Уншиж байна...

(баримтат үгүүлэл)
1911 оны XII сарын 29...
Өнөөгийн БНХАУ_ын түүх, чухамдаа энэл өдөрөөс эхэлсэн билээ. “Хань үндэстэний нийтлэг” гэдэг утгаар нь биш, “Бүгд Найрамдах Засаглалын эхлэл” гэдэг үүднээс нь би бээр ийнхүү, энэхүү 1911 оны XII сарын 29_ний өдөрөөс: өнөөгийн БНХАУ_ын түүх эхэлсэн хэмээн хэлж байгаа хэрэг. Хятадын өмнөт болоод төв газарын хувьсгалт “...мужуудын төлөөлөгчдийн бага хурал Нанжин хотод хуралдаж 1911 оны 12 дугаар сарын 29-нд Сун Чжуншань_(Сунь Ятсэн)_ийг Бүгд Найрамдах Думдату Иргэн Улсын ерөнхийлөгчөөр сонгосон...” (1) нь чухамдаа “...хятад, манж, монгол, хотон, төвд гэсэн ахдүү 5 угсаатаны Бүгд Найрамдах Улсыг байгуулна...” гэсэн Сун Чжуншаний тунхаглал бүхий улстөрийн бодлого ургаж төлжихийн эх үндэс нь болсон юм... :


2020.XII.29.
Өнөөдөр, Сун Чжуншань_(Сунь Ятсэн)_ийг Бүгд Найрамдах Думдату Иргэн Улсын ерөнхийлөгчөөр сонгосоны 109 жилийн ойн өдөр. Монголчууд Та бид ч, хятадуудаас дутахгүй энэ өдөрийг, өргөн баяр болгон тэмдэглэж, хөөр бахдал болон амарцгааж сууна. Ингэхээс ч яахав: “... жил бүрийн XII сарын 29-ний өдөрийг, ҮНДЭСНИЙ ЭРХЧӨЛӨӨНИЙ БАЯРЫН ӨДӨР болгон тэмдэглэж, улс Монголоороо амарч бай...” гэсэн УИХ_ын хуультай юмчинэ... :
ИНГЭХЭД, улс Монголоороо баярлалдан хөл хөөрцөг болоод байгаа энэхүү XII сарын 29_ний өдөр нь: Монголчуудын ҮНДЭСНИЙ ЭРХЧӨЛӨӨНИЙ БАЯРЫН ӨДӨР мөнүү???
Юун хэмээн байцааваас, дараах зүйлд анхааралаа төвлөрүүлсүгэйл. Энэ ийм буй за, ИЙМ:
... ... ...Ю.Н.Рерих, Инесса Ломакина нар: “...1911 оны XII сарын 15_нд VIII Богд Жавзандамба хутагтыг, Монгол Улсын Олноо Өргөгдсөн хэмээх цол бүхий хаанаар өргөмжилсөн...” (2, 3) гэдэг. Харин, 1955 онд хэвлэгдсэн “БНМАУ_ын түүх” номондох: “...1911 оны XII сарын 16_нд...” VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын Хаанд өргөмжилөн суулгах ёслол болсон...” (4) гэсэн өгүүлэмж, миний анхааралыг ихэд татдаг бөгөөд энэ тухайд одоо, жаахан тодотгоё:
“Монгол ардын хувьсгалын түүх” номондоо Б.Ширэндэв гуайч мөн: “...1911 оны XII сарын 16_нд...” VIII Богдыг, Монголын эзэн хаанаар өргөмжлөн, хаан ширээнд суулгах ёслол болов...” (5) гэж, онцлон тэмдэглэсэн байдаг нь басчуу үнэний ортой байж мэднэ. Халхын VIII Богд Жавзандамбыг, Монгол улсын эзэн хаанаар өргөмжлөн, хаан ширээнд суулгах өргөн их баяр ёслол болсон өдөрийн тухайд үгүүлсэн бичлэгүүдээс нягталж үзэвээс, хаанаар залж ёслол үйлдсэн хамагийн өндөр магадлалтай өдөр нь энэхүү “...1911 оны XII сарын 16_ны өдөр юм...” хэмээн, миний бие үздэг.
1911 оны, Үндэсний Эрх Чөлөөний Хувисгалыг анхлан санаачилалцаж, уламаар тусгаар тогтнолын энэл их үйл хэрэгтээ эр биеэрээ идэвхийлэн зүтгэж явсан Хайсан гүнээс, Котвичид илгээсэн захидалдаа: “...VIII Богд Жавзандамба хутагт гэгээн 1911 оны XII сарын 16_нд Монгол улсын эзэн хаанаар өргөмжлөгдлөө...” хэмээн (6) дуулгасан нь, анхаарах ёстой гол сэдэв бүлгээ. Энэ үед, Харчины Чин Зүтгэлт гүн Хайсан нь: Монгол Улсын Дотоод Яамны дэс түшмэлд зарлигаар томилогдон ажиллаж явсан түүхт хүмүүн төдийгүй, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд залан суулгах их баяр ёслолд өөрийн биеэр оролцож явсан төрийн түшээ хүн. Тиймээс, Хайсаны энэ тэмдэглэл бол ямар нэгэн хийсвэр таамаглал биш, үйл явдалын өрнөл, бодит үнэн байдал юм. Тухайн үед Халхын Их Хүрээнд сууж байсан Хаант Орос улсын элчин коонсул Лавдовский яг энэ “1911 оны XII сарын 16_ны өдөр”, өөрийн улсынхаа Гадаад Явдалын Яамандаа илгээсэн 1,234 тоот нууц цахилгаандаа: “...Өнөөдөр, Халхын ноёдууд олон хүн оролцсон баяр ёслолын цуглаан дээр Гэгээнтэнийг, Бүх Халхын хаанаар өргөмжиллөө...” хэмээн (7) илтгэсэн байдаг нь ч мөн, тухайн үйл явдалын өрнөл, үнэнхүү учир байдал юм. “...VIII Богд Жавзандамба хутагт гэгээнийг Монгол улсын эзэн хаанаар өргөмжлөн хаан ширээнд залан суулгасан 1911 оны XII сарын 16_ны өдөрийн их баяр ёслолд...” өөрийн биеэр оролцон харж байсаныгаа, Хаант Оросын худалдаачин А.Д.Корнаков (8) дурсан бичиж үлдээсэн байдаг нь ч басал, түүхэн үнэн. Хаант Оросын офицер М.Г.Торновский ч мөн адилаар, “...1911 оны XII сарын 16_ны өдөр, Монголын хаан ширээнд Ариун гэгээн Жавзандамба хутагтыг залсан...” хэмээн (9) тэмдэглэж үлдээсэн нь санаандгүй ч юм бас биш. Энэ бүхэнээс би бээр чухам юуг сэдэвлэхгээд байна вээ гэвэл:
“... VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд залан суулгах их баяр ёслол болсон өдөр нь 1911 оны XII сарын 29 биш, 1911 оны XII сарын 16_ны өдөр юмаа...” л гэсэн сэдлэгийг хөх Монгол чамд ульж байгаа хэрэг. VIII Богд Жавзандамба хутагтын Монгол бичиг соёлын багш, Монгол Улсын Ардын Засагийн Шүүх Яамны Сайд явсан Н.Магсаржав хурц бээр: “...Монголын цагаагчин гахай жилийн 11 сарын шинийн 9 буюу Европын 1911 оны 12 сарын 16_ны өдөр 11 цагт...” (10) гэгээнтэнийг Монголын хаан суудалд залан суулгах их баяр ёслол болсон гэж, “Монгол улсын шинэ түүх”_дээ бичиж үлдээсэн байдаг нь, тухайн цаг үеийн амьд гэрчийн үг, үнэн тэмдэглэл бүлгээ. Манж хятадаас тусгаар тогтносон Монгол улсынхаа хаан ширээнд VIII Богд Жавзандамба гэгээнтэнээ залан суулгасан их баяр ёслолын энэ өдөрийг, 1930_аад оны төрийн түшээ Лог.Дэндэв, Ц.Пунцагноров нар: “...Монголын цагаагчин гахай жилийн 11 сарын шинийн 9 бөгөөд Европын 1911 оны 12 сарын 16_ны өдөрийн 11 цагт...” хэмээн (11, 12) бичсэн байдаг нь ч, түүхэн үнэнийг дэнслэн тогтоож хойч үедээ зүслэн зааж үлдээсэн нөр их өв билээ...
2020 оны XII сарын 29...
ЭНЭ ӨДӨР БОЛ: Монгол улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласаны 109 жилийн ойн их баяр цэнгэл биш, Халхын VIII Богд Жавзандамба гэгээнтэнээ Монгол улсынхаа хаанаар өргөмжилөн хаан сэнтийд нь залсан төрийн их баяр ёслолын 109 жилийн ой бол, бүүрч БИШ!!!
2020 оны XII сарын 29...
ЭНЭ ӨДӨР БОЛ: “...Хятадын өмнөт болоод төв газарын 17 мужийн төлөөлөгчид 1911 оны XII сарын 29_нд Нанжин хотноо чуулж Хятадад Бүгд Найрамдах Засагийг зарлан, түүний анхны ерөнхийлөгчөөр нь Сүн Ятсенийг сонгосон...” (13) Хятад ҮНДЭСТЭНИЙ ЭРХЧӨЛӨӨНИЙ 109 ЖИЛийн баярын их өдөр бөлгөө. ГЭТЭЛ:
Хятадын автономи болчихсон юм аятай, энэ өдөр: улс хөх Монгол минэ юунд ийн хөхин баясацгааж, улс хөх Монголынхоо тусгаар тогтнолоор даажигнана вэ? Та бид, социализмаасаа татгалзаад 30 жил болж буй атал, социализмын түүхэн гуйвуулга, дүйвээлэгээсээ ЯАГААД, татгалзаж чадахгүй явна.
Хятадын биш, тусгаар тогтносон Монгол улсын, УИХ л юмбол: “...жил бүрийн XII сарын 29-ний өдөрийг, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР болгон тэмдэглэж байх...” харалган энэ хууль юугаан даруй түргэнээ цуцлан халж л, хөх Монгол миний зүрх сэтгэлийг амараагаач. сэр, СЭР: миний хөх МонгОлоо... ... ...
1- Л.Жамсран: Монголчуудын сэргэн мандалтын эхэн. Улаанбаатар хот, 1992 он, 71 дэх талд
2- Ю.Н.Рерих: Тибет и Центральная Азия: Статьи, лекции, переводы, Научный редактор М.И.Воровьева-Десятовская, Самара: Издательский дом “Агни”, 1999 г, с,306-307
3- Инесса Ломакина: Агуу их босуул. Улаанбаатар хот, 2012 он, 49 дөх талд
4- БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэн, СССР-ийн Шинжлэх Ухааны Академиас хамтран хэвлүүлсэн: БНМАУ-ын түүх. Улаанбаатар хот, 1955 он, 252 дахь талд Б.Ширэндэв: Монгол Ардын Хувьсгалын түүх. Улаанбаатар хот, 1999 он, 27 дахь талд
5- Б.Ширэндэв: Монгол Ардын Хувьсгалын түүх. Улаанбаатар хот, 1999 он, 27 дахь талд
6- В.Котвичийн хувийн архиваас олдсон Монголын түүхэнд холбогдох зарим бичиг. УБ хот, 1972 он, 116 дахь талд
7- Архив Внешней политики Российской империи ф.Китаский стол 143, Опись 491, д,644, с,388
8- А.Д.Корнакова: По поводу провозглашения монгольской независи мости... с.23-24
9- М.Г.Торновский: Монголчуудтайгаа бол би, Лиссабон ч хүрнэ. Улаанбаатар хот, 2009 он, 39 дөх талд
10- Н.Магсаржав: Монгол улсын шинэ түүх. Улаанбаатар хот, 2010 он, 22 дахь талд
11- Лог.Дэндэв: Автономит Монголын товч түүх. Улаанбаатар хот, 2011 он, 25 дахь талд
12- Ц.Пунцагноров: Монголын автономит үеийн түүх. (1911-1919) Улаанбаатар хот, 1955 он, 38 дахь талд
13- Б.Ширэндэв: Сэрэл. (түүхэн найрууллууд) Улаанбаатар хот, 1990 он, 67 дахь талд

 

 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/