Коммунист Б.Эрдэнэ-Очир, Г.Дэмид, О.Дашчирав нар бөгөөд тэд “Лувсаншаравын хамт манай /Коминтерн ба ЗХУ-ын-Ред/ үзэл бодлыг хамгаалж чадах бөгөөд хэрэв шаардлага гарвал зарим асуудлаар Гэндэнтэй ч үзэлцэж чадна”3 хэмээн тэр илтгэх хуудсанд зориуд цохон тэмдэглэсэн байв. Үнэхээр энэ тодорхойлолтын дагуу 1934 оноос эхлэн Д.Лувсаншарав МАХН-ын Төв Хороог тэргүүлэх болж, Монголын бүх эрх мэдлийг Х.Чойбалсантай булаацалдаж эхэлсэн байна. Энэ нь Д.Лувсаншаравын үйл ажиллагаанаас маш тодорхой харагддаг. Гэвч тэрбээр хэдэн жилийн дараа Сталины таалалд нийцээгүй учир хилс хэрэгт холбогдож, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаас халагдаж, ялтны дансанд орсон билээ.
3 Коминтерн ба Монгол.УБ.1996. тал 412.
1936 оны хавар МАХН-ын Төв Хорооны бүгд хурал гаргасан юм.Энэ үеэс эхлэн МАХН-ын удирдагчид буюу Намын төв Хороны Тэргүүлэгчид онцгой эрх мэдэлтэй болж, улс орны хэмжээний бүх асуудлыг ЗХУ-ын зааж зааварласнаар шийдвэрлэх болов. Тэр үед МАХН-ын дүрэмд заасны дагуу намын өдөр тутмын ажлыг хамтын удирдлага буюу адил тэгш эрхтэй гурван нарийн бичгийн дарга гүйцэтгэн шийдвэрлэх ёстой байлаа.Гэтэл хэрэг дээрээ Намын Төв Хорооны Тэргүүлэгч, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, өрлөг жанжин /маршал/, Дотоод явдлын яамны сайд Х.Чойбалсан нам, төрийн бүх үйл ажиллагааг бүрэн эрхтэй захиран удирдах болсон юм.
Ялангуяа 1934 оны эцсээр П.Гэндэн, Х.Чойбалсан, Р.Мэнд, О.Дашчирав нартай Зөвлөлтийн эрх баригчид уулзахдаа өгсөн заавар зөвлөгөө хэр зэрэг хэрэгжиж байгаатай танилцжээ. 1934 оны уулзалтын үеэр И.В.Сталин Монголын удирдагчдыг хэд хэдэн зүйлээр хангалтгүй ажиллаж байна хэмээн зэмлэж, цаашид бодитой ажил өрнүүл, эрс арга хэмжээ ав гэж шаардсан байна.
И.В.Сталин огт хүлээн зөвшөөрөхгүй төдийгүй, монголчууд лам нартайгаа эрс тэмцэхгүй байна хэмээн дургүйцэж байгаагаа 1935 оны эцсээр Монголын төлөөлөгчидтэй уулзахдаа онцлон тэмдэглэж байв. Тэрбээр “... Танай Намсрай тэргүүтэй Дотоодыг хамгаалах газар нь улсаа хамгаалах явдалд дотоодын хувьсгалын эсэргүү лам нар лугаа тэмцэн ямар ч ажил хийгээгүй байна” хэмээн зэмлэжээ. Инээд 1936 оны эхээр Зөвлөлтийн удирдагчдын шаардлагаар П.Гэндэнг огцруулж, ЗХУ-л нутаг заан суулгав. П.Гэндэнг огцруулсныхаа дараа Дотоодыг хамгаалах газрыг Дотоод явдлын яам болгон өргөтгөж, Х.Чойбалсанг сайдаар нь томилж, “хувьсгалын эсэргүү” нартай тэмцэх гол үүргийг тус яаманд хариуцуулжээ. Энэ бол ЗХУ-ын удирдагчид 1934 оноос эхэлж Х.Чойбалсанг олон удаа сорьж туршсаныхаа эцэст түүнд асар их найдвар хүлээлгэсний баталгаа юм.
1935 оны эцсээр Аж үйлдвэрийн комбинатыг шатаасан эсэргүү бүлгэмийн хэрэг, 1936 оны эхээр хувьсгалын эсэргүү див лам Агваанжамъян, Г.Гончигдоо, Л.Дамдинжав нарын хэрэг гэгч зохиомол хэргүүд үүсгэж олон лам хуврагыг ялласан юм. 1936 оны 3 сард Монголын төр, засгийн удирдлагад хийсэн өөрчлөлтөөр Д.Догсомыг Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн даргаар, А.Амарыг Ерөнхий сайдаар томилсон боловч төр, засгийн бүх эрх зөвхөн Х.Чойбалсанд шилжсэн учир хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглал хоосон ор нэр болж, өрнөж буй үйл явцыг их төлөв ажиглах төдийгөөс хэтрэхгүй болжээ. Гэхдээ Монголын зарим удирдагчид, Х.Чойбалсангийн дур зоргоороо авирлахыг зогсоох, түүний хэмжээгүй эрх мэдлийг хязгаарлахыг эрмэлзэж байсан юм.
1936 оны эцсээр А.Амар ЗХУ-ыд айлчилж, Зөвлөлтийн эрх баригчидтай уулзаж ярилцсан байна. Тэр үед И.Сталин А.Амарт онцлон анхааруулж, “Монгол улс лам нараа даруй устга, чухам яаж устгахыг би мэдэж байна. Харин Ерөнхий сайд та энэ ажлыг явуулахад хувийн зөвшөөрөл өгөх нь чухал байна” гэжээ.
206
Х.Чойбалсан ДЯЯ-ны сайдаар томилогдмогцоо өөргтөө саад болох хүмүүсийг цэвэрлэх талаар онцгой анхаарч, юуны өмнө Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин Г.Дэмид, Ерөнхий сайд А.Амар нарыг албан тушаалаас нь огцруулах арга сэдэж эхэлсэн байна. Тухайлбал, тэрбээр 1936 оны 3 сард Зөвлөлтийн удирдагчдад захидал бичиж, “нөхөр Дэмид тус намын хоёрдугаар бүгд хурал хуралдаж тарснаас хойш үл зохилдох, тохиромжгүй, жигшүүртэй хэргүүдийг үйлдэх нь бага биш болсон... Манай хувьсгалын нүд чих болох улсын дотоодыг хамгаалах газрын аппаратыг өөрийн хувийн ашиг тусад хэрэглэж, өөрийн дуулгавартай зэсэг болгохыг хичээн зорьсон ажил явуулллага хийхийг оролдох болсон”1 гэж гүтгэн тодорхойлжээ. Мөн “А.Амар бол ... дан ганц Монголын төлөөнөө үнэхээр санаа сэтгэлээ зовоож байдаг боловч ... А.Амар нь намайг түүн лүгээ лам нарын тухай, Дотоод яам гэх зэрэг дотоод асуудал дээр санал нийлдэггүй гэгчийг мэдэх боловч би хувьдаа түүнд их л сайн байдаг бөлгөө”2 гэж бичсэн байдаг.
1 Л.Бат-Очир.”Чойбалсан. Намтрын нь балархайг тодруулахуй...” УБ.1996. тал 114.
2 Мөн тэнд. Тал 114-115.

Куликовын тулалдааны дараа Мамай ихэд бүтэлгүйтэн доройтов. Гэсэн ч энэ тулалдаан оросын хүчийг үнэнхүү туйлдуулсан билээ. Мамай Дон, Ижил мөрний завсрын уудам хээр талд байх овог аймагтаа одож, шинэ хүчийг цуглуулж өшөө хорслоо тайлахаар зэхэв. Тэгээд цөлмөн хоослох аян дайнд хөдлөхөөр нэгэнт бэлэн болоод байтал түүний харьяанд байсан Тохтамыш хаан эзэнт гүрний дорнод хэсэг болох Цагаан Ордын бүх овог аймгийг Арал тэнгис хүртэл нутагт нэгтгэн захирч өөрийгөө Алтан Ордны улсын хаанаар өргөмжлөхөөр зэхэж буй мэдээг авч умар зүг оросын эсрэг хөдлөхийн оронд морины жолоог зүүн өмнө зүгт эргүүлж санаандгүй гарч ирсэн өрсөлдөгчийн эсрэг хандуулах болжээ. Ингээд Чингис хааны жанжин Зэв, Сүбээдэй нарын 160 жилийн тэртээ оросын вангуудыг анх удаа хиартал цохиж монголын цэрэг зэвсгийн алдрыг мандуулсан тэрхүү Калка гол дээр Мамайн цэрэг бут цохигджээ. Улмаар зугтан гарсан Мамай Крымд бусдад хорлогдон үхсэнээр 1376 оноос эхлэн Цагаан ордыг удирдаж байсан Тохтамышд Хөх Ордыг өөртөө нэгтгэх удаан хүлээсэн аятай нөхцөл нь бүрджээ. Тэрээр дотоодын зөрчлөө шийдвэрлээд, удалгүй Сарай хотноо Алтан Ордны улсын хаанд өргөмжлөгдөв. Хаан болуутаа Тохтамыш XIV зууны дунд үед Ази, Европ дахь хамгийн том улсуудын нэг байсан өөрийн улсаа бүрэн бие даалгах бодлого явуулахаар шийдсэн байна. Тухайн үед Алтан Ордны улсын нутаг дэвсгэр нь өмнө зүгт Ираны Тебриз хот, хойд зүгт Башкир болон Ижил мөрний Болгар, баруун зүгт Дунай мөрөн, зүүн зүгт Эрчис мөрөн хүртэлх газар нутгийг хамарч байв. Ийм асар уудам газар нутагт үймээн самуун гарах нь тийм ч гайхалтай хэрэг байсангүй. Үнэн хэрэгтээ 1362 онд гарсан томоохон үймээн самуунаар Алтан ордны улс Ижил мөрнөөр зааглагдсан хоёр хэсэгт хуваагдсан байлаа. Тохтамыш дотоодын зөрчил самууныг ашиглан Цагаан ордыг илүү хүчирхэгжүүлж хаан ширээнд хүрэх оролдлого хийсэн юм. Энэхүү оролдлого Куликовын тулалдааны дараа амжилттай болж, Тохтамыш хүчирхэг цэрэг арми, үлэмжхэн нөлөөтэй болов. Ингээд Мамайн цэргийгялснаар татар-монголчуудаас бүрэн чөлөөлөгдлөө гэж толгойгоо өндийлгөсөн оросын вангууд руу элч илгээж "Би та бүхний дайсан, ёс бус хаан Мамайг устган, хууль ёсоор хаан ширээгээ авсан тул, одоо урьдын ёсоор Бат Сарайд ирж хүндэтгэл үзүүлж алба барина уу" хэмээн эелдэгээр боловч цаанаа ойлгогдохоор заналхийлэн сануулав. Куликовын тулаанаар хамаг хүч чадлаа барж сулран доройтсон оросын вангууд Тохтамышийг эсэргүүцэжтөвдсөнгүй номхрон сөгдөв. Түүний дотор Куликовын тулалдааны баатар Москвагийн их ван Донын Дмитрий ч өөрийн хэр чинээг мэдэн шууд эсэргүүцэж зүрхэлсэнгүй хүлцэн дагав. Гэвч энэ үед Москвагийн вангуудын эртний өрсөлдөгчид болох суздалийн вангууд өдөөн хатгалга явуулах замаар Донын Дмитрий болон Тохтамыш нарыг эвдрэлцүүлэхийг эрмэлзэж улмаар Москвагаар төвлөрсөн оросын хамгийн том вант улсын хүчин чадлыг бууруулахыг хүсэж байв. Москва энэ үед хүчирхэгжин Бат Сарайн дараа орох ихээхэн нөлөөтэй хот болсон байв. Улмаар бусдыг өөртөө татан оросын улс төр, эдийн засгийн хамгийн гол төв болох хэтийн төлөв нь тавигдав. Харин Суздалийн вангууд Москва болон Рязаний вангуудыг татар-монголчуудын энэ үеийн бас нэгэн өрсөлдөгч болох Литвын талд оруулахыг хүсч байлаа. Куликовын үйл явдлын дараа москвагийн эрх баригчид цаг алдалгүйгээр Киевийн үнэн алдартны хамба лам Каприаныг урьж авчирсан нь тэр үед оросод нөлөөгөө ид дэлгэрүүлж байсан Ягайло вангийн талынхны католик шашны нөлөөг хязгаарласан хэрэг болсон бөгөөд үнэн хэрэгтээ үнэн алдартны шашныхан Москвад захирагдаж, түүний сүр жавхлан улам өсөн нэмэгджээ. Энэ бүхэнд эр бяр нь амтагдсан Донын Дмитрий Алтан Ордны бодлогыг тэр бүр ойшоохгүй болж дээр нь суздальчуудын хатгалга нэрмээс болж, зөрчил хурцадсаар эцсийн бүлэгт Алтан Орд болон Москвагийн вант улсын хооронд зөрчил үүсч дайн гарахад хүрэв. Өөрийн хүч чадалд эрдэн Алтан Ордны бүх эзэмшлийг өөрийн гарт нэгэнт оруулж зангидсан Тохтамыш удаан бодож, төвдөлгүйгээр цэрэг армийг шуурхайлан цуглуулж, суздалийн вангууцын газарчдаар газарчлуулан Москва руу давшлаа. Галдан шатаагдсан тариалангийн талбай, тосгон суурингийн хөшиглөсөн их утаа май монгол-татарын их цэрэг өдөр шөнөгүй ойртсоор буйг илтгэх ажээ. Тохтамыш энэ далимаар мөчөөрхөн тэмцэгчдийг нэг мөр нуга дарахаар шийджээ. Замдаа Серпухов хотыг эзлэн түйвээгээд 1382 оны 8 дугаар сарын 12- ны өдөр татар-монголын цэргүүд Москвагийн хананд тулж очив. Тохтамыш Москва руу цэрэглэн хөдөлснийг мэдсэн Москвагийн ван Дмитрий түүнээс хулчийн, хотоо орхин цэрэг цуглуулахаар гарч, хотын хувь заяаг харъяат албатууддаа даатган оджээ. Хотод вангийн их хатан болон хамба лам Каприан нарын ихэс дээдсүуд үлдсэн байна. Донын хэмээн алдаршсан Дмитрий ван хотын иргэд болон хана хэрэм дайсны довтолгоог удаан хугацаанд саатуулна хэмээн цэрэг цуглуулахаар гарч явсныг эрдэмтэд янз бүрээр тайлбарласан байдаг аж. Нэгэн цагт Бат хааны их цэрэг хотод нь тулж ирэхэд Владимирын их ван дээрхийн адил тооцоод хотоо алдаж, сүйрлийн аюулд аваачсан билээ. Тухайн үеийн Москва хот өндөр чулуун ханатай, үнэхээр ч удаан хугацаагаар дайсны хүчтэй довтолгоог тэсч мэдэхээр сайтар бэхлэгдсэн байв. Тохтамыш үүнийг бодолцон шууд дайрч довтлохыг урьтал болголгүйгэээр бүслэн хаахыг илүүд үзжээ. Энэ үед хотод энгийн хүмүүс, хамба ламын шаардлагаар байгуулагдсан ардын журамт цэргүүд л байв. Гэвч бүслэлтэд орсон тэдгээр хүмүүс ямар ч эмх журам гүй бол сон бөгөөд тайж язгууртнууд ын хөрөнгө зоорь руу халд аж, ордон шилтгээнийг нь эвдэлж, дураараа авирлаж байв. Айх, эмээхийг үл мэдэцгээж, эх захаа алдан хөлчүүрч согтуурхсан тэд хотын хананд тулж очин, элдэв төрлийн дохио зангаа хэрэглэн татар- монголчуудыг хараан зүхэж, доромжилж байсан нь үхлээ эрсэн хулгана муурын сахлаа оролдохтой ижил хэрэг байв. Үүнд татарууд, ялангуяа сибирээс дайчлагдсан цэргүүд ихэд эгдүүцэж байсан гэдэг. Хамба лам Каприан болон вангийн их хатан нар энэ замбараагүй байдлын эсрэг юу ч хийж чадахгүй байсан бөгөөд эзэн ван нь хотоос гарч явсныг мэдсэн үеэс эхлэн үймэн самууралдсан хүмүүс тэднийг үл тоомсорлож байлаа. Каприаныг аргагүйдэн хотоос гарч явсны дараа самуурсан ард олон хотоор сэлгүүцэн, архи уун хөлчүүрцгээх нь улам ихсэв. Хэдийтэгсэнч Москвачууд ихбуугаар галлаж, хотоо хамгаалахын төлөө шаргуу тэмцжээ. Гэхдээ байгаа бүх нөөц нь дууссаны дараа л тэд татар-монголчуудтай хэлэлцээ хийж найрамдахаар шийджээ. Татарууд хариуд нь өөрийнх нь элчийг хотод оруулбал хэлэлцээ хийж болох юм гэсэн нөхцөлийг тулгасныг тэд хүлээн авав. Гэвч зөвхөн татарын элч нарыг нэвтрүүлэхийн тулд хаалгаа нээх үед найдвартай хамгаалалт нь үгүй болж буйг ухаарах сэхээ тэдэнд байсангүй. Ийнхүү элч нарыг нэвтрүүлэхээр нээгдсэн хаалгаар татар-монголчууд хотод маш хурднаар цөмрөн орж, хамгаалагчид, ард иргэдийг олноор нь хядан устгав. Ийнхүү Москва хот дөрвөн өдөр хориглон байлдсаны эцэст автагдан түймэрдүүлэв. Хот бараг тэр чигээрээ угүйрэн хоосорчээ. Вант улсын бусад долоон хот мөн ийм л хувь тавилан амсчээ. Монголын цэрэг дараа нь Переяславль хотыг мөн дайран эзэлж, ван Владимир Серпуховын цэргийг Волоколамск хотын орчим бут ниргэн зам зуур Рязань хотыг тоноод нутаг буцжээ. Ийнхүү Москваг эзлэн авснаар Куликовын талд хийсэн ялалтаар дотроо омогшин асч байсан оросуудын эцсийн найдварын галыг бүрмөсөн унтрааж, Алтан Ордны улс Москваг өөрийн хараат болгож, их ванг нь томилж байхаар болов. Доройтож, туйлдсан Донын Дмитрий Москвагийн Их вангаар хэвээр үлдэхийн тулд Алтан Ордны улсын нийслэл Бат Сарай хот руу залгамжлагч Василийг явуулж, энэ удаа мөнгөөр биш алтаар өргөл барьц өргөсөн нь тартагтаа тулсан хэрэг байв. Тохтамыш ийнхүү нийслэл Бат Сарайдаа буцаж ирэх тэр цагт хааны хараат албат болоогүй, жил бүр алба барих үүрэг хүлээгээгүй оросын ван гэж нэгээхэн ч байхгүй болов. Алтан Ордны хааны эрх мэдэл Арал нуураас Д непр мөрөн хүртэлх газарт ямарч хязгаар саадгүй ноёрхож, Венец, Генуягийн худалдааны суурингууд арилжаа наймааны шинэ шинэ гэрээ хэлэлцээр хийх болж "Шашин номын хийгээд дэлхийн өмөг түшиг болсон шудрага их хаан" гэсэн бичигтэй Тохтамышийн нэр бүхүй мөнгөн зоос цутган гаргажээ. Тохтамышийн Москваг дайлан эзэлж, оросын хот тосгодыг түрэмгийлсэн нь монголчуудын ноёрхлоос чөлөөлөгдөх гэсэн оросуудын эрмэлзлийг нэг хэсэгтээ л үгүй хийв. 2013-06-10 15:19:10 Мэдээ оруулсан: undeste

Төмөрийг дундад азид ид хүчжих үед, Алтан Ордны эзэнт гүрнээс Цагаан Орд хэмээн нэрлэгдэх өмнөд хэсэг нь тасран гарч, эндэхийн Чингисийн удмын шалмаг дайчин Үрүс хаан нутаг орноо бүрэн эзэгнэн захирахын төлөө шаргуу тэмцэн хувь улсуудыг дараалан бут цохиж, эцэст нь зээ хүү Тохтамышийг хүртэл дийлж хөөсөн байна.

1934 оны үед хүрээ хийдийн дэргэдэх дацангууд ба сүмд 18000 гаруй хөвгүүд шавилан байсан бол улсын сургуульд нийтдээ 5000 орчим хүүхэд суралцаж байлаа5. Энэ нь тэр үед шашны нөлөө маш их байсны нотолгоо юм. МАХН-ын IX их хурал /1934/ сүм, хийд лам нарын эсрэг довтолгооныг хүчтэй болгох шийдвэр гаргасан юм.

Чингис хаан өөрт нь олон удаа тус хүргэж, нөмөр нөөлөг болж явсан эцгийн хуучин анд, алдар ван хан Тоорилын төрсөн дүү Жаха-Хамбу ноёны гүнж Ибагийг өөртөө авч, дүү Сорхогтан хэмээх гоо үзэсгэлэнт охиныг хөвүүн Тулуйдаа хатан болгон авч өгчээ.

1930 онд Улаангом ба Төгсбуянтын хүрээнд лам нарын бослого гарч, түүнийг дарах комиссыг Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Элдэв-Очироор тэргүүлүүлэн илгээжээ.
“Төгсбуянтын эсэргүүцлийг өдүүлэгч ба удирдагч нарыг харъяа нутгийн албан газраар илэрхийлэн авч мөн тэрхүү хөдөлгөөн дор оролцож бүхий нам эвлэлийн гишүүдийн хамт буудан цаазалмой”1 хэмээн босогчдын удирдагчдыг олны өмнө буудан алах зөвшөөрлийг Элдэв-Очир тэргүүтэй комисст өгсөн байдаг.

Монголын түүхнээ 13 дугаар зууны сүүлийн хагаст нэр нь үлдсэн түүхэн томоохон хувь хүмүүсийн нэг бол хан хүү Хайду юм. Чухамдаа Өгөдэй хааны их хатан Дөргөнэгийн тавдугаар хүү Хашийн ганц хүү нь Хайду бөлгөө. Хайду 1235 онд төрж, Чингис хааны орд өргөөнд өсөж торниод, Өгөдэй хааныг нас барсны дараа Мөнх хааны дэргэд алба хашиж байхдаа эр цэрэг болон төлөвшиж, Бат хааны удирдаж, Чингисийн угсааны 13 хая хөвүүн оролцсон, орос болон зүүн европод явуулсан аян дайнд оролцох болжээ. Орос нутагт тэрбээр Сүвээдэй баатар, Бурундай жанжин нарын цэрэг дайны гарамгай үйл хэрэгт газар дээрээс нь суралцан улмаар орос орныг өвдөг сөгтгөсөн монголын морин цэрэг зүүн болон төв европод нэвтрэн ороход Байдар ханы хамт монголын нэг замын цэргийг ахлан Полыпид дайран орсон байна. Тэдний өөдөөс Польшийн гурван арми сөрөн байлдсан ч гурвуулаа хиарч сүйртлээ цохиулав. 1241 оны гуравдугаар сарын 24-нд буурал эртний түүхт польшийн Краков хотыг эзлэн түйвээгээд, 4 дүгээр сарын 08-ны өдөр Байдар, Хайду нар цэргээ Лигницийн дэргэд төвлөрүүлээд герман, польшийн цуутай рыцариудыг тосов.

Монголын нам, засгийн удирдагч Дамбадорж, Цэрэндорж, Н:.Жадамба, А.Амар, Ж.Цэвээн нарын тухайд бол тэдэнд “панмонголизм”-ын үзлэгийг баримтлагчид хэмээх нэр зүүж, “Монгол үндэстнийг нэгтгэх үзлээ баримталж, хувьсгалт замаар монгол үндэстэн үндэс соёлоо нэгтгэн бадруулна хэмээн үзэж буй” этгээд хэмээн хэт зүүний үзэлтнүүд үздэг байжээ.

Бусад мэдээ

May 08, 2020 46

Бэр гуйх ёс1

May 04, 2020 48

Чингис хаан

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/