Ш.Нацагдорж: Хубилайтай тэнцэх эзэн хаан ертөнцийн түүхэнд гараагүй

Хубилай хаан бол Хятадыг бүрэн эзлэх дайныг биечлэн удирдсан цэргийн авьяас төгс жанжин юм.Түүнийг Монголын нийслэлийг Бээжинд шилжүүлсэн, алтан ургийн хаан ширээг хууль бусаар авсан хэмээн шүүмжилдэг ч тэрбээр Ази тивд байгаагүй аугаа их эзэнт гүрнийг байгуулсан билээ.


Түүний байлдан дагуулал Хятад гүрнээр зогсохгуй Вьетнам, Бирм, Индонез, Ява Суматрын арал хүрч байв.Мөн Японыг эзэлж авахын тулд хоёр ч удаа далайн усан флот хөдөлгөж байлаа.Хубилай хаан хатуу хууль цаазаар Юань гүрнийг захирч байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Тухайлбал, Юань гүрний нийт хун амыг дөрвөн зэрэглэлд хувааж байв.Үүний нэгд, монголчууд, хоёрт өнгөт нүдтэнүүд (дундат азийн), гуравт, зүрчидүүд, дөрөвт, хятад үндэстнүүд орж байв.Хүн амыг ийнхүү зэрэглэсэн нь хятадуудын бослого тэмцлээс сэргийлсэн хэрэг юм.
Мөн Монгол үндэстнийг хятадад уусахаас сэргийлж хатуу хууль цаазыг тогтоосон байна.Тэрбээр монголчуудыг хятад иргэдтэй гэр бүл бололцох, дотор газрын дээл хувцас өмсөж, ёс заншлыг дагах, хятад бичиг үсэгт суралцах явдлыг чандлан хориглож, цаазлах ял оноож байв.
Хубилай Юань гүрнийг 35 жил захирч, 83 насыг зооглохдоо суурьшмал соёл иргэншилтэй Хятад орныг нүүдэлчин улс хэрхэн яаж захирах бодлогыг боловсруулжээ.

Бичиг үсэг сурсан хүнийг татвараас чөлөөлж байв
Академич Ш.Нацагдорж тодорхойлохдоо "Олонд эзлэх байр суурь, эрх нөлөөгөөрөө Хубилайтай тэнцэх эзэн хаан ертөнцийн түүхэнд урьд хожид гараагүй" хэмээжээ.Хубилай хааны дэргэд 17 жил алба хаасан Марко Пологийн дурдсанаар тэрээр "Бие бялдар сайхан, махлаг дүүрэн, чийрэгжүү, нүүр царай туяаран гэрэлтэх нь сарнай адил, нүд нь ухаалаг агаад мойл хар, хамар нь тэгш, өндөр босоо бие хүн байжээ."
Нэрт Монгол судлаач Г.В.Вернадский судалгааны бүтээлдээ "Хубилай Хятадад засаг төр, эрх дархын хувьд тэргүүлэх хүн гэдгийг Азийн ихэнх хэсэг, Европын дорнод хэсэг, түүний эрх дархыг хүлээн зөвшөөрсөн дэлхийн хамгийн хүчирхэг, эзэгнэн хаанчлагч байсан" хэмээжээ.
Хубилай Хятад орныг эзэгнэгч аугаа их хаан байсан ч Юань гүрний бичиг үсэг, соёл боловсролд ихээхэн анхаарч байв.Тэрбээр 42 үсэгтэй, дээрээс доош нь бичдэг дөрвөлжин бичиг зохиолгон их гүрний албан бичиг болгон тунхаглаж, 169 хошуунд сургууль байгуулсан явдал нь тухайн улсын хувьд боловсролын талаар гарсан томоохон эргэлт байжээ.
1271 онд төрийн түшээ бэлтгэх зориулалттай "Хөвгүүдийн сургууль"-ийг нийслэл хотод байгуулж сургуулийн дүрэм, үзэж судлах хичээлүүдийн хөтөлбөрийг баталж, суралцагсдын тоог 1304 онд 60,1305 онд 100, цаашид 300 болгож нэмжээ. Мөн 1289 онд лалын сургууль байгуулсан байдаг.
Түүнчлэн хааны хөвүүд, ач, гуч, төрийн түшээ эрдэмт хүмүүнийг сургах "гэрийн сургууль" буй болгож, суралцах эрхийг нь нээлттэй болгосон байна.1370 оноос "зурхайн сургууль" байгуулжээ.1286 онд бичгийн сургуульд суралцагсдын тоо 24400-д хүрч, энэ тоо цаашид улам нэмэгджээ.
Бичиг үсэг сурсан хүнийг албан татвараас чөлөөлөх хүртэл тэтгэн дэмжиж байв.Үүний зэрэгцээгээр хятад хүн амын дунд хятад бичиг үсэг, боловсрол хөгжүүлэхийг хөхүүлэн тусалж байсан баримт бий.Юань гүрэнд боловсрол бол улсын оршин хөгжихүйн үндэс гэсэн бодлого нэлээд хүчтэй явагдаж байсан нь судалгаагаар нотлогддог.
Дэлхийн нэг жилийн хугацааг 365 хоног 2422 секунд хэмээн тогтоожээ
Мөн шинжлэх ухаан, мэдлэг оюун, ном хэвлэлийг хөгжүүлэхэд их анхаарал тавьж байв. 1278 онд "Одон орон судлах төв"-ийг захирал, долоон ажилтантайгаар од гариг, тэнгэрийн эрхэс, өдөр цаг, цагалбар сэлтийг тодорхойлох, тоод бодлого, газарзүйн ухаан, түүх бичлэг, ном зохиол туурвиж, хэвлүүлэх зорилготой байгуулж, Түвд, Хятад, Европ, Араб, Дорно дахины эрдэмтэн мэргэдийг урьж ажиллуулж байжээ.
Энэ төвийн судлаач эрдэмтдийн зохиосон "Цаг улирлын хуанли" дэлхийн нэгэн жилийн үргэлжлэх хугацааг 365 хоног 2422 секунд гэж тогтоосон нь ердөө 0.0003 хоног буюу 26 секундын зөрүүтэй байсан нь үнэнхуү гайхамшигтай.
убилай хааны төрийн зүтгэлтэн Марко Поло "Зурхайч нар тэнгэрийн эрхэсийн орчил, харилцан үйлчлэлийг судлаад "Ямар cap, өдөрт тэнгэр эхэлж дуугарах, салхи шуурга болох, газар хөдлөх, ширүүн бороо орох, өвчин тахал гарах, үхэл зовлон тохиолдох хийгээд дайн байлдаан, хэрүүл шуугиан, ов явуулга үүсэх зэргийг урьдчилан таамаглан хэлдэг байжээ.
Мөн тусгай дөрвөлжин хүснэгтэнд тэр жилд тохиолдох бүх үзэгдлийг тэмдэглэн уг хүснэгтээ "календарь" гэж нэрлэн, хүссэн бүхэнд нэг зоосоор худалддаг.Хэний хэлсэн таавар үнэн бол тэр нь тухайн эрдэмдээ төгс мэддэгтэй гэгдэж хамгийн их нэр хүндийг олдог" гэж дурдан бичсэн нь зурхай дэлгэрч, амьдрал аж ахуйд нэвтэрч байсныг нотолж байгаа юм.
Юань гүрэн хийгээд өвөг Монголын түүх бичлэг, төрт ёс, төрийн хүрээлэнг 1264 онд "Судар бичгийн хүрээлэн", 1271 онд "Монгол судар бичгийн хүрээлэн" нэртэйгээр байгуулжээ.
Жинхэнэ судлан шинжлэх байгууллага болох эдгээр байгууллагууд их хаад, хатад, төрийн зүтгэлтэн, түшээдийн намтар, шастир, их толь бичгүүд, хууль цаазын түүхэн бүтээл туурвин хэвлүүлж байжээ.Хүрээлэнгийн монгол, хятад, түвд, араб, перс, самгард хэлтэй олон үндэстний эрдэмтэд, соён гэгээрүүлэгчид олон арав, зуун бүтээлүүд туурвин үлдээжээ.

Юань гүрний урлаг
Тухайлбал, Чингисийн удмын "13 үеийн хааны тэмдэглэл", "Бүх хаадын он дагийн түүхэн тойм", "Зүрхний тольт", "Монгол-Хятад толь", "Арван буянт цагаан номын түүх" зэрэг алдарт бүтээлүүдийг туурвин хэвлэжээ.
Ираны "Рашид-ад-дины судрын чуулган"-г перс хэлнээс, "Эзэн богдын их сургааль", "Төрд туслах нэвтэрхий товч", "Банзрагч", "Субашид", "Панчатра", "Ачлалт ном", "Жингуаны төрийн толь", "Их суртахуй бичиг", "Долоон өвгөн одны судар" зэрэг алдарт бүтээлүүдийг хятад, түвд, уйгар, самгард хэлнээс монгол хэл рүү орчуулан хэвлүүлж байжээ.
Тогтох Чинсангаар ахлуулсан монгол, хятад эрдэмтэн судлаачид "Ляо улсын түүх", "Сүн улсын түүх", "Алтан улсын түүх" зохиолуудыг бичиж 1345 он гэхэд дуусгасан байна. "Юань улсын судар"-ыг бүтээх ажлыг гэхэд л 16 эрдэмтдийн баг гүйцэтгэж монгол, хятад, орос, франц, англи хэлээр хэвлэгдсэнийг "Судар бичгийн хүрээлэн"-гээс хийсэн ажил гэвэл зохилтой.
Урлагийг хөгжүүлэх талаар ч онцгой бодлого явуулж байв.Тухайлбал олон үндэстний дуу, хөгжим, бүжгийг багтаасан иж бүрэн цогц урлагийг хөгжүүлэх бодлого явуулсан нь амжилтад хүргэжээ.Тахилгын ёслол, ордны ёслол, төрийн хуралдайн бүжиг үүсч ихэд алдаршсан байдаг.
Хааны ордонд "Дагнасан бүжиг", "Цэргийн бүжиг", "Эрдмийн эрхэмлэхүй", "Гавьяаг тогтоохуй" бүжгүүд нэн сайханд тооцогдож байжээ. Улсын найрал хөгжим байгуулж, хөгжмийн зэмсэг үйлдвэрлэн хөгжмийн ая зохиохыг хөхүүлэн дэмжсэн "Хүндэтгэлийн дуулал" бүжиг, "Дээд амгалан" аялгуу, "Өлзий хутагтын аялгуу", "Аялгуут бүжиг" зохиогдон алдаршиж байжээ.
Улсын найрал хөгжмийн 34 хөгжимчин их хэнгэрэг, жагсаалын хэнгэрэг, модон цуур, лууны бишгүүр, бийви, ятга сэлтээр хөгжимдөн тоглолт хийж байжээ.Тогоонтөмөр хааны үед 16 бүжигтэй бүжгийн хамтлаг, 11 хөгжимтэй найрал ажиллаж байсныг "Монгол үндэстний нэвтэрхий түүх" зохиолд дурдсан байдаг.Хөгжмийн монгол зохиолч Аргуй олон арван хөгжмийн зохиол туурвиснаас 19 нь ихэд алдаршжээ.
Ч.Далай: Олон шашны 42318 хийд ажиллаж байв
Шашин шүтлэгийн талаар төрөөс будда, лал, христ, бомбо, бөө зэрэг олон шашин шүтлэг зэрэгцэн оршихыг зөвшөөрөн дэмжиж туслах, бодлого явуулж байв.Олон үндэстэн, угсаатан, хэлтэнтэй, өөрийн ёс заншилтай ард түмэн, төр цэргийн зүтгэлтэн, сайд, жанжин, түшмэд, аж ахуй, соёл урлагийн авьяастан алдартнууд байсан нь шашин шүтлэгийн ийм бодлого явуулахад хүргэжээ.
Христ шашинт Марко Пологоос гадна лал шашинт Хорезмын сайд Шаме Дд-Динь төрийн сайдаар, түвд лам Пагва улсын багшаар ажиллаж байв.Академич Ч.Далайн тооцож үзснээр 1291 оны байдлаар олон шашны 42318 сүм хийд ажиллаж байжээ.
Монголчууд буддын шашин, зурхайн ухааныг бишрэн дээдэлж байв.Хубилай хаан, түүнийг залгамжлагчид сүм хийдийг байгуулахыг дэмжин, лам нарыг албан татвараас чөлөөлөн аж ахуй, үйлдвэрлэл эрхлэхийг зөвшөөрч "Төр улс нь шашин сэтгэлийг засна" гэсэн хоёр ёсны сургаалийг мөрдөж байжээ.
Ш.Батцогт

Бусад мэдээ

Apr 02, 2019 14

Дөрвөн бэрх

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/