Уншиж байна...

Мөн өдрийн орой аль эртнээс үзэгдэхээ больсон хоёр туршуул нь ирсэн тухай Чингис хаанд айлтгажээ. Тэдний нэг нь Каспийн тэнгисээс хойгуур орших улс орон, зам харгуйг судлаж мэдэх даалгавартай явсан ба нөгөөх нь уг тэнгисийг урд талаар нь тойрч явах ёстой, ирээд хоёулаа үзсэн харсан, дуулсан сонссон бүхнээ эзэн хаандаа тодорхой айлтгах үүрэгтэй байжээ. Алс холын нугаг орнуудаар явсан туршуулууд буцаж ирсэнньямагт томоохон үйл хэрэгт тооцогдцог байв. Тэдний үгийг сонсохын тулд Өгөдэй, Тулуй, Бат, шадар нөхөд, түмтийн ноёд цугларав.

"Тал нутгийн тухай ярих хэрэпүй. Бид нэгэнт мэдэх болсон" гэж Чингис хаан анхааруулаад "Чулуун бүсийн цаана үзсэн харсан, бас сонссон дуулснаа яригтун" гэлээ. Хойд талаар явсан туршуул эхлэв. "Тэндхийн чулуун бүс тийм ч сүйдтэй биш юм. Миний гурван тэмээ ямар ч зовлонгүй тууллаа. Арьс нэхий, ноос үс ачсан ядмагхан хөсөггэй хүний байдлаар би явсан болой. Чулуун бүсний цаана өргөн өргөн голууд байх боловч ой мод элбэгтэй болохоор гатлахад ядах юм алга. Их голын ойролцоо би нэг хаант улсад очсонд өөрсдийгөө агуу их булгарууд гэж нэрлэдэг хүмүүс амьдардаг юм байна. Лалын шашинтай хан захирдаг уу, эсвэл христосын шашинтай хан тэднийг захирдаг юм уу гэдгийг тэд нар өөрсдөө мэдцэггүй. Тэд худалдаа наймаа, үйдцвэрлэл эрхэлдэг бөгөөддайтахдургүйхүмүүсюм. Тэднийхээс цаана орос газар эхлэх 1 бөгөөд манай улс аймгайн ноёдын дайсагналцаж байснаас ч илүү хүчтэйгээр өөр хоорондоо дайсагналцан тэмцэж байдаг олон олон вангууд гай гэж өгүүлэв.


Чингис хаан төв азийн эсгий туургатан ард түмнийг дагуулан хүчирхэг нэгдмэл улс байгуулсны дараа нүүдэлчдийн эртнээс уламжилж ирсэн тагнуулын арга ухааныг цоо шинэ шатанд гарган хөгжүүлсэн юм. Тэрбээр балчир ахуй үеэсээ тагнуульн арга ухаан, заль мэх, мэдээлэл нь дайсан этгээдтэй тэмцэхэд асар их давуу талыг олгохоор барахгүй бага хүчээр дайснаа даран сөнөөх бололцоотой гэдгийг амьдрал практикаар ойлгож мэджээ»- Хавар намрын улиралд нүүдэлчин овог аймгууд бууриа сэлгэж мал сүрэггэйгээ нүүдэллэн явахын цагт газар сайгүй тохиолдох дайсан этгээдээс аюул учирч болзошгүй дээрээс нь үй олон мал сүрэгтээ баригдан эхнэр хүүхэд ачаа хөсөггөө түүртэн тэдний байлдах чадвар буурах тул бага балчир ахуйн гэнэн томоогүй зангаа хэдийн орхисон Тэмүжин эдгээр нүүдлийг сайтар бодож боловсруулсан дэс дараанд оруулснаар эхлээд туршуулууд тал дугуй маягаар гинжин эгнээгээр тарж давхин буух сайн газар хайж, бэлчээр усны байдлыг тандаж хойш нь мэдээлэхийн зэрэщээ дайн байлдааны үед дайсны отолт тагнуул сэргийлэхийг алдалгүй илрүүлэх үүргийг гүйцэтгэх болжээ. Хожим их цэрэг аялан явахад ч энэ журмыг улам боловсруулан хөгжүүлжээ.

Чингис хаан тагнуулын ажлыг цэрэг, улс төр, эрүүгийн чиглэлээр төрөлжүүлж, улс төрийн гадаад тагнуулын үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн нэгжид, улс төрийн сөрөх тагнуулыг хишигтэнд, цэргийн тагнуулыг цэргийн бодлогъш газарт, эрүүгийн чиглэлээр зохиох гүйцэтгэх ажлыг улсын дээд заргачийн эрх, үүрэгг хамаатуулан зохион байгуулжээ. Мөн стратегийн тагнуулын үйл ажиллагааг өөрийн шууд эрх мэдэлд төвлөрүүлж, үнэнч ажиллахын баталгааг тагнуулч, туршуулч нараасаа авч, тэднийг харийн улс орнууд руу илгээхдээ нууцлал, аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн цаг үе, нөхцөл байдалд бү§нээ нийцсэн халхавч ашиглуулах болжээ. Ийнхүү монголчууд нэгдсэн улс гүрнээ байгуулж, гэр орныхоо ажил байдал, эмх цэгцийг хурц сэлэм, хүнд балтны хүчээр төвхнүүлж байх үед Чингис хааны илгээсэн туршуулууд азийг хөндлөн гулдгүй баян худалдаачин, мэргэ төлөгчид, үгээгүй гуйлгачны дүр төрхөөр тал нутаг, уул нуруу, ус мөрөн газар сайгүй явж очсон нутаг газар, улс орныхоо эд баялаг, цэрэг зэвсгийн нөөц, аян д айн хийсэн тохиолдолд аль газар аюул осолгүй томоохон хүчийг байрлуулж болох тухай тодорхой мэдээллийг хаандаа байнга илгээж байжээ. Туршуулуудынхаа мэдээг хаан машид сонирхдог боловч тэрхүү улсын гоо тансаг байгалийнтухайгэхээсээ цэрэг зэвсгийн тоо хэмжээ, дайн байлдааны арга мэхийнх нь тухай дэлгэрэнгүй мэдээллийг чухалчлан үздэг байжээ.

Тэрбээр Алтан улс болон Тангуд, Хар Кидан, Хорезмтай байлдахын өмнө хэдэн жилээр хамаагүй элч төлөөлөгчийн халхавчаар тагнуулуудаа илгээж, тэднийгмонгол оос хөдлөхийн өмно уг асуудлыг хариуцсан түшмэдээр дамжуулан сайтар зааварчлан тусгайлсан маш дулаан хонины арьсан хувцас өгч, унах морийг нь өвлийн хувцастай төстэй эсгий бүрээсээр бүрхүүлж, шаардлагатай бүх хэрэгслээр хангаж явуудцаг байв. Гэхдээ илгээж байгаа газар орны онцлог тагнуулчийнхаа аянчин жуулчин, худалдаачин, лам хэсүүл тэнүүл, мэргэ төлөгч, элч төлөөлөгч гэх мэт үүрэг гүйцэттэх төрөл бүрийн халхавчийг сайтар тооццог байсан нь мэдээж.

Тэгш тал нутгийн амьдрал монголын тагнуулчдын нүдний харааг үлэмж хэмжээгээр хурц болгосон бөгөөд газар нуттийг баримжаалах чадвар нь олон мянган милл газрыг газрын зураг, луужингүйгээр гатлах бололцоог монгол хүнд олгосон байв. Чингис хаанд гадны олзлогдогсод, дагаар орогсодоос авсан мэдээ, тагнуулчдынх нь нүд, чихнээс гадна дайсны тухай мэдээ авах өөр ямар ч арга байгаагүй билээ. Гэвч тэрбээр газар зүйн байдлын нь тухай ямар нэгэн хэмжээгээр хангалттай бөгөөд тодорхой мэдээлэл авахгүйгээр дайсны нутаг руу хэзээ ч цөмрөн ордоггүйн зэрэгцээ эсрэг этгээдийнхээ дотоод дахь аливаа санал зөрөлдөөнийг тандан мэдэж, сэтгэл дундуур байгаа бүх этгээдүүдийг нь дэмжиж өөрийнхөө талд оруулдаг, үүний тулд тусгай бүрэн эрхээр хангагдсан тагнуул төлөөлөгчөө байнга илгээдэг байв. Их Засаг хуульд төрийн нууцыг чандлан сахиж, хэрэв задруулбал 100 хүртэл шийдэмдэж, онцгой нууц задруулбал алах ял оноож байхаар тогтоосон нь тухайн үеийн тагнуулын ажиллагааны нууцлалыг хангах эрх зүйн үндэс болж байжээ.

Монголчуудын цэргийн тогтолцоо нь тэдний эгнээнд дайсны тагнуул нэвтрэн орох аргагүй тийм нягт, нэгдмэл байхад тэдний дайснуудын тухай үүнийг хэлэх аргагүй байв. Дайсны армийн ийм дутагдал монголчуудын ажиллагааг хөнгөвчилж байв.Чингис хаан явсан замаа тэмдэглэн зурж, хүний хэлснийг алдалгүй бичиж авч чадах соёлтой аймгийнхан болох уйгур нарыг алс хол явуулах тагнуулын зорилгод ихэд дайчлан эрх мэдэл өгч тусгай үүргийг итгэн гүйцэлдүүлэх болсны дээр дайсны талын хүмүүсийг өөртөө элсүүлэхэд хэзээ ч гар татдаггүй байлаа. Түүний өгөөмөр зангийн ачаар Алтан улстай дайн эхлэхийн цагт хэрмийн хойд талаар нутагладаг нүүдэлчин аймгууд сэмхэн түүний талд байлаа. Чингис хаан хол явж юм үзэж нүд тайлсан эрчүүдтэй удтал сууж ярилцах дуртай байсан нь тул харь газар орноос хүрэлцэн ирэх аянчин жинчид худалдаачдыг өргөөндөө байнга урьж хүлээн авах далимаар шаардлагатай мэдээллийг ч сонсож чадцаг байжээ.

Монголын морин тагнуулын тогтолцоо маш өндөр хөгжсөн байсан бөгөөд хорезмын байлдааны бүхий л ажиллагааны туршид дайсныхаа хуаранд юу болсон ба юу болж байгааг монголчууд нэвт шувт мэдэж байсан бол харин дайснууд нь монголчууд хэдүйд яах гэж байгааг тун бага төсөөлдөг байснаар барахгүй хорезмын эсрэг дайны үед Чингис хааны цэргийн олон дарга нь түрэгүүд байсан гэдгийг анхаарах юм бол түүнд маш сайн бөгөөд үр ашиггай тагнуулын сүлжээ зохион байгуулах бололцоотой байсан гэдэг нь эргэлзээгүй бөлгөө. Түүний дайснуудад нь харин тийм бололцоо байсангүй. Чингис хаан дайснаа хууран мэхлэх ажиллагааг тагнуулын шугамаар амжилтай зохион байгуулж байсан нь ялангуяа түүний дундад азид явуулсан дайны ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайлбал Хорезм улс ч эдийн засгийн чадавхиар монголчуудаас давуутай байсны зэрэгцээ армиа сайн зэвсэглэж, дээд зэргээр сургууль хийсэн 400 мянгаас илүү цэрэгтэй байжээ. Чингис хаан тэр бүхнийг мэдэж байсны дээр эцгийнхээ болон ах дүүсийнхээ өшоөг шахаас авахыг зорилгоо болгосон түрэг Бадр Эддин аль Амид гэгчийг дагаар ороход шах Желаль Ад Дин нь эхтэйгээ зөрчилтэй, ноёд жанжнууддаа итгэл сул болохыг нарийн мэдэж тогтоосон байна.

Иймд тэдний хоорондын зөрчил тэмцлийг хурцатгах, бие биедээ итгэх итгэлийг мохоох, цэргийн хүчийг нь сарниулах зорилгоор тагнуулын арга хэмжээ зохиож хүссэн бүгдийг нь биелүүлэхэд бэлэн байгаагаа хорезмийн хаант улсын овог аймату хараат. ортгуудын өмнөөс, ЖелальАд Диний эх Теркан хатны хамаатан ноёдоос Чингис хаанд хандаж бичсэн байдлаар хуурамч захидал үйлдэж, өөрийн шадар хүнийг Хорезмийн талд урваж буй маягтайгаар явуулж захидлыг шахын гарт оруулжээ. Мөн тийм утгатай захидлыг энд тэнд тараасан байна. Үүний зэрэгцээ үнэнч хүнээ Теркан хатан руу явуулж, *Чиний эрхийн хувьд хүү чинь хүндэтгэлгүй хандсаныг би сонслоо. Одоо би эмируудтай нь тохиролцож түүний эсрэг тулалдана. Харин чиний мэдэлд байгаа муж руу халдахгүй. Чи үүнийг зөв гэж үзвэл над руу хүн илгээж миний энэ амлалтыг сонс. Тэгвэл чамд Хорезм Хорасан, Амударья мөрний цаагуурхи, эдгээртэй хиллэн буй газар нутгийг бүгдийг өгнө гэж хэлүүлжээ. Үүнийг сонсоод Теркан хатан айн сандарч Хорезмийг дураараа болог гэж орхиод зугган оджээ. Энэ байдал хуурамч захидалд шахыг итгүүлэхэд хүргэсэн бөгөөд Чингис хааны тагнуулын мэхэнд хууртаж, эх болон шадар нөхөдцөө итгэл алдарсан шах улс орноо аврахын тулд цэргээ хотуудаараа тараан байрлуулж, хүчийг нь тарамдсан явдал ялагдал хүлээхэд нөлөөлсөн байна.

Умардын туршуулын авчирсан мэдээ тэнд байгсадын сэттэлд нийцэж байлаа "Урд талын чулуун бүс маш хэцүү юм байна" хэмээн нөхрийнхөө байрыг эзэлсэн хоёрдахъ туршуул яриагаа эхлэв. "Хадан хавцал, гуу жалгаар нь Тэмээ шхүн ч гатлан гарч чадахгүй газар олон байна" хэмээхүйд "Бүр монгол хүн ч гэсэн үү" хэмээн зөвлөлийн гишүүдийн нэг доог хийх аятай асуух сонсогдов. "Энэ их уулсын бэлээр, түүнийхээ хамгаалалт нөмөр дор Лаша хааны захирсан Гүржстан хэмээх баялаг орон үүрэглэх мэт байдаг юм байна. Тэр хаан амьдрадцаа ганц ч хүн алж байгаагүй байх. Бүх д насандаа бурхандаа залбираад л, усан үзмийн шүүс уугаад л өөр юу ч хийхгүй хэвтэж байдаг гэнэ. Түүний ван ноёд бүргэдийн үүр шиг ордон шилтгээнд амьдрах бөгөөд бас л бурхандаа мөргөж залбираад, эхнэрүүд болон охидынхоо бүжиглэхийг хараад байж байдаг юм байна. Би чулуун бүсээс цааш явсангүй. Хүмүүсийн хэлпэхийг сонсвол, төмөр хаалганууд байх ба цаана нъ монгол морьдын үнэрлэж ч үзээгүй хязгааргүй баялаг нутаг бэлчээр байдаг юм байх. Тэвдэхийн хүмүүсийг цэрэг гэхээсээ малчид гэвэл л таарна. Сүвээдэй тэднийг туйлын хялбархнаа агтчин, адуу маллагчвд болгоод нугаг нушг нь цөмийгнь моншлынхоо нэг хэсэг болгож чадмаар юм шиг байна."Яг л тэгвэл таарах юм байна" гэж Чингис хаан бодсюд энэхүү ухаалаг туршуулыг ихэд сайшаан харлаа.

Ереөсөө Чингис хаан энэ өдөр ихэд сэтгэл ханамжгай үлджээ. Тийм ч учраас, тэрбээр эмсийнхээ өргөөгөөр ороход залуу хүүхнүүд нь эддэв гоёл чимэглэлээр дүүрэн таджик бүсгүйчүүдийн хувцас өмсөн гоёж, арай настайвтар хэд нь Мавернахрын оршин суугчид ямар бурханд яаж мөргөдөг талаар ярилцаж суулаа. Өөрсдийнхөө хирээс хэтэрсэн юмыг энэ нас нь явчихсан эмэгтэйчүүд мэдэх гээд байгааг Чингис хаан огт тоосонгүй, нэг бяцхан ачаа өвөр дээрээ авч суулаа. Агуу их монгол эрийн нэг өдөр ийнхүү түүний бүрэн мэдэл доор болж өнгөрлөө. Өглөө нь өч төчнөөн түмт мянгатууд байлдааны байрлалаар Балх, Герат, Хоросаны зүг явж одох нь харагдлаа. Аз заяа төгс Чингис хааны хөл доор газар дэлхий дөнгөж шатаж эхэлж байсан нь энэ байсан аж. .

оруулсан: Ц.Хан-Хөхий

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/