Казахстаны KATCO кэмп жижиг

Өнөөдөр дэлхий дахинд нефть, алт, зэс, нүүрсний үнэ унаж эдгээрийг олборлогч олон орнууд эдийн засгийн хүндхэн байдалд орж эхэллээ.
Монголчууд бид ганцхан өөрийн оронд нүүрсний их нөөц байгаа мэтээр ташаа ойлгосон хэвээр. Австрали, Хятад, ОХУ асар их нүүрсний нөөцтэй, олборлосоор байгаа бөгөөд тэд биднээс урьтаад хэдийнэ зах зээл, гарцаа олчихжээ. Тэгэхэд бид одоо л төмөр замаа хэрхэн яаж тавих тухай ярьж байна.


Францын Бессин дэх нөхөн сэргээсэн талбай
Үүнээс гадна Монгол ураны ихээхэн орд, нөөцтэй. 6-10 жилийн дараанаас ураны эрэлт ихсэх үүнийг дагаад унасан ураны үнэ энэ үе гэхэд өсөж, нааштай болох таамаг олон улсад байгаа юм байна. Уран гэдэг нь нүүрс, нефтьтэй адил элбэг зүйл биш ажээ. Одоогоор ердөө л 18 улс оронд ураны нөөц байгаа бөгөөд түүнийг нь олборлож байна. Дэлхийн цөмийн нийгэмлэгийн мэдээгээр 2013 онд гэхэд дэлхий дахинд 59,000 тонн уран олборлон дэлхийн хэрэгцээний 91 хувийг хангаж байжээ. Энэхүү ураны ихэнх хувийг Казахстан улс олборлож байжээ. Өндөр хөгжилтэй орнуудад цөмийн технологийн хэрэглээ өссөөр байгаа. Тэгэхээр Монгол Улс ганцаараа уран олборлох гээд байгаа юм биш ажээ. Өнөөдөр уран олборлолтын 65 хувийг Казахстан, Канад, Австрали улс гүйцэтгэж байна.
KATCO үйлдвэр
Казахстан олборлож буй ураныхаа 80 хувийг Хятадад, үлдсэнийг нь Европын орнуудад нийлүүлж байна. Манай улсын таамаг ураны нөөцийг Казахстантай харьцуулахад хоёр дахин илүү юм. Өнөөдрийн байдлаар манай улсад ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гурван компани байгаа. Францын “Арева” групп дэлхийн цөмийн эрчим хүч, ураны олборлолтын салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Түүний охин компани нь хайгуул явуулж байгаа Дорноговь аймгаас “Дулаан уул”, “Зөөвч овоо” ураны ордууд илрүүлж, нөөцийг нь батлуулснаар Монгол Улс албан ёсоор ураны нөөцөөрөө дэлхийд 11-т жагсах болоод байгаа ажээ.

Бусад мэдээ

Feb 05, 2021 73

МОНГОЛ БАНХАР

Feb 05, 2021 53

АРГАЛЫН УТАА1

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/