Уншиж байна...

 

20 жил үргэлжилсэн Хятадын ард түмний тэмцлийн үр дүнд Юань улсын ноёрхол Хятадад эцэс болов.
Тогоонтөмөр хаан 1369 оны 8 сард Далай нуур руу шилжин сууж Датун руу довтлох, мөн Дайду орох замыг эргүүлэн авах зарлиг буулгасан боловч дээрх санаархал амжилт олоогүй.


Тогоонтөмөр хаан Мин улсын цэргийн довтолгооноос дайжин Инчан руу (Өвөр Монголын Хишигтэн аймгийн нутагт байсан)шилжин суув.Тэр үеэр улсын жанжин Сюй Да Шэнсид байрлаж байсан юаны цэргийн хүч рүү довтолж тэдгээрийг бут цохиж Шэньсийг эзлэн авчээ. 1370 оны эхээр Хөхтөмөрийн цэрэг Мин улсын жанжин Сюй Дагийн цэрэгт цохигдон Хархорум руу ухарсан ажээ.Төдий удалгүй мөн оны 4 сард Тогоонтөмөр хаан Инчанд 51 насандаа өвчний улмаас нас нөгчив.
Тогоонтөмөр хаан Юань гүрний засаглалыг тогтоон барихын тулд тэмцэж яваад ийнхүү нас эцэслэжээ. 1370 онд Монголын хааны орыг Тогоонтөмөр-ийн хүү Аюушридара залгамжилж Билэгт хаан хэмээн өргөмжлөгдөж, Монголын улс төрийн төв эх нутагтаа төвлөрөх болжээ.
Сюй Да жанжны удирдсан төв замын цэрэг хамгийн аюултай байсан учир Аюушридара хаан, Хөхтөмөрийг түүний эсрэг байлдахаар томилсон байна. Хятадын цэрэг 20 хоногийн дотор Туул гол хүрсэн боловч удалгүй Хөхтөмөр жанжны цэрэгт цохигдов. Хөхтөмөр жанжин хятадын цэргийн хүчийг өдөөн түүнийг нутгийн гүн рүү оруулж байгаад бүслэн авч цохих байлдааны арга мэхийг хэрэглэсэн ажээ. Сюй Да жанжин үлдсэн цөөхөн цэргийнхээ хамт хамгаалалтанд орж сүүлдээ ухрахад хүрчээ.
Хятадын төв замын цэрэг цохигдон үлдсэн цэрэг нь ухарч байх яг тэр үед Хятадын зүүн замын цэрэг Монголын нутаг руу цөмрөн орж замдаа дээрэм тонуул хийсээр Хэрлэн гол хүрсэн ажээ.Монголчууд Хятадын зүүн замын цэргийг мөн л дээрх аргаар нутгийн гүн рүү оруулж цохисон ажээ. Монголын цэргийн жанжин Халачкань зэрэг нь Хятадын цэрэгтэй Туул голын орчим байлдахаар амдаж байсан боловч тулалдаан болоогүй. Иймээс Хятадын цэрэг Орхон гол хүрч Монголын цэргийн эхний хэсэгтэй халз тулгарч байлдсан бөгөөд хоёр тал хоёул хүнд хохирол амссан ажээ. Мин улсын цэрэг давшсаар Хархорумын ойролцоо газар хүрч дахин Монголын цэргийн үлэмж хүчтэй тулгарч их хохирол үзэж ухрахад хүрчээ.
Иймээс тухайн үед Монгол-Хятадын хооронд тогтоосон найрсаг харилцааг эрх тэгш үндсэн дээр тогтсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Энэхүү харилцаа нь Аюушридара хааныг нас бартал үргэлжилжээ.
1384 онд Мин улс Гаоли улсыг дагаар оруулж улмаар Монгол, Гаоли хоёр улсын харилцааг тасалсан учир Монгол руу довтлох таатай нөхцөл бүрдсэн ажээ.
Нагачуг буулгаж авсныхаа дараа Мин улс Монголын их хаан Төгстөмөрийн эсрэг их хэмжээний цэрэг хөдөлгөжээ, 1388 оны хавар шиддвэрлэх тулалдаан болсон ба энэ үеэр Монголын цэрэг дийлэгдэж Төгстөмөр хаан их хүү, шадар түшмэд чжиюань Нэцэлай, чинсан Ширмэн нарын хамт цөөн тооны цэргээ авч тулалдааны талбараас гарч Хархорумын зүг зугтжээ.
Төгстөмөр хаан хорлогдсоноор Монголын улс төрийн байдал туйлын тогтворгүй болж түүний шадар түшмэл Нэцэлай Есүдэрт шахагдан Мин улсад бууж өгчээ.
Дөчин дөрвөн хоёрын хямрал
Төрийн хямралыг давах гэсэн оролдлогууд, Ойрадууд хүчижсэн нь
Чухам энэ үеэс Монголын хаан, Ноёдын хооронд дотоодын дайн үүсч удаан үргэлжилсэн билээ. Иймээс Мин улсын хаан Ойрадын гурван тэргүүн ноёнд хүндэт цол шагнаж монголчуудыг дотор нь хагаралдуулж хүчийг нь сулруулах бодлогоо хэрэгжүүлэв.
Ойрад, Зүүн Монголын хооронд дайн гарахад Мин улсын 50 түмэн цэрэг зүүн Монголын талд Ойрадыг эсэргүүцэн 1414 онд тулалдсан уг тулалдаан одоогийн Улаанбаатар хотоос зүүн тийш Хулан (Улаан) Хошуу гэдэг газар болжээ.3 Ойрадын цэрэг цохигдож ухарсан.
3дай Хуни, Буян, Умард Юаны түүх, Хайлар, 1991, тал 122.
Тогоон нь Батула (Махаму) чинсангийн ууган хүү тул 1417 онд эцгийнхээ чинсангийн тушаалыг залгамжилж Дөрвөн Түмэн Ойрадыг захирсан. Мин улсаас эцэгт нь шагнасан Шунь Нин ван хэрэмийг 1418 онд залгамжилж Мин улстай найрамдах бодлого явуулж байв.
Ойрадын ноёдын чуулганд оролцсон хүмүүс “Монгол хаан эхлэн их улсын зан ааль ямар вэ?” хэмээн тэр үеийн Зүүн Монголын байдлыг сонирхон асуухад, Тогоон чинсан тодорхойлохдоо: “Адай хаан болхи бүдүүлэг, чадвар мөхөс жаргал цэнгэлийг хөөцөлдөөд хан төрийн их хэргийг Аругтай мэдэж байна. Аругтай байдал учрыг мэдэж байвч нэгэнт нас өтөлж, тархи толгой нь хөшүүрэн, эрдэмтэн мэргидийг жөтөөрхөн гадуурхах болов. Түүний санаа нь эс хувилав. Төр мэдэх сайдаа гадна суулганам, зэвийн морио (байлдааны) гэртээ унана. Өчүүхэн мэдэх хүнийг төрд явуулнам... Түүний мэдэл доорх Монгол нь яг буургүй тэмээ, бухгүй үхэр, азаргагүй адуу, хуцгүй хонь мэт”1 гэж тун онож хэлжээ
1 Лувсанданзан. Алтан товч УБ., 1990. тал 160.
Тогоон эдгээрээс гадна зүүн тийш урианхай нарыг эрхшээлдээ оруулан Зүрчидтэй холбоо тогтоож хүчээ зузаатган бүх Монголыг дагуулах алхмууд хийхийн сацуу Мин улстай найрсаг харилцаж худалдаа арилжаа хийж байжээ. Зүүн Монголын хаан нь Чингисийн алтан ургийн бус, Хасарын удмын хүн байгаа тул хаан болж болохуйц алтан ургийн хүнийг эрж хайх явдал Тогооны дайны бэлтгэлд орж байжээ
Ийм бэлтгэл хийсний дараа Тогоон 1438 онд Адай хааныг довтолжээ. 1438 онд Адайг өчиггүй цаазалсан тухай сурвалж бичгүүд дурьдсан байдаг.
Монгол Ойрадын төрийн захиргааг гэр бүл, ураг төрлийн харилцааны үндсэн дээр байгуулахыг Ойрадын Тогоон санаачлан хэрэгжүүлсэн нь аль зэрэг даацтай байв гэдгийг улиран өнгөрөх хугацаа харуулах байжээ.
Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/