Коммунист Б.Эрдэнэ-Очир, Г.Дэмид, О.Дашчирав нар бөгөөд тэд “Лувсаншаравын хамт манай /Коминтерн ба ЗХУ-ын-Ред/ үзэл бодлыг хамгаалж чадах бөгөөд хэрэв шаардлага гарвал зарим асуудлаар Гэндэнтэй ч үзэлцэж чадна”3 хэмээн тэр илтгэх хуудсанд зориуд цохон тэмдэглэсэн байв. Үнэхээр энэ тодорхойлолтын дагуу 1934 оноос эхлэн Д.Лувсаншарав МАХН-ын Төв Хороог тэргүүлэх болж, Монголын бүх эрх мэдлийг Х.Чойбалсантай булаацалдаж эхэлсэн байна. Энэ нь Д.Лувсаншаравын үйл ажиллагаанаас маш тодорхой харагддаг. Гэвч тэрбээр хэдэн жилийн дараа Сталины таалалд нийцээгүй учир хилс хэрэгт холбогдож, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаас халагдаж, ялтны дансанд орсон билээ.
3 Коминтерн ба Монгол.УБ.1996. тал 412.
1936 оны хавар МАХН-ын Төв Хорооны бүгд хурал гаргасан юм.Энэ үеэс эхлэн МАХН-ын удирдагчид буюу Намын төв Хороны Тэргүүлэгчид онцгой эрх мэдэлтэй болж, улс орны хэмжээний бүх асуудлыг ЗХУ-ын зааж зааварласнаар шийдвэрлэх болов. Тэр үед МАХН-ын дүрэмд заасны дагуу намын өдөр тутмын ажлыг хамтын удирдлага буюу адил тэгш эрхтэй гурван нарийн бичгийн дарга гүйцэтгэн шийдвэрлэх ёстой байлаа.Гэтэл хэрэг дээрээ Намын Төв Хорооны Тэргүүлэгч, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, өрлөг жанжин /маршал/, Дотоод явдлын яамны сайд Х.Чойбалсан нам, төрийн бүх үйл ажиллагааг бүрэн эрхтэй захиран удирдах болсон юм.
Ялангуяа 1934 оны эцсээр П.Гэндэн, Х.Чойбалсан, Р.Мэнд, О.Дашчирав нартай Зөвлөлтийн эрх баригчид уулзахдаа өгсөн заавар зөвлөгөө хэр зэрэг хэрэгжиж байгаатай танилцжээ. 1934 оны уулзалтын үеэр И.В.Сталин Монголын удирдагчдыг хэд хэдэн зүйлээр хангалтгүй ажиллаж байна хэмээн зэмлэж, цаашид бодитой ажил өрнүүл, эрс арга хэмжээ ав гэж шаардсан байна.
И.В.Сталин огт хүлээн зөвшөөрөхгүй төдийгүй, монголчууд лам нартайгаа эрс тэмцэхгүй байна хэмээн дургүйцэж байгаагаа 1935 оны эцсээр Монголын төлөөлөгчидтэй уулзахдаа онцлон тэмдэглэж байв. Тэрбээр “... Танай Намсрай тэргүүтэй Дотоодыг хамгаалах газар нь улсаа хамгаалах явдалд дотоодын хувьсгалын эсэргүү лам нар лугаа тэмцэн ямар ч ажил хийгээгүй байна” хэмээн зэмлэжээ. Инээд 1936 оны эхээр Зөвлөлтийн удирдагчдын шаардлагаар П.Гэндэнг огцруулж, ЗХУ-л нутаг заан суулгав. П.Гэндэнг огцруулсныхаа дараа Дотоодыг хамгаалах газрыг Дотоод явдлын яам болгон өргөтгөж, Х.Чойбалсанг сайдаар нь томилж, “хувьсгалын эсэргүү” нартай тэмцэх гол үүргийг тус яаманд хариуцуулжээ. Энэ бол ЗХУ-ын удирдагчид 1934 оноос эхэлж Х.Чойбалсанг олон удаа сорьж туршсаныхаа эцэст түүнд асар их найдвар хүлээлгэсний баталгаа юм.
1935 оны эцсээр Аж үйлдвэрийн комбинатыг шатаасан эсэргүү бүлгэмийн хэрэг, 1936 оны эхээр хувьсгалын эсэргүү див лам Агваанжамъян, Г.Гончигдоо, Л.Дамдинжав нарын хэрэг гэгч зохиомол хэргүүд үүсгэж олон лам хуврагыг ялласан юм. 1936 оны 3 сард Монголын төр, засгийн удирдлагад хийсэн өөрчлөлтөөр Д.Догсомыг Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн даргаар, А.Амарыг Ерөнхий сайдаар томилсон боловч төр, засгийн бүх эрх зөвхөн Х.Чойбалсанд шилжсэн учир хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглал хоосон ор нэр болж, өрнөж буй үйл явцыг их төлөв ажиглах төдийгөөс хэтрэхгүй болжээ. Гэхдээ Монголын зарим удирдагчид, Х.Чойбалсангийн дур зоргоороо авирлахыг зогсоох, түүний хэмжээгүй эрх мэдлийг хязгаарлахыг эрмэлзэж байсан юм.
1936 оны эцсээр А.Амар ЗХУ-ыд айлчилж, Зөвлөлтийн эрх баригчидтай уулзаж ярилцсан байна. Тэр үед И.Сталин А.Амарт онцлон анхааруулж, “Монгол улс лам нараа даруй устга, чухам яаж устгахыг би мэдэж байна. Харин Ерөнхий сайд та энэ ажлыг явуулахад хувийн зөвшөөрөл өгөх нь чухал байна” гэжээ.
206
Х.Чойбалсан ДЯЯ-ны сайдаар томилогдмогцоо өөргтөө саад болох хүмүүсийг цэвэрлэх талаар онцгой анхаарч, юуны өмнө Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин Г.Дэмид, Ерөнхий сайд А.Амар нарыг албан тушаалаас нь огцруулах арга сэдэж эхэлсэн байна. Тухайлбал, тэрбээр 1936 оны 3 сард Зөвлөлтийн удирдагчдад захидал бичиж, “нөхөр Дэмид тус намын хоёрдугаар бүгд хурал хуралдаж тарснаас хойш үл зохилдох, тохиромжгүй, жигшүүртэй хэргүүдийг үйлдэх нь бага биш болсон... Манай хувьсгалын нүд чих болох улсын дотоодыг хамгаалах газрын аппаратыг өөрийн хувийн ашиг тусад хэрэглэж, өөрийн дуулгавартай зэсэг болгохыг хичээн зорьсон ажил явуулллага хийхийг оролдох болсон”1 гэж гүтгэн тодорхойлжээ. Мөн “А.Амар бол ... дан ганц Монголын төлөөнөө үнэхээр санаа сэтгэлээ зовоож байдаг боловч ... А.Амар нь намайг түүн лүгээ лам нарын тухай, Дотоод яам гэх зэрэг дотоод асуудал дээр санал нийлдэггүй гэгчийг мэдэх боловч би хувьдаа түүнд их л сайн байдаг бөлгөө”2 гэж бичсэн байдаг.
1 Л.Бат-Очир.”Чойбалсан. Намтрын нь балархайг тодруулахуй...” УБ.1996. тал 114.
2 Мөн тэнд. Тал 114-115.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/