Уншиж байна...

Мамай бол Алтан Ордын баруун хэсэгт эзэмшил газартай байсан ба Сарайд их хаан Тохтамыш байсан гэж үзвэл ямар замаар хаа хол байсан Мамай ноёны гарт хос алтан морьдын нэг орсон нь сонирхолтой. Мамай нэг бол Сарайг тонон дээрэмдсэн, эс бөгөөс тэрээр Сарайд байсан. Тохтамыш хаан Мамайг нас барсныг сонсоод, түүнийг ихэд хүндэтгэлтэйгээр оршуулсан байдаг. Тэр оршуулгын үед хос алтан морьдын нэг нь булшинд үлдсэн байж болзошгүй гэх бас нэг хувилбар ч бий.

 

Үүнийг зөвшөөрч нэг алтан морь Мамай ноёны хамт хаа нэгтэй булшлагдсан гэж үзвэл нөгөө хоёр дахь алтан морь тэгвэл хаана байна вэ? Гэдэг асуулт гарч ирнэ.

Хоёр дахь алтан морь Казахуудын дээрмийн нэг жижиг бүлэг Сарай-Бэрх хотыг дайрах үед Ижил мөрөнд живсэн, эсвэл хулгайлагдан алга болсон9гэсэн яриа гарчээ. Гэвч тийм том, хүнд морийг, тэгээд бас хүчирхэг байсан Алтан ордны нийслэл хотоос авч гарна гэдэг бүтэшгүй зүйл юм. Тухайн үед Алтан орд руу дайрах нь амиа хорлосонтой адил зүйл байсан. Тийм том хэмжээтэй хүнд алтан морийг тээвэрлэхийн тулд нэлээд цаг хугацаа орно Гэтэл Казакийн тэр жижиг бүлэг Сарай-Бэрх хотод хэдхэн цаг дээрэм тонуул хийсэн байдаг. Тэгэхээр тэр нь ямар ч боломжгүй зүйл. Мөн цөлд болон хуучин уурхайн гүнд сайтар нуусан, Дон мөрөнд живүүлсэн гэх яриа ч гарчээ. Бас нэг хувилбараар бол Доголон Төмөр хаан 1391-1395 оны үед Сарай хотыг дайрч тонон дээрэмдэх үед алтан морь алга болсон гэх таамаглал. Гэвч аль ч цуу яриа домог нь батлагдаагүй юм.

Оросын олон археологич, булш тоногчид, адал явдал хайгчид алтан морины хойноос хөөцөлдөж эрэл хайгуул байнга хийдэг бөгөөд тэд ОХУ-ын Астрахань, Волгоград, Украины Крымийн нутаг дэвсгэрт лав байгаа хэмээн итгэж хайсаар л байгаа. Волгоград хотын домогт “Мамаев Курган” толгойг Мамай ноёныг оршуулсан газар10 хэмээн үзэж Оросууд маш их ухаж судласан боловч эх орны дайны үеийн хэдэн булшнаас өөр зүйл олж чадаагүй л байна. Орос Украины Крымын төлөөх тэмцэл ч үүнтэй холбоотой байж болох талтай гэж сүүлийн үед зарим судлаач бичсэн байна. Арван тав орчим тонн алтыг өнөөгийн үнэ ханшаар бодвол ихээхэн тоо гарч ирнэ. Тиймээс л энэ домгийн талаар сүүлийн үед илүү ихээр ярих болсон биз ээ.

Алтан морьд XIV зууны эцэст алга болсон. Үнэхээр алтан байсан уу? Цуурхал уу? гэсэн асуултад өнөө хэр хариулт алга л байна. Тийм гэж хэлдэг ч, нууц нь хэвээр л байна.

1990-ээд оны үед Оросын зохиолч Сергей Алексеев өөрийн бичсэн “Валькурын эрдэнэ” хэмээх романдаа ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах хорооны тусгай бүлэг 1960-аад оны үед хос алтан морьдыг олсон гэж өгүүлсэн байна. Энэ нь олон янзын цуурхал домог дээр улам л нэмэр хачир болсон байна. Гэхдээ 1990-ээд оны эхээр ЗХУ үгүй болж хүссэн хэн бүхэн КГБ-ийн нууцыг авчхаж болдог байсан үед энэ мэдээлэл ихэд үнэмшилтэй сонсогдсон байх.

Шинжлэх ухаан техник, технологи хөгжсөн өнөө үед Бат хааны “хос алтан морьд” үнэхээр бодит зүйл байсан уу эсвэл зүгээр л нэг үлгэр домог уу гэдгийг түүнийг олсон азтай хэн нэгэн нь хариулт өгөх биз ээ.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/