Олон зууны өмнөөс дархлагдсан Богдхан уулын хамгаалалтын бүсэд сүүлийн 10 гаруйхан жилийн дотор орон сууцнууд олноор сүндэрлэж, хөрөнгөлөг хэсэг нь Зайсан толгойг “бүслэн” амьдрах болсон. Уг нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөө 1990-ээд оны сүүлчээр батлахдаа Зайсан орчмыг аялал жуулчлал, амралт зугаалгын бүс болгон хөгжүүлэхээр болсон ч өнөөдөр тэнд батганы хошуу багтахгүй шахам орон сууцнуудаар дүүрсэн. Уг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг УИХ-аас баталж, өдгөө нийтээр дагаж мөрдөх хууль болон хэрэгжиж байгаа. Гэвч энэ хуулийг гууль болгож, уландаа гишгэснээр гадаад, дотоодынхны хөрөнгө оруулалттай элдэв нэртэй хотхон Зайсангийн ам, Туул голын эргээр сүндэрлэж, хөрөнгөтэй хүмүүс амьдардаг багахан хэмжээний хот босгочихоод байна. Сургууль, цэцэрлэг, спорт клуб, хуульгүйгээр шөнөжингөө ажилладаг баар, цэнгээний газар гээд баячуудын тэрхүү хотхонд байхгүй зүйлгүй.
Энэ бүхнийг хэн хууль зөрчин байж газар олгож, өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэвээ. Хууль хяналтын байгууллагынхан, үүний учрыг олж, хужрыг нь тунгаахаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээллийг Нийслэлийн прокурорын газрын албаны эх сурвалж өгөв. Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн амыг дураараа сэндийчих эрхийг олгосныхоо төлөө үе үеийн Байгаль орчны сайдуудыг энэ хэрэгт буруутган сэжигтнээр тооцохоор болсон аж. Тодруулбал, Эх орон намын ерөнхий нарийн бичгийн дарга асан И.Эрдэнэбаатар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, тус намын нарийн бичгийн дарга асан У.Барсболд, АН-ын ҮЗХ-ны гишүүн Л.Гансүх тэргүүтэй дээрх хүмүүсийг сэжигтнээр тооцсон аж. Шалгалтын явцад сайдуудаас гадна тухайн үед БОЯ болон нийслэлийн Захирагчийн ажлын албанд ажиллаж байсан МАН-ын гишүүн хэд хэдэн хүн ч холбогдохоор болсон аж.
Тухайлбал, БОЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны даргаасан А.Намхай, Улаанбаатар хотын ерөнхий архитектор асан Н.Нацагдорж тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхэлсэн аж. Улмаар хууль хяналтын байгууллагынхан нэр бүхий сайдууд аль аль компанид хэчнээн га газар эзэмших зөвшөөрөл олгосон жагсаалтыг гарган шалгаж эхэлсэн байна. Бидний авсан мэдээллээр И.Эрдэнэбаатар сайдын үед гэхэд Зайсанд газар эзэмших гэрчилгээг 10-аад компанид олгосны дунд хувь хүн төдийгүй MCS компанид зөвшөөрөлөгч, өдгөө тэр газарт нь барилгын ажил хийж байгаа юм байна. Сайд асан Г.Шийлэгдамба 2007-2008 оны үед Зайсан болон Богинын аманд хувь хүн, компаниудад 1-30 га газар олгосон нь өдгөө мөн л заримд нь орон сууцны хороолол босгочихсон аж. Энэ мэтээр дээрх сайд нарын асуудлыг шалгах явцад АТГ-ын дэд дарга Б.Хурцыг бас шалгахаар болсон гэх мэдээлэл бидэнд олдов.Түүнийг шалгах болсон үндэслэл нь “Сарнайх” хорооллын газрыг хэрхэн авч, дулааны болон цэвэр, бохир усны шугам татан, бусад хорооллынхноосоо мөнгө авдаг гэх мэдээллийг тодруулах байсан аж.
Гэвч улс төрийнхөнтэй холбоотой энэ хэрэг хол явахаа больж буй бололтой. Прокурорын байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр сайдаар ажиллаж байсан хүмүүс болон АТГ-ын дэд даргыг зөвхөн гэрчээр асуух чиглэл удирдлагаас нь өгөөд буй сурагтай. Сэжигтнээр тооцсон БОЯ-ны газрын дарга болон Улаанбаатар хотын ерөнхий архитектороор ажиллаж байсан хүмүүсийг л үргэлжлүүлэн шалгах чиглэл цагдаа, прокурорын байгууллагын удирдлага мөрдөн байцаагч, прокурорууддаа өгсөн гэх. Уг хэргийг ямар нэгэн улс төр оролгүйгээр шалгасан бол авлига, албан тушаалын хэрэг ч тогтоогдох байсан аж. Зайсангийн газрыг худалдсан хэргийн сэжүүрээс дөнгөж атгаад байтал улстөрчид нөлөөлж, ахиц муутай болж буй нь харамсалтай.
 

Бусад мэдээ

Jun 21, 2020 86

Чойжин буух

Jun 05, 2020 37

Рүни бичиг

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/