Уншиж байна...

ОХУ-ын “Комсомольская правда” сонины өнөөдрийн дугаарт “Чингис хааны сонирхолтой таван нууц” нэртэй нийтлэл гаржээ.
Нийтлэлд “Одоогоос яг жилийн өмнө буюу өнгөрсөн 2012 оны 11 дүгээр сарын 14-нд Монголд “Үндэсний бахархлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ нь тохиолдлын хэрэг биш, учир нь энэ өдөр агуу их Чингис хааныг төрсөн гэж үздэг. Чингис хааны нэр түүхэнд мөнх үлдсэн. Бид дэлхийд хамгийн том гүрэн байгуулсан их хааны талаар хэдэн сонирхолтой баримтыг цуглуулсан юм.


Үүнд
1.Түүхчдийн бичсэнээр Монголын агуу хаан Чингис гадаад төрх нь монгол хүнээс огт өөр байсан гэдэг. Чингис хаан хүрэн үстэй, цэнхэр нүдтэй байжээ. Монголчуудаас гадна хятад, буриад, казах, тэр байтугай япончууд ч түүнийг өөрийн үндэстэн гэж маргалддаг.
2.Чингис хаан улс орнуудын газар нутаг төдийгүй эмс хүүхнүүдийг нь ч эзлэн түрэмгийлдэг байлаа. Оросын эрдэмтэд Чингис хааны хромосомы Евразийн эх газарт байх 20 гаруй үндэстэн ястны гениэс илрүүлжээ. Энэ нь Чингис хаан бэлгийн маш их чадалтай хүн байсныг харуулж байна гэж судлаачид үзэж байна.Тэрбээр албан ёсны таван хүүхэдтэй байсан ч үнэндээ маш олон хүүхэдтэй байсан байж магадгүй. Их хаан болон түүний үр хүүхдийн генитэй 16 сая эр хүн одоо дэлхийд байгаа гэнэ.

3. Чингис хаан маш харгис, хэрцгий хүн байсан гэдэг. Тэр тулалдаан болгоны дараа цэргүүдээ алуурчин болохыг шаарддаг байлаа. Эзлэгдсэн хотын иргэдийг хотоос гарган монгол цэргүүд сэлмээр цавчиж эхэлдэг байв. Цэрэг бүр 50 хүн алах үүрэгтэй байсан бөгөөд алсан хүнийхээ чихийг огтлон хэлхэж, дарга нартаа тоолуулдаг байсан.
4. Чингис хааныг хаана оршуулсан талаар одоо ч маргалдсаар байна. 2004 онд Монгол-Японы хамтарсан экспедиц Монголын зүүн хэсэгт XIII-ХV зууны үеийн барилгын суурь олсон.Судалгаагаар энэ барилга нь ордон биш мавзолей болох нь мэдэгдсэн тул тэд Чингис хааны булш энэ хавьд байгаа гэж зоригтой мэдэгдэл гаргасан. Гэвч одоо болтол үнэн эсэх нь нотлогдоогүй байна.

5. Чингис хааны алтан ургийг 20 дугаар зуун хүртэл бүртгэж байсан. 1918 онд Богд хаан Монголын хан, ноёдын гэр бүлийн бүртгэлийг хадгалах зарлиг буулгаж байлаа.Өнөөдөр Чингис хааны шууд удмынхан Монгол, Өвөрмонгол болон бусад олон оронд амьдарч байна гэж бичжээ.
М.Төгөлдөр

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/