Уншиж байна...

Түрэгийн өвөг дээдэс Хүннүгийн нутгаас хойш Со хэмээх газарт нутаглаж байсан хэмээх тэмдэглэлийг баримтлан тэд ерөөс Алтайн нурууны хойт бие Бий голын орчимд нутаглаж байжээ гэж үзэх нь ч бий.

Манжийн Алтан улсын хүчирхэгжилт, Манж болон Манжтай нэгдсэн Монгол аймгуудын эсрэг Лигдэн хааны аян дайн, хятадын Мин улс Манжид ялагдаж Ляодуны хойгийг алдсан, Хотгойдын Алтан ханы эсрэг Ойрадын довтолгоон, Байгал нуурын баруун Буриадууд Оросын эсрэг тэмцсэн, Солонгос (Чусон)-ын эсрэг Манжийн анхны довтолгоон гээд олон үйл явдлыг энэ зурагт багтаажээ.

Жужан нар Дунхугийн нэгэн салбар хэмээгддэг Сяньби нараас гаралтай гэдэг нь мэдэгдэж байна. Нанхиад сударт Дунху буюу монголчилбол Дорнод Ху хэмээн тэмдэглэсэн нүүдэлчин аймгуудын нэгтгэл нь Монголчуудын өвөг дээдэс байсан гэдэгт судлаачид санал нэгтэй байдаг.

1778 онд Их Хүрээ Алтан тэвшийн хөндийд ирж суурьшихад Хүрээний зүүн этгээд Улиастайн адагт худалдаачин хятад иргэд суурьшин нэгэн суурин буй болсон нь одоогийн Амгалан билээ.

Дэлхийн 2-р дайны үед нийтийн дайсан Германы фашистуудтай эрэлхэгээр тулалдаж байсан Зөвлөлтийн улаан армид өгөөмөр сэтгэлтэй Монголын ард түмэн хүлэг морьдынхоо аль сайнаас нь бэлэглэж байсан юм билээ.Тэр агтны зарим нэг нь хаа газраас ирсэн нь мэдэгдэхгүй эцэж туйлдан, ядарч зүдэрсэн гүйж ирсэн тухай үлгэр домог шиг яриа байсныг насны багад анзааралгүй өнгөрч дээ.

Абтай бол Батмөнх даян хааны үр Гэрсэнз жалайр хунтайжийн долоон хөвгүүний дундах Оонохуй үйзэн ноёны ахмад хөвүүн билээ. Тэрээр Өндөр гэгээн Занабазар болон Түшээт хан Чахундорж нарын өвөө юм. Абтай модон барс жил буюу 1554 онд Сэлэнгэ мөрний хөвөөнд төрсөн бөгөөд түүний эх нь Халхын хилует отгийн эзэн Бэхийн охин Эцэнхин зоригт хатан билээ.

Сяньби нар Хянганы зүүн талаар нутаглаж байхдаа тийм их хүчирхэг улс аймаг байсангүй жирийн нүүдэлчин овог аймаг байсан юм.
Сяньби нарын оршин амьдардаг Шар мөрний хавийн нутагт таван хошуу малаас гадна хулан, тахь аргал, угалз, зэрлэг үхэр, булга, өмхий хүрэн болон зарим мич байдаг байжээ.

Монгол, Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд соёл, боловсрол, шинжлэх ухааны олон талт ажил зохион байгуулж байгаагийн нэг нь “Монгол, Солонгосын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны өнөө ба ирээдүй” эрдэм шинжилгээний хурал байлаа.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/