БНМАУ-ын нутаг дэвсгэр, Халхын голын районд болсон байлдаан
      1935 оноос эхэлсэн Монгол, Манж-Го-ийн хооронд хилийн будлиан тасралтгүй үргэлжилсээр 1939 оны тавдугаар сар болоход Японы цэргийн командлал Халхын голын орчим нутагт цэргээ төвлөрүүлж эхэлжээ. 5 дугаар сарын 11,12-нд болсон хилийн тулгаралтын дараагаар  Дунд овооны баруун талд байрлаж байсан БНМАУ-ын хилийн 7 дугаар заставыг японы нисэх онгоц 5 дугаар сарын 15-нд бөмбөгдөв. 5 дугаар сарын 28-ны үүрээр японы  40 орчим онгоц  манай цэргийн байршлыг бөмбөгдөн, давшилтад орсноор  Халх голын  райн дахь  байлдагч талуудын  цэргийн  ажиллагаа эхэлжээ.
    1939 оны тавдугаар сараас 9 дүгээр сарын 15-ны агаарын байлдааныг хүртэл 4 сар  үргэлжилсэн энэ дайнд нэг талаас ЗХУ, БНМАУ, нөгөө талаас  Япон, Манж-Го  гэсэн дөрвөн улсын 132 мянган цэрэг офицер,1000 гаруй танк, хуягт машин, 800-аад нисэх  онгоц оролцжээ.
    Халх голын дайны явцад  6 дугаар сарын агаарын байлдаан, дэлхийн хоёрдугаар дайн өмнөх танкийн хамгийн том тулалдаан болох Баянцагааны тулалдаан зэрэг томоохон байлдаанууд болж, 8 дугаар сарын 20-нд эхэлсэн Монгол-зөвлөлтийн цэргийн Ерөнхий давшилтын дүнд Хамардаваа-Номунханы чиглэлд  японы 6 дугаар армийг бут цохив. Дайн төгсгөлийн шатанд орсон ч 9 сарын дунд үеийг хүртэл Халуун рашаан-Мана уулын чиглэлд япон-манжийн цэргийн довтолгоон үргэлжилж, 9 дүгээр сарын 11-нд японы тал Нөмрөгийн эрэгт гарч иржээ. Түүний эсрэг Монгол-Зөвлөлтийн командлал томоохон хүчээр довтлон, эзэлсэн газрыг чөлөөлөхөөр бэлтгэж байх үед Москвад - ЗХУ, Япон улс гал зогсоох  хэлэлцээ хийж, тохиролцоонд хүрчээ. Энэ ёсоор 1939 оны 9 дүгээр  сарын 16-ны өдөр, Москвагийн цагаар  02.00 цаг, Улаанбаатарын цагаар өглөөний  7 цагт  гал зогсоож, байлдагч талууд эзэлсэн байрлал дээрээ үлджээ.
     Халхын голын дайны явцад байлдааны бүх төрлийг хамарсан нийт 101 томоохон тулаан болж, нийтдээ 74522 хүний хохирол учирснаас 28246 нь амь үрэгдсэн тооцоо бий. Халхын голын дайн нь  харьцангуй бага  нутаг дэвсгэрт болсон хэдий ч оролцсон хүн хүч, зэвсэг техникийн хэмжээ, орчин үеийн цэрэг техникийн бүх ололтыг ашигласнаараа онцлог бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны  өмнөх томоохон байлдаан, түүний эхлэл болсон юм. 
      Энэ дайнд Монгол Ардын хувьсгалт цэргийн 3 морьт дивиз, бусад анги салбарын  8500 орчим цэрэг дайчид  оролцож, Зөвлөлтийн цэргийн хамтаар ялалт байгуулан  улс орныхоо хил хязгаар, бүрэн бүтэн байдлыг  хамгаалж, тусгаар тогтнолоо бататгаж чадсан билээ. Халх голын дайны ялалт нь тусгаар тогтносон БНМАУ  бодитойгоор оршин тогтнож буйг дэлхий дахинд харуулсан юм.  (Н.Хишигт)
Ашигласан ном зохиол
Батбаяр Ц., Монгол ба  Их гүрнүүд  ХХ зууны эхний хагаст (Хиагтаас Ялта хүртэл: Сталин, Чан  Кай ши,  Монголын тусгаар тогтнол). Хянан тохиолдуулсан:Ч.Дашдаваа. УБ.”Мөнхийн үсэг” ХХК, 2006
Р.Болд. Зарлаагүй  дайн. Халхын голын байлдааны цэрэг-дипломатын түүх. Хянан тохиолдуулсан: Ж.Болдбаатар., М.Ганболд.  УБ.:  “Nepko publishing”, 2014
Монгол цэргийн түүхийн товчоон. Дэд дэвтэр. УБ.:”Үнэт цаас”, “Алтан үсэг” компани, 1996.
М.Бямбарагчаа, Ц.Батсайхан, Зөвлөх:Д.Мөнх-Очир, Түүхийн зөвлөх:С.Ганболд).  УБ.: “Бит пресс” ХХК, 2014
 
1300 он
 
1359 он

 
 

Бусад мэдээ

Nov 08, 2019 3

Халх малгай

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/