Уншиж байна...

1934 оны үед хүрээ хийдийн дэргэдэх дацангууд ба сүмд 18000 гаруй хөвгүүд шавилан байсан бол улсын сургуульд нийтдээ 5000 орчим хүүхэд суралцаж байлаа5. Энэ нь тэр үед шашны нөлөө маш их байсны нотолгоо юм. МАХН-ын IX их хурал /1934/ сүм, хийд лам нарын эсрэг довтолгооныг хүчтэй болгох шийдвэр гаргасан юм.


5 МАХН-ын тогтоол, шийдвэр, баримт бичгүүд. II боть. УБ.1984. тал 409-496.
1936 оны 2 сарын 10-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 46 дугаар хурал томоохон үүрэг гүйцэтгэж “Төрөөс шашныг тусгаарласан хуулийг биелүүлэх арга хэмжээний тухай” тогтоол гаргажээ.
1937 оны 3 сарын 25-нд МАХН-ын Төв Хороо “Сүм хийд, лам нарын асуудлын тухай” тогтоол гаргаж, сүм хийдэд шавилж буй 10-17 насны хөвгүүдээс татан авч, Цэргийн яам, Дотоод яам, Сангийн яам, Банк, Худалдаа үйлдвэрийн яам, Ардыг гэгээрүүлэх яам, Эрүүлийг хамгаалах яам, нам, эвлэл, үйлдвэрчний байгууллага, Алтанбулаг, Өндөрхаан, Баянтүмэн зэрэг арван нэгэн газарт 100-500 хүүхэд бүхий тусгай сургуулийг 1937 оны 10 сарын 1-нд нээн байгуулж, нийт 670 хүүхэд бүхий хамарч иргэний боловсрол олгохыг Сайд нарын зөвлөлд даалгажээ1. 1 МАХН-ын тогтоол, шийдвэр, баримт бичиг. Тал 549.
1937 оны 12 сарын 27-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаас тогтоол гаргаж, Монголын бүх хүрээ хийдийн сүүлч болох Улаанбаатарын Гандантэгчилэн хийд, Голын цагаан сүм, Дэчин галбын дацан, Очирдарын сүмийн үйл ажиллагааг бүрмөсөн хориглож, Гандан хийдийн барилга, эд хөрөнгийг улсын санд хурааж, зарим дуган сүмийг ЗХУ-ын улаан цэргийн хэвлэлийн газарт үнэ өртөггүй шилжүүлэн өгчээ1. Ингэж олон зуун жил шашинд сүсэглэж байсан монголчууд мөргөж, итгэл хүндэтгэлээ үзүүлэх ганц ч орон хийдгүй болсон нь ард олны шүтэж бишрэх эрх, эрх чөлөөг хамгийн ихээр хаан боогдуулсан, XX зууны Монголын түүхэнд тохиосон нэгэн том эмгэнэлт явдал байлаа.
1900-аад оны эхнээс болон 1917 оны 10 сарын хувьсгалын дараагаас Монголд олноороо нэвтэрсэн буриад иргэдийг ЗХУ залхаан цээрлүүлж сургамж үзүүлэхийн тулд янз янзын арга сэдсэн бөгөөд сонгож олсон зүйл нь Монголын удирдагчдын нэгийг Японы тагнуулын хэрэгт холбогдуулж, Оросоос дүрвэн, Монголд нутагшсан буриадуудыг олноор нь түүний эсэргүү бүлэгт хамруулан, цээрлүүлэн залхаах явдал байв. Чухам ийм зорилгоор 1933 оны зун ДХГ-т ажиллаж байсан зөвлөлтийн сургагч, зөвлөх нарын зохион байгуулсан “Лхүмбийн хэрэг” гэгч сүр дуулиантай хэрэг гэнэт дэгдэж, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ж.Лхүмбийг баривчлан “Японы тагнуул” хэмээн сэжиглэж, ЗХУ-д аваачин байцааж, урьдаас төлөвлөсөн ялаа тулгасан юм. Энэхүү эсэргүү хэрэг гэгчид оролцогчдыг байцааж, үнэн мөнийг нотлох оролдлого 1934 онд үргэлжилж, Хэнтий, Дорнод, Төвийн бүлэг хэмээн ангилж, нийт 317 хүнд ял ногдуулсны дотор 56 хүнийг цаазаар авч, 260 хүнийг 3-10 жил ганданд хорихоор шийдвэрлэжээ. 1 НТАЭ.ф-1, д-6, хн-51, тал 68, ф-1, д-6, хн 7, тал 121-122,131.
Мөн энэ хэрэгт ялласан 125 буриад иргэн ба 700 гаруй буриад өрх айлыг Монголын нутгаас хөөн зайлуулах тушаалыг Монгол улсын ерөнхий сайдад тулган, нууц тушаал гаргуулсан байна.
Ингэж 1921 оны хувьсгалаас хойш Монголын төрөөс анх удаа ийм олон хүнийг нэг дор ялласан бөгөөд энэхүү хэрэг гэгчийг оргүй зохиомол хэрэг хэмээн эсэргүүцсэн ДХГ-ын ажилтан Төгсжаргал, Норовжамц, Цэрэндаш, Ширнэн, Дорждэрэм, Дорж, Дашцэрэн зэрэг хүмүүсийг урван тэрслэгч хэмээн буудан алжээ. Харин энэхүү зохиомол хэргийг бүрдүүлэхэд хүчин зүтгэсэн хүмүүсийг төр засгаас одонгоор хөхүүлэн шагнасан байна. Чухам энэ үеэс улс төрийн хэлмэгдүүлэлт хүч авч, 1937 оны намар оргилдоо хүрсэн юм.
МАХН-ын нэр хүнд ч бас буурч байв. Тухайлбал, “... 1932 онд намын гуравдугаар шалгалтын явцад намын 42 000 гишүүдээс олон хүн сайн дураараа гарч, 3000 гаруй хүн хөөгдсөн”5 бөгөөд түүнээс хойш намд элсэгчдийн тоо харьцангуй цөөрч, 1934 онд намын IX их хурлын үед 8000 орчим гишүүнтэй болсон байлаа6. Мөн МАХН-ын удирдлага ч намын дүрмээ зөрчиж 1935, 1938 онд нэг ч удаа Төв Хорооны бүгд хурлаа хуралдуулаагүй байна. Мөн Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал нь 1932-1935 он хүртэл хугацаанд алдаг оног хуралдаж, аар саархан зүйлийг ёс төдий хэлэлцэж байлаа.
5 МАХН-ын тогтоол, шийдвэр, баримт бичиг. II боть /1929-1940/ УБ.1984 он. Тал 344.
6 Коминтерн ба Монгол УБ. 1996. Тал 419.
Нам бол эзэрхэг түрэмгий ба феодалыг эсэргүүцсэн хувьсгалыг амжилттайгаар туйлд хүргэхийн тулд ард түмнээс тэмцэж буй хувьсгалын тэмцээнд тэдгээрийн улс төрийн зохион байгуулагч бөгөөд удирдагч мөн”3 хэмээн МАХН-ын шинэ дүрэмд тодорхойлжээ.
3 МАХН-ын тогтоол, шийдвэр, баримт бичиг. 2-р боть. /1929-1940/.УБ. 1984. Тал 428.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/