Дэлхийн II дайны гол аюул хүнд хүчрийг Зөвлөлтийн ард түмэн нуруундаа үүрч аугаа их эх орны дайнд түүхэн ялалт байгуулснаар Германы фашизмын аюулаас хүн төрөлхтнийг аварсан юм. Чухамхүү энэ их ялалт, түүний сүр хүч нь Зөвлөлт Холбоот Улсыг, оросуудыг дэлхийн түүхийн тавцан дээр гаргаж, хамгийн хүчирхэг гүрний зиндаанд хүргэжээ. Тухайн цагийнхаа хамгийн хүчирхэг Германы армийн улайрсан дайралт довтолгооныг эхний бөгөөд эцсийн удаа зогсоож, тэднийг үүрэнд нь бүрмөсөн бут ниргэхэд Зөвлөлтийн цэргийн олон арван нэрт жанжнууд тодрон гарсны дотроос Дээд ерөнхий командлалын газрын төлөөлөгч, Дээд ерөнхий командлагчийн орлогч, фронт командлагчаар энэ дайнд оролцож, Зөвлөлтийн улаан армийг оройлон удирдсан хүний нэг, ЗХУ-ын цорын ганц дөрвөн удаагийн баатар, ЗХУ-ын маршалГеоргий Константинович Жуковтой эн зэрэгцэх алдарт жанжинХХ зуунд байгаагүй.

1636 онд Өвөр Монголыг эзлэн авсны дараа Дээд эрдэмт хаанаас Монгол Засгийг Эрхлэгч яам гэгчийг байгуулж Монголын олон аймаг, хошуу, засгийн хэргийг захируулжээ.
Манжийн үеийн Ар Монгол гэсэн ойлголтонд Халхын 4 аймаг, Ховдын хязгаар, Дарьгангыг гол төлөв багтааж байв. Үүнээс газар нутгийн хэмжээ, хүн амаар Халхын 4 аймаг хамгийн том, голлох хэсэг нь байв.

Бослогод урьд нийлсэн олонхи ноёд Манжийн цэрэг ирж явааг сонсоод цочин айж, тус тусын цэргийг авч салж одсон учир Чингүнжавын цэргийн тоо ихээхэн цөөрөөд байжээ. Чингүнжав Манжийн цэргийн эсрэг шууд тулах хүчингүй болж, даруй Шишгид голын зүг ухарчээ. Гэтэл бас нэг хэсэг ноёд цэргээ авч буцахаар завдсанд, 1756 оны 12-р сарын 13-14-ний өдөр Чингүнжав тэднийг цохижээ. Түүний дараа Чингүнжав үлдсэн 100-аад цэргийн хамт Оросын зүг зугатаж, 1757 оны эхээр Монгол-Оросын хилд шахан очжээ.

Манжийн эсрэг цогтой тэмцэгч Ойрадын Амарсанаа баатар хэдийгээр Манжид ялагдаж, Орос руу зугтаж гараад амь үрэгдсэн бараан тавилантай ч сайхан сайхан хатдаар өөрийгөө чимэглэж явсан хийморьлиг эр байжээ. Амарсанаа 1750-иад оны үед Галданцэрэн хааны ач хөвгүүн буюу өөрийн үеэл Даваачтай эвсэж Галдан бошготын угсааны сүүлчийн хан Ламдаржааг зайлуулах гэж оролдсон ч амжсангүй.

Дайчин жонон ван Цогбадрахын хатан эрх дарь Дэндэвдулам эх дагинын төрсөн дүү агаад гучаад оны дундуур өвчнөөр нас баржээ.
Дайчин жонон вангийн хошууныхан Богд Жавзандамбад хатан өргөмжилсөн хадам хошууны хувьд тус хошууг алба гувчуураас зарим талаар хөнгөвчилж, отгийн зохион байгуулалтад оруулсан байж болохоор байна” хэмээн түүхийн шинжлэх ухааны доктор Д.Гомбосүрэн дүгнэсэн байна лээ. Эх дагинын нутаг хошууныхан Богдын шавь тамгатай хутагт нарын шавь нарын адил отгийн захиргаатай байсан бөгөөд ард олон нь төрийн албанаас чөлөөлөгддөг байсныг бодоход нэлээд эрх дархтай хатан байсан бололтой.

XVII-XVIII зууны Монголын тусгаар тогтнолын тэмцлийн дотроос хамгийн дорвитой нь 1755-1758 онд гарсан ардын том бослого мөн. Тэр бослогыг зохион байгуулж удирдах ажлыг дээр дурдсан Зүүнгарын Амарсанаа, Халхын Засагт хан аймгийн туслах жанжин, Хотгойдын шадар ван Чингүнжав нар гүйцэтгэсэн бөгөөд Хорчин ван эфү Сэвдэнбалжир тэргүүтэй Өвөр монголын хэсэг ноёд бослогын бэлтгэл ажилд идэвхтэй оролцон, Амарсанаа, Чингүнжав нартай нягт холбоотой ажиллаж байжээ. Ингэж Баруун Монгол, Халх Монгол болон Өвөр Монголын нөлөө бүхий том ноёд тусгаар тогтнолын тэмцлийг бэлтгэж зохион байгуулах, удирдан явуулахад идэвхийлэн оролцох болсон нь манжийн ноёрхолыг монголчууд хичнээн дургүйцэн жигшиж, эх орныхоо тусгаар тогтнолын үйл хэргийг хичнээн их эрхэмлэн үзэж байсныг тодорхой харуулж байгаа юм.

Манжийн ноёрхлыг нийт Халхын ард түмэн төдийгүй, II богд Живзундамба хутагт, Түшээт хан Ямпилдорж, Засагт хан Балдир, Сэцэн хан Манибадар, Сайн ноён Дэчинжав, Дамиран гүн зэрэг хамгийн нөлөө бүхий том ноёдууд ихэд дургуйцэн, битүү эсэргүүцэж, тусгаар тогтнолын тэмцэлд талархаж байв. Тэр ч байтугай тэд II Богдын ах шадар чин ван Ринчиндорж нарын зэрэг хүмүүсээр дамжуулан, Амарсанаа, Чингүнжав нартай холбоо барьж, тэдний үйл хэргийг нууц дэмжиж байсан бололтой байдаг.

Буур хээрийн байлдаанд Тэмүжин бусадтай хамтран тулалдсан ба байлдааны ажиллагааг ерөнхийд нь Жамуха удирдсан билээ. Тэгвэл хэн нэгэнтэй хуу хавсралгүй, өөрөө шийдвэр гарган бие дааж цэргээ удирдан тулалдсан хамгийн анхны байлдаан нь “Тайчуудыг дайлсан шөнийн довтолгоон” байв. Тэр байлдааны тухай Монголын нууц товчооны 119 дүгээр зүйлд Тэмүжин шөнө турш явж зуур мөрт тайчуудыг дайрав.

Бусад мэдээ

Nov 26, 2019 37

Атилла хаан

Nov 08, 2019 72

Халх малгай

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?