Уншиж байна...

Куликовын тулалдааны дараа Мамай ихэд бүтэлгүйтэн доройтов. Гэсэн ч энэ тулалдаан оросын хүчийг үнэнхүү туйлдуулсан билээ. Мамай Дон, Ижил мөрний завсрын уудам хээр талд байх овог аймагтаа одож, шинэ хүчийг цуглуулж өшөө хорслоо тайлахаар зэхэв. Тэгээд цөлмөн хоослох аян дайнд хөдлөхөөр нэгэнт бэлэн болоод байтал түүний харьяанд байсан Тохтамыш хаан эзэнт гүрний дорнод хэсэг болох Цагаан Ордын бүх овог аймгийг Арал тэнгис хүртэл нутагт нэгтгэн захирч өөрийгөө Алтан Ордны улсын хаанаар өргөмжлөхөөр зэхэж буй мэдээг авч умар зүг оросын эсрэг хөдлөхийн оронд морины жолоог зүүн өмнө зүгт эргүүлж санаандгүй гарч ирсэн өрсөлдөгчийн эсрэг хандуулах болжээ. Ингээд Чингис хааны жанжин Зэв, Сүбээдэй нарын 160 жилийн тэртээ оросын вангуудыг анх удаа хиартал цохиж монголын цэрэг зэвсгийн алдрыг мандуулсан тэрхүү Калка гол дээр Мамайн цэрэг бут цохигджээ.

Улмаар зугтан гарсан Мамай Крымд бусдад хорлогдон үхсэнээр 1376 оноос эхлэн Цагаан ордыг удирдаж байсан Тохтамышд Хөх Ордыг өөртөө нэгтгэх удаан хүлээсэн аятай нөхцөл нь бүрджээ. Тэрээр дотоодын зөрчлөө шийдвэрлээд, удалгүй Сарай хотноо Алтан Ордны улсын хаанд өргөмжлөгдөв. Хаан болуутаа Тохтамыш XIV зууны дунд үед Ази, Европ дахь хамгийн том улсуудын нэг байсан өөрийн улсаа бүрэн бие даалгах бодлого явуулахаар шийдсэн байна. Тухайн үед Алтан Ордны улсын нутаг дэвсгэр нь өмнө зүгт Ираны Тебриз хот, хойд зүгт Башкир болон Ижил мөрний Болгар, баруун зүгт Дунай мөрөн, зүүн зүгт Эрчис мөрөн хүртэлх газар нутгийг хамарч байв. Ийм асар уудам газар нутагт үймээн самуун гарах нь тийм ч гайхалтай хэрэг байсангүй. Үнэн хэрэгтээ 1362 онд гарсан томоохон үймээн самуунаар Алтан ордны улс Ижил мөрнөөр зааглагдсан хоёр хэсэгт хуваагдсан байлаа. Тохтамыш дотоодын зөрчил самууныг ашиглан Цагаан ордыг илүү хүчирхэгжүүлж хаан ширээнд хүрэх оролдлого хийсэн юм. Энэхүү оролдлого Куликовын тулалдааны дараа амжилттай болж, Тохтамыш хүчирхэг цэрэг арми, үлэмжхэн нөлөөтэй болов. Ингээд Мамайн цэргийгялснаар татар-монголчуудаас бүрэн чөлөөлөгдлөө гэж толгойгоо өндийлгөсөн оросын вангууд руу элч илгээж "Би та бүхний дайсан, ёс бус хаан Мамайг устган, хууль ёсоор хаан ширээгээ авсан тул, одоо урьдын ёсоор Бат Сарайд ирж хүндэтгэл үзүүлж алба барина уу" хэмээн эелдэгээр боловч цаанаа ойлгогдохоор заналхийлэн сануулав. Куликовын тулаанаар хамаг хүч чадлаа барж сулран доройтсон оросын вангууд Тохтамышийг эсэргүүцэжтөвдсөнгүй номхрон сөгдөв. Түүний дотор Куликовын тулалдааны баатар Москвагийн их ван Донын Дмитрий ч өөрийн хэр чинээг мэдэн шууд эсэргүүцэж зүрхэлсэнгүй хүлцэн дагав. Гэвч энэ үед Москвагийн вангуудын эртний өрсөлдөгчид болох суздалийн вангууд өдөөн хатгалга явуулах замаар Донын Дмитрий болон Тохтамыш нарыг эвдрэлцүүлэхийг эрмэлзэж улмаар Москвагаар төвлөрсөн оросын хамгийн том вант улсын хүчин чадлыг бууруулахыг хүсэж байв. Москва энэ үед хүчирхэгжин Бат Сарайн дараа орох ихээхэн нөлөөтэй хот болсон байв. Улмаар бусдыг өөртөө татан оросын улс төр, эдийн засгийн хамгийн гол төв болох хэтийн төлөв нь тавигдав. Харин Суздалийн вангууд Москва болон Рязаний вангуудыг татар-монголчуудын энэ үеийн бас нэгэн өрсөлдөгч болох Литвын талд оруулахыг хүсч байлаа. Куликовын үйл явдлын дараа москвагийн эрх баригчид цаг алдалгүйгээр Киевийн үнэн алдартны хамба лам Каприаныг урьж авчирсан нь тэр үед оросод нөлөөгөө ид дэлгэрүүлж байсан Ягайло вангийн талынхны католик шашны нөлөөг хязгаарласан хэрэг болсон бөгөөд үнэн хэрэгтээ үнэн алдартны шашныхан Москвад захирагдаж, түүний сүр жавхлан улам өсөн нэмэгджээ. Энэ бүхэнд эр бяр нь амтагдсан Донын Дмитрий Алтан Ордны бодлогыг тэр бүр ойшоохгүй болж дээр нь суздальчуудын хатгалга нэрмээс болж, зөрчил хурцадсаар эцсийн бүлэгт Алтан Орд болон Москвагийн вант улсын хооронд зөрчил үүсч дайн гарахад хүрэв. Өөрийн хүч чадалд эрдэн Алтан Ордны бүх эзэмшлийг өөрийн гарт нэгэнт оруулж зангидсан Тохтамыш удаан бодож, төвдөлгүйгээр цэрэг армийг шуурхайлан цуглуулж, суздалийн вангууцын газарчдаар газарчлуулан Москва руу давшлаа. Галдан шатаагдсан тариалангийн талбай, тосгон суурингийн хөшиглөсөн их утаа май монгол-татарын их цэрэг өдөр шөнөгүй ойртсоор буйг илтгэх ажээ. Тохтамыш энэ далимаар мөчөөрхөн тэмцэгчдийг нэг мөр нуга дарахаар шийджээ. Замдаа Серпухов хотыг эзлэн түйвээгээд 1382 оны 8 дугаар сарын 12- ны өдөр татар-монголын цэргүүд Москвагийн хананд тулж очив. Тохтамыш Москва руу цэрэглэн хөдөлснийг мэдсэн Москвагийн ван Дмитрий түүнээс хулчийн, хотоо орхин цэрэг цуглуулахаар гарч, хотын хувь заяаг харъяат албатууддаа даатган оджээ. Хотод вангийн их хатан болон хамба лам Каприан нарын ихэс дээдсүуд үлдсэн байна. Донын хэмээн алдаршсан Дмитрий ван хотын иргэд болон хана хэрэм дайсны довтолгоог удаан хугацаанд саатуулна хэмээн цэрэг цуглуулахаар гарч явсныг эрдэмтэд янз бүрээр тайлбарласан байдаг аж. Нэгэн цагт Бат хааны их цэрэг хотод нь тулж ирэхэд Владимирын их ван дээрхийн адил тооцоод хотоо алдаж, сүйрлийн аюулд аваачсан билээ. Тухайн үеийн Москва хот өндөр чулуун ханатай, үнэхээр ч удаан хугацаагаар дайсны хүчтэй довтолгоог тэсч мэдэхээр сайтар бэхлэгдсэн байв. Тохтамыш үүнийг бодолцон шууд дайрч довтлохыг урьтал болголгүйгэээр бүслэн хаахыг илүүд үзжээ. Энэ үед хотод энгийн хүмүүс, хамба ламын шаардлагаар байгуулагдсан ардын журамт цэргүүд л байв. Гэвч бүслэлтэд орсон тэдгээр хүмүүс ямар ч эмх журам гүй бол сон бөгөөд тайж язгууртнууд ын хөрөнгө зоорь руу халд аж, ордон шилтгээнийг нь эвдэлж, дураараа авирлаж байв. Айх, эмээхийг үл мэдэцгээж, эх захаа алдан хөлчүүрч согтуурхсан тэд хотын хананд тулж очин, элдэв төрлийн дохио зангаа хэрэглэн татар- монголчуудыг хараан зүхэж, доромжилж байсан нь үхлээ эрсэн хулгана муурын сахлаа оролдохтой ижил хэрэг байв. Үүнд татарууд, ялангуяа сибирээс дайчлагдсан цэргүүд ихэд эгдүүцэж байсан гэдэг. Хамба лам Каприан болон вангийн их хатан нар энэ замбараагүй байдлын эсрэг юу ч хийж чадахгүй байсан бөгөөд эзэн ван нь хотоос гарч явсныг мэдсэн үеэс эхлэн үймэн самууралдсан хүмүүс тэднийг үл тоомсорлож байлаа. Каприаныг аргагүйдэн хотоос гарч явсны дараа самуурсан ард олон хотоор сэлгүүцэн, архи уун хөлчүүрцгээх нь улам ихсэв. Хэдийтэгсэнч Москвачууд ихбуугаар галлаж, хотоо хамгаалахын төлөө шаргуу тэмцжээ. Гэхдээ байгаа бүх нөөц нь дууссаны дараа л тэд татар-монголчуудтай хэлэлцээ хийж найрамдахаар шийджээ. Татарууд хариуд нь өөрийнх нь элчийг хотод оруулбал хэлэлцээ хийж болох юм гэсэн нөхцөлийг тулгасныг тэд хүлээн авав. Гэвч зөвхөн татарын элч нарыг нэвтрүүлэхийн тулд хаалгаа нээх үед найдвартай хамгаалалт нь үгүй болж буйг ухаарах сэхээ тэдэнд байсангүй. Ийнхүү элч нарыг нэвтрүүлэхээр нээгдсэн хаалгаар татар-монголчууд хотод маш хурднаар цөмрөн орж, хамгаалагчид, ард иргэдийг олноор нь хядан устгав. Ийнхүү Москва хот дөрвөн өдөр хориглон байлдсаны эцэст автагдан түймэрдүүлэв. Хот бараг тэр чигээрээ угүйрэн хоосорчээ. Вант улсын бусад долоон хот мөн ийм л хувь тавилан амсчээ. Монголын цэрэг дараа нь Переяславль хотыг мөн дайран эзэлж, ван Владимир Серпуховын цэргийг Волоколамск хотын орчим бут ниргэн зам зуур Рязань хотыг тоноод нутаг буцжээ. Ийнхүү Москваг эзлэн авснаар Куликовын талд хийсэн ялалтаар дотроо омогшин асч байсан оросуудын эцсийн найдварын галыг бүрмөсөн унтрааж, Алтан Ордны улс Москваг өөрийн хараат болгож, их ванг нь томилж байхаар болов. Доройтож, туйлдсан Донын Дмитрий Москвагийн Их вангаар хэвээр үлдэхийн тулд Алтан Ордны улсын нийслэл Бат Сарай хот руу залгамжлагч Василийг явуулж, энэ удаа мөнгөөр биш алтаар өргөл барьц өргөсөн нь тартагтаа тулсан хэрэг байв. Тохтамыш ийнхүү нийслэл Бат Сарайдаа буцаж ирэх тэр цагт хааны хараат албат болоогүй, жил бүр алба барих үүрэг хүлээгээгүй оросын ван гэж нэгээхэн ч байхгүй болов. Алтан Ордны хааны эрх мэдэл Арал нуураас Д непр мөрөн хүртэлх газарт ямарч хязгаар саадгүй ноёрхож, Венец, Генуягийн худалдааны суурингууд арилжаа наймааны шинэ шинэ гэрээ хэлэлцээр хийх болж "Шашин номын хийгээд дэлхийн өмөг түшиг болсон шудрага их хаан" гэсэн бичигтэй Тохтамышийн нэр бүхүй мөнгөн зоос цутган гаргажээ. Тохтамышийн Москваг дайлан эзэлж, оросын хот тосгодыг түрэмгийлсэн нь монголчуудын ноёрхлоос чөлөөлөгдөх гэсэн оросуудын эрмэлзлийг нэг хэсэгтээ л үгүй хийв. 2013-06-10 15:19:10 Мэдээ оруулсан: undeste

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/