Уншиж байна...

1218 онд Алтан болон Тангуд улсыг номхотгон доройтуулж, Хар Киданыг эзлэн авсан монголчууд Чингис хааныхаа удирдлага дор 500 худалдаачных нь амь насыг аймшиггүй хороож, удаа дараалан илгээсэн элч нарыг нь доромжлон буцаасан лалын их эзэнт гүрэн Хорезмоос ял асуухаар мордов. Зам зуур дайсны эсэргүүцэлтэй тулгарсангүй аялан явсаар, хэдхэн сарын дотор түмэн бээр холыг туулж, намар нь Хорезмын хилд тулж очив.



Мухамед шахдайн гарцаагүй болсны дараа ч "ухаан муутай, эдгээр зэрлэг бүдүүлэг монголчууд " мөнхийн цас мөстэй тэрхүү цэвдэг газраас аагим халуун улс оронд ирж чадна гэж итгэхгүй байв. Тэд иймэрхүү алхам хийж зүрхэлдэг юмаа гэхэд Хорезмын эзэнт гүрний зах хязгаар Трансоксаний бэхлэлтүүд л тэдний дээгүүр занг нуга дараад өгнө гэж бодож байв. Түүнд ингэж үзэх бүрэн үндэслэл байсны дээр хилийн бат бэх хамгаалалттай Отрар хотоос гадна Женд, Хожент зэрэг хотуудын дээд зэргийн бэхлэлттэй цайз, боомтууд, түүнчлэн Самарканд, Бухар дахь бэхжүүлсэн хуарангууд монголчуудын замыг хааж байлаа. Дээрх хуарангууд ихээхэн хүчирхэг, байлдааны үлэмжхэн туршлагатай байснаас гадна бурхан шашнаа буруу номтнуудаас хамгаалан тэмцэж байгаа гэсэн сэтгэл зүй, моралийн хувьд ч давуу талтай байв.

Тэгтэл алс холын тал нутгаас сэтгэл түгшээсэн мэдээ ирэх болжээ. Монголчууд ямар ч саад тотгоргүй түргэн урагшилсаар яваа, үзэгдэж сонсогдоогүй дайчин, шуурхай байдалтай байгааг Хорезм шахын ордонд анхандаа шивнэлдэж, сүүл сүүлдээ хүн болгонд дуулдахаар ярих болов. Түүгээр ч үл барам Хар Кидан, Хорезмын эзэнт гүрний зах хязгаараар хэсүүчилж явдаг овог аймгийнхнаар өдөр тутам хүчээ сэлбэн, нэмэгдсээр айсуй гэжээ. Эцэст нь тэртээ тэнгэрийн хаяанд дайсан этгээдийн жадны үзүүр харагдах болж, морьдын янцгаалт, ачаатай тэмээний буйлаан хүрхрээн чих дэлдэж байна гэсэн мэдээ аваад Хорезм шахын нөгөөх ихэмсэг тайван байдал хийсэн арилав.

Энэ үед Мухамед шах Отрар хотыг орхин, урьд нь алт эрдэнэс хийгээд эмс хүүхнүүдээ нэгэнт явуулаад байсан Балх руу яаравчлан одсон байна. Урваад урваад "Тэмүжингийн хилэнгээс" аврагдаж нэгэнт чадахгүй болсон Отрар хотын захирагч нар хийгээд монголын 500 элчийн толгойг залгин, дайныг өдөөхөд гол "гавьяа" байгуулсан Иналчугийг үнэнчээр зүтгэнэ гэдэгт Мухамед шах огт эргэлзэхгүй байлаа. Отрар хот зэр зэвсэг, сум хэрэглэлийг хангалттай нөөцөлсөн бөгөөд тавин мянган цэрэг бүхий байлдааны хүчтэй бэхлэлт байлаа.

Чингис хааны цэргийн дайралтын анхны бай нь мэдээж Отрар хот байлаа. Хорезмын султан өөрийн бэлтгэлээс таван түмэн хүн, морь Иналчугт олгоод, Харач Хас-хажиб гэдэг жанжинаар түмэн морин цэрэг удирдуулан туслуулахаар явуулжээ. Хэрмэн хот Отрар нь гадуураа давхар цайз, дотуураа хотын хэрэмтэй. Тэдгээр нь маш бэх батын дээр их хэмжээгээр цэргийн хэрэглээний эд бараа хуримтлуулсан нь удаан хугацааны бүслэлтийг давж гарахаар байжээ. Иналчуг морин цэрэг, явган цэргээр хотын хаалгыг мануулж, цөөн хүн дагуулан хотын хэрмэн дээр гарав.

Түүнд санаанд багтамгүй зүрх алдам байдал харагдаж, нүд нь орой дээрээ гарах шахам айдаст автав. Хотын гадна зах хязгааргүй далай мэт, эр арслан сүрэглэн цугларсан шиг, агт морьдын янцгаах нь догшин арслан хүрхрэх мэт, хэнгэрэг бүрээний дуун уулын үеэр буух мэт санагдаж, тоолж баршгүй хуаран цэрэг бүчсэн, сэлэм жад ой шугуй мэт зах нь харагдахгүй сүрдмээр байсан нь монголчууд нутагтаа, Алтайн ууландаа байх мэт буудалласан нь тэр байлаа. Хэдхэн сумны газарт есөн хөхөлт цагаан туг намирч харагдсаны дээр зүүн хойд зүгээс жад сүхээ сэрийлгэсэн шинэ шинэ түмтүүд нэмэгдэн ирсээр байгаа нь хоромсог дүүрэн сумтай яваа гэдэгт эргэлзэх хэрэггүй байлаа. Түмт бүр чулуу дүүгүүрдэгч, сум шидэгч оньсон хэрэгсэл, нөөц шат зэргийг авч явав. 500 гаруй худалдаачдыг алж байж даллан авчирсан 20 түмэн дайсны цэргийг хараад Иналчуг гэмшиж эхэлсэн бөгөөд зориг нь мохож, айж байсан ч ухрах газаргүй болжээ.

Гэтэл Чингис хаан нэгэн том биш хилийн хотыг 20 түмэн цэргээр довтлохыг бодсонгүй, цэргээ цугларч гүйцмэгц дөрвөн хэсэгт хувааж, чиглэл чиглэлээр давшилтанд оруулав. Нэгдүгээр замын цэргийг Цагаадай Өгөдэй нар удирдаж Отрар хотыг эзлэхээр үлдэв. Чингис хааны анхны байлдааны зорилт нь Отрар зэрэг хилийн хотуудыг эзлэн авах, өөрөө төв замын цэргээр Бухар руу довтлох, түүний тактик бол хүчтэйгээс зайлсхийж хүчгүйг дайрах, завсар дундуур нь цөмрөн орох, Хорезмын шинэ хуучин хоёр нийслэлийн харилцаа холбоог тасалснаар бүслэлтэнд байгаа хилийн бүх хотуудад тусламж хүргэх бололцоог алдуулахад чиглэгдсэн байна. Ийнхүү монгол цэргийн хүрээнд бөөн бужигнаан болж, буудал тэр аяараа хөдөлж, тал тал тийш бутарч, агт морьд янцгаалдан, атан тэмээд орилолдож, тэрэг чарга хяхтнан, цэргүүдийн зэвсэг хангиналдаад, Отрар хотыг тойрсон хачин их нүргээн чимээ дуурсахад, хотынхон хэрмэн дээрээ шавааралдан гарч, дайсны араас гар зангидан занаж, "Ашгүй аллахын авралаар атаатнууд зайллаа" гэж бодож байв. Гэвч баярласан хэрээ бархирав гэгч болж Чингис хааны маш олон цэрэг хотын гадаа үлдэж хоцорсныг үзээд арай эрт баярласнаа ухаарчээ.

Тэд тэр дороо хотыг дайрахаар зэхэж, хана эвдлэгч чулуун харвууруудыг хэрмийн ойр чирч авчран, овгор товгор шорооны ард байрлуулав. Ийнхүү хотын төлөөх амь дүйсэн буцаж няцахгүй шургуу тулаан эхлэв. Бүслэлтийн эхний үед монголчууд хотын гадна орчинтойгоо харьцах бүх зам харгуйг таслан хааж, бүхэлд нь өлсгөлөнд автуулсан байна. Харвасан бул хар чулуунууд хана хэрмийг өм цөм цохиж, арсгар шүднүүдийг яйруулж эхлэв. Хажуугаар нь галтай сумнууд шунгинан ирж, байшингийн дээврийг шатаан, хар утаа баагиулж эхлэв. Хотыг хамгаалагч цэргүүд хар утаанд бүтэж, хахаж цацан ханиалгаж, эсгийгээр галыг цохиж, элс цацаж унтрааж байлаа. Монголчууд хоттой үхэн хатан зууралдав. Өдөр шөнөгүй хад чулуу нүүгэлтэн ирж, хэрмийг балбан нүргэлнэ. Чихэнд чийртэй тэрхүү нүргээн утаа тоосноос хотынхон зайлах аргагүй болжээ. Ийнхүү монгол цэргүүд дөрвөн зүг найман зовхисоос дайрахад хотоо сахин хамгаалсан цэргүүд ч зориг шантрахгүй эрэлхэгээр тулалдсаар таван сар өнгөрөхөд Отрар хот эзлэгдэхгүй байсаар байв.

Ийнхүү байлдсаар өвөл хаяанд ирэв. Эхний цас дарж, нүд алдам газар нэвсийтэл цайрав. Хотод харин хамаг юм хөө тортгонд дарагджээ. Монголчууд сэг хийлгүй хотыг балбасаар байв. Хэрэм олон газраар нурж эхл эв. Иналчуг нурсан онгойсон нүх сүвийг суман мөндөр дундуур таглаж бөглөхийг тушаалаа. Суманд оногдож үхэгсэд улам олшров. Түүнээс хойш Отрар хотыг сахин хамгаалсан цэргүүд тэсвэрлэхэд бэрх болж, туслаар ирсэн Харач жанжин Иналчугт хандан монголчуудад бууж өгөхийг санал болгов. Гэвч Иналчуг энэ дайныг өдүүлэгч нь өөрөө тул монголчууд түүнийг хэрхэвч амьд үлдээж өршөөхгүй, тэгээ/ ч монголчууд хотыг ус нэвчих зайгүй бүсэлсэн учир оргон зугтаж ам гарах газаргүй гэдгээ сайн мэдэж байв. Иймээс бууж өгөхийг тэр ер сайшаахгүй байв. Иймд: "Хэрэв бид эзэндээ үнэнч эс байх юм бол, яая өөрсдийгөө цагаатгах билээ. Бид чинь гэм зэмээ юугаараа хаацайлж лалын буруушаал зэмлэлээс мултрах юм бэ" гэж учирлах болжээ.

Харач түүнийг бууж өгөхийг хүсэхгүй байна гэдгийг ойлгоод дахш ятгахаас бэрхшээв. Гэхдээ тэр ятгасан өдрийнхөө шөнө өөрийн шилдэг цэргийг аваад, Отрар хотоос сэмхэн зугтах гэсэн авч монгол цэргүүдэд олзлогдон, хүргэгдэж ирээд "бууж өгье амь авар" гэж гуйв. Цагаадай Өгэдэй нар тэднийг байцааж, Отрар хотын доторх хамгаалалтьп байдал, цэрэг хүн хүчийг мэдэж аваад: "Та нар өөрийн эзэнд үнэн* биш байтал, бидэнд үнэнч байна гэж горьдох аргагүй" хэмээгээд цөмийг хороох тушаал өгчээ.

Төдөлгүй монгол цэрэг Отрар хотыг эзлэн авч, хотын оршиг суугчдыг хонь мэт тууж гаргаад, өнгөтэй өөдтэйг нь талан дээрэмдэв Иналчуг хан шадар цэрэгтэйгээ хотын дотоод цайзад ухран орж, үхээ унтахыг төдий бодолгүй, хоорондоо салах ёс хийгээд, нэг ээлжинд 50 хүн гарч зэр зэвсэггүй болсон хэрнээ бололцоогоороо үзэлцсээр байлаа Иналчуг цэргүүдцээ: "Дайчид аа, амьд гарах горьдлого бидэнд бараг алга. Та нарын амь насыг би мэдэхгүй, аллах тэнгэр мэднэ. Надтай цуг амьсгал хураахгүй гэсэн улс салаад явж болно. Бид хаалгаа онгойлгог гаргана" хэмээн цэргүүдээ тулалдаанд шуудруулав. Иналчугийн шадар цэргүүд амьсгаа хурааж дуустлаа тулалдаанаа үргэлжлүүлсээр байв.

Монголчууд өөрсдөө дотоод хэрмийг дайран эзлэх гэсэнгүй. Хариг олзлогдсон цэргүүд ба хотынхныг хэрэм өөд авирууллаа. Тэд амандас балиус зуугаад босоо шатуудаар авирцгаалаа. Иналчугийн цэргүүг дээрээс нь хад чулуу, мод, тоосго хайр найргүй шидлэн унагааж, сум харван, жадаар хатган түлхэж байв. Ханын ёроолоор үхдлүүд дүүрэв Үхсэн цэргүүдийн оронд мөн л олзны цэргүүдийг дахиад хөөн авчирч байлаа. Байлдаан ийнхүү бас нэг сар сунжирав. Эцэст нь монголчууг хэрмийн хаалганд гэтэж очоод, самбар мод эсгийгээр сум чулуунаас хайцаалсан халхавч барьж, хаалга цөмлөх түншүүр зэвсэг тавьлаа.

Гурав хоногийн дараа хаалгыг хэмхэлж, монголчууд өөрсдөө дотоод: бэхлэлт рүү цөмрөн орлоо. Иналчуг хаалганы хажууд үзэлцсээр ухарч ордны шатан дээр гарч тулалдав. Түүний цэргүүд хядагдан барагдсаар сүүлдээ тэр шахагдан ордны дээвэр дээр гарлаа. Тэнд тэрбээр тоосгс дээврийн хавтан авч шидлэн нүдэлцсээр байв.

Дайчдыг нь цөмийг нь сум тоолон унагаж, хамгийн сүүлд Иналчуг өөр хоёр хүнтэй хоцорсон атал зугтах нь бүү хэл байлдахаа зогсоохгүй байв. Цагаадай, Өгэдэй нар түүнийг амьдаар барихыг тушаасан учир түүнд тэмцэлдэх завшаан олджээ. Нөгөө хоёр нь тулалдсаар үхсэн ба Иналчуг хан зэвсэггүй гар хоосон болоход эмсүүд нь ордны хананы тоосгыг түүнд зөөн өгсөөр тоосго ч дуусав. Тэгсэн хэрнээ өөр элдэв аргаар тэр олон хүнийг цохиж алсаар ганцаардаж, эцэстээ монгол цэрэгт баригдав.

Монголчууд энэ удаад хүнд гарз хохирол амссан бөгөөд дотоод цайзын эргэн тойрон тоо тоймгүй хүүрээр дүүрсэн байлаа. Цагаадай, Өгэдэй хоёр уур хилэндээ автан золтой л түүнийг алчихсангүй. Дараа нь түүнийг Самарканд хотын гадна дүүрэгт байсан Чингис хааны их орд Хөх сарайд хүргэв. Чингис хаан олон таван үггүйгээр дорд хүмүүсээр мөнгө хайлуулж Иналчугийн чихний сүв, нүдний ухархайд цутгуулсан нь ховдог шуналтанд оноох шийтгэлийн нэг хэлбэр бөгөөд алагдсан худаддаачдын өсийг авсан хэрэг байжээ. Отрараас өмнө монголчууд Бухарыг буулгасан байсан ч гол буруутан орогнож, маш шаргуу эсэргүүцсэн энэхүү хотыг эзэлж зохих гэсгээлийг үзүүлснээрээ өөрсдийгөө "тэнгэр бурхны зараалыг хэрэгжүүлэгч" хэмээн улам итгэн үнэмших болж, моралийн давуу тал нь бэхжсэн болой.

Ц.Хан-Хөхий

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/