Монголын нам, засгийн удирдагч Дамбадорж, Цэрэндорж, Н:.Жадамба, А.Амар, Ж.Цэвээн нарын тухайд бол тэдэнд “панмонголизм”-ын үзлэгийг баримтлагчид хэмээх нэр зүүж, “Монгол үндэстнийг нэгтгэх үзлээ баримталж, хувьсгалт замаар монгол үндэстэн үндэс соёлоо нэгтгэн бадруулна хэмээн үзэж буй” этгээд хэмээн хэт зүүний үзэлтнүүд үздэг байжээ.


Намын VII их хурлаар Коминтерны төлөөлөгчдийн зааврын дагуу “панмонголистууд”-ын хувь заяаг шийдэх нь гарцаагүй хэрэг болон тавигдсан байна.
Дамбадорж ширүүн маргааны үед их л ууртайгаар: “Би өнөө орой бүгд хуралд очихгүй ч байж магадгүй. Бодоотой тохиолдсон түүх давтагдах нь шив дээ”1 хэмээн нөхөр Базаронд ярьсан нь эдүгээ архивт хадгалагдан үлджээ.”Баруунтан” хэмээгчдийн нэг гол төлөөлөгч, удирдагчдынх нь нэг Ц.Дамбадоржийг Монголын удирдлагаас зайлуулаад зогсоогүй, Монголд байх эрхийг хүртэл хассан юм шиг санагддаг юм. БХК /б/Н-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны хурлын “Онцгой хавтаст” хэргийн 1928 оны 10 сарын 11-ний өдрийн хуралдаанаар Монголын засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, намын удирдлагаас Дамбадоржийг хөндийрүүлэх тухай ярьж байсан2 бол, Товчоо 1928 оны 11 сарын 29-ний хуралдаанаар Дамбадорж, Жадамба нарыг албан тушаалаас нь бүр зайлуулах шийдвэр гаргаж, КИГХ-ны төлөөлөгчиддөө3 илгээсэн байдаг.
VII их хурал дуусмагц буюу 1928 оны 12 сарын 16-нд тэр хоёрыг “баривчилсан хүмүүс” мэт Москва руу аваад явсаг байдаг1. Ц.Дамбадоржийн хувьд эх орноо бүрмөсөн “орхисон” хэрэг явдал байлаа.
1 НТА, д.1. хн 29. 2 РЦХИДНИ.ф. 17. Оп.162.д.6. тал 138. 3 РЦХИДНИ.ф. 17. Оп.162.д.7. тал 3-4.

Намын VII их хурлын тогтоолд: “Тус VII их хурлаас үүний урьд тус Төв Хороонд дарга ба орлогч дарга хэмжээн тусгайлан сонгож явсан нь эдүгээ өөрчлөн зохиож, намын нийгэм удирдлагын ёсонд нийлүүлэн тусгай Төв Хороонд дарга хэмээх орыг сонгохгүй адил эрхтэй нарийн бичгийн дарга гурвыг бүгд хурлаар сонгож гүйцэтгэвээс зохино”1 хэмээн зааснаар намын даргын албан тушаалыг үгүй хийж, намын удирдлагад Коминтерны шийдвэрийг үг дуугүй биелүүлэгчид гарч ирэх үүд хаалгыг нээсэн юм. Ингээд ч зогссонгүй Намын VII их хурлын үеэр Коминтерны төлөөлөгчдийн тусгай хуралдаанаар нэг ч монгол хүний оролцоогүйгээр монголын нам, төрийн удирдлага хэн хэн байхыг шийдсэн юм. Ийнхүү намын VII их хурлаас сонгогдсон бүгд хурлаас Намын Төв Хорооны адил эрхтэй 3 нарийн бичгийн даргаар Ө.Бадрах, П.Гэндэн, Б.Элдэв-Очир нар “сонгогдсон” байна.
1 МАХН-ын VII их хурал.УБ. 1980 он.
VIII их хурал: “Одоо бид ... феодалын хөрөнгийг хурааж, хоршоо эвлэл, коммуныг үүсгэн явуулсан ба улсын аж ахуйг нийгэм журамт ёсондоо хөтлөх үест эхлэн орж буй учраа хувьсгалыг 3 шатны эхэн хэмээмүй” гэж хувьсгалын үе шатны асуудлыг тодорхойлсон.
VII их хурлаар баталж, дагаж мөрдөх болсон капиталист бус буюу нийгэм журмын замын тухай “баруунтны” гол үзэл сурталч хэмээн зэмлэл хүлээж, буруушаагдсан Ж.Цэвээн бичихдээ: “өөрийн хэрээс хэтэрхийеэ хүнд ачаа мөрөн дээрээ үүрч, хэрээс хэтэрхийеэ зүтгэж өндөр өндөр үсэрбээс Монголын ажилчин ард түмнийг бэртээж, олон олон хүмүүсийн уушиг ба зүрх хийгээд хий судлуудыг гэмтээж, бүхэл улс үндсээр эцэх цуцахын туйлд хүрүүжин хэмээн санагдан ахуй билээ. Юу ч атугай хоцрогдсон нүүдлийн ажилт ард болбоос биеэр бүтээх хүнд ажил хөдөлмөр дор тариалан ба эд үйлдвэрийн боловсролтой суурин суух улс лугаа хэрхэвч адилтгаж болохгүй нь магад хэрэг. Учир иймээс хөгжилтийг алгуур явуулж, аливааг удаан боловч чанартайгаар явуулах гэсэн билээ” гэжээ.
Засгийн газар феодлын хөрөнгө хураах ажил эрхлэх төв комиссыг 8 хүнтэй байгуулж, даргаар нь Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Х.Чойбалсанг томилжээ.
Намын Төв Хороо, Улсын Бага хурал, Засгийн газрын заавар ёсоор Дотоодыг хамгаалах газрын төв, орон нутгийн харъяа анги, хэлтсүүд юуны өмнө нуугдмал хөрөнгийг илрүүлэх ажлыг зохиож эхэлжээ.
Хууль ёсын зөрчиж “довтолгоог” хавтгайруулснаар 1932 оны хавар гэхэд зөвхөн төвийн хорих газруудад 5191 хүн хоригдоход хүрсэн байна. Тэдгээрээс 4610-ынх нь хэргийг хувьсгалын 11 жилийн ойгоор хэрэгсэхгүй болгож хураагдсан хөрөнгийг нь буцаан өгөхөөр шийдвэрлэжээ. Гэвч эдгээр хүмүүсийн хувь заяа Дотоодыг хамгаалах газрын хяналтад байх болж, хожим дахин баривчлагдах үндэс болжээ.
1931 оныг дуустал хугацаанд цугларсан 25 000 хувь хөрөнгийг “...ямар газар хэчнээнийг зарцуулсныг хэн ч мэдэхгүй..” байж буйг Дотоодыг хамгаалах газраас Намын Төв Хороонд танилцуулаад “... хураагдсан хөрөнгийг хэрхэн хуваарилах... хатуу дүрэм зохион гаргаж гүйцэтгэх, улсын орлого зарлагад оруулж... хуваах бөгөөд жишээлбээс энэ хөрөнгөнөөс хоршоо, хамтралын үл хуваагдах эд хөрөнгө болох постод зориулан эргүүлэн авахгүйгээр 25 хувийг олгох, 25 хувь мал мах бэлтгэлийн газар зохих тогтоосон үнээр худалдаж, тэрхүү мөнгөнөөс 10 хувийг аймгийн орлого болгон олгох, 15 хувийг ял эдэлж хугацаа дуусаж гарсан феодалуудыг аж ахуйн талаар аж үйлдвэр байгуулах хэрэгт зориулж, үлдсэн 50 хувийг улсын орлого, зарлагад оруулах...” санал тавьж байжээ.
“Лам нар болбоос хувьсгалын эсэ.ргүү дайсан феодлын анги хэмээн үзэж, намын VIII хурлаас феодалын ёст байдал лугаа тэмцэх явдал болбоос тус намаас даруй гүйцэтгэх зорилго”1 болгон заасныг баримтлан лам л бол дайсан, бидний замын нөхөр бус гэсэн үүднээс тэдэнд хандаж байлаа.
1 НТА.ф.4.3.хн.176.тал 66.

Бусад мэдээ

Mar 30, 2020 7

СҮГСЭЛЗҮҮР

Mar 30, 2020 5

Үүчүүр

Mar 20, 2020 24

Дэмбээ

Mar 17, 2020 21

Дайралцаа

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/