Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар "Хүүхдийн төлөө фонд" тусгай сан байгуулах шийдвэр гаргаж, 10 тэрбумын эх үүсвэрийг нь шийдэрлэсэн билээ.
Цаашид нэмэгдэх тус сангийн хөрөнгийг хүүхдийн төв номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулна хэмээн Соёлын яамнаас мэдээлсэн.


Тэгвэл “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дахин сэргээж байгаатай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор зохион байгуулсан “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг монголын олон телевиз шууд дамжуулж, иргэд, ААН, байгууллагуудаас нийт 2.2 тэрбум төгрөгийн хандив цуглуулсан билээ.
Цахим орчинд иргэдийн дунд энэ үйл ажиллагаатай холбоотой маргааш өндрөө авч байна.
Хуульчид харин үүнийг хууль бус гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа бөгөөд Хүүхдийн фондод төрийн албан хаагчдын цалинг хандивласныг мөн шүүмжилж байна.
Ингээд хуульчдын байр суурийг хүргэж байна.
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудаснаа "Төрийн албан хаагчдын цалинг хэн нэг дарга нь алба хаагчдаас өөрсдөөс нь асуулгүйгээр кампаничилж хандивладгийг тухайн эрх мэдэлтэн албан тушаалаа хэтрүүлсэн үйлдэл гэж үзэж болно" гэсэн юм. Мөн тэрээр үүнийг хуулиар хязгаарлах хэрэгтэй дурьдсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа одоогийн хууль зүйн орчинд төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй гэдгийг тодотгов.
Тэрээр "Засгийн газар бол “тусгай сан” байгуулах буюу Тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулж (УИХ-аар заавал батлагдана) байж хуулийнх нь хүрээнд асуудлыг шийдэх агуулга ярьсан байна даа. Одоогийн хууль зүйн орчин төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй тул хуульчлагдаж байж л шийднэ. Засгийн газар энэхүү хуулиар байгуулагдах сандаа 10 тэрбумын эх үүсвэр шийдэж буйг Ерөнхий сайд тодотгож. Харин чоно борооноор гэгчээр Засгийн газрын хажуугаар Төрийн бус байгууллага байгуулж иргэдээс хандив авсан нөхдийн асуудал хуулийн өмнө очих биз. Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох нь зүй ёс. Энэ Төрийн бус байгууллагад өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино.
УИХ-аас гадуур, улсын төсөвт оруулж батлуулахгүйгээр хяналтгүйгээр төрийн өмчит компанууд ямар их мөнгө “эргэлдүүлж” буйгаа өөрсдөө элдэв “буянт үйл” хийж барьж өгч буйд хувьдаа баяртай байгаа. Хууль очих л болно. Хөөн хэлэлцэх хугацаа ч их мөнгөний хэрэг дээр тавиухан байгаа.
Нэг жилийн өмнө Засгийн газраас УИХ-д өргөн баригдчихсан Төрийн бус байгууллагын хуулиа нэг хэлэлцэж, батлахгүй бол ингэж байгаад нэг баларнаа. Сан, холбоо, төр гээд цэгцлэх төсөл. Баахан амьтан шоронд орж байж нэг ухаарч хөдлөх юм байхдаа. Арай л удаан дарагдаж байна даа...
Манай улсад 21 мянган Төрийн бус байгууллага бүртгэлтэй байдгаас хуулийн дагуу тайлангаа ирүүлдэг нь 30 гаруйхан ширхэг нь байдаг. Шилэн болгохыг төрөөс шаарддагууд нь хүртэл санхүүжилт, зарцуулалт нь хаалттай байгаа гэхүүдээ. Ер нь бол манай улс саарал жагсаалтанд орсон нэг шалтгаан нь төрийн бус байгууллагаар дамжуулж мөнгө угаагаад байнаа гэдэг асуудлаас болсон юм байгаамшдээ..." гэсэн байна.

Харин Хуульч Б.Мэргэн өөрийн цахим хуудастаа "ТББ бол сайхан нэрийн дор хууль завхруулах маш том боломж, нууц зэвсэг гэв.
Тэрээр "ТББ-ын тухай хууль 1997 онд батлагдсан. 20 гаруй жилийн хугацаанд 20 мянга гаруй ТББ байгуулагдсан. Байгуулчихаад мартчихсан нь ч бий, ТББ нэрийн дор далд эдийн засгийг тэлж, мөнгө угаадаг. Хамгийн энгийн нь гэхэд гаднаас тусламжийн гэх бараа оруулж ирээд л зардагууд нь өчнөөн. Бүр тагнуулын үйл ажиллагаа явуулж байгаа нь ч маш олон байх магадлал өндөртэй байдаг. Хяналт байхгүй, тайлан өгдөггүй нь олонх. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд байсан 6 улирал дараалан тайлан өгөөгүй бол татан буулгадаг байсан заалт хэрэгжиж үзээгүй байсаар хүчингүй болсон. Уг нь 20 мянгаас 11 мянга гаруйг нь татан буулгах шийдвэрийг 2015 онд гаргуулж байсан ч хэрэгжээгүй.
Товчхондоо ТББ бол сайхан нэрийн дор хууль завхруулах маш том боломж, нууц зэвсэг байсаар өдийг хүрсэн. Одоо бүр Ерөнхийлөгч нь улс төрдөө ашиглаж, олны танилууд нь хөхиүлэн дэмжиж, учраа мэдэхгүйнүүд нь сайшаан дэмжиж байна. Хуулийг нь 10-аад жил шинэчлэх гээд барахгүй л байгаа. Хичнээн ажлын хэсэг байгуулагдаж, хичнээн янзын төсөл боловсруулж, хэдэн хэлэлцүүлэг хийснийг тоолвол нэлээд их тоо яригдана. Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, ТББ-ын тухай хууль гэж анзаарагдамгүй мөртлөө далдуур үндэсний аюулгүй байдалд ч хор уршиг тарих аюултай 2 хууль байдаг даа" хэмээжээ.

 

Бусад мэдээ

Feb 05, 2021 94

МОНГОЛ БАНХАР

Feb 05, 2021 68

АРГАЛЫН УТАА1

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/