Уншиж байна...
                  Сэглэгдэн доромжлогдсон Ихсийн газар    буюу “Өглөгчийн хэрэм”
 Нарийн жимээр дээш өгсөж эхэллээ. Зарим хэсэгтээ Ихэс хаадын минь онгодыг хамгаалсан чулуун хэрэм тэр хэвээрээ байх аж. Морьтой хүнээс өндөр чулуун хэрэм гаднаас хэн ч үл нэвтрэх цайз болон хэдэн зууныг өнгөрөөсөн юм болдоо.
 Хадан дундуур тогтсон жимээр морьд алгуурхан уулын орой өөд гэлдэрнэ. Чулуун хэрмийн өндөр багассаар гэхдээ гадна талаас ан амьтад үл нэвтрэх өндөртэй аж. Орой дээр гарлаа. Одоо алсын бараа харагдаж, Өглөгчийн хэрмийн үүдэн хэсэгт  баригдсан судалгааны хотхон ярайн харагдана. Цааш аялал үргэлжилж нэгэн нүхэн дээр ирлээ. Уулын орой дээр нь байрлах энэхүү том нүх Монголчуудын гашуун сургамжийн нэг аж. Чингис хаан болон их хаадын дараа Монголын их гүрэн задрахад харь гүрний явуулсан хагалган бутаргах ажиллагаа дээд цэгтээ хүрч монголчууд хоорондоо зөрчилдөн энэ тэмцэл нь зарим нэг Ихэс хаадынхаа булшийг ухаж, аймаг, яс үндэсээр нь доромжлон гутаах хэмжээнд явагджээ. Ийм зүйлээс болгоомжлон зарим аймаг өөрсдийн хааны булшийг хөндөн авч одсоны нэг нь энэхүү нүх ажээ. Уулын оройд байрлуулсан энэ шарилын нүх басхүү өвөрмөц юм. Олон зуун жилийн дараа үлдсэн нүх гурван метр орчим гүн бөгөөд жижиг жижгээр бэлтгэсэн дөрвөлжин чулуунуудыг эвлүүлэн тавьж, дээр нь зүлэгжүүлж, модод тарьжээ. Жирийн үед бол энд булш байсныг хэн ч үл мэдэхээр аж. Би дотроо бодлоо. Олон зуун жилийн өмнөх түүх одоо ч давтагдан үргэлжилсээр байна. Тэр нь нам, намаараа талцан хуваагдаж ялсан нь ялагдсаныгаа ид бах болон доромжлож, хоморголон ажлаас нь хална, өөрчлөнө. Тодорхой хугацааны дараа нөгөө хэд ялаад хариугаа авч бас л энэ мэт үйл ажиллагаа үргэлжлэх байхдаа.
Бид хоёр аялалаа үргэлжлүүлэв. Хаа нэгтэй Наваан гуйан бие даан ухсан шинэхэн булшны овоолсон шороо харагдана. Одоо бид хэрэмний дотор талаар уулаа уруудан бууж эхлэв. Ажлын өрөөндөө байхдаа танилцсан эрдэмдтийн судалгааны материал нүдний өмнүүр эрээлжилнэ. 
Дэлхий ээж зуны улирлын дээлээ нөмөрч, үзэсгэлэн төгс байгаль цэцэг навч, ногоон тал байгалын сайхныг сэтгэлд мэдрүүлнэ. Зарим онцгой зүйлсийг хүүрнэлдэн ярингаа фото зураг дарсаар уулын бэлд бууж, судалгааны тохилго төвд ирлээ.
 Хооллосны дараа малталт хийж байгаа америкуудтай уулзахаар хоолны зааландаа хүлээлээ. Дуудахаар явсан хүн хүрч ирээд үдийн алдад ажлаа зогсоогоод Улаанбаатар хотруу хөдөлсөн байна гэлээ.
 Би ажиллагааны удирдагчаас судалгааны хотхоныг байгуулсан дүнзийг хаанаас авсныг тодруулав. Тэгээд Батширээт сумын даргатай уулзахаар сумын төвийг зорилоо. Зам зууртаа мод бэлтгэсэн газрыг үзэхээр тохиров. Өглөгчийн хэрэмний зүүн талыг барин уул өгссөөр орой дээр гарлаа. Өндөрлөг газар гараад монгол орныхоо байгалийн сайханыг харах бүрт миний биеэр цахилгаан гүйж байгаа мэт сэтгэл огшиж, бахархал, бардамнал төрдөг юм.
 Хэдхэн км яваад мод огтолсон газар ирлээ. Эндээс мод авах зөвшөөрөл хэн өгсөн юм гэж би дагалдан явагсдын дунд тавьлаа. Шатсан ойг цэвэрлэж авсан модоор бид байшингуудаа барьсан юм гэж нэг нь хариулав.
 Ойн цоорхойд тэрүүхэндээ шатсан хэсгийг үзэж явахдаа модыг эхэлж огтолж аваад дараа нь тэрүүхэндээ түймэр тавьсаныг олж мэдэв. Тайрсан модны үлдсэн сууриуд огтолсон хэсэг нь бүгд шатжээ. Бүх зүйлийг нарийн бодож төлөвлөжээ.
 Бид цааш хөдөлж Батширээт сумыг зорилоо. Сумын засаг дарга ажил дээрээ байж таарав. Сумын зуншлаг, үйл ажиллагааны тухай мэдээлэл сонсоод дараа нь хэдэн асуулт тавьлаа.
 -Өглөгчийн хэрмийн малталтыг мэдэж байгаа юу? гэж намайг асуухад Засаг дарга
 -Мэдэж байгаа гэв. -Та бүхэн ямар хэлбэрээр хяналт тавьж байна.
-Би хэд, хэд очсон. Бас байгаль орчин хариуцсан байцаагч очиж байгаа. Монголын нэртэй бүх эрдэмтэд бүгд шахуу оролцсон юм билээ. ШУА-ын зохих байгууллагад нэг мянган ам доллар төлөөд малталт хийх зөвшөөрөл авсан. Манай суманд бас таван зуун мянган төгрөгийн хандив өгсөн.
Монгол хүнд бол барагтай бол олддоггүй зөвшөөрөл харийнханд нэг их хүндрэлгүй, хэдхэн доллараар олддог нь хачирхалтай. Тэгэхдээ “Монгол хаадын Ихсийн газрыг ухах зөвшөөрөл шүү” гэж тэрхэн мөчид бодов.
Эргээд Өглөгчийн хэрэмд ирлээ. Тэгээд малталтаар олдсон  шарил, зарим олдвортой танилцлаа. Эмэгтэй хүний яс, хүзүүний гоёлын зүйлс олджээ. Ахиад Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуйад сэтгэл дотроо баярлаж суулаа. Тэр хүн шиг эх орныхоо төлөө сэтгэлээрээ тэмцэж чаддаг мянга, мянган эх орончид байсан бол монгол орон өнөөдөр ийм байхгүйсэн.
Орой судалгааны хэсгийг цуглуулж уулзах гэсэн боловч америкчууд аль хэдийн Нийслэл хот руу хөдөлчихсөн, малталтанд оролцсон хэдэн оюутан, удирдаж байгаа ганц эрдэмтэн л байлаа. Хотод очиж уулзахаар шийдвэр гаргаад дараагийн ажилдаа орлоо.
Судалгааны хотхонтой танилцлаа. Нэг эгнээнд барьсан хоёр давхар, дөрвөн дүнзэн барилга, халуун усны байр, цахилгааны моторын байр, сансрын холбоо, уулын амыг хааж барьсан шургааган хашаа, энд тун тохилго орчин бүрджээ. Аятайхан тохижуулсан тавилга, хээрийн ор, хөнжил, сансрын холбооны сүлжээтэй. Ер нь бэлтгэл эртнээс хийсэн бололтой.
Битүү модоор бүрхэгдсэн Биндэрийн уулсын дунд оршин Өглөгчийн хэрэм буюу Ихсийн газар үзэсгэлэн төгс байгальдаа зуун зууныг дамжин багагүй нууцыг өөртөө тээж өнөөтэй золгожээ. Тэнгэрт одод түгсэн цэвэр агаар цээж дүүрэн амьсгалж, нойроо хулжаан хэвтэхдээ олон зууны өмнөх түүхийн явдлуудыг таамаглан төсөөлж хэвтлээ.
Өглөө эртлэн босоод, Аймгийн цагдаагийн хэлтсийн даргад малталтыг зогсоож хяналт тавьж ажиллах үүрэг өгөөд хотруу хөдөллөө.
Оройдоо Улаанбаатар хотод ирэв. Маргааш өглөө нь малталт хийж байгаа америкуудтай уулзахаар Улаанбаатар зочид буудлыг зорилоо. Харин нөгөө хэдэн америкчууд ирээд нисэх онгоцны билет аваад шууд нисчихсэн гэсэн хариу сонсов.  Энэхүү Хэнтий явсан ганц явалтаар манай ажлын жилийн томилолтын зардал дуусч, бид хоосон хоцорсон юм.
Дараа нь УИХ-аар томилолтын зардлаа нэмүүлэхээр байнгын хорооны хэд хэдэн  хурлаар ороод эцсийн шатанд хасагдаж үр дүнгүй өнгөрч билээ. УИХ-аар хэлэлцэхийн өмнөх сүүлчийн хуралдаанд нэгэн Их хурлын гишүүн –Тэр чинь их эрх мэдэлтэй дарга гэл үү. Тэдэнд төсөв нэмэх шаардлагагүй гээд бүх зүйлийг хааж билээ. Уг нь 10 сая төгрөгийг томилолтын зардалд баталж өгөхийг хүссэн хэрэг л дээ.
Ингэлээ гээд улс л хохирдог юм билээ. АНУ-д болсон террорист халдлагаас хойш дэлхийн ихэнх улс аюулгүй байдалтай холбоотой асуудлыг онцгой анхаарах болсон юм. Тэд аюулгүй байдлын бүтцээ шинэчилж, төсвөө нэмэгдүүлсэн байдаг. Харин манай улсын хувьд эсэргээр хандаж манай байгууллагын жилийн төсвийг 15 хувиар хассан. Аливаа байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ төсвөөс ихээхэн шалтгаалдаг юм билээ. Энэ нь Ерөнхий менежерийн ажилд хүндрэлтэй байдаг байв.
 

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/