Уншиж байна...

Монголчууд Хятадаас нутагтаа буцаж ирсэний дараа шинэ 15 дугаар зуун бол манай түүхэнд феодалын бутралын үе гэж үлдсэн байдаг. Энэ үеийн Монголын нийгэмд эр цэргийн гүйцэтгэх үүрэг асар их байлаа.Тухайн үеийн цэрэг нь хоёр янз байжээ. Эхнийх нь мэдээж Монгол улсын Их хааны цэрэг, харин нөгөө нь том феодлуудын цэрэг байсан нь ойлгомжтой хэрэг.

Урд хөрш Мин улстай байлдаж тулалдахаас эхлээд салан тусгаарласан томоохон феодал ноёдтой байлдах болохоороо их хаан бусад том феодлуудын цэргийг нэгтгэн захирдаг байсан нь түүхэнд үлдсэн. Тэр үеийн Монгол цэрэг мэдээж морьт цэрэг байлаа.
Сурвалж бичигт дурдсанаас үзэхэд Мандухай цэцэн хатан Ойрадад цэрэглэн мордоход морьд дутсан учир үхэрт цэрэг бий болгон дагуулан мордсон тухай бий.
Тэр үеийн монгол цэргийн зэр зэвсгийн хувьд нум сум, сэлэм, илд бамбай, хуяг дуулга гэх мэт хэрэглэлтэй байсан. Хуяг нь хоёр янз. Нэг нь дотор хуяг бөгөөд энэ нь төмөр хавтсыг арьсаар бүрсэн, үүнийхээ гадуур ахин төмөр хавтсаар бүрснийг нь гадар хуяг гэж нэрлэж байсан ажээ.
Цэргийн тактикийн хувьд нүүдэлчдийн аугаа түүхт Их гүрнүүдээсээ уламжилсан бух сэжлүүрийн арга гэж байсан ба энэ нь 61 төрлийнх байдаг гэж судлаачид тэмдэглэжээ. Мөн Их Монгол улс байгуулахын төлөөх тэмцэл дунд хэрэглэж байсан нь "Монголын нууц товчоон"-д үлдсэн задын арга гэх мэт олон байлдах аргууд байсан байдаг.
Хүхэр шүүгээр сум хийж байсан ба урьдын Их Монголын үеэс болон Юаний үеийн уламжлалт их буу, үхэр буу мэтийн зэвсэгтэй байсан нь ч түүхэнд үлдсэн байна.
Өмнөх зуунуудад дэлхийн дайдыг морин туурайгаар хэмжиж, замд таарсан дайснаа ялан дийлж явсан Монгол цэрэг 15-17 дугаар зуунд өөрөөсөө өөрийг дээрээ гаргахгүй санаатай ноёдын хоорондын зөрчил тэмцэлд хамаг эр зориг юугаа бүгдийг зориулсан юм. Дундад зууны үеийн Монгол цэргийн тухай товч өгүүлэхэд ийм.

Г.Баатар

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/