Таны энэ өдриин амар амгаланг айлтгая. Хаагуур явж тахилын аялал хийж байна. Хол ойрын аялалын сонин хачнаасаа хуваалцаач...
 
-       "Монголын бөөгийн нэгдсэн эвлэл"-ийн тахилга зургаан сарын хорин хоёрны өдөр Чингис хааны төрсөн нутаг, Хэнтий аймгийн хөх нуурын Зүрх ууланд болж өнгөрлөө. Саяны тахилга нь Монголд хамгийн олон бөө, удган цуглаж бөөлснөөрөө онцлог байлаа. Чингис хааны 850 жилийн ойг тохиолдуулан сүнсэнд нь хүндэтгэл өргех ёслол хийсэн. Хорин нэгний орой бүх бөөнар цугларсны дараа тэнгэрт Монголын газрын зураг үүлээр бүтээгдэн гарч ирсэн. Тэнд цугласан хүмүүс үүнийг хараад гайхан биширч байлаа. Галын тахилга болж мянга гаран бөөзэрэг бөөлсөн. Язгуурууд
буусан. Олон орны бөөнар ирсэн. Америк, Солонгосоос ирсэн бөөнар тахилага хийлцсэн сонирхолтой үйл явдал боллоо.
Язгуур бууна гэж юу вэ?
-        Язгуур гэдэг нь эртний өвөг дээдсийн сүнс, бөөудгадуудын онгод сахиус юм. Жирийн хүмүүс тэднийг фото зургийн хальсан дээрээс илуу тод харж чадна.
Бөө удгадуудын онгод сахиус гэж тэгвэл хэнийг хэлж байгаа юм бэ?
-        Хүн болгонд, тэр бүүхэл амьгүй зүйлд ч сүнс байдаг гэдгийг одоо шинжлэх ухаан хулээн зөвшөөрөөд судалж байна.Тэгвэл бөөудган болгонд тэр нь байж л таараа шүүдээ. Гэхдээ өвөг дээдсийнхээ сүнсийг бөөмөргөлд онгод сахиус хэмээн дээлдэн тахидаг.
Бөөмөргөл ямар зан үйлтэй, ямар өмсгөлтэй, хэрхэн онгодоо авдаг, шүтээнтэйгээ хэрхэн харилцдаг талаар та хэвлэлүүдэд зөндөөярилцлага өмнөньөгсөн байсан. Гэхдээ чамгүй олон жил энэхуу мөргөлийн зан үйлтэй холбогдсон хүний тань хувьд асууя гэж бодож явдаг байлаа. Таныхаар бөөмөргөл гэдэг шашин уу?
 
-       Бөөмөргөл нь хүн төрөлхтний хамгийн эртний шүтлэг бишрэл юм. Нэн эртний үеэс шүтэж ирсэн гэдэг нь археологичдийн олж илрүүлсэн буган хөшөө, хадны сүг зураг, булш бунхнаас олдсон олдворууд бэлхнээ харуулж байна. Монголчууд нар, cap, тэнгэр гуравт сүсэлж, тэдгээрээсээ эрч, илч авдаг мөргөлчид байлаа. Тэр үеийн мөргөл нь яваандаа мэргэ төлөг, шившлэг дуулдага, өөрийн гэсэн зан үйлтэй болсноороо бусад шашинтай эн зэрэгцэн оршиж байна. Уул, ус, хөх тэнгэрээ шүтэж мөргөн, залбирч, эх байгалиа тахидаг хүмүүс бүгдээрээ нийлээд эх дэлхийн хамаг бүхнийг авран хамгаалах нэгэн зорилгоор мөргөж, залбирч байна.
 
 
Тэгвэл мөргөл гэж юу вэ. Бөөгэж юу вэ. Аль нь хүчтэй вэ?
 
-       Мөргөл гэдэг бол нэг хүн нэг уул усыг ч тахиад яваад байж болох ойлголт. Тэгвэл хөх тэнгэрийн онол бий боллоо. Тэнгэризм гэдэг ойлголттой биеэ даасан судлагдахуун үүсчихлээ. Бөөмөргөл нь мэдээж шашны зан үйлтэй холбогдож байгаа болохоор шашин. Гэхдээ бусдаас ялгаатай нь бөөгнөрсөн эрчим хүчийг өөртөөхурааж байгаль дэлхий, бусад амьтан хүнийг хэнийг нь ч ялгалгүй засах их эрч хүчийг өгдөг.Тиймээс бөөгэдэг бөөгнөрсөн эрчим хүч юм шүүдээ. Бөөн бөөгнөрсөн бөөндөөгэсэн утгыг ч мөн агуулж байна.
-       
Та хэн бэ. Та анх онгодоо авч байх үеэ санадаг уу?
 
-       Би шашныг хартамхитай зүйрлэдэг тийм нийгэмд өсч хүмүүжсэн Дорнодын хүн. Гучаад оноос хойш манай нутагт лам бөөнарыг олноор хэлмэгдүүлж, хоморголон устгаж байсан юм. Тэр цагийн сүүдэр дунд гэх уу дээ, харуй бурийд гал асааж онгодоо авсан. Нутгийн багш нарын маань зарим нь зан үйл үйлдэж, зарим нь уулын бэлд бургасанд нуугдан хүн харж өгч байж энэ зан үйлийг гүйцэтгэж байлаа. Тэр үед би арваад настай л байсан юм. Тэр цагийн аль ч бөөбургасанд нуугдаж юм уу, эзгүй уулын орой дээр онгодоо авдаг байсан. Би шинэ цагийн бөөгийн анхдагчдын нэг болсондоо баяртай байдаг. Ерээд оноос нээлттэй болсон шүтэх эс шүтэх эрхээ эдэлж, түмэн олныхоо тусын тулд амьдарч яваагаараа бахархдаг. Тиймээс энэ зан үйлд өөрийн хувь нэмрийг оруулж, хэлэх үгийг хэлж, "Дагшин тэнгэр" бөөмөргөлийн төвийнхөөүйл ажиллагааг ч мөн хорин жил тасралтгуй явуулж байна. Манай бөөмөргөлийн төв Монголдоо төдийгүй гадны хэд хэдэн оронд шавь нартай байдаг. Ер нь Монголын бөөгийн шашины талаас дэлхийн олон улсад хүрч үйлчилж байгаа цорын ганц төв гэж хэлж болно
 
Бөөмөргөл хүний хувь тавиланд хэрхэн нөлөөлдөг юм бэ?
 
-       Бид нэг л дэлхий дээр амьдарч байгаа юм чинь доогуур хөрсөөрөөнэг л судсаар холбогдсон байгаа. Дээрээ нэг л тэнгэртэй. Газраа хагалан хиллэдэг шиг, тэнгэрээ бас хоёр зуу гаран тэнгэртэй гэж бөөмөргөлд үздэг. Учир нь тэнгэр ч мөн эзэдтэй байдаг хэрэг. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл би Байгаль далай,
Буйр нуур, Хөвсгөл далайн болон томхон уул овоодын тахилгыг гардаж хийж байсан. Би Солонгосын Тежоны их далайд очиж хүн ардынхаа төлөөбуяны их тахилга хийсэн. Тэгж явахад байгаль дэлхий, далай тэнгис эзэнтэй байдаг нь тодрон гарч ирсэн. Намайг 15 минут бөөлөхөд л далайн эзэд маш хурдан дөрөв таван минутад орж ирээд надад учрыг хэлээд зогсохгүй шинжлэх ухааны үндэслэлтэй хүн төрөлхтний мэдэхгүй олон зүйлийг хэлж байсан. Ер нь лус савдгаар оролдож байгаа хүний эрүүл мэнд хийгээд амьдрал тийм тэгш явдаггүй гэдгийг онгод шүтээн минь үргэлж надад хэлнэ. Энэ тухай хэлэх үг, хийх ажил маш их байгаа л даа. Жирийн хүн ойлгохгүй. Материалистуудад цөөхөн хоромд цөөн үгээр зангидан хэлэх юм бол газар дэлхийгээ сэндийчэн, гол усаа хуурай сайр болгосон хүний үр хүүхдийн хувь заяа өөдтэй явааг та харж байна уу. Тэдний дараа дараагийн хувь заяаг төсөөлөхийн аргагүй гашуун харагддаг. Бөөхүн ч ялгаагүй. Буруу замаар мөргөл хийвэл тухайн хүн бурхан болсон ч тэнгэрийн тамд очно.
 
Бөөгийн гэлтгүй шашны ямар нэг шүтлэггүй хүмүүс байдаг. Тэд ёс мэдэхгүй хүнд ёр халдахгуй гэдэг. Ёсыг мэдэх ёстой юм уу. Хээр гадаа явахдаа юуг анхаарах вэ?
-       Тэр хүмүүс дайрлагад их өртөж байна. Дайрлага дайрна гэж ярьдаг. Болохгүй өдөр очоод л усанд орчихдог тийм ээ. "Сарныхаа хир"- ийг ирсний дараа усанд орох ч юм уу. Дараа нь салдаггүй яр, харшилтай болсон байдаг. Энэ юуг хэлээд байна гэвэл уул ус эзэнтэйг. Юуг анхаарах вэ гэвэл энэ уул усанд эзэн бий гэдгийг л мэдчих хэрэгтэй. Хүний өмчийг бусниулбал шийтгэл хүлээдэг хүний нийгмийн хууль байгаатай адилхан шүүдээ. Нутаг усны эзэн онгодын юмыг сүйтгэвэл байгалийнхаа хуулиар шийтгүүлж байгаа хэрэг...Үүнийг л би олон түмэнд ойлгуулах гэж энэ яриандаа онцлоод байгаа юм.
 
Амьдрал бол аялал ч зөв замаар аялахгүй бол төөрнө
 
Багш, шавь нарынхаа чадал тэдний чанарын тухай сонирхуулаач?
-       Миний багш Данзан, Цэрэн гэж их том зайрангууд байсан. Цэрэн зайран бол халхын бөөгийн үндэс суурийг жинхэнэ утгаар нь гаргаж ирсэн аугаа хүн. Тиймээс бөө судлаач нарт тэр хүний тухай заавал хэлэх учиртай юм. Энэ хүний хийсэн үйл замнал нь үнэхээр их. Тэнгэрт халихдаа хүртэл тэнгэрийн ёсоор суугаагаараа хальсан. Харин энэ хүнтэй эн зэрэгцэх хүн бол Дорнод аймгийн Баян-Уул сумын Лувсандагва гэдэг мундаг зайран байсан нь Данзан багшийн эцэг. Лувсандагва зайран Монгол болон Буриаддаа нэр хүндтэй их юм хийсэн хүн л дээ. 1990-ээд оноос өмнөхэлмэгдэж шорон оронд орж байсан хүн. Гэхдээ тэр хүний хийсэн бүтээсэн үйл их л дээ. Бөөллөө, уул тахилаа гээд л шоронд хийчихдэг байсан юм билээ. Энэ багш нарын сургасан шавь нар Улаан-Удэд "Тэнгэр" бөөмөргөлийн төв гэж байгуулан ажиллаж байгаа.
-       
Тухайн бөөхалх уу, буриад уу гэдэг нь огт хамаагуй. Тухайн бөөтэнгэрт хэр хүчтэйгээс шалтгаалж аль ч улсаас хамаагуй шавь тодруулдаг. Ер нь тийм хүчтэй бөөнарт аль ч үндэстэн, ястны онгод бууж болно гэдгийг би өөрөөнотолчихоод байгаа. Би орос хэлэнд муу хэр нь орос шавьтай. Тэр шавь маань бөөлөхөөрөөл монголоор яриад байдаг.
Олны дунд орох, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн удган хүн байна гэдэг амар хэрэг биш биз. Олон шавьтай юу.
-        2007 онд олон улсын зурхай судлалын бага хуралд оролцсон юм. Энэ үеэс л эхэлж миний олны дунд орох зам нээгдсэн байх. Өмнөнь гэртээ ихэнхдээ байж гэрээрээ хүмүүс эмчилдэг байсан. Гэхдээ 2005 онд Монгол бөөгийн "Голомт" төвд удам язгуурын бөөнартай хамт ажиллаж байсан...Тэр цагаас хойш олон сайн шавьтай болсоон.
 
Таны хувьд шавь тодруулахдаа ямар шалгуур тавьдаг бол?
Дэлхийн эрчим буюу энергийн их сувгаар хүн амьдардаг... Удган хүний биед шингэсэн их гэрэл, эрчим хүч байна аа даа. Тэр гэрэл / Аура / хүний өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн амьдралыг харуулдаг. Гэхдээ бүх бөөудганууд адилгүй, өөр өөрийн арга барил, сахиус тэнгэртэй байдаг. Сүүлийн үед албин бөө, чөтгөрийн бөөгэдэг ч юм уу ангилалтай бөөудганууд олноор гараад байна. Хуурамч бөө, жинхэнэ бөөгэж яригдаад байгаа. Ер нь бөөболсон хүн өөрийгөөхуурамч гэж мэдэхгүй. Учир нь бөөболох арга зам нэг л байна. Харин засал хийлгэсний дараа биелэл нь ямар байгаагаас шалтгаалж танигдана. Би шавь тодруулахдаа гурван cap цаашлаад гурван жил хүлгээлгэх үе ч бий. Хэрвээ тухайн айлд хэн нэгэн нь удган болж шүтээн босгох ёстой гэвэл тэдний хүүхдүүдийн аль нь ухаантай, толгой сайтай байна гэдгийг шалгах ёстой. Хэн нь ах дүүстээ хүлээн зөвшөөрөгдсөн байна түүнийг л сонгоно. Тийм учраас манай Дагшинтэнгэр бөөмөргөлийн төвөөс 20 жил болоход чих халууцуулсан бөөтөрөөгүй. Нэгжилд Монгол, Оросын нийлсэн цөөхөн хүн бөөболгодог. Ер нь хэн нэгэнд засал хийгээд тэр хүнээ аварч чадахгүй бол бөөгэх нэрийг хэрэглэхгүй байсан нь дээр.
Та хорт хавдарыг эдгэрнэ гэдэг. Их л олон лам оточ, бөө, эмч нар тэгж хэлдэг. Тэгэхээр ийм өвчтэй хүмүүсийг эдгээж байсан түүх надад их сонин санагдаж байна?
-       Түүх олон бий. Ернь бол дотор эрхтэн, нуруу, тархины өвчтэй олон хүнийг өвчнөөс нь салгасан даа. Гэхдээ би оточ биш шүүдээ. Хүнд эм тан өгдөггүй. Харин эруул болоход нь дээд тэнгэрийн хүч, гэрэл гэгээг л бие мах бодод нь шингээж өгдөг. Удган дээр өвчнөөилааршуулах гээд ирж байгаа хүнийг бид эрүүл саруул болгох л үүрэгтэй. Ямар ч өвчтэй хүн ирж болно. Харин тэр хүнийг яаж эдгээх вэ гэдгээ л бид сайн мэдэж байх хэрэгтэй. Ер нь бөөлөөд онгод ороод ирэхээр ямар ч хүнийг эдгээх боломж байдаг. Тэгэхээр гэнэт хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдээд байна гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй. Энэ нь уул усны хорлол буюу иднийхээр хараал юм. Тийм хараал хүний биед ямар ч эмчилгээгүй өвчин болж ирдэг. Онгодууд ч тэгж хэлдэг. Ер нь бөөудган хүний хийж буй зан үйл энгийн юм шиг харагддаг ч цаанаа том утга агуулгатай байдаг. Хийсэн засал нь маш хурдан хүрч байдаг юм. Манай удмын бөөнар их даруухан улс шүүдээ. Тэр бүр үйлсээ яриад байдаггүй. Чи заавал мэдэх гээд байвал над дээр ирээд эруул болж буцсан хүмүүсээс илүүихийг асуугаарай. Тэдний дунд тал цус харваснаас эхлээд сэтгэцийн өвчтэй болсон, унадаг, хараагүй болсон хүмүүс ирээд эдгэсэн хүмүүс олон.
Би заавал нэг түүх сонсмоор байна?
-       /Инээв/ Чи өөрөөсурвалжлаарай. Би урьж байна.Оросын нэгтосгоны иргэн намайг зорьж ирсэн түүх дөнгөж сая нүдэнд зурсхийлээ л дээ. Тэрийг яахав хэлье. Эхлээд тэр хүн хагас солиорлын байдалтай ирж байсан. Унтаа өвчтэй хүн байсан юм. Тэгээд бөөлүүлээд гурван өдөр гурван шөнөунтсан. Сахиусаа аваагүйгээс тэгж л дээ. Тэр хүн нутагтаа очоод тал цус харвасан юм байна. Харин Оросын эмч нар түүнийг гурван сарын настай. Хамгийн цаад тал нь зургаан cap л хүрнэ гээд эмнэлгээс гаргачихсан байсан. Намайг урьсаны дагуу очиж бөөлсний дараа баруун талаасаа мэдээ орж эхэлсэн. Тэр хүн сахиусаа аваад гурав хоногийн дараа гэхэд нүүр нь тэгширч мэдээ орж байсан.
 
Тэгээд энэ хүн одоо ямар байна?
 
-       Гучин долоон нас хүртлээ төрөөгүй байсан энэ хүн саяхан үр хүүхэдтэй эв эрүүл сав саруул хүн байгаа. Оросын эмч нар гайхан толгой сэгсэрч байсан юм. Энэ бол онгодын хүч. Тэнгэр сахиус минь өршөө, өршөө.
 
Зарим хүн хаана ч очоод яагаад ч аврагдаагуй байдаг.Ихэвчлэн тэд бөө мөргөлд итгэл алдарчихсан байдаг.Шарын шашин бол түүнийг хийсэн үйлийнх нь үр гээд тайлбарлачихдаг. Христ бол та өөрөөгэмтэн гээд хариулчихна. Дараа төрөлдөөсайн төрнөгээд итгуулчихнэ. Харин бөөнар яаж тайлбарладаг вэ?
-       Нүүр талтай хүн гэж байдаг. Тухайн онгод сахиус нүүр талтай хүндээ сайнаар нөлөөлж байхад нүүр талгүй хүнд юм хийдэггүй. Хийгээд ч тэр нь сайн нөлөөүзүүлж чаддаггүй. Энэ бол дээр үеэс байсан асуудал. Миний багш нар мундаг сайн бөөч гэсэн зарим хүнийг "За Танд би юм хийж чадахгүй юм байна. Шинэ гарч байгаа тэр удган дээр оч" гэж буцаадаг байсан. Тийм болохоор сайн бөөбайвч харсан тэнгэр нь биш л бол засал болохгүй гэсэн үг. Дөнгөж сахиусаа авсан хүнд ч шүтдэг хүн гэж байдаг. Энэ нь цаашилбал отог омгийн шүтээн гэж яригддаг. Тэр аврагдахгүй байгаа хүнд сахиус л хэлж өгнөдөө.
Амьдрал бол аялал сэтгүүлийн энэ дугаарт холын сонин хачинаа хуваалцсан танд баярлалаа. Цаашдаа тантай хамт "Мөргөлийн аялал"-д оролцож ард түмэндээ бөөмөргөлийн зан үйлийг зөв таниулахдаа бид баяртай байх болно оо?
-       Баярлалаа. Амьдрал бол аялал ч гэсэн зөв замаар аялахгүй бол төөрнө. Чоно нохойн идэш болно. Байгалийн давагдашгүй хүчний тухай сэрэмжлүүлсээр байтал хүн аялалд улайран гардаггүй шүүдээ. Тэрэнтэй яг адилхан. Нутаг усаа бузарлаж, яаж баяжих вэ, яаж энэ гэдсээ цатгалан байлгах вэ яаж... яаж.... яаж ...гээд шунаад яараад буруу замаар гүйгээд байвал тэр хүнд юу ч тохиолдож магадгуй шүүдээ. Хүн гэдэг цадна гэж байхгүй гэдгийг онцолж хэлмээр байна.
 

Бусад мэдээ

Mar 30, 2020 2

СҮГСЭЛЗҮҮР

Mar 30, 2020

Үүчүүр

Mar 20, 2020 22

Дэмбээ

Mar 17, 2020 20

Дайралцаа

Mar 17, 2020 15

Буур ботго

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/