Уншиж байна...
Монголчууд ардчлалын гэх замыг сонгоод гучин жил рүүгээ дөхөж явна. Магадгүй хөгжлийнхээ нэгэн сонгодог үерүүгээ орж байна. Бүх л шатны удирдлагад улс төрийн нам гэсэн ганцхан сонголтоор шалгаруулсан, шинжлэх ухаанч биш удирдагчдийг илүүд үздэг тийм үед амьдарч байна. Тэд мэргэжлийн бус гэсэн тодотголтой, улс төрийн намын гадаадад хийх айлчлалын бүрэлдэхүүнд орж явсанаа курс төгссөн хэмээн андуурч бичдэг “хообийтой”. Жолооны курсээс өөр ажил хийж үзээгүй хүнээ сонгуульд сайн ажилласан шалгуураар мэргэжлийн ерөнхий газрын дарга хүртэл дэвшүүлдэг “улс төрчид”-тэй болчихсон. Хаана ч мэргэжлийн чадвар дутах явдал монголын төрд “өвчин” болсон нь цаг үед тулж ирсэн нь өнөө цаг юм. Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байгаа сайжруулсан шахмал түлшний "Таван толгой түлш" компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар бол монголын “шилдэг улс төрч гэр бүл”-ийн төлөөлөл, илэрхийлэл билээ. Эцэг нь Элбэгдорж ерөнхийлөгчийн үед гавьяат цол хүртэж, ардын цолонд нэрээ дэвшүүлж явсан, өөрийгөө ардчилагч гэж нэрлэдэг нэгэн. Хүү нь ардын намаас нийслэлд төлөөлөгчөөр удаа дараа сонгогдож, улмаар улс төрийн “бялуу” хүртэж энэ ажилд томилогдсон. Энэ гэр бүлийг бичиж байгаа нь улс төрийн намын төлөвшил гэж зүйл огт байхгүй болчихсон. Намын нэр дор “хоолоо” олж иддэг улс төрчид бүх шатанд бий болсоны жишээг харуулаад байгаа юм. Өнөө үед бүх шатанд ийм зүйлийг “МАНАН” гэж олон түмэн нэрлээд байгаа юм. Ийм асуудлыг улс төрийн намуудыг хатуу гишүүнчилгүй болгосноор зогсоож болох талтай. Эрхэм захирал М.Ганбаатар бол сайн улс төрч болохоос шахмал түлшний мэргэжлийн хүн биш. Олон зүйл дээр улс төрч, мэргэжлийн ялгаа тодрох болсон нь шударга ёсыг хэрэгжүүлэхэд дөхөм болох биз ээ. Шинэ зүйлийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд олон бэрхшээл тулгардаг. Тийм байсаар ирсэн. Хэрэгжүүлж байгаа ажил нь хүний амиар хэмжигдэж болохгүй, энэ бол шууд хариуцлага хүлээх асуудал. Би мэргэжилтэн биш улс төрч байсан байна гээд ажлаа өгөх ёс зүй харагдаж байна. Цөөхөн монголчуудад хүний амь гэдэг бол хамгийн үнэтэй зүйл билээ. Сайжруулсан шахмал түлшний асуудлаар "Таван толгой түлш" компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Улаанбаатарын утаа багассан. Итгэхгүй бол Багануур, Налайх ороод үз” хэмээн ярилцлага өгчээ. Тэгээд “Өнөөдөр бидний өмнө байсан, тоохгүй орхиж ирсэн, гэр хороололд бугшсан идээ бээр түлшээр илэрч гарч ирж байна.“, “Мөн хайнга, хэнэггүй байгаа иргэдэд ойлгуулж өгөх” хэмээн шалтгааныг өмнөх рүүгээ чихэх юм ярьж байна. Монголчууд бид олон зуун жил галаа түлээд амьдраад ирсэн, галдаа ойр, түүнийгээ шүтэж ирсэн ард түмэн юм. Үнэн хэрэгтээ бол ажил дөнгөж эхлэж байна. Өвөл эхлээгүй байгаа. Бас хүйтрээгүй байна. Үр дүн нь харагдаагүй байна. Эхний шатанд хүний амь эрсдсэн нь хариуцлага тооцох шалтгаан болно. Гэтэл одоо улс төржсөн маргаан үүсгээд эхэллээ. Хэдэн хүн нас барсаныг хэвлэлд мэдээлснийг “Засгийн газрыг унагах гэсэн сүүлийн мухардмал арга” хэмээн бичжээ. Бидний хэрэгжүүлж байгаа алхамууд нь нөгөө л муулаад байдаг хятадуудын туршлагаас судлаад хэрэгжүүлэхэд болчих зүйл. Цоо шинэ зүйл огтхон ч биш. Хятадын нийслэл Бээжинд нүүрлэсэн автомашины түгжрэлийг цэгцэлсэн олон аргуудыг хэрэглэсэн. Түүнээс дугаарын хязгаарлалтын аргыг өмнөх үеийн засаг дарга Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн. Олон асуудлыг шийдье гэтэл хөрөнгө санхүүд гацаад байгаа байх. Замын түгжрэлийг зохицуулж, жилд 80 км агаараар зам тавьсан хотын жишээ байж байна. Харин утаа бол олон арван сая хүнтэй Бээжин хотод гамшиг байсан. Тэр олон сая хүмүүсийг утааны аюулаас богино хугацаанд зайлуулж чадлаа. Утааг арилгаж, хүн амаа сайхан орчинд амьдруулах талаар олон арга хэмжээ авч амжилттай хэрэгжүүлсэн. Үр дүн гараад эхэлчихсэн байна. Өөрөөр хэлбэл хүний аминд хүрэхгүйгээр туршлага судлаад хэрэгжүүлчих туршлага, аргачлалыг хоёр цаг яваад хүрчих өмнөд хөршид байж л байна. Сайжруулсан шахмал түлшний асуудлаар "Таван толгой түлш" компани, түүний монгол, япон, солонгосын эрдэмтэдийн зөвлөл ажлаа хийж чадсангүй. Үр дүн нь хүний амиар хэмжигдэв. Одоо бол арга барилаа өөрчил гэсэн дохио өглөө. Үүнийг хуучин баг хийж чадахгүй. Эхний шатанд хариуцлага тооц, мэргэжлийн, туршлагатай хүнээр удирдуулаад хийгээд үз хотын даргаа. Угтаа энэ асуудал бол хотын даргын хариуцсан ажил. Манайд Ерөнхий сайд, ерөнхийлөгч нь оролцох хэмжээнд хүрчихсэн зүйл. Улс төржсөн асуудлууд бидэнд алхам дутам саад болоод байна.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/