Уншиж байна...

Хуучин Сэцэн хан аймгийн Сүжигт бэйсийн хошуунд Н.Зундуйваанчиг гэж их хурдан гүйдэг хүн амьдарч байжээ. Тэр хүүхэд насандаа үеийн багачуудтай уралдаж тоглохдоо хэнд ч гүйцэгддэггүй байжээ. Бас хурга, тугалыг ухасхийн гүйгээд л дор нь гүйцээд барьчихдаг байсан гэнэ.
Тиймээс ч Зундуйваанчигийг нутгийнхан нь “Чийчаан” жаал гэж өхөөрдөн нэрлээд хол ойрд гүйлгэн хөлийн хурдыг нь хөхүүлэн шагнаж домбон чихэр, еэвэн, танзуур, боорцгоор шагнадаг байсан гэдэг. Зундуйваанчиг идэр залуудаа үеийн найз Гэндэнгийн Гомбоог морьтой зугтаахад явганаар хэдэн километр газарт хөөгөөд гүйцэж байжээ.


Үнэг гүйцдэг Тогооч
Хэнтий аймгийн хуучин Идэрмэг сумын нутагт Зээгийн Тогооч гэж их хурдан хүн байжээ. Тиймээс нутаг усныхан нь “зээр гүйцдэг Зээгийн Тогооч” гэцгээдэг байсан гэнэ. Нэг удаа нутгийн анчид Баянхутаг уулыг үргээгээд үнэг хөөж гаргахад З.Тогооч Талын толгойн урд бэлээс явган хөөж Талын толгойг хоёр, гурав тойруулан элдээд гүйцэн “намнаж” байсан гэдэг юм. Тэрхүү хурдан З.Тогоочийн хүү “Мичин” Чоймбол гэж арван засгийн наадмын начин цолтой гучаад оны эхээр ч юм уу даа жин тээж явсаар “Идэр жинчин” цол хүртэж байсан БНМАУ-ын хорин жилийн ойн тухай журналд ч дүр нь мөнхөрсөн хүн байлаа. Лагс зузаан битүү хууз сахалтай цэнхэр нүдтэй Т.Чоймбол өвгөний бидний үеийнхэн ихэд хүндэтгэн “манай нутагт Маркс төрсөн” хэмээн хөөрцөглөн ярилцдаг байсан юм.
Хурдан хоёр
Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт “Тонгоон” Осор, “дээхэн” Ядам гэдэг ихэвчлэн явган гүйж явдаг сонин хүмүүс амьдарч байжээ. Тэрхүү Осор, Ядам хоёр залуудаа Баруун Харгана уулын бэлээс өглөө эрт Тэсийн голын усанд орж сэлнэ, сэрүүцнэ гэж явган гарч хоёр өртөө гаруй зайтай байх голын усанд орж сэлж зугаацаж байгаад тэндээс гарч гүйсээр үдийн хонь сааж байхад эргэж ирж байсан гэнэ. Энэ нь Осор, Ядам хоёр жар, далаад км газрыг явган гүйсээр 8-9 цагт туулсан хэрэг юм.
“Гүйдэг” Гэндэн
Хуучин Сэцэн Хан аймгийн Боржигин Цэцэн вангийн хошуунд “гүйдэг” Гэндэн гэж их хурдан гүйдэг, яггүй тэнхээтэй нэгэн амьдарч байжээ. “Гүйдэг” Гэндэн нэг удаа арваад мод газраас морьтой хүмүүстэй жанжин Чойр хүртэл явган уралдаад морьтон нөхдөөсөө түрүүлж байсан гэдэг. Бас нэг удаа нутгийнхаа “сэрүүхэн” Ёндон, “халуун” Боожоо, “Галаа” Тавхай гуравтай бяр чадлаа сорьж үзэхээр ярилцан Ламын жас дээр нутгийн жинчдийг тосч очооод хүн бүр 12 пүү хэмжээтэй тэмээний тэнгийн ачаа дөрвөн хунз цайг үүрээд Зүүн Чойр хүргэхээр алхацгааж дээ. Жинчид ч тэднийг бараадаад хөдөлсөн юм биз. Газрын дунд хүрэв үү үгүй юу “Сэрүүхэн” Ёндонгийн хөлс нь цутгаад хөл нь гуйвлаад сөгдөж ойчин ачаагаа жинчдэд өгчээ. Удалгүй “халуун” Боожоо, “галаа” Тавхай хоёр ч тэнгийн тээртэй ачаагаа буулгаж нуруугаа амраасан гэнэ. Харин “хурдан ” Гэндэн ер алжааж ядарсан янзгүй аажуухан алхан хажуугаараа зэрэгцэн яваа тэмээн ачааг зориуд шүргэж “сахилгагүйтсээр” Чойр дээр ирж ачаагаа буулгаад нөгөө гуравтаа “би та нарыг бодвол арай илүү тэнхээтэй тэнгийн ачаа даахтай юм шив дээ” гээд инээж суусан гэдэг хууч яриа байх юм.
Ю.САНЖААГОНЧИГ

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/