Уншиж байна...

Монгол хүн бүр сэрэмжтэй байх цаг ирлээ. Хятадууд Монголын эдийн засгийг 90% хараат болгосноор манай эдийн засгийг бараг тэр чигт нь гартаа оруулаад байна. Хятадын дараагийн алхам нь монгол үндэстнийг уусгаж, газар нутагт нь бүрэн эзэн суух юм. Үүний тулд олон мянган хятадын эрлийзүүдийг "монгол үндэстэн" болгох, цаашилбал иргэншил олгож Монголд суурьшуулах санаархал, энэ тухай ил далд ухуулга газар авч эхэлж байна. 

 

Энэ аюулын эхлэл нь Кэмбриж төгссөн доктор, судлаач нэртнүүдийн энэ мэтийн тархи угаалт юм. Бид ямар ч үед тэдэнд хууртаж болохгүй. Нэгэн үе нийтлэлч Баабар гэгч монголчуудыг бие даасан үндэстэн, угсаатных нь хувьд үгүйсгэж, монгол цус гэж байхгүй, “Антропологийн хувьд, Хань (Хятад) үндэстэн нь Өмнөд Хятад, Умард Хятад, Төвд гэсэн галбируудад хуваагддаг. Монголчууд Умард Хятадын ангилалд багтана” гэж бичиж байв. Тэгвэл одоо ийм ухуулга мэргэжлийн угсаатан судлаач, доктор гэх хүмүүсийн зүгээс хүчээ авах шинжтэй байна.
Соёлын антропологийн доктор бөгөөд “Монгол телевиз”-ийн хөтлөгч хийж байсан Д.Бум-Очир Баабарын дээрх суртал ухуулгыг үргэлжүүлж, энэ тэнд ярилцлага өгч явна. Тэрээр ikon.mn сайтад ярилцлага өгөхдөө монголчуудын угсаа гарвалын талаар ингэж ярьжээ:
“Хүмүүсийн зарим нь аман баримтад, нөгөө хэсэг нь түүхэн баримтад итгэдэг байж ч болно. Тиймээс, Монголчуудын угсаа гарлыг шууд “ийм” гээд оноон хэлэх боломжгүй, маргаантай асуудал юм.”
“Хүннү бол Монгол биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хүннү бол Хүннү. Тэдний дотор Монголчуудын өвөг болсон хүмүүс байсан байж болно.”
“Түүх соёл, газар нутаг, уг гарлын талаар ямар нэг байдлаар холбогдох нь тодорхой боловч нэр томьёоны хувьд, Хүннү болон Монгол хоёр тусдаа.”
“Чингис хаанаас өмнө Хүннү гүрэн хүртэл маш их холилдсон хүн амтай байсныг дээр дурдсан. Тэдний үр хойчис нь бид. Тиймээс “ЦЭВЭР МОНГОЛ ҮНДЭСТЭН ГЭЖ БАЙХГҮЙ” гэж манай МУИС-ийн угсаатаны зүйч С.Бямбадорж багш нэг ярилцлагадаа хэлсэн байдаг. Энэ үнэн.”
“Өнөөдрийн Монголын ард түмэнд бүгдэд нь Чингис хааны удмын хэв шинж байх албагүй шүү дээ.”
“Монгол гарал угсаа бидний цусанд байдаг” гэж хэлээд байна л даа. Гэхдээ Монгол угсаа цусанд байдаг юм биш.”

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/