Уншиж байна...

"Бөнэйгийн ики" /1274 оны анхдугаар довтолгоон/-ийн үед
Монголын эзэнт гvрний цэрэг Цушимад орж, дараа нь Ики орчим Хаката далайд vзэгдээд, удалгvй гэнэт ор сураггуй болсон гэдэг. Цушима арал эх газартай харьцдаг гол боомт байв. Энэ жижиг арал Нансо, Жипангийн харилцааны гол төв учраас туунийг дахин сэргэхгуй болгох нь Монголчуудын эх газарт даруй хийх дайны ялалтыг хангах ач холбогдолтой байсан гэж Японы судлагчид тайлбарладаг.

Тvvгээр ч зогсохгvй "Бөнэйгийн Ики"-н гол зорилго нь Цушимаг эзлэн номхруулахад чиглэж байсан учраас "камиказе" / ямар нэг далдын шидэт хvчин бус далайн хар шуурга буюу тайфун бөгөөд хавар намарт vргэлжид дэгдэж далайд яваа хөлөг буу хэл эх арлууд дээр аймшигт сvйтгэл ямагт учруулдаг байгалийн догшин vзэгдэл болно/-д "залгиулсан бус" зорилгоо хэрэгжvvлээд "гэнэт алга болсон" нь эх газар руугаа буцсан хэрэг хэмээн тайлбарласан нь ч бий. Vнэхээр 1274 оны байлдааны ажиллагааны зураг vvний маш тод нотолгоо болдог.
Ийнхvv Монгол цэрэг vvргээ амжилттай биелvvлээд яаран буцсан нь голтой тайлбар гэж болмоор. Далайн шуурганд нэлээд онгоц, цэргийн амь нас эрсдсэн ч буцаж чадсан байж болох юм. Саяхан "Маш нууц"сонины энэ оны сvvлийн дугаарт далайн тvvх судлагч нэгэн хvний өгvvлэл гарчээ. Тэрээр "Монголын флотын vлдэгдлийг олохоор 3 зун ажилласан" гээд "1274 онд живсэн гэгдэх онгоцнууд 200 ба тvvнээс дээш вэссэльд /далайн гvнийг хэмжих нэгж/ байсангvй. Харин Такашимагийн зvvн эргийн орчимд" онгоцны vлдэгдэл нэлээд тохиолддог тухай өгvvлжээ.
Энэ vед Монголчууд Азид бvрэн ноёрхож, дайснаа дараалан доройтуулж байсан учраас Японыг эзлэх нь тийм ч хэцvv зvйл байгаагvй. Харин гол дайсан болж байсан Нансо улсыг доройтуулахад Цушимаг довтлох тактикийн чанартай алхам зайлшгvй хийх шаардлага гарсан байна. Харин энэ анхдугаар довтолгооны тухай нууц мэдээллийг Нансогийн хэдэн лам хуврагууд бурхан шашны хэргээр яваа гэдэг нэрийн дор жанч нөмрөн Жипанд очиж мэдээлсэн байж магадгvй гэж судлагчид тэмдэглэсэн нь оргvй ч зvйл биш бололтой.
Хубилай хааны далайн цэргийн хоёрдугаар довтолгоон ба бусдад найдсан дипломат бодлогын сvйрэл
1274 онд болсон довтолгоон Кюшv арлын Хаката хотын орчим болж өнгөрсөн тvvхт явдлын ул мөр өдгөө "Монголчууд Японд довтолсон нь" / Ген ко кинен нохи/ гэрэлт хөшөө болой. Монголын эзэнт гvрний удирдагчид Японыг анхаарлынхаа гадна нэг ч өдөр орхиогvй ажээ. Нансо улсыг нэгтгэсний дараа Японыг эзлэх асуудал ээлжээ хvлээж байжээ. Тэрхvv тvvхэн vйл явдлын өмнө ч их Чингис хааны vеэс Монголын төрийн бодлогын vндэс нь болсон элчин дипломатын бодлого ач холбогдлоо алдаагvй байв.
1281 оны хоёр дахь довтолгооны өмнө олон цэрэг эрсийн амь насыг талаар vрэхгvйн төлөө Монголын эзэнт гvрэн өөрөөс шалтгаалах бvхнийг хийснийг тvvхийн баримтууд гэрчлэн хоцорчээ. Vvний тул мөн хэд хэдэн элчийн vйл ажиллагааг дурдах ёстой болно. Япон, Нансогийн харилцааны гол төв болж асан Цушима аралд довтолж, тактикийн чанартай зорилтоо биелvvлсний дараа Юаний 6 хvний бvрэлдэхvvнтэй элчийг Японд илгээсэн байна.
Vvнд: Тусачv 34 настай монгол vндэстэн, Хэ Вей Жv 38 настай хятад туслах, Санду Лю дин 32 настай Ислам туслах, Жу Сан 32 настай Гуулин туслах, Ка 32 настай Шvнви vндэстэн туслах, Жоса /онгоцны ахмад/ нар багтжээ. Итгэлгээний гол утга нь "Дахин энгийн цэрэг, ард иргэний амь биеийг хөнөөх дайнд хvргэлгvй бууж өг. Vvнийг сайтар тунгаатугай" гэсэн байж.
Эдгээр элч нарыг Хубилай хааны илгээлтийг хvргэж Японд очих vед Камеяама хаанчилж байсан боловч нэгэнт Юаний цэргийн болзошгvй аюул заналын өмнөөс сөрөн зогсох зориг хvч дутсан учраас бvх эрх мэдлийг нь цэргийнхэн буюу Шёогин булаан авч өөрийн засгийн газрыг Камакурад эмхлэн байгуулж, цэргийн хvч хуримтлуулсаар байжээ. Цаг хожих vvднээс удтал хvлээлгэсний эцэст 5 элчийг Камакvрагийн ойролпоох Тацvнокvчид цаазаар авч харин хөлгийн ахмад Жоса vл мэдэгдэх байдлаар сураггvй алга болжээ.
Vvнээс хойш нэг хэсэгтээ Япон руу чиглэсэн цэрэг дайны бодлого намжуу байдалтай болсон нь санамсаргvй хэрэг байсангvй, 1274 оны Япон руу хийсэн довтолгооноор Япон, Нансогийн дотно харилцаа тасалдаж, Монголчуудад гол дайсан болоод асан эх газрын Нансо улсыг эрхшээн авах таатай нөхцөл бvрэлдсэнтэй холбоотой байжээ. Монголчууд 1276 онд Нансод довтолж, 1279 онд ноёрхлоо бvрэн тогтоож чадав
Vvний дараагаар Япон руу чиглэсэн бодлогоо дахин сэргээжээ. 1279 онд Нансогийн цэргийн жанжин байсан Хамбуко, тvvний туслах Шихvкv, Ланчv, Чинко нарыг Япон улс руу элчээр явуулжээ. Нансогийн цэргийн жанжин Хамбvко Япон улстай их шадар холбоотой байсан цэргийн эрхтэн байв. Хубилай хаан vvнд нь их ач холбогдол өгч ихээхэн найдвар тавьж байлаа.
Гэвч хамт очсон 3 элчийг Хакатад цаазалж, харин эртний тvнш Хамбуког өршөөн буцаасан аж. Энэ мэдээ Хубилай хаанд хvрч тэснэ тэснэ гэхэд vvнээс илvv яаж тэсэх вэ гэдэг шиг Япон улсыг цэргийн хvчээр зайлшгvй номхотгох нь зvйтэй гэсэн бодлыг лавшруулж өгчээ. Уг нь тэдгээр элчид ихээхэн найдвар тавьж Солонгост цэргийн усан онгоц барих, зэр зэвсэг бэлтгэх зэрэг цэрэг дайны бэлтгэл ажлаа тvр зогсоон хvлээзнэж байж. Нөгөө талаар Солонгосын дотоодод иргэний шинжтэй жижиг дайн самуун ч дэгдээд байсан нь өөр нэг шалтгаан байлаа
Гэтэл 1280 онд Япон улс Солонгосын Жипо гэдэг жижиг хойг руу гэнэт довтлон оржээ. Япончууд хэдийнээс Солонгост довтлохыг хvсэн хvлээж байсан бололтой. Vvний гол шалтаг шалтгаан нь сонирхолтой юм. Солонгос улс удаа дараа Юань гvрний дуулгавартай зарц, гар хөл нь болж, элч зардас илгээн ятган ухуулж бас тулган шаардаж байсанд Японы цэргийн эрхтнvvд далдуур бухимдан хорсож байсан нь ойлгомжтой.
Vvний дараахан Хубилай хаан цэрэг дайны бэлтгэл ханалаа гэж vзэн 1281 оны 1-р сарын 1-нд хуралдай зарлан Алахан, Хамбvко, Кинто, Косакv нарыг Японд довтлох цэргийн жанжидаар томилсон зарлиг гаргасан байна. Ингээд 2-р сарын 20-нд Алаханаар удирдуулсан Их Юань гvрний олон vндэстнээс бvрдсэн цэргийг далайд гаргажээ. Эдгээр цэрэг олон vндэстний цэрэг байсан учраас хаан сэтгэл багагvй зовж "... эв найртай, нэгэн захиргаанд яв", Японд хvрээд " энгийн ард иргэн, тариачдыг ихээр алж хэлмэгдvvлж болохгvй" гэж хатуу цаазлажээ.
Харамсалтай нь энэ vед Япончууд дайсныхаа арга мэхийг мэддэг, тэдний эсрэг шинэ, өвөрмөц хамгаалалтын тактик боловсруулсан байлаа. Тоvрагийн 40 мянган цэрэг 5-р сарын 3-нд 900 хөлөг онгоцтойгоор Солонгосын боомт хот Каппогоос Япон руу хөдөлж мөн сарын 21-нд Цушимагийн Сагаvрад цөмрөн орж эзлээд, 26-нд Ики рvv довтолгооноо vргэжлvvлсэн аж.
Тэндээсээ Ноко, Шика хоёр арлын дунд Япон цэрэгтэй далайд тулгарч багагvй хохирол амсаж. Энэ vед Кунань цэрэг хараахан ирээгvй байсан учраас Тоvра цэрэг хvчин мөхөсдөх байдалтай болж Хаката руу шилжихээр шийдвэрлээд байтал халуун дулааны улирал тул олон хvн амь vрэгдсэнээс халдварт өвчин дэлгэрч арга буюу Эки рvv эргэн байршжээ. Мэн сарын 18-нд Кунань цэрэг Хятадын өмнөд хэсэг дэх Кейгин гэдэг боомтоос Япон руу хөдөлж, мэн сарын 29- нд Кунань цэргийн тvрvvч Экид хvрэлцэн ирж Тоvра цэрэгтэй нэгджээ.
Цэргийн жанжинаар Алахан ирсэн боловч удалгvй далайн өвчнөөр өвдөж, цэргийн удирдлагыг Атахай / япон дуудлагаар Адукай/ авч тулалдааныг удирдсан аж. Юаний их цэрэг Кунань, Тоvра хэмээх хоёр vндсэн бvлэглэл болж байж. Кунань цэрэг нийтдээ 3500 хөлөг онгоцтой байсан гэж бичжээ. Vvний бvрэддэхvvнд Өмнөд Су буюу өмнөд хятадын цэрэг дийлэнх нь байсан бөгөөд нийтдээ 100.000 хvнтэй байв. Энэ цэрэг Х-Х1 зууны vед Зvvн Азийн бvсэд маш хvчтэйд тооцогдож байв. Өмнөд Су улс /1127-1279 оны хооронд оршин байв/ Тайвань арлын ойрх одоогийн зvvн өмнөд хятадын эрэг хавийг хяналтдаа байлгаж байсан бол Хогсо / хойд/ Су уясын / 960-1279 он/ оршиж байгаад дараа нь тэдгээрийн оронд Нансо улс байгуулагдсан тvvхтэй.
Нансо далайн эрэг хавь газар ба төв хятадын нэлээд хэсгийг хамарч, Япон улстай бvх талаар ойр дотно харилцаатай хvчирхэг улс байжээ. Монголчууд 1276-79 онд Нансо улсыг доройтуулан Их Юань гvрний эрхшээд ноёрхлыг тогтоосон байна.
Кунань цэрэг Япон улс руу цөмрөхдөө хоёр чиглэлээр орсон бөгөөд нэг хэсэг нь Такашима арлаар довтолж, нөгөө хэсэг нь Цушимад буугаад тэндээсээ Эки рvv довтолсон. Тоvрагийн цэргийн бvрэлдэхvvнд Монгол, Хятадын 15000, Солонгосын 10000 цэрэг довтолгоонд оролцсон баримт байдаг.
1281 оны довтолгооны ерөнхий маршрутыг vзэхэд анх Юань цэрэг Кюшv болон Эки арлын дунд байх Такашима / шонхорын арал/ арлыг тvшиц газар болгосон. Дараа нь Экид хvрээд тэндээсээ далайгаар явж Такашима арлыг эзэлсэн байна. Тэндээсээ газраар Мацоvраг эзлэн Кунань, Тоvрагийн хоёр замын цэрэг Хаката далайн боомтод нэвтэрсэн нь Японы тvvхийн бvтээлvvдэд хэвлэгдсэн байлдааны зургаас харагддаг.
Японы тvvхийн баримтуудаас vзэхэд 1281 оны довтолгооноор Такашима арлын дэргэдэх тулаанд 10000 орчим цэрэг, Шикано Шима аралд 8-9 мянган цэрэг vрэгдсэн тоо байна. Өнөөг хvртэл мөн л домогт далайн хар шуурга ниргэсэн гэж нотлон ярьж байдаг ч тэд буцаад явсан юмуу эсвэл мөнөөх "Камикизе"-д дахин залгиулсан эсэх нь Японы судлагчдын анхаарлыг өнөөг хvртэл татсаар байгаа сонирхолтой судлагдахуун байсаар...
Их Юань гүрний нэгдсэн цэрэг Япон улс руу /Далайд/ тулалдсан түүхийн орооцолдоон, түүний учир шалтгаан, угтвар нөхцөл нь иймэрхүү дүр зурагтай. Энэ түүхэн үйл явцыг түүхчид тодруулж, үнэнийг тогтоох үүрэгтэй. Энэхүү тэмдэглэлийг бичихэд "Монголын довтолгоон ба 700 жил" /Нихон тв Токио 1981, 2001/, болон "Япон түүхийн судалгаа" зэрэг ном ашигласан ба далайн хөлөг онгоцны түүх судлагч Музай Торао, түүхч Мацүга Итоши, Урлагийн түүхч Оз Коүичи, Кюшүгийн тулааны түүхт газрыг судлагч Кога Нэнко, далайн гүний цахилгаан соронзон орны тусламжтай тандан судлагч Танака Исүказү гуйа нарын бүтээлээс ашигласан юм. Энд хэрэглэсэн нэлээд нэрийг Япон нэр, дуудлагаар нь бичсэнийг хэлэхийн ялдамд хэл улам муугийн балагаас буруу зөрүү ойлгож, алдаж эндсэн зүйл буй аваас та өршөөн хэлтрүүлмүй.
Д.Галбаатар /Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/