Тун удалгүй Өмнөговийн нэг малчинаас мэдээлэл ирэв. Тэр мэдээлэлд хятадууд  гүний гаалийн лац авч явж өөрсдөө хээр хүнгүй газар ачаагаа лацаддаг тухай бичжээ. Миний хувьд монгол улсынхаа бүх л аймаг, сумын ажилтай нь танилцах явцдаа олон мянган хүмүүстэй уулзаж, нэрийн хуудасаа өгч шаардлагатай мэдээллийг шууд өгч байх сүлжээг бий болгосон юм. Малчид гэдэг бол жинхэнэ эх оронч үзэлтнүүд билээ. Тиймээс тэднээс үнэ цэнэтэй мэдээ их ирдэг байлаа.
Бид ажлын хэсэг байгуулаад тэр өдөртөө хөдөлж өглөө гэхэд товлосон газраа ирсэн байлаа. Хилийн отрядын дарга, хурандаа Ц.Төмөр ажилаа танилцуулаад шууд ажиллагаандаа орлоо.
Заставаас нутгийн гүн лүү нүүрсний уурхай чиглэн явах замдаа нүүрс ачсан машинуудын их тоосонд дарагдан зарим үед баримжаа алдан зогсож байлаа. Замаас гаран ачаагаа янзалж зогсох нүүрс ачсан машинууд дээр очлоо. Хятад жолооч ачаагаа хучаад лацдах гэж байгаад баригдав.
-Энэ лацыг хаанаас авсан?. –Манай хэсгийн дарга жин хэмжихэд тарааж өгсөн.
Тэндээс хөдөлж Таван толгойн их уурхайд ирэв. Үнэхээр жин хэмждэг хятад ажилтан Zhang Zhamusu монголын гүний гаалийн лацыг багцаар нь шүүгээнээсээ гаргаж ирэв. Түүний дэргэд “Таван толгой трансс” ХХК-ийн диспетчер Б.Саранбямба, борлуулагч Б.Отгончимэг нар ажлаа хийж байлаа.
 
–Гаалийн байцаагч нь байсангүй, аймаг руу явсан гэв. Бүхэл бүтэн улсын гаалийн хяналтын лац гадаадын иргэдийн гарт явдаг. Палентлого, архилоги, буган хөшөө, алт гээд олон зүйлийг нүүрсэн доор хийгээд гарах боломжтой. Нүүрсний дор 30 тонн ноолуур нууж гаргах гээд баригдаж байсан түүхтэй.
Энэхүү зөрчилтэй холбоотой олон хурал, зөвлөлгөөн засах залруулах ажил хийгдсэн нь тодорхой.
Гурван хоногийн томилолтоо дуусгаад Нийслэлд ирэхэд өдөр дутмын болон шар сонинуудад миний тухай хар мэдээ дүүрэн цацагдсан байж билээ. Тэгээд нь төр нь улс орныхоо төлөө зүтгэсэн ажилтанаа хамгаалсан юмгүй, төрийн төлөө зүтгэсний төлөө хувийн нэр төрөөрөө хохироод өнгөрч билээ.
Түүнээс хойш удалгүй хэрэг мандав. Миний бие MSS-ийн засварын газраас мэдэгдсэний дагуу засагдсан процессороо авахаар очив. MSS-ийн төв байрны подвальд орших засварын газраас процессороо аваад гарч ирэхэд Тагнуулынхан намайг баривчилсан юм. Уг ажиллагаанд залуус эртнээс бэлтгэгдсэн байв. Хар урт цув, бүрх малгайгаар ижилдэн хувцасласан хоёр залуу болон мөрдөн байцаагч намайг баривчилж, кольц нь муудаж, утаа хаясан ГАЗ-2410-т суулган ТЕГ-ын нэгдүгээр давхарт аваачин анхны байцаалтаа хийв. Төрийн нууц задруулсан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж байгаа ажээ. Тэгээд төмөр замд байрлах манай гэрт иж бүрэн нэгжлэг хийсэн юм. Тэр үед гэрт эхнэр, хүүхдүүд байж таарав. Хаанаас ч юм олж ирсэн 2 гэрчийг байцуулан нэгжлэг 14 цаг үргэжилсэн билээ. Эхнэр маань хоёр ч удаа уураа барьж чадалгүй тагнуулынхантай маргалдав. Төрийн нэр барьсан эрх мэдэлтнүүдийн эсрэг үүнээс өөр эсэргүүцэл байсангүй.
Энэ бүхэн эхнэр болон хүүхдүүд, гэр бүлийг маань сэтгэл санааны хүнд дарамтанд оруулсан юм. Нэгжлэг манайд байсан бүх ном, цаасан материалыг нэг бүрчлэн шалгасан нь ямар нэг өөр зорилго агуулж байгаа нь илэрхий байв.
Тэр үед би маш тайван байлаа. Учир нь толгойгоо сайн ажиллуулбал бие зовохгүй гэдгийг сайн ойлгож байсан хэрэг. Сунжирсан нэгжлэг шөнө орой дуусав.
Энэ үед ордонд миний ажлын өрөөг тусгай хамгаалалтад авсан байлаа. Дараа өдрийн өглөө миний албан тасалгаанд 11 цаг 45 минутаас нэгжлэг үргэжилж, 15 цаг 30 минутад дуусав. Энэ өдрөөс эхлэн ТЕГ-т дуудагдан байцаагдах ажиллагаа бараг нэг жил үргэжилсэн юм. Хэрвээ дуудсан цагт очихгүй бол баривчлан хорих аюул заналхийлнэ.
Тагнуулын ерөнхий газрын ажилтнуудын нэгжихэд хурааж авсан МАХН-ын тухай материалууд хоёр өдрийн дараа зөвлөхөөр дамжин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Идэвхтэний ширээн дээр “заларч”, намайг МАХН-ын Хяналтын ерөнхий хорооны хурлаар хэлэлцэх “сценарь” зохиогдсон байлаа.
Улс төрийн түтгэлзсэн албан тушаалтан намайг МАХН-ын Хяналтын Ерөнхий Хорооны хурлаар хэлэлцэн одоо хийж байгаа төрийн албан тушаалаас зайлуулах хүртэл арга хэмжээ авахаар анхааруулж байсан. Энэ нь төрийн тусгай байгууллага нь намын байгууллагад мэдээллээ өгдөг, намын байгууллага нь төрийн үйл ажиллагаанд хутгалдан оролцсон зохисгүй үйл ажиллагаа байлаа.
Хурал УИХ-ын сонгуулийн өмнөхөн болсон бөгөөд нэр дэвшихээр тодорсон Сүхбаатар дүүргийн засаг дарга Энхбаяр гол дүрд тоглов. Тэрээр намайг МАХН-аас хөөх санал дэвшүүлэв. Түүнд би МАХН-ын дүрэмээ уншихыг нөхөрсөгөөр зөвлөж, МАХН-аас хөөх  шийтгэл аль 1990-ээд оны үед намын дүрмээс хасагдсаныг дурьдав. Намайг айлгах төлөвлөгөөний дагуу хийгдсэн хурал ийнхүү “ичгэвтэр” болж дуусав. МАХН-ын хөрөнгийг хувалз мэт сорж төлжсөн нэг ч нөхрийг хурлаараа хэлэлцээгүй атлаа намайг яллах гэсэн энэ үйлдэл “инээдмийн жүжиг”-тэй зүйрлэж болохоор байлаа.
 Хэдий хүртэл үргэжлэх нь үл мэдэгдэх төрийн нууц задруулсан хэрэг  сэтгүүлчдийн “буян”-аар хурдан дууссан гэж боддог. “Сэрүүлэг” сонин эхний нүүрэндээ “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга төрийн маш нууц материал задруулсан хэргээр эрүү үүсгэн шалгаж байна” нэртэй өгүүлэл гарч хэвлэлийн шуугиан тархав. Үүний дараа өдөр дутмын сонингуудад дараалсан мэдээллүүд гарч мэдээллийн “дайн” идэвхтэй өрнөсөн юм.
 “Өнөөдөр” сонинд “Төрийн маш нууц мэдээллийн сан алдагдав” гэсэн өгүүллийг тэргүүн нүүрэндээ тавив. ТЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга сэтгүүлчдэд алдагдаагүй”, “төрийн нууц задруулсан ээлжит дуулиан”, “төрийн маш нууц материал мэдээлэл хийв. Үүнтэй холбоотой “Тагнуулын ерөнхий газар мэдээлэл хийлээ”, “Ямар мэдээлэл задруулсныг тогтоохоор шалгаж байна”, “Төрийн маш нууц мэдээлэл устжээ”, “Төрийн нууцаар улс төрийн хонжоо хайсаар байх уу” гэсэн материалууд өдөр дутмын болон шар сонинуудад гарч байлаа. Тэднээс хамгийн сонирхолтой нь “Үнэн” сонинд гаргасан материалд намайг Ганц хутагт хорьж шалгаж байгаагаар бичсэн байв.
 Нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь Халх голын ялалтын ажиллагаанд оролцохоор нисэх буудал руу явж байхад миний утсаар нэг эмэгтэй ярьж, баахан асуулт асуусан юм. Маш бухамдалтай байсан тэр үед би түүнтэй эвгүй харьцахаар байв. Бухимдалаа барьж харьцсан нь зөв болсон байлаа. Удалгүй “Сэрүүлэг” сонинд тэр эмэгтэй утсаар ярьсан бүхнийг “Нууцын зэрэглэлд юу багтдагийг би сайн мэднэ” гэсэн ярилцлага болгон тавьсан байв. Энэ бүхэн надад том сургамж болж үлдсэн. Намайг мөрдөн байцаах ажиллагаа шуурхайлж, хэргийг удалгүй прокурорт шилжүүлэв. 
Миний “төрийн нууц задруулсан” үйл явцтай бараг давхцан ТЕГ-ын Францаас хулгайлан баривчилж ирсэн, өөрийгөө тагнуулын байгууллагын нууц мэдээлэгчээ зарласан Д.Энхбатын ”улсын нууц задруулсан” хэрэг прокурорт  хянагдсан билээ. Тэгээд “Өнөөдөр” сонинд “Д.Энхбатыг шүүхэд шилжүүлж, ҮАБЗ-ийн ажлын албаны даргыг цагаатгалаа” гэсэн нэгэн өгүүлэл үйл явцын ил төгсгөл болсон билээ.
 Нийслэлийн Прокурурын газрын хариу мэдэгдэх хуудас №1105-д “холбогдох хэргийг хянаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг мэдэгдье” гэжээ. Энэхүү мэдэгдлээс хойш сэтгэл амарч тайвширсэн боловч ямагт айдастай ажиллах болсон. Учир нь шаардлагатай гэвэл хүнийг яаж ч ”алж” болохыг надад тохиолдсон явдал харуулсан учраас хүн сэтгэл зүйн хувьд тун эмзэг болдог юм билээ.
Хилс хэрэгт гүтгэгдэн сэтгэл санааны хувьд хүнд байдалд байсан тэр үед надад үнэхээрийн их тус болж байсан гэр бүл, найз нөхөд, шударга ёсыг дэмждэг иргэдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхийг хүсч байна. Аливаа бэрхшээлийг хүн өөрийн биеэр мэдэрч байж жинхэнэ утгаар нь ойлгодог.
 

Бусад мэдээ

Oct 09, 2019 11

Исгэрээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/