Энэ ч үүднээс Монголын Эзэн Чингис өмчлөх гэсэн бололтой хүмүүс бишгүй байдгийг та бид мэднэ. Казахстаны Техникийн ухааны дэд эрдэмтэн Калибек Данияровын “Чингис хааны уг гарвал нь хэн бэ” хэмээх судалгааны ажлыг нь та бүхэнд сонирхуулж байна. Авах гээхийн ухаанаар сонирхох биз ээ. 

Чингис хааны удмын долоон үед монгол нэртэй хүн нэг ч алга


Казахстаны Техникийн ухааны дэд эрдэмтэн Калибек Данияровын «Чингис хааны уг гарвал нь хэн бэ» хэмээх судалгааны ажил манай уншигчдад сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс товчлон хүргэж байна.

 

 

Монголчууд төрийн тэргүүнээ хаанаар өргөмжилдөггүй байсан Чингис хаан монгол хүн байсан гэдэг нь дэлхийн түүхийн нэг төөрөгдөл юм. Шинжлэх ухааны хайлт судалгаанууд энэ хувилбарыг бүрэн няцааж байна. Тухайлбал орчин цагийн монгол үндэстний бүрэлдэхүүн халх монгол, ойрад, цорос, хошууд, торгууд, дөрвөд зэрэг ястнууд Чингис хааны аян дайнд оролцож байгаагүй. Үүнээс гадна монголчууд төрийн тэргүүндээ хэзээ ч хаан хэмээх цол өгч байгаагүй юм. Хожим ойрад, цорос, хошууд торгууд, дөрвөд зэрэг Монголын баруун ястнууд нэгдэж Зүүн гар улсыг (1635 он) байгуулах үед төрийн тэргүүндээ хаан бус, хунтайж хэмээх цол хайрлаж байсан. Хаан хэмээх цолыг түүхийн бүхий л үед зөвхөн Туркийн удирдагчдад л өгч байв.

Тэмүүжин гэдэг нэр төмрийн дархнаас үүсчээ
Хүний нэр ямар үндэстэн бэ гэдгийг шууд хэлж өгдөг. Ганс, Ульрих, Фрид зэрэг нэрийг сонсоод бид герман хүн байна хэмээн төвөггүйхэн мэддэг. Түүн шиг хүний нэрээр франц, англи, испани, итали, япон болохыг таньж болно. Тэгвэл Чингис хааны эцэг Есүхэй ханы удирддаг Хиад овгийн нэрийн гарлыг авч үзье. Казах хэлэнд «өия» (хэц, хажуу газар), «өияө» (нэгэн төрлийн олон наст өвслөг ургамал), «өиял» (зохиомол зүйл, мөрөөдөл), «өиялау» (муруй замаар явах), «өиялы» (мөрөөдөгч, уран зөгнөлтөн, биелэгдэш- гүй мөрөөдөлд автсан хүн) зэрэг үг байдаг. Эцэст нь «өият» (зүсч байна, тасалж байна) хэмээн үг ч бий. Орчин цагийг казах хэлэнд «өияды» хэмээх үг байдаг ч нутгийн аялгаар одоог хүртэл «өият» хэмээн дууддаг. Харин монгол хэлнээ ийм үг олдохгүй байна. Гэхдээ зарим судалгаанд хамгийн сүүлд «д» буюу «т» үсэг байгаа нь энэ үг монгол үндэстэй хэмээн бичжээ. Казах хэлэнд ч мөн адил «т»-гээр төгссөн үг байдаг. Тэгэхээр хиад гэдэг нь казах үг мөн.
Амударьяа мөрний эрэг дээр Кият хэмээх хот байдаг. Энэ хот Чингис хааныг төрөхөөс 2000 жилийн өмнө үүссэн. Узбекийн нэрт эрдэмтэн Бируни Кият хотод Чингис хаанаас 182 жилийн өмнө мэндэлсэн. Тэгэхээр энэ нь тус хотын нэрийг монголчууд өгсөн гэдгийг үгүйсгэж байгаа юм. Тиймээс хиадууд Казахын нэгэн омог хэмээн баталж болно. Есүхэй ханы аймагт хиадаас гадна тайчууд хэмээх омог байсан. Энэ аймаг Тэмүүжиний эцгийг нас барсны дараа салж, хиадуудтай төрлийн холбоогоо бүрэн тасалсан. Тайчууд буюу «тайшы» гэдэг нь казах үг мөн ч тайчууд гэдэг нь аль ард түмэн болохыг судлах шаардлагатай. Чингис хааны эцэг Есүхэйн нэр ч бас казах. Есүхэйн эцэг Амбагай буюу Ембагай ч бас казахад түгээмэл нэр. Чингис хааныг багад нь Тэмүүжин буюу Темиршин хэмээн нэрлэдэг байсан нь темирши буюу «төмрийн дархан» хэмээх үгнээс гаралтай. Хожим энэ нэр турк ард түмний дунд богиноссоор Темир болсон. Чингие хааны эх Өэлүн бол Казахын Мэргэд аймгаас гаралтай. Чингис хааны хатан Бөртэ ч Казахын Конырат буюу Олхонууд аймгийн хүн. Чингис хааны төрлийг долоон үе хүртэл судалж үзэхэд нэг ч монгол нэр илэрсэнгүй.

Есөн өрлөг дотор монгол хүн байхгүй
Одоо Чингис хааны баатруудыг авч үзье. Зэв казахаар сум гэсэн утгатай бол Сүбээдэй (Субитай) казахчуудын дунд түгээмэл нэр. Энэ хоёр баатар хоёулаа хиад аймгаас гаралтай. Чингис хаан Хятадыг эзлэхэд итгэл хүлээлгэж байсан жанжин бол ноён Мухулай (Мухали). Тэр ч бас Казахын Жалайр аймгийн хүн. Мухали казахчуудад түгээмэл нэр.
Чингисийн ойр дотныхон болон жанжнуудын дунд монгол нэртэй хүн дайралд- сангүй. Тэрбээр хөвгүүд, охиддоо ч бас турк гаралтай нэр хайрлажээ. Зүчи, Цагаадай, Тулуй, Өгөөдэй зэрэг. Зүчийн хүүхдүүд болох Алтан ордны улсын хаан Бат, Бэрх ч бас монгол нэртэй бус хэмээн Калибек үзжээ.

Чингис хаан нь «Өндөр, туяа цацруулсан хаан» гэсэн утгатай
Чингис хаан хэмээх нэр туркээр Шынгысхан юм. Тэмүүжинийг хиад, найман, хэрэйд, мэргэд дөрвөн аймаг хаанаар өргөмжилсөн. Бичгийн эх сурвалжаас үзэхэд түүнийг өргөмжлөх үед 12 хүн байсан гэдэг. Тэд Чингис хааны нэрийг ийнхүү өгчээ. Чин буюу Шын гэдэг нь казахаар «уулсын хамгийн өндөр оргил» гэсэн үг. Гис буюу Гыс нь эртний турк хэлнээ «туяа» гэсэн утгатай. Орчин цагийн казах хэлнээ туяаг өияс, азербайжанаар гияс хэмээдэг. Тэгэхээр Чингис хаан буюу Шын-гыс-хан гэдэг нь «өндөр, туяа цацруулсан хаан» болж таарч байна.

Бусад мэдээ

May 08, 2020 46

Бэр гуйх ёс1

May 04, 2020 48

Чингис хаан

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/