Тайваны Тайбэй хотын Үндэсний Музейн Ордны төв өргөөний Б1 танхимд Чингис Хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан дэлхийн хамгийн ховор үзмэр болох Чингис Хааны хөргийг олон түмэнд нээн үзүүлэх хүндэтгэлийн арга хэмжээ 2013 оны 1-р сарын 8-наас 3-р сарын 25-ныг хүртэл болсон бөгөөд Монголын албаны төлөөлөгчид, урлагийнхан оролцжээ.

 

Монголд энэ зургийн хуулбар нь байдаг бөгөөд тус хөргийн өндөр нь 59.4 см, өргөн нь 47 см хэмжээстэйгээр торгоор бүрж хавтаслажээ. Тайбэй хотын Үндэсний Музейн Ордон уг хөргийг ховор нандин эд зүйлсийн жагсаалтад багтаан нарийн чанд хадгалж зөвхөн онцгой тохиолдолд дэлгэн үзүүлдэг байна. Зургийн эхийг эрдэмтэн Аким Тайбэй хотод айлчилж байхдаа музейн зөвшөөрлөөр тусгай дэг жаяг, хатуу хамгаалттайгаар үзжээ.

Найман зууны тэртээх эртний Юань гүрний нийслэл Ханбалиг /өнөөгийн төв Бээжин/ хотод Чингис хааныг таалал төгссөнөөс хойш 50 жилийн дараа Хубилай хаан тэр хөргийг бүтээлгэсэн байж болох талаар эрдэмтэн Баяр хөндөж ярьсан. Мөн монголч эрдэмтэн Моррис Россаби энэ зургийг хэрхэн бүтээсэн түүх маш сонирхолтой бөгөөд одоо болтол энэ нууцыг задалж амжаагүй болохыг дурдсан юм.

Дэлхийн хамгийн алдартай хааны энгийн боловч бодол хураасан хөрөг бүх дэлхий даяар танил болж хэвлэн нийтлэгддэг бөгөөд сүүлийн үед энэ зургийг ямар нэгэн онцгой зүйлийг нууцалсан болох талаар эрдэмтэд ярьж эхэллээ.

Зурагт хааны хойч үедээ хэлэхийг хүссэн үгсийг нууцалсан бөгөөд яг юуны тухай хэрхэн байршуулсан нь маш том анхаарал татаж байна. Түүнээс гадна энэ нууцыг эртний монголчуудын түүх соёл, хэл ярианы мэдлэгтэй магадгүй Чингис хааны итгэл хүлээсэн элч тайлах боломжтой хэмээжээ.

Та бүхэн энэ зургийг сайтар ажиглаарай. Дэлхийн Их Хаан ирээдүй үед үлдээсэн захиас бас монголчуудын сүр хүчийг магтан дуулсан байж болох бөгөөд Та гайхамшигт нууцыг нээх ховор азтан болж дэлхийг шуугиулахыг үгүйсгэх аргаггүй юм..

Ямартаа ч Их хааныхаа хөргийг тэнгэрт өргөн магтан дуулцгаая. Монгол хүн бүрт энэ мэдээг үтэр түргэн хүргэсүгэй Хаан хэмээсэн бус уу.


www.URLAG.mn

Бусад мэдээ

Jun 21, 2020 84

Чойжин буух

Jun 05, 2020 37

Рүни бичиг

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/