СУРАГ ТАСАРСАН ТҮҮХИЙН УЛБАА МӨШГИН 800 ЗУУНЫ ТЭРТЭЭ ХУБИЛАЙ ХААНЫ 4400 хөлөг онгоц 150 мянган цэргийг хаман одсон хар салхи шуугин нүргэлж далай буцалж байсан тэр газар. Энэ түүхийг мэргэн уншигчид мэдэх учир товчхон хэдэн зүйл тэмдэглэе.

1281 оны 6 дугаар сарын 21-ний өглөө Японы Цюсима арлын загасчид далайн мандалд ер бусын зүйлийг үзээд цочирджээ.

Энэ бол Хубилай хааны их цэрэг хааны элчийг хөнөөж ихэмсэглэх хийрхүү самуурай нараас ял асууж хандыг дарахаар далай бүрхэн орж ирж байгаа Хубилай хааны их цэрэг байв. Уг нь Хубилай хаан Сүн улсыг эзэлсний дараа японтой холбоо харьцаа тогтоох талаар санаачилж гурван ч удаа элч илгээсэнд тэд хариу өгөөгүйгээр барахгүй хамгийн сүүлд илгээсэн улс төрийн өндөр соёлтой мэдлэгтэй боловсролтой Туушчин нэртэй элчийг нь цаазлан хороосонд хорсохоос аргагүй. Туушчин цаазлагдахаасаа өмнө хэдэн мөр шүлэг хэлсэн гэнэ. " Илд исгэрэхэд энэ бие минь өнхөрч одно. Их хэргийн санааг энэ илд хорихгүй. Салхи исгэрэхэд үүлс хуйларч одно. Санаа зориг хоёрыг салхи ч илд ч мохоохгүй. Наран мандахаас шингэх хязгаар хүртэл их Юань улс ялан дийлсээр байх болно гэжээ. Энэ шүлгийг япончууд хадан дээр сийлж үлдээсэн түүхтэй. Ирэх замдаа монгол цэргийн жанжин Шиндуу өвчнөөр нас барсан тул хятад жанжин удирдаж иржээ. Эрэг дээр тэд эсэн мэнд буун тулалдах үед хятад жанжин шархадсан тул тэд цэргээ татан далайд гарсан байна. Үүний араас солонгос цэргүүд ч бас гарч. эрэг дээр түм хүрэхтэй үгүйтэй монгол цэргүүд үлдсэн байна. Тэд морьтойгоо байсан бололтой. Бидний үзсэн музейд монгол дөрөөнүүд их байсан бөгөөд мөн морьтой цэргүүд зурсан байсан. Гэтэл шөнө нь далайн хүчтэй шуурга шуурч бүх хөлөг онгоцыг нь хаман одож далай дээр зөвхөн сүйрсэн хөлөг онгоцны сэг, үхсэн хүний цогцосоор дүүрсэн байж. Ингээд хаашаа гарах гарцгүй болсон түмэн монгол цэрэг дотроосоо жанжинаа сонгоод бүхэл бүтэн улсын армитай сар шахам тулалджээ. Тэнд тогтох аргагүй болсон тул нэг шөнө тэд алагдсан самуурайн хувцас хэрэглэлийг өмсөн туг хиурыг нь барин холгүй байсан нэгэн цайзад хүрвэл самуурай нар манайхан гэж андуураад цайздаа оруулахад нь тус цайзыг эзэлж аваад хориглочихож. Самуурай нар бүх хүчээрээ дайрч таараа. Энд тэсэх аргагүй болсон тэд нэгэн шөнө ухасхийн гараад гэнэт эзэн хааны ордон руу доволж золтой эзлэн эзэн хааныг барих шахсан боловч аргагүй хүчин мөхөспөн эцсийн монгол эр сүүлчийн амьсгалаа таттал тулалдсан гэнэ. Ингээд япончууд монголчуудын цогцосыг цуглуулан энэ Шиканошима арал дээр булж амьд баригдсан шархадсан бүгдийг нь мөн энд цаазлан хороож булшлан их ном хурж хараал жатга хийж чулуу босгожээ.
Японы Хаката булангийн дэргэдэх Шиканошима хэмээх арлын баруун урд үзүүрт байх энэхүү “Монгол цэргийн онгон” хэмээгдэх хөшөө чулуу, зоригт өвөг дээдсийнхээ шарилд хүндэтгэл үзүүлснээ энэ цагийн их эрдэмт хүмүүн, өвгөн түүхч, доктор Ч.Далай авгай өгүүлсэн нь бий. Тэрээр энэ газар очно гэж олон жил бодож яваад нэг удаа японд болсон олон улсын эрдэмтдийн хуралд ирэхдээ энэ бодлоо гүйцээжээ. Далай гуай Алтай Хангай Хэнтий гурван их тахилгат хайрханаасаа нэг нэг чулуу, Мөнххайрхан, Отгонтэнгэр, Асралт хайрханы цармаас арц, хээр талаасаа адууны хөх хомоол хонгорцог авч ирэн уугиулж суухдаа нулимс унагаж байсан гэдэг. Дэ ван ч бас ирж хүндэтгэл үзүүлсэн түүхтэй. Бид ч очоод сэтгэл эмзэглэв. Миний зогсож байгаа энэ газар сайхан монгол хүү дуулгаа дэрлээд оочсон доо гэж бодохоос хөл минь хүнд туухай дүүжилчихсэн юм шиг хөдөлж өгөхгүй байлаа. Үүнийг уншсан бүхэн цаашид түгээхийг та нараасаа хүсье. Өтгөсийн минь сүнс баярлаг.
Яруу найрагч ‪#‎Нямжав_Сүхдорж‬‬‬

Бусад мэдээ

Apr 01, 2021 56

ЯМААН БИЧЭЭС

Apr 01, 2021 37

ЭЭЖ МИНЬ

Apr 01, 2021 33

ХҮН ЗАЯА

Mar 24, 2021 29

Ууц тавих ёсон

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/