Уншиж байна...

 

Сүвээдэй баатар 1176 онд язгууртан Хабалын дэд хүү болон төрсөн бөгөөд 14 наснаасаа Чингис хааны санг хамгаалах хошууч хайгуулчийн алба хашиж, 1206 онд мянганы ноён болсон байна. Чингис хаан ахмад хөвүүн Зүчийг их цэрэг удирдуулан баруун

хойд зүгээс Монгол орны амгалан тайван байдал алдагдуулагсадын сүүлчийн голомтыг ларуулахаар илгээхдээ Сүвээдэйг Зэвийн хамт илгээсэн байна. Энэ үед Сүвээдэй баатар Чингис хаанд хандан "Бидний юу бүтээхийг айсуй цаг хугацаа харуулаг, Их хэргийг гүйцэлдүүлэх эсэхийг эзний таалал мэдтүгэй" хэмээн ерөөлийг нь аван мордсон гэдэг. Энэ аян дайнаар тэд Найман улсын дагаж ороогүй сүүлчийн овог аймгийг дагуулаад, Алтайн уулсыг давж уруудан, хяргас овог аймаг нутаглах хээр талд бууж ирэхэд өөрсдийн нь адил нүүдэлчин хэдий ч байлдах дайтахад гавихгүй тэд бараг сайн дураар бууж өгчээ. Ингээд их цэрэг морины жолоог эргүүлж байлдах бүрийдээ ой шугуйд ухран нуугдах мэргидүүдийг ар нуруунаас нь устгахаар Саяны нурууг өгсөж ойрадуудыг замдаа дагуулаад улмаар Тогтоа бэхийн цэргийг гүйцээн цохиж, толгойлогчийг нь устгаснаас хойш "Төмөр тэрэгт Сүвээдэй" хэмээн алдаршсан байна. Энэ нь тэрбээр дайн байлдааныг гол төлөв морь унаж биш хуягласан тэргэнээс удирдан чиглүүлэх болсон хэмээх аман ярианаас эхтэй ажээ.

Зүрчидийн Алтан улсын эсрэг анхны аян дайнаас 36 настай Сүвээдэй жанжин улам шалгаран товойж Алтан улстай дайтах үедээ тэдний уугуул нутаг Манжуурт тандуулахаар явуулахад манжуурыг хөндлөн гулд хэрэн байлдаж, далайн эрэгг хүрээд, эргийн дагуу өмнө зүг явж, Солонгосын хааныг анхлан Чингис хааны харьяанд оруулсан бөлгөө. Гэвч энэ удаа алба бариулаад бүрэн гүйцэд эзлэхийг завдсангүй байна. Чингис хаан 1218 онд Хорезмын эсрэг хийх дайндаа хамгийн гол даалгаврыг иттэлт хоёр өрлөггөө өгч "Шахыг бариагүй цагтаа эргэж бүү ирэгтүн. Газар орноор нь нэгжин явж, хандсан зүгт нь мөрдтүгэй. Та нарт даган орох хот бүхнийг өршөөн хэлтрүүлж, замд тээг болж эсэргүүцэл үзүүлснийг хайр найргүй устгах хэрэгтэй" хэмээн зарлигдаж, басхүү хааны батламжийг бичгээр туурвиж арга заль төгс Сүвээдэй, эрэлхэг шаламгай Зэв нарт шийтгэн өгч явуулжээ. Энэ бол нэг талаар үнэхээр зоримог тушаал шийдвэр байсны учир нь энэ үед Чингис хаан зөвхөн Сырдарьяа Амударьяа хоёр мөрний завсар ахуй Бухарын эргэн тойрны онцын нөлөөгүй хэдэн газрыг эзэлж аваад байв. Гэтэл Мухамед шагийн аварга том гүрэн өмнө, өрнө зүгт хэдэн мянган бээрийн газар тэр чигээрээ нэлийн оршиж байлаа. Энэ гүрэн хүн ам, морь мал, Бухар Самарканд шиг өдий төдий хотуудаар баян байв. Гэтэл Чингис хаан гуравхан түмэн цэргийг лал ертөнцийн эзнийг өөрийнх нь гүрэн улсын нутгаар элдэн хөөхөөр явуулсан нь үнэхээр жанждынхаа авьяас чадварт итгэсэн хэрэг байжээ. Олон улс, тэр өдий төдий ард түмнээ тэмцэлд уриалан дуудах бололцоог шахад гарган өгөлгүй, ганц муу хар аминаасаа өөр юу ч бодохооргүй үхтэл нь айлган дутаалгах хэрэгтэй байв.

Энэ үед Мухаммед шах Афганистаны цаад захын ууланд орших Балх мужид ирээд байхдаа Чингисийн өрлөгүүд цэргийн хамт өргөн газраар Амударьяа мөрнийг гатлан айсуй мэдээг авчээ. Тэд зам зуурын ард хотыг ер түйвээж сүйтгэлгүй, зөвхөн өөрсдөө хийгээд морь малдаа өвс тэжээл гаргуулан авч буй, зөвхөн өөрийг нь барих зорилготой байгааг сонсов. Монголчууд зорилгодоо хүрэхийн тулд хичнээн шаргуу, хатуу чанга байдгийг тэр ойлгож мэдсэн тул үхтэл айжээ. Бие хамгаалах шадар цэргээс өөр хүч түүнд байхгүй байсан тул хот суурингаар элбэг Хорассаныг чиглэн зуггав. Уг нь тэрбээр 600 жилийн хойно оросын Кутузов жанжин Наполеоны эсрэг ихэд амжилттай ашигласан тактикийгхэрэглэн монголчуудыг хоол хүнс, элдэв хэрэглэлээр таслах, хотуудыг бүслэн хаахад боол болгон ашиглах амьд хүч орхихгүй байхын тулд улс орноо эзгүйрүүлэн хоослох, дайснаа урагш давшуулахгүй бэхлэлт цайзуудад тогтоон барьж, алс өрнө зүтт өөрөө болон хөвүүд нь хангалтай хүч цуглуулж, цаг зай гаргахыг бодсон байна. Гэвч тэрбээр дайсныхаа хурдан шаламгай байдал, хүч чадлын хэмжээ дамжааг даанч дутуу үнэлжээ.

Шах өрнө зүг зугтсан гэдгийг сонссон тэр мөчөөс аваад анч ноход улайран мөр шиншлэх мэт хомроглон нэхэж эхлэв. Өдөр шөнө ялгалгүй ямар ч сэхээ авахуулалгүй өдөрт 120 км хүртэл замыг туулж, шамдан довтлохдоо хөтөлгөө морьдоо сульдан зогсохыг тоолгүй явав. Энэ зуур өчүүхэн ч болов эсэргүүцэл үзүүлсэн хот сууринг даруй эзлэн авч, галдан шатааж, удтал эсэргүүцэж чадах хүчтэй бэхэлсэн хотуудыг тойрон өнгөрч байв. Гэвч нэг удаа Завех хотын хүн ард хэрмийнхээ дээрээс хажуугаар нь өнгөрч явсан монголчуудын хойноос хараалын элдэв муу үгс чулуудан хэнгэргээ дэлдэхээр нь Сүвээдэй цэргийг тэр дор нь гэдрэг эргүүлж хотыг байлдан, эзэлж аваад хүн амыг нь толгой дараалан хядаж, хотыг балгас болгон шатааж орхисон нь бусдад сургамж үзүүлэх гэсэн хэрэг байв. Өрлөгүүд өчүүхэн ч амсхийх завдал өгөлгүй хөөж, Нишапурын хавьд ирээд хүнс тэжээл бэлтгүүлж байхдаа шах дөнгөж сая зайлж одсоныг тэд сонсчээ.

Өнөөгийн Тегеран хотын ойролцоө эртний хааны өргөө байрлах Рай хотын өмнө дайсны 3 түмэн цэрэг монголчуудыг тосон байлдаад зад ннргүүлэв. Хамадан хотын цаахна Чингисийн өрлөгүүд шахын мөрийг гэнэт алджээ. Монгол цэргүүд жижиг ангиуд болж хуваагдаад орчин тойрны газрыг самнаж нэгжиж явав. Тэдний нэг нь морьт цэргийн ангитай тулгараад цохиход тэдний дундаас үзэсгэлэнт аргамаг хүлэг унасан нэгэн хүн суманд гүйцэгдэж шархдсан ч хүлэг морины хурдаар мултран гарчээ. Тэр нь шах байсан бөгөөд зугатаад зүсээ өөрчлөн буруулсаар Каспийн тэнгис рүү тэмцэн одов. Сүвээдэй мөрийг нь алдалгүй мөшгисөөр тэнгисийн эрэгт тулж ирэхэд их усны мандал дээр цайрах өчүүхэн далбуурт онгоц Мухаммедийг эгнэгт авч одсон ажгуу. Чингээд Каспийн тэнгисийн нэгэн эзгүй арал дээр тухайн цаг үеийн хамгийн хүчирхэг байлдан дагуулагчийн нэг асан Ала Аддин Мухаммед нэг мөсөн шадцаа бууж, дэндүү гаслант байдалд орж үхэхийн цагт цогцосыг нь ороох алга даавуу ч олдоогүй учир урагдаж ноорсон хувцастай нь хөдөөлүүлсэн ажгуу.

Сүвээдэй өрнийн орнуудаар хэрэн явахдаа байдлыг сайтар ажиглаж Азербайжан, Күрдистан, Гүрж зэрэг оронд үе үе уулгалан алдаж байжээ. Байдлыг тодорхой тандаж мэдээлэл цуглуулсан өрлөгүүд чухам цааш аялан байлдахын хүслэн болж байв. Чингис хаан татгалзсангүй. Ийнхүү Сүвээдэй Каспийн чанадах уулсыг давж тэнд ямар улс орон, ард түмэн суудаг тэдний хир чадал цэрэг цуухыг тандаж мэдэх зөвшөерел авсан агаад хаан тэдэнд 3 жилийн хугацаа өгөв. Эндээс Зэв, Сүвээдэй нарын цөмрөн орсон Каспийн тэнгисийн сав нутаг, Кавказын их улсын чулуун бүс хоёрын завсар христ шашинт Гүрж улс оршиж байв. Уулсын дундах Азербайжаны хаант улсыг өрлөгүүд явуут туулж өнгөрөөд, Күрдистаны зэлүүд нутагт халдаар ороод тэндээсээ Зэв, Сүвээдэй нар 3 түмэн цэргээ удирдан Гүржийн зүг хөдөлжээ.

Гүржийн олон тулалдаанд шалгарч, хатуужсан цөс ихт рыцариудаас хамгийн шилдэг дайчид нь загалмайтны аян дайнд бэлтгэж байснаа болиод монголчуудын өөдөөс сөрж хөдөлжээ. Сүвээдэй явуут довтлөн орохдоо агшин зуур ширүүн тулалдаан өрнүүлж, улмаар гэв гэнэт эргэн зугатаад мөрдөн хөөгчдийг Зэв жанжны отооны цэрэг рүү дагуулан аваачжээ. Гүржийн цэрэг тэнд хүрээд эргэсэн боловч хоёр талаасаа хүчтэй цохилтод өртөн бүгд бут ниргүүлэв.

Өрлөгүүд өмнөд Кавказын нам дор газраас цаашлан давшиж кавказийн өндөр сүрлэг хад чулуун уулсад нэврэн оржээ. Кавказыг давах аян өгүүлшгүй хүнд бэрх байв. Мөн л Памирыг давж байхүеийнх шиг хамаг ачаа бараагаа хаяж, шидэж харвах машинуудаа устгахаас өөр аргагүй болов. Ийнхүү уулъта дотшнн толуудын хүрхрээн дор Тэрэкийн хөндийд бууж ирэхэд Кавказьш уулсын дайнч ард түмэн болох черкес, лезгин, аланууд, мөн аймшигт догшин команууд холбоотон болж байлдахаар амдан ирэв. Тэд харийн дайсныг уулсын нарийхан давчуу амнаас бууж, үржил шимт уужим тал нутагг орж ирэхээс нь өмнө амжиж цохихоор яарчээ. Монголчууд ядарч туйлдсан байсан ч өөрөөс олон дахин илүү хүчний эсрэг хайр найргүй зэрлэг догшин тулалдаанд ороход талуудын хэн ч дийлсэнгүй. Маргааш нь монголчууд үнэт бэлгээр аргадан комануудыг холбоотноос нь салгаж дөнгөв. Ингээд Сүвээдэй уулын ард түмнийг дайран орж хиар цохин, хот цайзыг нь сүйтгэж, залуу эрчүүдийг нь цэрэгтээ авч хүчээ сэлбэв. Дараа нь буцаж явсан комануудыг нэхэн очиж, цувуулан бут цохиод хамаг бэлгээ буцаан авав. Тэд "хуурч мэхлэв" хэмээн гомдоллоход Сүвээдэйөөрсдийгнь урваачхэмээндуудаж, "заяачиньтэр өөрсөддөө гомд" хэмээж, " команы ард түмнүүд бол Зүчийн улсьга харьяат нар болохоор та нар бол оргодол босуул улс" гэжээ.

Монголчуудаас айн дутаасан хүний их урсгалын араас Сүвээдэй өрнө зүг хөдөлж Дон мөрнийг гаталж, Азовын тэнгисийн хөвөөлөн явж, Крьгмд нэвтрэн түүний хагас аралд орших Судак хотьгг дайран эзлээд, эндээс дутаасан худалдаачдаар дамжуулан Европчууд монголчуудын тухай мэдээг сонсов. Өрлөгүүдэд цохигдсон команууд тал бүр бутран зугтаахад, Котян хаанаар удирдуулсан хэсэг нь оросын вангуудаас өмгөөлөл хүсэж очив. Оросууд ч хавсран монголчуудыг өөрийн нутаас хол цохихоор шийджээ. Дайтажтулалдах ид хав нь оргилсон оросуудаас Сүвээдэй, Зэв хоёр есөн хоногийн турш зайлсхийн ухарч явсаар, Калкгольга цаад талд гэнэт зогсож, сөрж довтлон, урт замаар унжран цувсан холбоотнуудад сүйрлийн цохилт амсуулав. Эндээс өмнөд оросьга нийт нутагт монголчуудыг сөрж зогсох нэг ч арми үлдсэнгүй. Гэвч Сүвээдэй Зэв хоёр 3 түмэн цэргээр бүхэл орос орныг байлдан дагуулах аргагүй тул цохигдсон дайснаа хэсэг нэхээд тэгсхийн орхиж өшөө хорслоо тайлж, хавийн хотуудыг түйвээж умрьга ой хөвчид нийлэх тэр зааг газар хүрээд цэргээ гэдрэг эргүүлэн дорно зүг хөдлөв. Ижил мөрний дээд бие Кам гол дээр Булгарын хаант улсын цэрэг харийнхныг тосон байлдах гэж отоод өөрсдөө бут цохиулж, монголын захиргааг хүлээснээр хоёр өрлөгийн гайхамшигт аян дайн өндөрлөжээ.

Чингис хааныг тэнгэрт хальсны дараа Алтан улсьгн өмнөд хэсгийг байлдан дагуулах хатуу ширүүн аян дайн 4 жил үргэлжилжээ. Энэ дайнд Сүн улстай холбоотон болж хоёр талаас нь хавчин байлдахад монголын их цэргийг удирдаж явсан Тулуйн дараа Сүвээдэй их цэргийг ерөнхийлөн захирав. Дайны явцад Ваньян, Хада тэргүүтэй Алтан улсын баатар, жанжид монголчуудад цохиулан олзлогдохдоо, монголын албанд орохыг эрс татгалзаж, нэр тортэйгээр цаазлагдахын өмнө Сүвээдэй баатартай уулзуулахыг шургуу шаардан хүсэлтийг нь бнелүүлсний дараа: "Чиний онцгой зориг намайг даллав. Би чамайг өдгөө үзсэнээс хойш сэтгэл шулуун цаазлагднам" гэж өгүүлсэн нь тэрбээр дайсандаа хүртэл домог мэт алдаршсаны илрэл байв. Сүвээдэй энэ үед Сүн улсын их цэрэгтэй хүч хавсран Кай Шонг хотыг бүсэлж, 2 сая хүнтэй энэ хот бүтэн жилийн турш хориглон хамгаалсан ч удалгүй Сүвээдэй баатар буулган авч чадав. Алтан улсын сүүлчийн эзэн хаан амиа хорлож, 24 жилийн дайны эцэст Алтан улс бүхлээрээ монголчуудын гарт оров.

1236 онд Уралын нуруу, Урал нуур хоёрын дунд этгээдэд их цэрэг цугларч нэгдэн нийлсэн нь булаан эзлэх омог бяр нь амтагдаж, аян дайны аз хийморь нь бадарсан монголын залуу үе ид хүчээ авсан цаг байв. Энэ их цэрэгг Чингисийн угсааны 13 хан хөвгүүд, олон ноёд багтаж байсан агаад 150 мянган хүн бүхий их цэргийг Зүчийн ахмад хөвүүн Бат захирав. Харин энэхүү аян дайны жинхэнэ зохион байгуулагч нь Чингис хааны хамгийн шилдэг гарамгай жанждын нэгд зүй ёсоор тооцогдох, ялагдаждийлдэхийг үзээгүй их өрлөг, өвгөн баатар Сүвээдэй байв. Өмнөд оросын үржил шимт тал нутаг нүүдэлчдийг даллан дуудах агаад Европ орох зам үүгээр дайран өнгөрөх ёстой аж. Их цэрэг цугларах үед Сүвээдэй Ижил мөрний зүүн тал Кам гол, Каспийн тэнгисийн завсар нутаглан бүхий бүх аймаг улсыг эзлэн авч, 1237 оны 12 дугаар сард Ижил мөрнийг мөсөөр гатлав. 2 дугаар сар гэхэд оросын олон арван сайтар бэхэлсэн хотууд монголчуудын гарт орж гуравдугаар сард умард оросын вант улсууд оршин тогтнохоо болив. Улмаар 12 дугаар сард Киевээр төвлөрсөн өмнөд орос бүхэлдээ өвдөг сөхөрчээ. Цаашлан монголын арми 3 хэсэг хуваагдан Европын дэвсгэр рүү цутган орж, богино хугацааны дотор европын хүлэг баатрууд хэмээн гайхагддаг рыцариудын эсэргүүцлийг нуга даран, зүүн европыг эзлэн түрэмгийлж Адриатьга тэнгис хүрэв. Гэвч энэ хүрээд Өгөдэй хаан нас барсан эмгэнэлт мэдээг сонсоод их цэрэг нутгийн зүг хүлгийн жолоо залжээ. Дайн тулаанд үргэлж хошуучлан явсан төрийн их сайд, их жанжин Сүвээдэй 1246 онд эх нутагтаа ирсэн боловч жанжны дайчин яруу алдар дууссангүй насан өндөр болтлоо их хааны дэргэдэх сэцдийн зөвлөлийн гишүүн байж алтан ургийн итгэлийг хүлээж явсан бөлгөө.

Сүбээдэй баатар ийн 73 насыг насалтлаа Өмнөд Хятадын Шар тэнгисээс Өрнөд Европын Атриадын тэнгис хүртэл, Балар Шиврийн тайгаас Бангкокийн ширэнгэ хүртэл дэлхийн дайдыг хэдэндээ хөндлөн гулд хэмжиж, хэдэн бумаас, хэдэн арван саяар тоологдох их бага 40 үндэстнийг номхотгон журамд оруулж, их бага 60 тулаанд ямагг ялан гарсаныг нь дэлхий даянаа урьд хожид алдраа дуурсгасан ямар ч баатар эр давж гараагүй билээ.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/