Дөргэнэ бол найман аймгаас гаралтай бөгөөд Өгэдэй хааны зургадугаар хатан байв. Тэрбээр мэргэд аймгийн Тогтоа бэхийн ахмад хөвгүүний хатан байжээ. Чингис хаан 1204 онд мэргэд аймгийг байлдан дагуулах үед Дөргэнэг олзлон авч, Өгэдэйд хатан болгон өгчээ. Тэр хэдийгээр түүний анх буулгасан хатан биш байсан боловч яваандаа их хатан болж чадсан юм. Дөргэнэ Өгэдэй хааны хатан болоод Гүюг, Годан, Хүлгэн, Хүчү, Хадаан хэмээх таван хүү төрүүлсэн байна. "Төрөлхийн зоримог, шударга зантай, чадварлаг Дөргэнэ бусад хатдаас илүү хаан нөхрийнхөө хайр сэтгэлийг булааж чаджээ. Тиймээс Өгэдэйн хатдын дундаас нэн эрхэм нь Дөргэнэ болж чаджээ. Өгэдэй бор дарсанд улам бүр орох тэр цаг үеэс Дөргэнэ хатан төрийн хэрэгт анх оролцож эхэлжээ. 1206 онд тэрбээр Гүюгийг төрүүлжээ. Гүюг хожим нь Их Монгол Улсын 3 дугаар үеийн их хаанд өргөмжлөгдсөн нь түүний эх хатны хичээл зүтгэлтэй шууд холбоотой ажээ.



1241 онд Өгэдэй хааныг нас барсны дараа түүний их хатан Мөхэ уламжлал ёсоор төрийн хэргийг түр засаж байв. Хаан Мөгэ хатандаа нас барахаасаа өмнөхөн: "Чи төрийн хэргийг хамаар. Ширэмүнийг нас биед хүрэхэд нь хожим дэмжиж, хаан ширээ хамааруул" гэж нэг бус удаа захисан тухай түүхэнд өгүүлсэн байдаг. Мөгэ хатан бол ухаалаг, зан ааш сайтай, Өгэдэйд ихэд үнэлэгддэг хатан байсан ч харамсалтай нь удаан насалсангүй, их хааныхаа дараахан өвчнөөр тэнгэрт хальжээ. Ширэмүн энэ үед хаан ширээнд сууж төрийн хэрэг жолоодоход балчир байжээ. Гэвч Дөргэнэ хатан Мөхэ хатнаас нэн цэцэн, илүү сэргэлэн бөгөөд Өгэдэй хааны ахмад хөвгүүний эх болох тул хааныг нас бармагц сэмээр дөрвөн зүг найман зовхист элч томилж, өртөө дамжуулан явуулаад, Өгэдэй хааны ах дүү, үр ач, сайд түшмэд, ихэс ноёдод гашуудлын мэдээ хүргүүлж, басхүү "Шинэ хааныг сонгон тогтоохоос өмнө хэн нэгэн хүн албан ёсоор түр төрийг захирч, цэрэг засгийг хамаарч, хууль цаазийг чангатган, ард иргэдийг амаржуулвал зохино" гэж хэлж явуулсан байна.

Ингээд Далан Даваа гэдэг газар хуралдаан хийж, шинэ хааныг өргөмжлөх тухай асуудал хэлэлцүүлсэн боловч, тэр чуулганаас хэнийг хаанд өргөмжлөх талаар тодорхой шийд гаргалгүй, Дөргэнэ хатанд төрийн хэргийг түр хамааруулахыг даалгасан байна. Өгэдэй хааны ах Цагадай хийгээд бусад сайд түшмэд: "Дөргэнэ бол Өгэдэй хааны ахмад хөвгүүний эх учраас хуралдаан хийж, шинэ хааныг сонгох хүртэл албан ёсоор түр төрийн хэргийг засвал зохино" гэж хэлсэн байна. Тэр үед Цагадай Чингис хааны хөвгүүдээс амьд сэрүүн байсан ганц хүний хувьд эрх сүр ихтэй байжээ. Ийнхүү Дөргэнэ хатан нөхрийгөө нас барсны дараа 1241- 1246 он хүртэл Их Монгол Улсын төрийг барьсан бөгөөд монгол хатад, эмэгтэйчүүд дотроос анх их төрийн үйл хэргийг хамаарсан хүн юм.

Дөргэнэ хатан арга ухаан, авьяас билэг хосолсон хүн тул олон ноёд түшмэдийн зөвшөөрлийг олжээ. Яг энэ үеэр Мөхэ хатан зол бусаар Өгэдэй хааны хойноос тэнгэрт хальсан байдаг. Дөргэнэ хатан энэхүү боломжийг ашиглан төрийн эрхийг ганцаар эзэгнэж, ордны дотоод болон гадны олонхи ноёдын байр суурийг хамгаалах ба тэдэнд бэлэг сэлт хүргэх зэргээр Өгэдэй хааны төрөл садан хийгээд сайд түшмэд, жич цэргийн ноёдыг өөртөө татаж, байр сууриа бэхжүүлэн биедээ үйлчлүүлэх болжээ. Тэр элдэв бэлэг шангаар төрөл садан, ноёд түшмэдийн сэтгэлийг татсан учир цөм түүний зүг хандаж, эрх мэдэлд нь оржээ. Дөргэнэ хатан ийнхүү ханхүү Ширэмүний бага балчирыг чадамгай ашиглаж төрийн эрх барьж байсан бусад эмэгтэйчүүдийн дотроос хамгийн хүчирхэг хүн болон тодров. Тэрбээр монголын эзэнт гүрний төв нутаг болох Хангайн уулсын өвөр, Орхоны сав газарт Өгэдэй хааны бариулсан нийслэл Хархорум хотын дэргэдэх нүүдлийн ордоосоо улс орныг засаж байв. Монголчуудын хувьд энэ газар гол ус ихтэй, байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн, зундаа зүлэг ногоо сайтай, өвөлдөө хүн зон мал сүрэгт нөмөр нөөлөг бүхий уул нуруудтай тааламжит сайхан тал нутаг байв.

Гэвч хоёр үндсэн шалтгааны улмаас монголын хааны ордон дотор түунийг эсэргүүцэгчид гарч ирсэн байна. Тэрбээр татварыг бүхий л аргаар нэмэгдүүлэхийг хичээхийн сацуу төвлөрсөн засаг захиргааны эрх мэдлийг бууруулах, хаан болон төрийн хэргийг гартаа атгасан ордны сайд түшмэдийн эрх мэдлийг багасгах гэсэн нь татварын бодлоготойгоо эрс зөрчилдөх болжээ. 1240 онд умард хятадаас авах татвараа хэрхэн нэмэгдүүлэх талаарх асуудал дээр хаан, хатан хоёрын санал зөрөх болсон тул Өгэдэй хаан төв азид олон жил суусан туршлагатай захирагч болох лалын шашинтан Махмуд Ялавичийг дээд шүүгчээр томилжээ. Дөргэнэ хатан түүнд дургүй байсан учир өөрийн талын Абдур Рахман гэгчийг татвар хураагчдын ахлагч болгожээ. Өгэдэй хааныг амьд сэрүүн байхад Дөргэнэ хатан энэ мэтээр ордны доторхи хатан, сайд түшмэдтэй өшөө хонзонтой байсан бөгөөд тэр нь цаг өнгөрөх тутам нэмэгдсээр байжээ. Иймээс төрийн эрхийг гартаа атгаж, байр сууриа бататгамагц тэдгээр хүмүүсээс өс хонзонгоо авахыг бодсон байна. Юуны түрүүнд Жүндү балгадад элч томилон, хятад иргэний бүххэргийг ерөнхийлөн хамаарагч баруун газрын хүн Махмуд Ялавичийг баривчлуулахаар хүн явуулав. Дөргэнэ хатны элч хятадын Жүндү хотод хүрсэнд Махмуд Ялавич тэднийг халуунаар угтан авЧ, гурван өдөр гурван шөнө архи дарс уулган, туйлаас хүндэтгэн дайлж, энэ завсраа морь унаа, хоол хүнс зэрэг замд хэрэглэх зүйлээ яаруу сандруу төхөөрч аваад, шөнө дөлөөр хэдэн морьтон дагуулан оргон зуттаж, сэмхэн Өгэдэй хааны 3 дугаар хөвгүүн Хүлгэн дээр дутаан очиж хоргоджээ.

Дөргэнэ хатан Өгэдэй хааны баруун гарын чинсан бөгөөд их бичээч Чингайг бас барьж авахаар төлөвлөж байжээ. Гэвч Чингай авхаалжтай сэргэлэн хүн байсан тул аюулыг урьдчилан ухаж мэдээд, Дөргэнэ хатны гар хөдлөхөөс өмнө өөрийн хүмүүсээ дагуулж, мөн л Хүлгэний дэргэд дутаан очсон байна. Энэ хоёр дутаан ирээд амь аврахыг гуйсанд, Хүлгэн тэднийг хэдэн үеийн гавьяат сайд хэмээн өрөвдөөд дэргэдээ үлдээжээ. Дөргэнэ хатан тэдний хойноос хэд хэдэн удаа элч томилон явуулсан боловч Хүлгэн элдэв шалтаг заагаад гаргаж өгсөнгүй. Ялавич, Чингай хоёрыг буцаан авчирч чадахгүй болсноо мэдээд Дөргэнэ хатан Өгэдэй хааны их түшмэл байсан Имад, Мухамед гэдэг хоёр хүнд худал өчиг өгч, тэр хоёрыг хорлуулах гэсэн боловч тэд ийм бузар булай хилс хэрэг үйлдэхээс татгалзсан тул Дөргэнэ хатан тэднийг баривчлуулан гянданд хорьжээ. Түүний хойно туркестаны олон хот балгадыг захирч байсан Мусахад байдал мөн л муу болсныг мэдээд Батын дэргэд дутаан очиж хоргодсон байна. Дөргэнэ хатан Ялавич, Чингай, Мусахад гурвыг барьж чадаагүй тул Цагадайн омбул хөвгүүн Хархүлэг хийгээд Цагадайн сул хатан Хүрбуха, жич Аргун гурвыг перс газарт томилон явуулж, тэндэхийг захирч байсан Хулчисыг баривчлан авчирч гянданд хорьжээ. Тэгээд түүний оронд Аргуныг томилон явуулж персийн захирагч болгосон байна.

Дөргэнэ хатан ордны дотоод, гадаад эрхийг ингэж гартаа оруулан авсны дараа төрийн эрхийг голдуу Фатимагаар бариулах болжээ. Хэдийгээр хатан таван хүүтэй байсан ч тэдний хэнээр ч төрийн өндөр алба хашуулсангүй өөрийн шивэгчин байсан харь гаралтай эмэгтэйг хамгийн өндөр албан тушаалд томилсон нь Фатима гэгч байв. Фатима Өгэдэй хааны үеэс Дөргэнэ хатантай зориуд уулзан итгэлийг олж, төрийн түшээдийг хорлон алж эхэлсэн байна. Тэрбээр персийн Туси хотоос олзлогдон ирсэн далд явуулгатай, ов мэхтэй нэгэн байжээ. Ийнхүү Өгэдэй хааныг амьд сэрүүн байхад Фатима нууцаар Дөргэнэ хатантай сүлбэлдэн ойртож, хов жив зөөж, хутган үймүүлэх ажил хийдэг гол хүн нь болжээ. Тэрбээр хатны амин ба албан хэрэг, ялангуяа улс төрийн хэрэгт оролцон хов живээр хөөцөлдөж, Чингай Ялавич зэрэг төрийн үнэнч сайд түшмэдүүдийг гүтгэн, Дөргэнэд худал үг зохион мэдүүлж, өстөн болгосон гол хүн бол тэр байжээ. Дөргэнэ ордны болон шинээр эрхшээлдээ оруулсан газар нутгийн захиргааг өөрийн дураар өөрчилж, хятадаас турк хүртэл бүх газар нутагт өөрийн талын хүмүүсийг захирагчаар томилон суулгажээ. Түүнийг зарлигийг дагалгүй эсэргүүцсэн түшмэдийг олны өмнө хатуу шийтгэж байв. Тухайлбал дорнод ираны хэргийг хамаарч байсан уйгур гаралтай бичгийн түшмэл Коргуз Өгэдэй хаанд үнэнч хэвээр байж, Дөргэнэ хатныг ихэд хилэгнүүлснээс ам руугаа чулуу чихүүлж, үхэх ялаар шийтгүүлжээ. Түүний хувьд хамгийн ээдрээтэй асуудлын нэг нь өнөөгийн хятадын умард нутаг байв. Тус газарт суух монголчууд ялангуяа түүний хоёрдугаар хүү Годан хатан эхийн захиргааг хүлээн зөвшөөрөхгүй байв. Годан эхээсээ төрийн эрхийг булаан авч их хаан болох санаатай байв.

Фатима ийнхүү төрийн хэргийг дам мэдэх болсны хувиар Чингай, Ялавич зэрэг хүмүүсийг хамгаалж байсан Өгэдэй хааны хүү Хүлгэнд хор уулган хороолгосон байна. Хүлгэн нас барахын өмнө ах Гүюгт элч илгээж: Фатима намайг хорлов. Намайг үхсэний дараа миний өшөөг авч өгөгтүн" гэж хэлүүлжээ. Түүний ийнхүү нас барсныг сонсоод Гүюг ихээр хилэгнэн дарлаж, эхдээ элч томилон илгээж: "Фатимаг авчруул" гэсэнд Дөргэнэ хатан: "Би өөрөө дагуулж аваачиж өгье" гэх мэтээр шалтаг заагаад өгөөгүй "байна. Улмаар төр самуурч эхэлсэн тул Дөргэнэ хатан үймээн дэгдэж магадгүй гэж эмээгээд, дөрвөн зүг найман зовхист элч илгээн, Чингис хааны алтан ургийн хийгээд олон газрын ноёд түшмэдийг "Далан Даваанд хлрэлцэн ирж, их хааны орыг сонгох хуралдаанд оролцогтүн" гэж зарлав. Хаан суулгахаар Өгэдэй хааны гэрээсэлсэн Ширэмүнийг амьд сэрүүн Зайхад эд нар дураар аашилж байна гэсэн яриа олны дунд ихэд дэлгэрч, нөгөө талаар нөлөө бүхий ноёд түшмэдийн ихэнх нь шинэ хаан өргөмжлөх хүсэлтэй байсан учир Дөргэнэ арга буюу их хуралдайг хуралдуулахаар шийдвэрлэжээ.

Дөргэнэ хатны жолоодлогоор 1246 оны хавар Монголын Эзэнт Гүрний гуравдутаар үеийн их хааныг сонгох их хуралдай эхлэв. Урьд Өгэдэй хаан лөрөв дэх хөвгүүн Хүчүгээр их суурийг залгамжлуулахаар тогтсон байжээ. Гэвч Хүчү 1236 онд өмнөд Сүн улстай байлдаж байгаад нас барсан байна. Хүчүг нас барсны дараа Өгэдэй хаан түүний ахмад хөвгүүн Ширэмүн ба Тулуйн ахмад хөвгүүн Мөнх хоёрыг дотночлон хайрлаж, ордон дотор асран хүмүүжүүлээд их ор залгамжлуулахыг зорьж байжээ. Ширэмүн хэдийгээр түүний өвөөгийн сонгосон ёсоор их суурийг залгамжлах хүн байсан ч харин засаг барьж байсан Дөргэнэ хатанд Гүюгийг өргөмжлөх санаа байсан ба тэгээд ч Ширэмүн нас бага учир их суурющ Гүюгийг дэвшүүлсэн байна. Ийнхүү Өгэдэй хааны залгамжлагчийг сонгох үед Зүчийн хүү Бат ба отгон хүү Тулуйн угсааныхан түүнийг эсэргүүцэж, харин Өгэдэй Цагадайн угсааныхан хүрээлэн дагасан байна. Хэдий тийм боловч Гүюгийг хаан ширээнд залах хураддай Дөргэнэ хатны дэмжлэгээр хааны зуны ордонд 1246 оны зун амжилттай явагдсан байна.

Гүюг хааны их орыг залгамагц юуны өмнө Фатимаг баривчлан авч, гав гинж зүүлгээд гянданд хорив. Тэгээд доод хүмүүстээ тушаал өгч шүулгээд, өчгийг нь гоггоож, ялыг нь тогтоон, өмссөн хувцасыг нь тайчиж, дээд доод сүвийг нь оёод, эсгийд боож голд хаян, усанд цацааж хороожээ. Энэхүү чимээг Дөргэнэ хатан олж сонсоод туйлаас хилэгнэж дургүйцсээр удалгүй нас баржээ. Дөргэнэ хатан хоёр удаа харийн хүнд хучээр богтлогдож байжээ. Тэрбүрийдтэрбээр эхнэр, эх, хатанхүн байхыгшаардахамьдралын хатуу бэрх замналыг нэр төртэйгээр биелүүлсэн бөлгөө. Түүний хүний эрхшээлд орж урагласан хоёрдахь нөхөр нь Өгэдэй байв. Тэрбээр түүнд 5 хүү төрүүлж өсгөсөн ч тэдний аливаад эв хавгүй ханддаг байдал, бусдын үгийг сонсдоггүй эрх дураараа зан, өөрийг нь үл тоомсорлох явдал зэргийг огтхон ч ойшоохгүй байсан бөгөөд зөвхөн тэднийхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хамаг хүч анхаарлаа тавьсаар иржээ. Эцгийнх нь тэвчихэд бэрх зан байдал, этгээд зөрүүд хүсэл сонирхол зэргийг үл харгалзан тэрбээр Гүюгийг хаан болгосон ч хөвгүүдийнх нь хэн нь ч түүний энэ гавьяаг үнэлж талархал илэрхийлсэнгүй.

Дөргэнэ хатан 1241-1246 оны хооронд таван жил төр барьжээ. Дөргэнэ хатан төрийг түр засаж байсан үеийн байдаыг Юань улсын шастирт:"Ард түмний хүч тэнхээ барагдаж, аж төрөхийн аргагүй болов. Төрийн хууль самуурч, дэглэм сулраад, ардын сэтгэлийг алдав. Өгэдэй хааны үеийн өршөөлт засаг үгүй болж замхрав" гэж тэмдэглэжээ. Гэхдээ Дөргэнэ төр барих хугацаандаа хааны алтан ургийн дотоод зөрчил хямралыг цэгцлэхийн төлөө хатуу ширүүнээс халшралгүй тэмцсэн шантрашгүй зоригт хатан, хаант төрийн шадар зүтгэлтэн байсныг түүхэнд тодоор тэмдэглэн үлдээсэн ажгуу.

2012-10-11 16:43:32
Мэдээ оруулсан: Ц.Хан-Хөхий

Бусад мэдээ

Jun 21, 2020 84

Чойжин буух

Jun 05, 2020 37

Рүни бичиг

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/