Уншиж байна...
Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Дэмбэрэлийн Өлзийбаатар мэргэжлийн боловсролын сургуулийн багш, оюутан сурагчдад зориулан "Түүхийн сургамж ба ирээдүй" лекцээ өчигдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд уншлаа. Уг лекцийг залуу хойч үедээ түүхээ өвлүүлж,таниулах тэдийг зөв хүн болж төлөвшүүлэх зорилгоор Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллеж санаачилсан байна.
"Түүхийн сургамж ба ирээдүй" лекцээс онцлон хүргэж байна.
________________________________________
Д.Өлзийбаатар “Бидэнд дэлхийг эзэгнэж явсан түүх бий. Харин бид өнөөдөр тэр баялаг түүхээсээ ямар сургамж авах ёстой вэ гэдгээ мэдэж байх учиртай гэж би  бодож явдаг. Тийм ч учраас энэ лекцээ Түүхийн сургамж ба ирээдүй гэж нэрлэсэн.  
Бид өнгөрснөө харж түүнээсээ сургамж авч байж яг одоо амьдарч байгаа үеэ илүү сайн ойлгоно. Энэ амьдарч буй үеэ зөв сайн ойлговол ирээдүйд бид зөв сайхан хөгжих зам нээгдэнэ. Иймд бид асар их баялаг уламжлал, сургамжтай түүхээ үргэлж судлаж байх ёстой.
Бидний хувьд тусгаар тогтносон явдал бол монголчуудын хамгийн үнэт зүйл юм.
Бид энэ тусгаар тогтнол гэдэг үгний үнэ цэнийг хэрхэн ойлгох ёстой. 100 жилийн өмнө дэлхийн улс  төрийн газрын зураг дээр Монгол Улс байхгүй байсан. Бидний бахархах түүх, Монгол гэдэг нэр, Монгол гэдэг улс тэр үед дэлхийд мартагдчихсан байсан. Тэр мартагдсан байсан ард дэлхийд газрын зурагт өөрсдийгөө тэмдэглүүлэхийн тулд  тэмцэх хэрэгтэй болсон. Үүнийг тусгаар тогтнолын төлөөх тэмцэл гэнэ.
Хэрвээ бид яг тэр хэвээрээ өнөөдрийг хүрсэн бол хэн байх байсан бэ? Өнөөдөр бид сайхан Монгол хэлээрээ ярьж, дуу дуулж, шүлэг бичиж байна. Энийг л бид тусгаар тогтнол гэдэг үгтэйгээ холбож ярьдаг юм. Бүх тусгаар тогтносон улсад тавигдах шаардлага байдаг.
Үүнд тухайн улс үндэсний өв соёлоо хадгалж чадсан уу, чаддаг юм уу, улс төр эдийн засгийн тогтвортой байдлаар хангагдсан юм уу, тухайн улс нь өөрөө эдийн засгийн хувьд хөгжиж чадах уу, нэгдэл нягтрал байгаа эсэх, үндэстэн ястны хуваагдал байгаа эсэх, шашнаараа гадуурхдаг уу гэх мэт олон асуудал байдаг.  Харин хамгийн сүүлд нь энэ үндэстэн цаашдаа оршин тогтнох чадамжтай юу? Энэ бүх шалгууруудыг давж байж бид тусгаар тогтносон юм.
Энэ үндэстэн эрүүл саруул уу?
Энэ үндэстний нас урт уу?
Хүн ард нь амьдрах зохистой нөхцөлд аж төрдөг юм уу?
Цааш хөгжих боломжтой юу?  гэсэн асуултыг тусгаар тогтносон улсад тавьдаг. Харин энэ асуултуудад Тийм гэсэн хариулт өгч чадаж байвал  бидний хамгийн их хүндэлж ярьдаг Тусгаар тогтнол гэдэг үгийн утга оршиж байгаа юм.
Дэлхий дээр маш олон улсууд байгаа ч тэдний 200 гаруй нь л одоогийн байдлаар тусгаар тогтносон буюу дэлхийн газрын зураг дээр өөрийн гэсэн бие даасан өнгөтэй байдаг. Эдгээр улсуудын мөрөөдөл нь ердөө үндэстнийхээ соёл уламжлалыг хадгалж оршин тогтноход л оршдог.
Бидний өвөг дээдэс ахмад үе 100 жилийн өмнө энэ тусгаар тогтнолоо олж авахын төлөө  асар их гарз хохирлоор олж авч олон мянгаараа амь үрэгдсэн. Тийм учраас л Монголын тусгаар тогтносон байдлыг Монголчуудын яс цусан дээр тогтсон Тусгаар тогтнол гэж нэрлэдэг юм. 
Бид өвгөдийнхөө асгаруулсан цус, хэмхчүүлсэн ясан дээгүүр алхаж явна. Үүн дээр тусгаар тогтнол гэдэг оршдог. Магадгүй тэд маань тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж чадаагүй бол Өвөрмонгол, Буриад шиг хувь заяа биднийг угтах байсан. Бид ийм үнэтэй тусгаар байдлаа яаж хамгаалж авч үлдэх тухай хүн бүр бодох ёстой. Ингэхдээ хамгийн түрүүнд түүх рүүгээ харах ёстой” гэсэн юм.
 

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/