Галдан Бошгот халхыг эзэлж авсны дараа Сэлэнгэ мөрний эхэнд нутаглаж байгаад 1690 оны 5 дугаар сард зүүн зүгт хөдлөн, Халх гол хүрч хөвөөлөн урагшилсаар Манж Чин гүрний хилд цөмрөн, Өвөрмонголын Үзэмчин аймгийг довтлон уулгалсан байна. Энэ үед Манжийн хязгаарын цэргийн жанжин Арнай хилийн ойр байснаа ашиглан Галданг бутцохин хаандаа их гавьяа байгуулахыг сэтгэн, Энх-амгалан хааны "Яаран байлдаж болохгүй.Нэмэлт цэрэг ирэхийг хүлээ" гэсэн зарлигийг зөрчин, өөрийн дураар хоёр түмэн цэргийг авч, Улхуй голын орчим газар Галданы түрүүлж илгээсэн хошууч цэргийн ангитай учран байлдаж байтал Галдан их цэргээ авч ирэн Арнайг хавчин цохижээ.

Чингис хаан өөрт нь олон удаа тус хүргэж, нөмөр нөөлөг болж явсан эцгийн хуучин анд, алдарт ван хан Тоорилын төрсөн дүү Жаха-Хамбу ноёны  гүнж  Ибагийг өөртөө авч, дүү Сорхогтан хэмээх гоо үзэсгэлэнт охиныг хөвүүн Тулуйдаа хатан болгон авч өгчээ.

Мөнх хааны үед өмнөд Сүн улсын эсрэг ерөнхий довтолгооныг эхлүүлэхээр нэгэнт шийдсэн тул хятадад байлдаж байсан гол цэргийг захирч байсан Хубилай тойрон явж байлдах аян дайныг эхэлсэн нь Чингис хаан болон Зэв, Сүвээдэй зэрэг гарамгай жанждын гавьяат үйлстэй эн зэрэгцэх үйл явдал гэж түүхчид үздэг.Сүн гүрэн умар хил дагуудаа Шар мөрөн, Хан гол болон өндөр сүрлэг уулс, бат бөххэрэм, бэхлэлтээр хүрээлэгдэн хамгаалагдаж байв.Тэгээд ч нутгийн гүнд хэдэн ч цэрэг засаж, хилийн зүг хэдийд ч хөдөлгөх боломжтойн дээр, хилийнхээ цаана шинэ шинэ бэхлэлт хориглолтыг хэдэн зуун жилээр ч барьсаар байж чадах эдийн засаг, хүч хүчний шавхагдашүй нөөцтэй байлаа.


Нараар наадаж, хураар аргадсан наадмын өглөө наадамчин олон үндэсний хувцсаараа ижилсэн гоёж, уяан дээр шандаст хурдан хүлэг эргэцэж, хүчит бөхчүүд наадмын талбайдаа өрж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорих эрийн гурван наадмаа Монгол түмэн бахдалтайгаар тэмдэглэдэг билээ.
Дэлгэр Монголоороо дэнж хотойтол баярлах дэлхийн ганцхан наадмын өглөө ургах наран хүртэл илчээ төөнөн улалзана. Тиймдээ ч монгол түмний уламжлалт наадмыг үзэхээр гадны жуулчид жил бүр манай улсыг зорин ирдэг. Тэд нүүдэлчдийн хэв маягийг хадгалж үлдсэн цорын ганц улс гэдгээр нь бахархаж, бишрэх басхүү дэлхийг байлдан дагуулж байсан Их Эзэн Чингис хааны өлгий нутагт хөл тавих тэр л хүсэл, мөрөөдлөө биелүүлдэг болов уу.

 
Эргэнэ хатан нь ойрадын Иналчи хүргэн болон Чингис хааньт охин Цэцээхэний хүү Барбөхийн охин буюу тэдний ач охин болой. Эргэнэ хатан 1251-1260 оны хооронд Цагадайн улсын төрийг барьжээ. Энэ хатны нэрийг сурвалж бичгүүдэд Эргэнэ, Ургана, Уркена, Оркына зэргээр тэмдэглэсэн байна. Тэрбээр Цагадайн ууган хүү Мүтүгэний хүү Хархүлэгийн эхнэр байжээ. Хархүлэг нь Цагадайг нас барахад түүний гэрээслэл ёсоор 1242 онд Цагадайн улсын эзэн суужээ. Эргэнэ хатны нөхөр Хархүлэг улсаа 1242-1246 он хүртэл захирч байв.

№47 Халх, Зүүн гарын дайн, Халхын тусгаар тогтнол алдагдсан нь
 
Халхын тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө тэмцэж байсан Сэцэн хан Шолой /1577-1652/, Түшээт хан Гомбодорж /1594-1655/ нар нас барсан нь Халхын улс төрийн байдалд эргэлт гаргахад хүргэжээ.
Тийнхүү Халхын Засагт ханы ширээний тэмцэл хэргийн явцаар өргөжин, Халх, Ойрадын тэмцэл болон хувирсанд, Манжийн Энх-Амгалан хаан Далай лам руу яаран элч илгээж байдлыг намжаан, чуулган хуралдуулахыг зарлиг болжээ. Галданг Энх-Амгалан хаан Төв Азийн улс төрийн тавцанд хүчирхэг, гол өрсөлдөгчөө гэж үзэж байсан нь харагдаж байна.

Алтан улсын цэргийн сүлд хийморийг унагасан үнэгэн давааны байлдаан
 
     Чингис хаан монгол түрэг тэргүүгэн төв азийн эсгийн туургатан  улсыг нэгтгэн, Тангудыг довтлон ихэд олз омог олж доройтуулаад ар талаа бэхэлж, бүх бэлтгэлээ базаасны эцэст хамгийн гол нүүддээ хийж, эртний өштөн зүрчидийн Алтан улсад дайн зарлан, гурван замаар их цэрэг захиран нүүрэлдэн байлдаж эхлэв. Энэ аян дайнд нэгдсэн Монгол улсын бүх нөөц хүч 130 мянга орчим цэрэг дайчдаас бүрдэж байжээ.

№46 Манжийн түрэмгийллийг эсэргүүцсэн Галдан бошигтын тэмцэл
 
Галдан Хөх нуурын монголчуудаар хүчээ зузаатгаж, тэднийг манжийн эсрэг тэмцэлд босгохыг басхүү зорьж байв. Ер нь Энх-Амгалан хаан Галдангийн эсрэг тэмцэлд бэлтгэхдээ, Галданг хавь ойрын холбоотноос нь салгаж, ганцаардуулан цохих бодлогыг тууштай явуулж байсан юм. Тийм ч учраас Энх-Амгалан хаан Зүүнгарын хаант улсын хөрш зэргэлдээх улс орнуудтай харилцаа холбоо тогтоох талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж, их зүйлийг хийсэн юм.

Бусад мэдээ

Jan 11, 2020 37

Адууны тухай .

Jan 11, 2020 38

миний шүтээн

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?