Монголчуудын хүндэтгэсэн нэр үү, эсвэл цээжээ дэлдэх хийрхэл үү. Өнөөгийн үр хойч нь оюуны бядгүй болсон учир, эх түүх, их гавьяанаас нь суралцаж хүчирхэгжих нь бүү хэл хуулж ч чадахгүй яваа ч эдүгээгээс 800 зууны өмнө бидний л өвөг дээдэс болон мэндэлсэн Чингис хааныг Англи, Америк, Канадын эрдэмтэд "Агуу суут" /GREAT GENIUS/ хэмээн тогтоов. Их хаанд минь тал засах шаардлагагүй дэлхийн эрдэмтэд Чингис хааны тухайн цагтаа байгуулсан гавъяа, түүх намтар, сургааль цадигийг ухаж, төнхөж, уншиж судалж, шинжлэх ухааны аргаар ийнхүү "Агуу суут хүн" гэж үнэлсэн юм. Гайхалтай биш гэж үү.
Чингисийн хойч үеийнхэн буюу оюуны хөгжил, сэтгэлийн гэгээрлийн уналтанд орсон өнөөгийн биднийг ч тэд бас судлаад өгөгдлийг маань өндөр гэж дүгнэлээ. Их Британийн нэрт сэтгэл судлаач, Хойд Ирландын “Ulster” их сургуулийн профессор Ричард Линн, Финляндын улс төрийн шинжлэх ухааны судлаач, “Tampere” их сургуулийн профессор Тату Ванханен, Нидерландын сэтгэл судлаач Желт Уикерс нарын хамтран явуулсан судалгаагаар монгол хүний дундаж IQ 102-103 болохыг тогтоосон юм. /Хэдэн жилийн өмнө/. Аа яаяа, Оюу толгойгоор биш Оюунтай толгойгоор, уул уурхайгаар биш ухаантай толгойгоор Монгол хөгжихөөр байгаа биз.
Бид яг эсрэг явж, буруу уурхай ухаж, буруу баялаг олборлоод байна аа.
Хамгийн өндөр IQ-тай хүмүүс бол Сингапурчууд, тэдний дундаж IQ 108 гэнэ. Жагсаалтын хоёрдугаарт Өмнөд Солонгос /106/, гурав ба дөрөвдүгээрт Япон /105/, Итали /104/ бичигджээ. Монголчуудын адил IQ-гийн дундаж төвшин 102-103 гэсэн үзүүлэлтээр Исланд мөн тавдугаар байрт жагссан байна. Жагсаалтын хамгийн төгсгөлд Эквадорын Гвиней /62/, Мозамбик /64/, Габон /64/, Камерон /64/ зэрэг Африк тивийн орнууд нэрлэгджээ. Энэхүү оюуны итгэлцүүр ганцхан функтээр өсч, уруудахад л хүний чадвар шал өөр харагддаг гэнэ. Гэтэл энэ үнэлгээгээр Чингис хааныг хэд гэж дүгнэсэн гэж та бодно. IQ нэгд байгаа Сингапурчууд 108 бол Чингис хааных 110 байсан уу, эсвэл 120 болов уу...Тэд Чингис хааны оюуны итгэлцүүрийг 204 болохыг тогтоогоод мэл гайхаж, цэл хөхөрсөн гэдэг. Яаж вэ.
Ертөнцийн байлдан дагуулж, булаан эзэлж, харгис хэрцгийгээр нь дуудаж явсан талын монголын хааныг хүн төрөлхтөн цоо шинээр харах өнцгийг шинжлэх ухаанд арын хаалга байхгүй учир эрдэмтэд ийнхүү зарласан юм. Үүнээс ч өмнө бидний хааныг "ЧИНГИС ХААН БОЛ II МЯНГАНЫ ХҮН ТӨРӨЛХТНИЙ АГУУ СУУТ ХҮН МӨН ЮМ." гэж 1995 онд Америкчууд дүгнээд "Вашингтон пост" сонин "Нью Йорк таймс" сониноор дамжуулан дэлхийд зарласан билээ. АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон "Өнөөгийн дэлхий ертөнцөд Чингис хаан шиг удирдагч маш их хэрэгтэй байна" гэж зүгээр ч нэг хэлээгүй байх шүү. Өнөөгийн Америкийг үндэслэгч эцэг ерөнхийлөгчид ардчиллыг Чингис хааны бодлогоос шууд хуулснаа нуудаггүй биз дээ. Өөр л болгосноос биш. Хуулсны буянаар энэ улс өнөөдөр ертөнцийн орой дээр байна. 800 зууны өмнө Монгол мөрөөдлийн улс байсан бол өнөөдөр Америк шүү дээ.
Ер нь та доорхийг мэдээд авчихад илүүдэхгүй. Эрүүл дундаж хүний IQ 100 байдаг гэнэ. Ингээд тархи судлалын шинжлэх ухааны эрдэмтэд:
100-130-ын хооронд бол "ухаалаг" хүн
130-140-ын хооронд "ухаантай" хүн
140-өөс дээш "гоц ухаантай" хүн
160-180-ын хооронд "сод ухаантай" хүн
180-200-ын хооронд "суут ухаантан" хүн
200-220-ын хооронд "аугаа их суут" гэж дүгнэдэг аж.
ЧИНГИС ХААН IQ 204 буюу АГУУ СУУТ
/GREAT GENIUS/ .
Түүнтэй ойр Альберт Эйнштейн, Моцарт нар жагсчээ. Ийнхүү уншдаггүй, номтой ноцолддоггүй, эх түүхээ судалдаггүй, тэгсэн хэрнээ пэд пэд ярьдаг бидний нөхдүүд их хаанаасаа бүх салбарт суралцах зайлшгүй шахаанд орлоо. Чингис хааны байгуулсан гавъяа зүтгэл, хийсэн нээлт тоо томшгүй билээ. Өчүүхэн жишээ дурдахад их хааны байлдан дагууллын чухал зэвсгийн нэг дуут сумнаас зохион бүтээгчид санаа авч бидний сууж яваа Бойнг онгоцны хошууг хийснээ хэлсэн. Маш бага цэрэгтэй Чингис хааныг дагаж явсан Монгол анахаах ухаан дэлхийгээр нэг тархаж тухайн үеийн дэлхийн эрүүл мэндийн салбарыг шинэ түвшинд гаргасан. За, за бичээд дуусахгүй ээ. Өөрсдийн түүхийг судлаагүй болохоор, ном уншдаггүй, номын санд суудаггүй болохоор л бид өнөөдөр ийм арчаагүй яваа. Гаднаас хуулж, эх орноо муулж, эх түүхээ тоосонд хаясан биднийг тэнгэр өршөөг. Ингээд хэдхэн хоногийн дараа буюу 11 сарын 26-нд миний бие, бидний нөхөд "Чингис хаан бол Монгол төрийн хүчирхэг жолоодогч мөн" эрдэм шинжилгээний хурал, "Чингис хаан судлал манай эх оронд" үзэсгэлэн зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Бусад мэдээллийг жич зарлана. Өнөөгийн монголын сор болсон эрдэмтэн судлаачдын илтгэлээс их хааны улс төрийн нууц руу ийнхүү нэвтрэх боллоо. Чингисийн Монголчууд аа, та юу ч шүтэж, тахиж болно. Гагцхүү шүтээн шүтээний дээд нь Агуу суут Чингис хаан гэдгийг бүү март. Мартвал биднийг тэнгэр хаяна. Мартсан учраас бид өнөөдөр ийм яваа...Ш.Хишигсүрэн
Соён Гэгээрүүлэгч Ш. Хишигсүрэн
 

Бусад мэдээ

Apr 03, 2020 10

АРГАЛЫН УТАА

Mar 30, 2020 14

СҮГСЭЛЗҮҮР

Mar 30, 2020 11

Үүчүүр

Mar 20, 2020 28

Дэмбээ

Mar 17, 2020 28

Дайралцаа

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/