Уншиж байна...

Гал усны гашуун зовлонг сөрөн тэмцэлдэж Их Монгол Улсаа байгуулсан Эзэн Богд Чингис хааны маань суу алдар 800 жилийг өртөөлөн туулж монгол хүн бүрийн шүтээн, бахархал, омогшил болсоор энэ цагийн босгон дээр иржээ.

Монголын сайхан оронд тэнгэрийн ивээлээр 1990 оны цагаан морин жил Ардчилсан хувьсгал ялж гурван зууныг дамнасан хөрш үндэстнүүдийн дарлал, дарамтаас чөлөөлөгдөж чадсан билээ. Тойгтныг сөгдүүлж, толгойтныг бөхийлгөж явсан баатарлаг өвөг дээдсээ тахин шүтэж дээдлэн хүндлэн, үндэснийхээ түүх соёлоо сэргээн, хүн төрөлхтөний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг энэхүү хувьсгал монгол хүн бүрт өгсөн.

 

Суу алдар нь зуун зуун дамжин бадран мөнхжсөн Чингис хааны маань нэр эдүгээ цагт ч монгол цустай хүн бүрийн итгэл үнэмшлийг сэрээн батжуулж, Монгол үндэстний оюун санааны нэгдмэл орон зайг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Их хааны гэрээслэл, айлтгал бүхэн хөх толбот Монголчуудын оюун санааны эв нэгдлийг хангах замаар хөрш үндэстнүүдийн төрийн болон эдийн засаг, соёлын цөмрөлтийг тогтоон барьж үндэсний тусгаар тогтнолыг батлан сахиулах тэнгэрийн зарлиг болж оршсоор байна. Монголын төр, түмэн Эзэн Богд Чингис хаанаа дээдлэн нийслэл хотынхоо төв талбай дээр Их хааны хөшөөт цогцолбор сүндэрлүүлсэн. Мөн гадны зочид гийчид ирэх үүд хаалга болсон Буянт-Ухаа онгоцны буудлаа Их хааныхаа нэрээр нэрлэсэн билээ.

Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар ард иргэдтэйгээ хамтран Бурхан Халдун уулаа дөрвөн жил тутам хүндэтгэн тахиж, Эзэн Богдоо Чингис хаанаа бурханчлан тахихаар зарлигдсан.

Үндэсний оюун санааны эцэг Эзэн богд Чингис хаанаа шүтэн биширч, итгэл үнэмшил, эр зориг, шударга шулууны эрхэм дээд үлгэр болгож байхад, энэ сайн үйлстэй зэрэгцэн Их хааны хөрөг дүр, нэр алдрыг архи, тамхины шошго дээр байрлуулж байгаа нь нэн харамсалтай.

Монголчууд бидний дээдлэн шүтэж сүсэглэн залбирдаг Эзэн Богд Чингис хааны дүрийг архины шошгон дээр байрлуулах замаар хог шороотой хутган үндэстний хийморь лундаа, цог жавхааг доройтуулж байгааг ойлгон ухаарч шийдвэртэй алхам хийж чадах Чингис хааны алтан төрийн аргамжаанаас атгалцаж буй төрийн түшээд та бүгдийн дунд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Өвөг дээдэс, шүтээн хийморио хог шороотой хутгачихаад сууж буй ард түмэн, үндэстэн энэ дэлхий дээр биднээс өөр байгаа болов уу?

Өнөөдөр Есүс Христ, Будда, Мухамед, Күнз нэртэй архи гарч ирсэн бол соёлт хүн төрөлхтөн яаж галзууран бачуурч, уурлах бол. Харин бид бурханчлан тахисан их шүтээн, Эзэн Богд Чингис хаанаа архины шошгон дээр байрлуулж хогтой хутгачихаад хээв нэг үхэр царайлан зогсох нь юун их эмгэнэл вэ. Туурга тусгаар Монгол Улсын эх ундаргыг бүрдүүлж өгсөн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн амралтын өдөр их хаанаар нэрлэгдсэн хөлчүүрэх ундаагаа бага хэрэглэж амрахыг нийт монголчуудад уриалж байна.

Тэнгэр Таныг тэтгэг!
Хөх ташуур 2013.11.01

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/