгvй Япон руугаа vтэр буцахыг зарлиглажээ.
Ихээхэн туршлага, нарийн ухаантай дипломатч Чо Лю хицv, Чотакv хоёрын санаачлагаар Солонгос элч Кожишvг 12 япон хvний хамт Солонгосын засаг захиргаанаас бичсэн захидлын хамт элчээр илгээсэн байна. Тэр захидалд "Манай улсаас /Солонгос/ хоёр удаа элч илгээж Монголын Их хааны захиаг хvргvvлсэн ч танай улс хариу эс өгч, саналыг хvлээн авсангvй. Тиймээс бид Япон улс руу довтлох болно.
Энэ боломжоос хожимдвол юу болохыг төсөөлж байгаа байх... Аймшигт явдал болно" гэж анхааруулаад "Та нар яаралтай найрсаг харилцаа тогтоох нь зөв зам болно. Ингэвэл манай Солонгос улс Монгол, Япон хоёр улсын дунд байж, чадлын хэрээр туслах болно. Vvнийг сайтар бодож тунгаагтун" гэж зөвлөсөн байлаа. 1273 онд Чо Лю хицv дахин Японд иржээ. Энэ удаа тэрээр зорилгоо мөн л биелvvлж чадаагvй аж.
Тэрээр эргэн ирээд Японд довтлох нь ямар ч ашиггvй нөхцөл байдал бvрэддээд байгааг Их хаанд тайлбарласан байна. Гэвч Хубилай хаан 1274 онд Солонгосын далайн цэргийн хөлөг онгоц vйлдвэрлэх газруудад том жижиг нийт 900 хөлөг онгоц угсрах зарлиг буулгажээ. Удалгvй 1275 онд Солонгосын Кин Хо Ке Хубилай хаанд нэгэн өргөх бичиг илгээж, одоогоор манай Солонгос улсын цэрэг, эдийн засаг маш ядуу дорой байгааг харгалзан vзэхийг хvсчээ.
Гэвч Хубилай хаан энэ хvсэлтийг сонсохыг хvсэхгvй байгаагаа илэрхийлээд Монголын Их эзэнт гvрний далайн цэрэг Солонгосын хойгт буун Каппо боомт хотод хэсэг хугацаанд хуарагнаж байгаад хөлөг онгоцууд бэлэн болмогц шууд далайд гарчээ. Монголын их гvрний далайд хийсэн анхдугаар довтолгоон ийнхvv эхэлжээ.
1274 оны 10-р сарын 20-нд Юань цэрэг Хаката далай дээр vзэгдэж Хакvзаки, Хаката арлуудад бууж эхэлжээ. Энэ флотын тэн хагас нь монгол, хятад нийлээд 20 мянга, Солонгосын 20 мянган цэрэг тус тус буусан байна. Гэвч маргааш нь буюу 21-нд гэнэт харагдахаа больжээ. Vvнийг Япончууд Камиказе "залгисан" гэж домог лугаа хэлэлцэж тэрхvv бурхны салхи ердөө ганцхан хөлөг онгоцоос бусдыг залгисан, тэр хөлгийн ахмад далай руу vсрэн амиа хорлож бусад 50 цэргийг Япончууд олзлон Локvхара гэдэг газар руу хvргэж тэнд цаазалсан гэж ярих бөлгөө. Энэ тvvх "Бөнэйгийн Эки" буюу 1274 он бөгөөд Бөнэйгийн хаанчлалын 11-р он байсан гэж ном сударт бичжээ. Энэ хэрэг явдлын тvvх нэлээд эргэлзээтэй, бараг домог vлгэрийн шинжтэй болсныг шинэ тvvхчид анхааралтай судалсаар байгаа аж.
Монголын эзэнт гvрний цэргийн анхны довтолгооны зорилгыг янз бvрээр тайлбарлаж байна. 1. Марко Поло Их хаан Хубилайд зvvн далайн гvнд Zipang /Япон/ хэмээх алт эрдэнэсээр баялаг, баян чинээлэг улс бий гэж хэлсэнээс vvдэлтэй гэж ч vзэх нь бий. Мөн нэг солонгос хvн тэгж хэлснээс vvдэлтэй ч гэх нь байна. Ийм шалтгаанаар довтолсон гэж vздэг нэг хэсэг судлаачид байна. Энэ ч бас домог vлгэрийн шинжтэй гаргалагаа аж.
Эдгээрээс хамгийн vнэнд ойртсон дvгнэлт бол Монголын эзэнт гvрэнд хараахан эзлэгдээгvй байсан Нансо улс Япон улстай улс төр, ялангуяа худалдаа эдийн засаг, соёлын салбарт гvн харилцаатай байсан тул Хубилай хааны хувьд Нансог харъяандаа оруулахад Японы тусламж, хэлхээ холбоог таслах нь чухал ач холбогдолтой байсан бололтой. Нансо улс ч улсаа тусгаар байлгахад Далайн хvчирхэг холбоотон хэрэгтэйг ойлгож байсанаас Япон эзлэгдэх нь Нансогийн хvч суларч доройтохын шалтгаан гарна гэж vзэж бvх талаар холбоогоо зузаатгахыг ил далд оролдсоор байжээ.
Харамсалтай нь, Монгол цэрэг анх Японд довтолсноос хойш 5 жилийн хойно 1279 онд Монголын эрхшээлд бvрэн орсон тvvхтэй аж. Vvнээс сонирхолтой дvгнэлт хийж болно. Хажуухандаа байгаа Нансод цохилт өгөхөөс өмнө олон жилийн турш элч илгээн эцэст байлдаж сураагvй далайн дайныг эхлvvлсэн нь Монголын цэргийн урлагт хийсэн туйлын зоримог алхам төдийгvй онц чухал ач холбогдолтой цэрэг дайны уран нарийн тактик, стратегийн чанартай сонголт байжээ. Өөрөөр хэлбэл, эхлээд Нансог, дараа нь Жипанг эзлэх нь ээлжит зорилт байж.
Гэвч Нансог эзлэхэд холоос хvч хавсарч болзошгvй Япон улсыг сvрдуvлж холбоо хэлхээг нь таслан тусгаарлах шаардлагатай байсан гэсэн дvгнэлт нэлээд ултай нь юм.
/ Д.Галбаатар /Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор

Бусад мэдээ

Jun 21, 2020 28

Чойжин буух

Jun 05, 2020 21

Рүни бичиг

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/