....Дашрамд сануулахад, 1919 онд Нийслэл хүрээнд сууж байсан БНХУ-ын консулын Богд хаант Монгол улсын дээд удирдлагатай хийсэн хэлэлцээрийн тэмдэглэлийн хэсэг Монголын үндэсний архивт одоо ч хадгалагдаж байгаа.

Тэрхүү тэмдэглэл хэсэгт бичсэнээс харвал Монголын автономит төрийг устгасных нь төлөө монгол ноёд, том лам, хутагт лам нарт БНХУ-аас мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 хүний нэр, цол хэргэм болон олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь өнөө хүртэл хадгалагдан үлджээ. Үүнд: Ерөнхий сайд буюу Эрдэнэ шанзав да лам Бадамдоржид 30 000 лан мөнгө,
Гадаад хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд Бао Лин овогт Цэрэндоржид 20 000 лан мөнгө,
Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны дэд сайд Дархан Чин ван Пунцагцэрэн
ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 000 лан мөнгө шагнахаар заасан байдаг.
Үүнээс гадна Хятадын засгийн газраас Богд хаан ба шанзав Бадамдорж нарыг тус бүр нэг автомашинаар шагнасан юм....
....1920 оны 2–р сарын 19-ний өдөр нийслэл Хүрээнд Монголын автономит засгийг устгах ёслол гэгч болсон бөгөөд “Сюй Шу-чжан төв ордонд ормогц түүний төвд байсан олбог түшлэгэн дээр Дундад улсын ерөнхийлөгчийн зургийг тавьж, өөрөө хажууд нь зогсож байгаад Богд гэгээнийг оруулж түүнийг хятадын ерөнхийлөгчийн зургийн өмнө сөгдөн мөргөх дохио өгөв. Богд гэгээн ч дээрх хөргийн өмнө гурав дахин сөгдөн мөргөв. Үүний дараа автономит эрхээсээ сайн дураараа огцорсныг тохиолдуулан хятад улсын ерөнхийлөгчөөс зориуд ирүүлсэн тамга өргөмжлөлийг Богд гэгээнд гардуулан өгөхөд энэ ёслол дээр байсан Монголын дээд ноёд, түшмэд, том лам нар бүгд Хятадын ерөнхийлөгчийн хөргөнд сөгдөн мөргөцгөөжээ”*.

Эхлээд асуудлыг өмнө авсан ишлэлийн хэсэг нэг бүрээр задлан авч үзье.

 

Бусад мэдээ

Apr 01, 2021 56

ЯМААН БИЧЭЭС

Apr 01, 2021 37

ЭЭЖ МИНЬ

Apr 01, 2021 33

ХҮН ЗАЯА

Mar 24, 2021 29

Ууц тавих ёсон

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/