Монгол Улсад анх удаа бөөгийн нэгдсэи эвлэл байгуулагджээ. Энэ талаар МонголынБөөгийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон түүхийн ухааны доктор Д.Хоролдамбатай ярицлаа. Тэрээр 20-иод жилМонголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг судлах, cypmaлчилax, Монголд хвгжлийн шинэ орчин бий болгох асуудлыг төрийн бодлогод тусгуулах чиглэлээр ажиллаж ирсэн бөгөөд монголчуудын түүхсоёл, 1930-1960-аад оны улс төрийн их хэлмэгдэлтийн maлaap судалгааны ажлыг хийж, олонөгүүлэлном бутээлийг уншигчдадаа вргвн барьсан залуу эрдэмтэн юм.


- Монголд анх удаа бөөгийн нэгдсзн эвлэл байгуулагдсан гэж сонслоо. Энэ талаар товч танилцуулиа уу?

-Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол түмний сайн сайхны төлөөэвлэлдэн нэгдэж, хүний эрхийг дээдлэх, өвөг дээдсийнхээ язгуур өв соёлыг танин мэдэх, хойч үедээ өвлүүлэх, монгол эх орныхоо төлөөбөөгийн хүчийг ашиглая, хүчээ нэгггэе гэж бөө, удгад нэг дор чуулж, зоригтой шийдэлд хүрч нэгдсэн зохион байгуулалгад орсон нь томоохон дэвшил юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Монгол Улсад бөөгийн төв, байгууллагууд, бөөнарыг нэгтгэсэн МБНЭ байгуулагдлаа. Эв¬лэл өөрийн бүтэц, зохион байгуулалт, дүрэм журмаа хэлэлцэн баталлаа.
Дор бүрнээ шавьнартаа хүндлэгдсэн тэднийхээтөлөөлөл болсон 100 гаруй багш бөөнар, төр түмэнд нэр алдартай зайран, удгад Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл гэдэг нэгэн дээвэртбагтсан түүхэн үйл явдал боллоо. Цаг нь ирэхээр цасан доороос яргуй цухуйна гэдэг энэ. Олны танил, тэнгэрийн үйлд итгэмжлэгдсэн бөөсудлаачид ч оролцсон. Тэнгэрт ивээгдсэнэнэ дээвэр багтаамж ихтэй. Ач тустай олон сайхан зайран, удгад, олон түмэнд үүд хаалгаа нээлээ.
Бөө,бөөгийн явдал өөр, бүжин туулайн харайлт өөр гэдэг болохоор Мон¬голын бүх бөөг багтаана гэж байхгүй. Харин их зонхи нь нэгэн дээвэрт орохыг илүүд үзсэн хэрэг. Монголын Бөөгийн нэгд¬сэн эвлэлийн Epөнхийлөгчөөр Монгол Улсын УАБЗ-ийн ажлын албаны даргаар 10-аад жил ажилласантомоохонмэргэжилтэн, хурандаа Д.Жаргалсайхан сонгогдлоо. Монгол бөөгийн "Дүнгэр" төвийн тэргүүн, олон түмэнд төрийн зайрангэж алдаршсан Д.Бямбадорж зайран, Монгол бөөгийн"Голомт" төвийн тэргүүн Ш.Сүхбат нарыг хүндэт ерөнхийлөгчөөр сонгосон.
Дэд Ерөнхийлөгчид хэд хэдэн хүнийг сонгосны нэг нь миний бие юм. Эдгээрдэд ЕрөнхийлөгчидМонгол туургатан бөө, Дархад бөөгийн төвийн тэргүүн Ч.Чинбат, Азийн бөөгийн холбооны Энхжаргал удган, Д.Одгэрэл, Энхзаяа зайран, Батчулуун удган, болон бөөг судлах, сурталчилахад дорвитой хувь нэмэр оруулж буй Д.Бадарч ах нарт бөө, уд¬гад итгэл найдвар хүлээлгэлээ.

- Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл байгуулсан талаар хүмүүсийн сэтгэгдэл ямар байв?

Бүтэн өдрийн турш чуулахад санал, шуумжлэл, маргаан, мэтгэлцээн өрнөж, бөө, зайран удгад, тэнгэр шүтлэгтнүүд хоорондоо танилцаж, нүүр хагарч, магнай тэнийж байв. Чуулган өндөрлөхөд тэд сэтгэл нь хорогдож, нэг хэсэгтээ л тарж явахгүй байсан. Би нөхдөө оллоо. Уpar төрөл өө оллоо. Миний онгод, тэнгэр тэсгэлгүй их баярлаж байна гэж сэтгэлийнхээ үгийг хэлцгээж байсан.
Биднийг чуулахад онгод, тэнгэрүүд баярлаж, хооронд нь тийнхүү дотносох сэтгэл төрүүлсэн хэрэг. Тэнд оролцсон хүн бүрийн амнаас Монголынхоо төлөө бид нэгэн хамт олон боллоо. Унэхээр энд тэнд ганцаардаж бай¬сан бол одоо хамт олонтой боллоо гэж олзуурхан баярлацгааж байснаас үзвэл үнэхээр жинхэнэ бөө нарын олон жилийн хүлээлт байсан нь харагдаж байгаа биз. Тэнгэр шүтлэгтэн монголчуудад ихээхэн итгэл найдвар төрүүлж байна.

- Бөө нар олноор төрж байгаагийн учир юувэ?

Хөх толботныг хөдөлгөж
Хөсрий заяаг нь өртөөлөн
Эзэн тэнгэрийн сүрийг
Эхлэн таниулахын учир
Хөх тэнгэрээс эрхшээн
Хөх цэргээ илгээв
Эзэн тэнгэрээс эрхшээн
Эцэг өвгөдийг нь илгээв
Улаач болох үрсэд нь
Уг удмыг нь залгуулав гэсэн өндөр тэнгэрийн айлдвараас тодорхой мэдэж болно.

Мөн цааш нь:
Хаан эзэн нь залрах цагт
Хасбуу тамга нь харагдах цагт
Хаа байгаа газраасаа Хамжиж дэмжих л үүрэгтэйгэж уран яруу айлдсан өндөр тэнгэрийн айлдвараар хариулья.
Жинхэнэ том онгод, тэн¬гэрүүд ойр зуурын мэргэ төлгө, авгай хүүхний хэрүүлээр цаг нөхцөөдөггүй, төр, түмний тусын тулд юмхийх учиртайг энд давхар хэлсэн байгаа.

- Чингис хаан ер нь бөөтэй ямар холбоотой юмбэ?

Нэн эрт цагаас монгол нутагт бөө мөргөл хөгжсөөр XIII зуунтай золгосон. Чингис хаан Их Монгол улсыг байгуулж, монголчуудын оюуны аугаа их нэгдлийг эмхлэн бий болгохын тулд бөөгийн ёсыг төгөлдөржүүлж мөнх тэнгэрийн шашныг үндэслэж, тэнгэризмийг төгс төгөлдөр томьёолж өгсөн бас нэг гавьяатан юм. Чингис хаан өөрөө мөнх тэнгэртэй харьцдаг аугуу их зайран байсан юм, Үүнийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Чингис хаан, түүний үр, ач нарын хаанчлалын үед мөнх тэнгэрийн шашин Монголын эзэнт их гүрний мандал бадрал хоёр нэгэн үед хөгжлийнхөө ноён оргилд хүреэн юм. Бөө мөргөл, мөнх тэнгэрийн шашныг хоёр сая гаруй монгол хүн шүтдэг байж. Чингис хаан мөнх тэнгэрийн шашны эцэг болохын хувьд түүнийг хэв хууль, зан заншил болгон хэвшүүлэн бэхжүүлэх олон заалтыг Их засаг хуулиндаа хуульчилж өгсөн. Ийм учир бөө мөргөл, мөнх тэнгэрийн шашин нь биднийязгуурын шашин юм.

- Хэдхэи жилийн дотор бөө нар олноор бий болж, ард олныг айлгаж ичээх нь хэтэрлээ. Үүнийг цагдах ёстой юм биш үү гэдэг үзэл бодолтой хүн олон байгаа?

Бөө, удгад төрөхийг цагдаж, хязгаарлаж болохгүй., Аяндаа шүүгдэнэ. Үлдэх нь үлдэнэ. Гэхдээ аяндаа шүүгдэх юм гэж хүлээж сууж боломгүй.
Мөнх тэнгэр бол аугаа их хүч. Бөөбол түүний ач ивгээлийг зон олонд хүргэх улаачид юм. Сайн муу зэрэгцэж байдаг юм хойно онгод тэнгэрийн үйл хийгч бөөнарынхаа нэрийг хөөдөгчид, олны зовлонгоор тоглогч, олз ашиг хайгч хуурамч бөө, ичгуур сонжуургуй этгээдүүд олширч байгааг ярьж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хараал ерөөл хийнэ гэсэн зар мэдээ хуртэл цацагдах болж.Зарим бөө удгад сүсэгтэн олноос архи дарс , мөнгө төгрөг нэхдэг гэр орноор нь орж дайлуулж, цайлуулж согтуурхан хөлчуурч, эмс охидыг нь чангааж, элдэвлэх,эхнэр нөхрийг салгах, гэр орныг үймүүлэх, ид, шидтэн болгож байгаа нь энэ гээд хүнийг түлж, шалзалж алах зэргээр ёсон бусын явдал ёртой юм шиг их болж байгааг дээр дооргүй ярьж, дэвэн дэлхийгээр хэлэлцэж байна.
Хэдэн арав байтугайзуу, мянгаар тоологдох бөө нэртнүүдийг "үйлдвэрлэж" байгаа бөөгийн тухай, 45 хоногийн курс зохиож, бөө, удганы зурганд мөргүүлээд таван сая төгрөг нэхсэн тухай бөө нар халаглан ярилцаж байна. Нэг ураг төрлийнхнөөс хэдэн арваар нь, нэг өрхийн гишүүдийг бүгдийг нь бөө, удган болгосон тохиолдлууд дуулдаж л байна. Энэ бүх алдаа, завхралуудыг цэгцлэх шаардлага амьдралд гулгараад байна шүү дээ.
Монголчууд юугаар ч солимгүй үндэсний соёл, хүмүүжил, зан заншил, үндэсний бахархал болгоноо өдрөөс өдөрт гээж байна.
- Мөнгөнд улайрч газар шорooroo хүртэл худалдаж байraar онгод, тэнгэрүүд хэрхэн өгүүлдэг вэ?
Өндөр дээдсийн минь цycaa юүлж, ясаа ивж үлдээсэн газар шороог харийн луйварчидтай амсан хөнтөрч, лус савдаг хилэгнүүлж, зон олны заяаг хэлтийлгэж байгааг журамлах цаг нь болсныг өгүүлдэг юм. Энэ цагийн ихэнх дээдсүүд шуналын тулам болжээ. Нэг л их нүд шүд нь гялалзсан, мөнгө зоосонд унасан, хөлд нь хий орсон улс байх болж. Зуу наслахгүй байж мянган жил идэх хөрөнгө хураах гэж улайрах нь даанч гаслантай. Гэтэл мөнгөтэй хамт нүгэл хурааж буйгаа ер ухаарахгүй юм. Нарны цаана нас, орчлонгийн цаана там байдаг гэж Найрамдлын Хадхүү зайрангийн онгод айлддаг, олон түмэнд түгээн хэлэхийг шаарддаг юм шүү дээ. Биений чинь цаана биесүүд байдаг юм шүү дээ үр минь! гэж сургадаг том онгод тэнгэрүүдтэй тааралдаж л явлаа. Товчхондоо цадигаа алдаж , цагаандаа гарсан байдлыг таслан зогсоох шаардлага тулгарчихаад байна шүү дээ.
Олон мянган жилийн турш эцэг өвгөдийн минь бүтээн туурвисан оюуны соёл, дархлааг мөхөөчихөлгүй хадгалан хойч үедээ уламжилах, Монголоо Монголоор нь мандуулахад тэнгэр шүтлэг онцгой ач холбогдолтой.
Харсаар, үзсээр атал Монгол Улс, үндэстэн харийнхны гудас, дэвсгэр болж гүйцлээ. Монгол хүний үндэсний бахархал, омогшил хаачив аа. Их Монгол үндэстэн гэдгээ санаж, сэтгэлийнхээ галыг асаагаач ээ, монгол ах дүү нараа. Улс мөхөлд ойртлоо. Улс үндэстнийхээ оюун санааны тусгаар тогтнолыг хамтдаа хамгаалцгаая.
- Монголдшашны олон урсгал орж ирсэн. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
Ер нь хүн шашин шүтэх эрхгэй. Гэвч 2,7 сая хүнтэй, хоёр их гүрний завсарт орших, их гүрнүүдийн стратегийн со- нирхлын бүсэд хамаарах томоохон газар нутагтай, буурай хөгжилтэй, хүн амын олонхи нь ядууралд автсан улсад харийн 30 гаруй шашны урсгал ороод ирсэн байна гэдэг үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал.
Хятадууд бурхны шашинг шүтэхийн зэрэгцээ 234 сая хүн нь өөрсдийнхөөбүтээсэн Кунзийн сургаал болон Даог шүтдэг. Япончууд бурхны шашинг шүтэхийн хамт шинто шашнаа шүтэж л байна. Монголчууд бид бөө, тэн¬гэр шүтлэгээ хослуулаад байж яагаадболохгүй гэж.
Тусгай бэлтгэгдсэн, зохион байгуулалттай, хөрөнгөмөнгөтэй удирдлагатай харийн шашны өмнөбид удирдлага, зо¬хион байгуулалтгүй байснаараа асар их алдаж байгааг ойлгох хэрэгтэй. Тиймээс МБНЭ-ийн бас нэг зорилт бол ард олныхоо оюун санааны тусгаар тогтнолыг хамгаалахад төр, түмэнд туслах явдал юм.
- Жинхэнэ бөөнарыгхэрхэн таньдаг вэ?
Онгод , тэнгэрүүд буух ёстой улаачдаа буудаг гэдгийг хэлье. Уг тэнгэртэй хүн танигданадаа. Зайран, удгад онго, сахиусаа буулгаж байхад тухайн газар цугларагсдын дундаас хамгийн түрүүнд тэнгэрийн улаач' гэж мэдээд дуудаж өөртөө бараалхуулдаг. Хан тэнгэрийн улаач үр байна гээд л бусдаас илүү хундэлдэг учиртай. Ерөнхийдөө сайтар төлөвшсөн, нүдэнд дулаахан, хэний ч хүндлэлийг хүлээхээр бөө томоохон онго, сахиустай байдаг нь харагддаг.
- Нэг бөө энэ зулыг унтарахаас өмнө 500 мянган төгрөг авчирч даатга! Тэгэхгуй бол танайхаас хүний гарз гарах гээд байна! гэсэн гэж сонссон. Тийм юм байх уу?
Тийм яриаг би бас дуулсан. Бөөгийн тийм ёс байхгүй. Тэр бол хүний сэттэл зүйгээр тоглосон цэвэр луйвар. Ер нь бөөгийн ёс зүйн сэдвээр манай эвлэл тусгайлан хурал зохион байгуулахгэж байгаа.
Зовлонтны жолоог залья
Золгүйтний гайг зайлуулья
Олзонд ихээр шунахгүй
Олонд тусыг хүргэе
Барцад гайгаас айхгүй
Балбаж тонилгож өгьегэсэн бөөгийн андгай байдаг юм шүүдээ.
- Сүүлийн үед бөөгөөр хараал хийлгэнэ гэсэн яриа их дэлгэрч байх шиг.
Гавьсан ч юмгүйбайж хэн нэгэнд атаа санаж "юм хийлгэнэ" гэдэг тэр хүнд өөрт нь л муу. Хараал хар толгойд ньгэдэг.Тийм юм хийвэл улаачид өөрт нь муугаар тусах байдал ажиглагддаг. Түүнээс болж онго, тэнгэрууд нурдаг гэдэг. Тэнгэрийн хууль өөр байдаг юмаа. Тэгэхээр бөөнарыг гэгээрүүлэх ажил чухал болоод байна. Энэ талаар манай эвлэл төлөвлөсөн ажил бий. Лам нар 5-10 жил хамт суралцаж, шавилан сууцгааж, нэлээддэс дараатай сургалтаар боловсорч, хүмүүждэг. Гэтэл гэнэт гарч ирж буй шинэ залуу бөөнар тулгамдаж, цочирдож, зарим нь асар их хөөрөл, омогшил, сэттэлийн хөөрлөөбарьж чадахгүй байдал үзэгддэг. Гэхдээ хараалчдаар юм , хийлгээд байхад түүнээс айгаад зүгээр суу гэсэн үг биш. Хариуг нь хэрхэн өгөх вэ? Хараалыг нь эсрэг байтугай үнэг, чоно, буга, туулай зэрэг лусын хайртай ямар нэгэн амьтан хөнөөсөн хүн хүртэл нэг байтугай хэдэн үедээ "apга хэмжээ" авагддаг нь туйлын үнэн. Тэгэхээр онгод, тэнгэртэй хүний эсрэг хараалчдаар хараал хийлгэнэ гэдэг өөрөөболомжгүй хэрэг. Муу юм хийснээсээ болж улаач нь сэвтэх, цаашилбал онгод тэнгэр нь дургүйцэх. туних, зай авах нь ч бий гэдэг. Яг энэ сиймхийг анаж байсан ад тийрэнгүүд улаач руу довтлон орж, бөөг тийрэнтүүлдэг гэдгийг туршлагатай зайрангууд хэлж, ярьдаг юм шүү. Учир нь бөөбөөлж байхад элдэв завсрын юмнууд, хий биетан, хийсгэлэн явдалтан, ад тийрэн, албин чөтгөрууд өдөөгдөж, идэвхиждэг болохоор ямагт шурган орох зайг эрж байдаг гэж байгаа. Тийм этгээд өөрсдөөүйлийн үрээр хэмх ниргүүлдаг нь жам.
Монголчуудын эсрэг аян дайн хийж, муу заль хэрэглэсэн Манж нарыг үндэсгүй болгон арилгасан гэж өндөр тэнгэр айлдсан байдаг. өөрөөр хэлбэл Манж нар онгодын хараалхүрчустаж сүйрсэн гэсэн мэдээг өндөр тэнгэрийн айлдвар өгч байна. Манж чин гурэн XYII-XXзууны эх хуртэл Дорнод Азинйг хамарсан их гүрнийг захирч байсан. Асар богинохугацаанд уусч, устсаны учрыг өндөр тэнгэр ингэж л айлдаж байна Энэ тухайд:
Тэнгэрийн хүчтэй тэрссэн тул
Тэнэг мунхагаа үзүүлсэн тул
Минийүрсийгмуулсантул
Мэхний мууг гаргасантул
Ёжлон муугаар инээсэнтул
Ёрын мууг үзүүлсэн тул
Баруун гарыг минь байлган мөхөөж
Зуун гарыг минь зүдрээн мөхөөж
Зүйргүй хорслыг өдөөсөнтул
Хан тэнгэрийн хараалыг хүртэн
Харагдах бараагүй болгосон буюу
гэж байх жишээтэй.
Монголын оюун санааны амьдрал гадны их гүрнүүдийн явуулгад автах аюулд орчихоод байна. Монголоо алдахаас сэргийлцгээе.
Хар сүлдээ энэ луу жил тахих ёстой. Төр хямарч,түмэн олон үймрэх, магадлал их байна. Тиймээс хар сүлдийг амилуулан тахих зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Бусад мэдээ

Jun 21, 2020 34

Чойжин буух

Jun 05, 2020 23

Рүни бичиг

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/