Уншиж байна...

Манжийн Алтан улсын хүчирхэгжилт, Манж болон Манжтай нэгдсэн Монгол аймгуудын эсрэг Лигдэн хааны аян дайн, хятадын Мин улс Манжид ялагдаж Ляодуны хойгийг алдсан, Хотгойдын Алтан ханы эсрэг Ойрадын довтолгоон, Байгал нуурын баруун Буриадууд Оросын эсрэг тэмцсэн, Солонгос (Чусон)-ын эсрэг Манжийн анхны довтолгоон гээд олон үйл явдлыг энэ зурагт багтаажээ.

Лигдэн хааны эзэмшил Цахарын хил хязгаарыг улбар хүрэн өнгөөр, Нурхачийн захирсан Манжийн Алтан улс болон түүнд дагаар орсон Монголчуудын газар нутгийг саарал хүрэн өнгөөр дүрсэлжээ. Нэлээд сайн судалгаатай зуржээ.
ТАЙЛБАР:
-1616 онд Манжийн Нурхачи ноён Зүрчид овгуудаа нэгтгэж, хожуу Алтан улс (1616-1636)-ыг байгуулсан. Нурхачи хаан 1616-1626 онд хожуу Алтан улсыг захирсан.
-Манж нар Монголын Лигдэн хааныг дарсаны дараахан 1636 онд өмнөд Монголын зургаан аймгийн (баруун Түмэд, Ордосоос бусад) 49 ноёдыг цуглуулан, Мүгдэн хотод чуулган чуулж, Манжийн Абахай (Хунтайзи) хааныг Монголын хаан хэмээн өргөмжилсөн. Өмнөд Монголыг Манжид нэгтгэсэн 1636 оны энэ чуулганаар Манж нар "Алтан" гэдэг улсынхаа нэрийг өөрчилж, "Чин" (Цэвэр, ариун) улс гэж нэрлэсэн билээ. Мөн Абахай хааны оны цолыг Дээд эрдэмт (Чүндэ) хэмээн өөрчилжээ.
А.Ганпүрэв.

Бусад мэдээ

Nov 19, 2022 40

БООРЧИ

Oct 30, 2022 85

ААТАЙ ХЭЛЖЭЭ

Oct 30, 2022 62

БОДОЛ

Oct 30, 2022 149

АНТИ УЛСТӨРЧ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/